| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Цолмонбаатар |
| Хэргийн индекс | 102/2016/03047/И |
| Дугаар | 184/ШШ2016/01587 |
| Огноо | 2016-12-05 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 184/ШШ2016/01587
2016 оны 12 сарын 05 өдөр Дугаар184/ШШ2016/01587 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонбаатар даргалж, шүүгч Т.Батсүх, шүүгч Ж.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, *****-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, *****,
Хариуцагч: Улаанбаатар хот, ****,
Хариуцагч: Улаанбаатар хот,*****,
Хариуцагч: Улаанбаатар хот, ****,
Хариуцагч: Улаанбаатар хот, ***** -д тус тус холбогдох,
“Гэм хорын хохиролд 27,000,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч ******* итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, иргэдийн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “******* би 2013 оны 2 дугаар сард “*******” ХХК-ийн “бизнесс" сүлжээнд гишүүнээр элсэн орсон. Сүлжээнд орсон хүмүүс баг болон ажилладаг бөгөөд манай багт *******, , , нар хамтдаа ажиллаж байсан. Бид гарын таван хуруу нэртэйгээр баг болон ажилласан.
Сүлжээгээр биологийн идэвхит нэмэлт бүтээгдэхүүн зардаг бөгөөд цалин урамшуулал авдаг журамтай юм. Тухайн үед сүлжээ нь 3 шаттай ба 3 дахь шатанд хүрвэл 45,000,000 төгрөгийн урамшуулалт цалин авах болзолтой байсан учраас бид багаараа энэ шатанд хүрээд, хамтдаа зээлээ төлчих боломжтой тул бусдаас их хэмжээний мөнгө зээлж тэр мөнгөөр өөр өөрсдийн танил хүмүүсийг сүлжээнд элсүүлэхээр тохирсон. Тэгээд бид 5 багаараа ярилцаж, хамтдаа мөнгө зээлж хүмүүсийн нэрийг шивж оруулаад тогтмол цалинд хүрсэний дараа зээлсэн мөнгөө төлөхөөр тохиролцон.
Миний нэрээр багийн гишүүн ******* нөхөр болох Н.Баяртөрөөс 2013 оны 07 дугаар сарын 01-ний өдөр 20,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай 10 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулан зээлж авсан юм. Уг зээл авсан талаар тодруулахад манай багийн гишүүн нь бид нарт “манай нөхөр Н.Баяртөрд мөнгө байгаа, ******* эгч та хэлээд авчих, нөхөр маань *******, хоёрт болохоор мөнгө зээлэхгүй, олуулаа зээлж байна гэвэл бүр өгөхгүй, ******* эгч таньд л өгнө” гэсэн ба хамгийн гол нь багийн гишүүд дундаас би ганцаараа өр зээлгүй бусад нь бүгд өртэй байсан учир бид багаараа ярилцаж байгаад тэд “та еөрийнхөө нэр дээр зээлийн гэрээ хийчих” гэхээр нь би багийн гишүүддээ итгэн, уг зээлсэн мөнгийг багийн гишүүд хамт нэг зорилгод ашиглаад, дараа нь хамтдаа өгөх байсан болохоор би зөвшөөрч, тэдний нэрийн өмнөөс иргэн Н.Баяртөртэй зээлийн гэрээ”-г өөрийн нэр дээр хийж 20,000,000 төгрөг зээлж, бүгд хамтдаа уг мөнгийг ажлын зориулалтанд зарцуулсан болно.
Иргэн Н.Баяртөрөөс 20,000,000 төгрөг авах үед , ******* 2 хамт байсан ба уг мөнгийг аваад манай гэрт , *******, , С.Өлзийхишиг бид 5 хамтдаа багаараа 94 хүний нэр шивсэн. Тэр өдрийн орой нь “*******” ХХК-ийн төлөөлөгч болох бидний спонсор Б.Жимсээ гэгч нь нөхрийн хамт ирж бидний хамтран Н.Баяртөрөөс зээлж авсан 20,000,000 төгрөг, мөн бидний шивсэн 94 хүний нэрс бүхий шивэлтийн баримтуудын хамт, компани руу валют цуглуулна гэж аваад явсан. 29 хүний нэр, ******* би 17 хүний нэр, 8 хүний нэр, ******* 19 хүний нэр, С.Өлзийхишиг 21 хүний нэр, ний 94 хүний нэр шивсэн.
Тухайн үед бид нар зээлж авсан бүх мөнгөөрөө хүний нэрс шивж оруулан эхний гарсан цалингаараа дахин хүн шивж оруулсаар дараагийн цалингаа бүгд хувааж авсан. Гэтэл удахгүй “Шиншимин-Монгол” ХХК нь нэг хүн элсүүлж оруулахад 305,000 төгрөг байсан бол 405,000 төгрөг болгон нэмж бараа бүтээгдэхүүнийхээ үнийг мөн нэмсэн учраас бидэнд ажиллахад хэцүү болж зээлээ төлж чадалгүй, ажлаа үргэлжлүүлэх боломжгүй байдалд хүрсэн. Гэтэл Н.Баяртөр нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд надаас 32,000,000 төгрөг нэхэмжилж, өргөдөл гаргасны дагуу тус шүүхийн шийдвэрээр “Зээлийн гэрээ”-г ганцхан миний нэрээр хийгдсэн бөгөөд бусад хүмүүсийн нэр байхгүй учраас ******* надаас 32,000,000 сая төгрөг нэхэмжилснээс өмнө нь би Н.Баяртөрд 5,000,000 төгрөгийг төлсөн байсан тул хасч тооцон, 27,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн юм.
Харин Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдөр №102/ШШ2015/06041 тоот шийдвэрийн тодорхойлох хэсэгт “ Хамтран хариуцагч *******, “*******” ХХК-д тус тус холбогдох 32,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хариуцагч *******ы эдгээр иргэдээс зээлийн төлбөрийг шаардахад саад болохгүйг дурдах нь зүйтэй.” гэж заасны дагуу иргэн Н.Баяртөрөөс бидний хамтран зээлсэн зээлийн үндсэн мөнгө 20,000,000 төгрөг мөн зээлийн хүү болон алдангийн хамт 12,000,000 төгрөг нийт 32,000,000 төгрөгийг ******* миний бие ганцаараа төлөх нь шудрага бус гэж үзэж байна.
Иймд багийн гишүүд биднээс төлөөлөгчөөрөө дамжуулан 20,000,000 төгрөгийг бэлнээр нь авсан “*******” ХХК мөн зээлээ төлж чадахгүйд хүргэж, алдагдалд оруулсан гэж бид үзэж байгаа бөгөөд багийн 5 гишүүд мөн уг зээлийг хариуцан хувааж төлөх ёстой гэж үзэж байна. Зээлийн гэрээ миний нэр дээр хийгдсэн учир шүүхээс намайг төлөхөөр шийдвэр гарсан, хариуцагч нар нь уг зээлийн гэрээнд үүрэг хүлээгээгүй боловч хамтран авсан нь ******* надад гэм хор учруулж байгаа тул өөрт учирч буй гэм хороо арилгуулах хүсэлтэй байна.
Миний бие ******* нь уг маргаан эрүүгийн журмаар шалгагдаж байхад 5,000,000 төгрөгийг зээлийн төлбөрт тооцон Н.Баяртөрт өгсөн учраас өөрт оногдох төлбөрийг төлсөн гэж үзэж, зээлийн үлдэгдэл төлбөр болох 27,000,000 төгрөгийг хариуцагч нараар хувь тэнцүүлэн төлүүлэх, тухайлбал “*******” ХХК-иас 5,400,000 төгрөг, *******ээс 5,400,000 төгрөг, ээс 5,400,000 төгрөг, гаас 5,400,000 төгрөг, ээс 5,400,000 төгрөгийг тус тус гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Хэргийг хянан шийдвэрлэх явцад хариуцагч , нарын хаяг тодорхойгүйн улмаас олдохгүй байгаа тул эдгээр хариуцагч нараас болон тэдгээр хүмүүс тус бүрт холбогдох 5,400,000 төгрөг, нийт 10,800,000 төгрөгийг шаардлагаасаа татгалзаж байна. Эдгээр хүмүүст холбогдох шаардлагаа дараа тусад нь гаргаж шийдвэрлүүлнэ.
Иймд надад гэм хор учруулж хохироосон “*******” ХХК-иас 5,400,000 төгрөг, *******ээс 5,400,000 төгрөг, гаас 5,400,000 төгрөг тус тус гаргуулж өгнө үү” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: , нараас татгалзсан. Харин *******, “*******” ХХК, нараас тус бүр 5,400,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоолоос хамтран ажилласан гэдэг нь тогтоогдож байгаа. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар Н.Баяртөрийн мөнгө нэхэмжилсэн нэхэмжлэл дээр хамтран зээл авсан хамтын үйл ажиллагаанд ашигласан гэдэг нь нотлогдож байна. Иргэнйи хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3-д заасны дагуу шууд гэм хор учруулсан этгээдээр “*******” ХХК, ******* нарыг хариуцагчаар татсан. Иргэний хуулийн 498 дугар зүйлийн 498.1-д зааснаар ажил олгогч “*******” ХХК хариуцлагыг хүлээнэ гэсэн. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна.” гэв.
Хариуцагч “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Тус “Шеншимин Монгол” ХХК нь олон улсын зах зээл дээр цахим худалдаа, цахим дэлгүүрийн үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд хэрэглэгч худалдан авагчид албан ёсны бүртгэлийн дугаартай болох бөгөөд цахим систем, цахим дэлгүүрийг ашиглах нөхцөлөөр төлөгдсөн үйлчилгээний хураамжиндаа тохирсон Биологийн идэвхит нэмэлт хоол тэжээлнйг цахим дэлгүүрээс солилцоо хийж авдаг. Мөн түүний зэрэгцээ энэхүү системийн тухай боломжийг бусдад үнэн зөв зуучилж чадвал системээс оноо бонусаар урамшуулдаг. Уг урамшууллаа өөрсдөө системийн зохих дүрэм журмын дагуу ашиглан бэлэн мөнгө болгон ашиглах эсвэл компаний бүтээгдэхүүнүүдээс сольж авах боломжийг олгодог.
Манай компанид өндөр хөрөнгө оруулалт хийх ямарч шаардлага байхгүй бөгөөд түүнийгээ дотоод журмандаа нарийн тусгасан байдаг. Ганцхан удаагийн маш бага хөрөнгө оруулалтыг өөртөө хийснээр давхар ашиг олох боломжийг олон оронд тэгш эрхтэйгээр жигд хэрэгжүүлдэг. Нөгөөтэйгүүр орчин үеийн техник технологийн дэвшлийг ашигласан, хэрэглэгч худалдан авагчид цаг хугацаа орон зайд баригдахгүйгээр хэн нэгнээс үл хамааран хаанаас ч хэдийд ч худалдаагаа өрнүүлэх боломжтой. Энэхүү давуу талыг зарим нэг арга зальтай хүмүүс башир аргаар буруу ашигласнаас энэхүү асуудал гарсан гэж дүгнэж байна. Учир нь нэгэнтээ бүртгэгдсэн хүн хаанаас ямар хэрэглэгчийг цахимаар бүртгэж байгааг компани хянах боломжгүй. Хувь хүмүүс хоорондоо ямар яриа тохироо нийлж зээл өгч авч байгааг бүр ч мэдэх аргагүй. Ганц нэг удаа ******* эгчтэй уулзаж болсон процессыг нь яриулж сонссон. Яг үнэндээ нэг баг болж ажиллаж байсан хэдэн нөхдүүд компаний дүрэм зөрчин, өөрсдөө шуналын сэдэлтэй амархан аргаар мөнгөө өсгөх гэж буруу тооцоолол хийн хамтдаа мөнгө зээлсэн байдаг. Эцэст нь сэдсэн төлөвлөгөө нь бүтэлгүй болоод байдал хүндрэхээр тухайн үед зээл дээр гарын үсэг зурж авсан нөхрөө түлхчихээд бүгдээрээ амиа бодоод зугтсан дүр зураг харагдаж байгаа. Энэхүү нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр гардан авснаас 2 хоногийн дараа буюу 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэгч *******ыг дуудан уулзаж болсон процессыг нь дахин нэг бүрчлэн тайлбарлуулж харилцан ярилцсаны эцэст компани энэ хэрэгт ямар ч оролцоогүй болохыг зөвшөөрч зөвхөн хамт зээл авсан хүмүүсээ хариуцагчаар татаж “*******” ХХК-ийг хариуцагчаар оролцуулахгүй нэхэмжлэхээ буцаахаар тохиролцсон болно. “*******” ХХК нь *******ы нэхэмжлэлд дурдсан 5,400,000 төгрөгийн гэм хорыг учруулаагүй, мөн иргэн ******* болон иргэн Н.Баяртөр нарын хоорондын зээлийн гэрээний үүргийг тус компани хариуцах хуулийн огт үндэслэлгүй байна.
“*******” ХХК-ийн дүрэмд зааснаар нэг дор таваас олон хүн шивих бол ерөнхий захирал, дэд захирлаас зөвшөөрөл авах ёстой. Спонсор Жимсээ гэдэг нь хүн нь байна компанид ажилладаггүй. Нэхэмжлэгч *******д “*******” ХХК нь ямар ч гэм хорын хохирол учруулаагүй. Иймээс “Шеншимин Монгол” ХХК-ийг хариуцагчаар татсан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “2012 онд ******* эгч бие муутай юм чинь манай Succes сүлжээний зүрхэнд зориулсан бүтээгдхүүнийг авч уугаад үз их сайн, уг бүтээгдэхүүнийг авч хэрэглэхэд заавал манай сүлжээнд элссэн байх шаардлагатай гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд 305.000 төгрөгөөр элссэн юм. Би тэр сүлжээний бүтээгдэхүүнийг нь уухад өвчин сэдрээд байхаар өөр эмчид үзүүлэхэд хамаагүй сүлжээний бүтээгдэхүүн битгий хэрэглэ гэхээр дахиж тэр сүлжээний бүтээгдэхүүнийг хэрэглээгүй. ******* нь Н.Баяртөрөөс 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдөр “Хас банк” ХХК-ийн хадгаламжинд байсан 15,000,000 төгрөгийг авахуулж та 2 эгчдээ нэг мөсөн 20,000,000 төгрөг болгоод өгчих эгч нь найдвартай 7 хоногийн дараа өгчихнө гэхээр Н.Баяртөр хэд хэдэн хүн рүү утсаар ярьж байгаад С.Нэргүй гэдэг найзаасаа 5,000,000 төгрөг зээлээд тэр өдрөө драгон төвийн нотариат дээр ороод 20,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай 10%-ийн хүүтэйгээр зээлдүүлсэн нь үнэн. Тухайн үед ******* нь АНУ-д амьдардаг дүүгээсээ итгэмжлэх аваад 10 дугаар хороололд байдаг өөрийнхөө з өрөө байрыг банкинд барьцаанд тавиад өгчихнө, эгч нь удахгүй 7 хоногийн дараа л өгчихнө гээд бид 2-т байрны гэрчилгээг үзүүлээд байсан юм. ******* эгч Н.Баяртөр бид 2-т мөнгө хэрэгтэй байна л гэж хэлж байсан болохоос юунд зарцуулах гэж байгаа талаараа ямарч юм хэлээгүй. ******* нь зээлсэн мөнгөө сүлжээнд оруулах, зээлсэн 20,000,000 төгрөгийг хувааж төлнө гэдгийг хэлж байгаагүй. Хэрвээ хэлсэн бол би зөвшөөрөхгүй баисан. Учир нь надад тийм их мөнгө байхгүй нөхөртөй мөнгө байгаа гэж ******* эгчид хэлж байгаагүй ба өөрөө толгой спонсор болох болзолд хүрэхийн тулд хүмүүсийн нэр хэрэгтэй өг гээд утасдаад байдаг байсан. Нэхэж байгаад нэр авч байсан. Нэр өгч шивүүллээ гээд би ямарч бүтээгдэхүүн авч байгаагүй. Энэ сүлжээнд ажиллаа гээд цалин авч байгаагүй учраас нэхэмжилж байгаа 5,400,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Харин нэхэмжлэгч ******* нь “*******” ХХК-д Б.Жимсээгээр дамжуулж 28,670,000 төгрөгөөр бүтээгдэхүүн захиалсан гэж мөрдөн байцаалтанд мэдүүлж байсан тул 5,400,000 төгрөгийг тус “*******” ХХК-иас нэхэмжлэх эрхтэй.
“*******” ХХК нь маркетингийн бодлогоо өөрчилсөн гэж нэг хүнийг 405,000 төгрөгөөр элсүүлсэхээр шийдвэрлэснээс болж ******* эгч 45,000,000 төгрөгийн урамшуулалт цалинд хүрч чадалгүй өрөнд орсон нь миний буруу байхгүй. Өөрөө л спонсор болохоор урамшуулалт цалин авна гэж зүтгэж ажиллаж байна гэж ярьдаг байсан. нэхэмжлэгч ******* нь анхнаасаа сүлжээ нэрийн дор бусдаас авсан мөнгөө ашигтай тэм тайлбарлаж элсүүлэн өөрөөр хэлбэл хий шивэлт хийлгүүлж урамшуулалт цалинд хүрч их мөнгөтэй болно гэж пирамид сүлжээнд орсон., *******, нар сайн мэдэж байгаа. Энэ асуудлаас болж гэрт бөөн хэрүүл болж нөхөр салаад явсан. “*******” ХХК-наас би бүтээгдэхүүн авч байгаагүй учраас миний нэрээр хийсэн захиалгыг буцааж мөнгийг гаргаж өгөхийг хүсч байна. Тухайн үед бидний нэрээр хэдэн төгрөг зарцуулсанаа ******* эгч өөрөө л мэдэж байгаа байх. Тийм учраас нэхэмжилж байгаа 5,400,000 төгрөгийг төлөхийг би хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Тухайн мөнгийг “*******” ХХК-иас гаргуулж авна уу” гэжээ.
Хариуцагч ******* итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ нь 2012 онд өөрөө зүрхний өвчтэй учраас уг “*******” ХХК-д орсон. 305,000 төгрөгийг төлж элссэн. ******* нь 2013 оны 7 дугаар сарын 01-ний өдөр зээлийн гэрээ байгуулан Н.Баяртөрөөс 20,000,000 төгрөгийг хүсэл зоригоо илэрхийлэн авсан. Гол зорилго нь , ******* нар өөрсдөө толгой спонсор болохын тулд өөрсдөнд нь ашигтай байх байсан учраас зээл авсан. хэдэн төгрөгийн ашиг орлого олсон бэ, хамтын зорилгоор яаж ажилласан бэ гэдэг нь тодорхойгүй байна. Зээлийн гэрээний хариуцлагын талаар гэм хорын хохирол гэж дахин нэхэмжилж байгаа нь хуулийн үндэслэлгүй байна. Гэрээнд заасан үүргийг зөвхөн зээлдэгч зээлдүүлэгч хоёрын хооронд үүсэх харилцаа юм. Байраа алдсан нь үнэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухйа хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангаагүй гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлага болох 5,400,000 төгрөг иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3-д заасан шаардлагыг хангахгүй байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “******* миний бие “*******” ХХК-д ажилдаггүй. Анх ******* 2013 оны 03 дугаар сараас эхлэн эгч бид хоёрыг байнга дуудаж ажил дээр ирж сүлжээний талаар ярьж сүлжээнд орж гэж ятгадаг байсан. улмаар эгчийг хоолонд хүртэл оруулж ятгасаар байгаад 2013 оны 05 дугаар сарын 01-ний өдөр ******* эгч бид хоёрыг дуудаж сүлжээнд орохыг ятгасан. Бид орохгүй гэж хэлэхэд чи тэгвэл өөр хүний нэрээр ороод хараад явж гэж хэлээд Д.Ренчин гэдэг танихгүй хүний нэрээр шивж тэгээд бүртгүүлсэн. ******* байнга надруу утасдаж дууддаг байсан. Тэгээд ******* би толгой спонсор одоо яг гарах гээд байна. Би менежер болвол 42,000,000 төгрөг авна. Та нар мөнгө ол гэж шаарддаг байсан. 2013 оны 7 дугаар сарын 01-нд ******* надруу залгаад драгон төвийн хажуу талын Хас банкин дээр хүрээд ир, ******* нөхөр Н.Баяртөрөөс мөнгө авахаар боллоо гэж хэлсэн. Би яваад очиход Хас банкны гадаа *******, , Н.Баяртөр нар зогсож байсан. Тэгээд ******* Н.Баяртөрд эгчдээ 20,000,000 төгрөг зээлчих, эгч нь байраа тавиад буцаагаад өгнө гэж хэлсэн. Н.Баяртөр *******д би , ******* нар зээлэхгүй гэж хэлсэн. ******* хариуд нь үгүйгээ энэ хоёрт огт хамаагүй, эгч нь зээлж байгаа юм. Эгч нь хар толгойгоороо хариуцаад авъя. Эгч нь байраа барьцаалаад төлнө. Энэ хүмүүст хамаагүй би өөрөө аваад төлнө гэж ******* Н.Баяртөрд хэлсэн. Тэгээд тэр хоёр хоорондоо тохиролцоод гэрээгээ байгуулж мөнгө өгч авцгаасан. Тэр 20,000,000 төгрөгийг хийчээд “*******” ХХК-д тушаасан. Уг мөнгө бүгд тус компани руу орсон бөгөөд оронд нь баахан бараагаа шахдаг. ******* миний бие *******ы 20,000,000 төгрөг буюу надад оногдсон 5,400,000 төгрөгийг төлөхгүй. Би *******аас ямар мөнгө аваагүй тэр мөнгө тэр чигээрээ “Шеншимин Монгол” ХХК-ийн дансанд ч юм уу аль нэг хүнээр дамжуулан “Шеншимин Монгол” ХХК-д тушаасан учраас энэ олон хүнийг хохироож байгаа уг компани төлөх ёстой гэж үзэж байна. “Шеншимин Монгол” ХХК нь бараа бүтээгдэхүүнээ зарж борлуулахын тулд бидэнд эрсдэлтэй байдлыг хэлэлгүй асар ихээр хохироож байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлага 5,400,000 төгрөгийг төлөхгүй” гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, , , , “*******” ХХК-д тус тус холбогдуулан гэм хор учруулсаны хохирол төлбөрт хариуцагч тус бүрээс 5,400,000 төгрөг, нийт 27,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагчаар сонгосон , нар нь хаана оршин суудаг болох нь тодорхойгүйн улмаас нэхэмжлэч ******* нь эдгээр хариуцагч нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудаа тухайн этгээдүүдийн хаягийг тодруулсаны эцэст дахин нэхэмжлэл гаргана гэж гэж татгалзсан болно.
Нэхэмжлэгч ******* нь иргэн Н.Баяртөрөөс 2013 оны 7 дугар сарын 01-ний өдөр 20,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэйгээр зээлж авсан болох нь хэрэгт авагдсан Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 6041 дугаар шийдвэрээр тогтоогдсон байна.
Н.Баяртөр нь дээрх зээлийн гэрээний үүргийг шаардаж, *******, *******, “*******” ХХК-д тус тус холбогдуулан 32,000,000 төгрөгийг гаргуулахар нэхэмжлэл гаргасан бөгөөд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 6041 дугаар шийдвэрээр хариуцагч *******аас 27,000,000 төгрөг гаргуулан, Н.Баяртөрд олгож, *******, “*******” ХХК-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, шүүхийн энэ шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ.
Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “... Н.Баяртөрөөс авсан 20,000,000 төгрөгийг *******, , , нарын хамт хамтран авч хэрэглэж “*******” ХХК-д хүмүүс нэмж бүртгүүлцгээсэн. “*******” ХХК нь төлөөлөгчөөрөө дамжуулж 20,000,000 төгрөгийг авсан тул гэм хор учруулсан гэж үзэж *******, , , болон “*******” ХХК-иас тус бүр 5,400,000 төгрөг гаргуулна ...” гэж тайлбарладаг болно.
Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч ******* нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлээ Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 498 дугар зүйлийн 498.1-д зааснаар гэж тайлбарладаг бөгөөд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 497.3-т “Гэм хор учруулахад хэд хэдэн этгээд оролцсон бол тэдгээр нь уг гэм хорыг хамтран хариуцах бөгөөд энэ тохиолдолд шууд гэм хор учруулсан этгээд төдийгүй, түүнийг уруу татсан, дэмжин тусалсан, түүнчлэн гэм хор учруулсны үр дүнг санаатай ашигласан этгээд нэгэн адил хариуцлага хүлээнэ” гэж, 498 дугаар зүйлийн 498.1-д “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж тус тус заажээ.
Нэхэмжлэгч *******ы Н.Баяртөрөөс авсан 20,000,000 төгрөгийн зээлийн төлбөр төлөх үүргийг *******, , , нар хамтран төлөхөөр үүрэг хүлээсэн эсэх, *******, , , нарын хэн нь хэдэн төгрөгийг *******аас авсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдохгүй байх бөгөөд ******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж заасны дагуу энэ талаархи баримтыг хэрэгт нотлох баримтаар ирүүлээгүй байна.
Хариуцагч “*******” ХХК-д нэхэмжлэгч ******* болон *******, , , нар элсэн орсон талаарх үйл баримтын талар зохигчид маргаагүй бөгөөд “*******” ХХК-иас гишүүнээр элссэн хүмүүст олгох урамшууллын талаар нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул урамшуулал олгох үүргийн хүрээнд шүүх дүгнэлт хийгээгүй болно.
Хариуцагч , ******* нар нь хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр нэхэмжлэгч *******д гэм хор учруулсан, хариуцагч “*******” ХХК-ийн ажилтан хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ *******д гэм хор учруулсан гэх үндэслэл хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй тул хуулийн энэ үндэслэлээр гаргасан нэхэмжлэгч *******ы нэхэмжлэлийг шүүх хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч ******* нь “*******” ХХК-иас олгогдох урамшууллын талаар шаардлага гаргах болон хариуцагч *******, , , нараас гэм хор учруулсанаас үүсэх үүргээс бусад хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэл гаргахад шүүхийн энэ шийдвэр саад болохгүй болохыг дурьдаж байна.
Иймд нэхэмжлэгч *******ы хариуцагч *******, , “*******” ХХК-д холбогдуулан гаргасан гэм хор учруулсанаас үүссэн хохирол тус бүрээс гаргуулах 5,400,000 төгрөг, нийт 16,200,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Мөн хариуцагч , нарт холбогдуулан гаргасан 10,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч ******* нь хаяг тодорхойгүй шалтгаанаар татгалзсан тул тэдгээрт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Шүүх хариуцагч *******т 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдөр товлон зарлагдсан шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасан журмын дагуу 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч *******ийг эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурьдаж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар хариуцагч *******, , “*******” ХХК-д холбогдуулан гаргасан гэм хорын хохирол 16,200,000 төгрөг гаргуулах тухай *******ы нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-т зааснаар хариуцагч , нарт холбогдох гэм хорын хохирол 10,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 292,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНБААТАР
ШҮҮГЧИД Т.БАТСҮХ
Ж.ЛХАГВАСҮРЭН