Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 582

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж, шүүгч Л.Оюун, шүүгч Ц.Дайрийжав нарын бүрэлдэхүүнтэй

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн

улсын яллагч А.Баясгалан

шүүгдэгч Э.С-, түүний өмгөөлөгч Д.Тунгалаг, Д.Батбаяр

шүүгдэгч Н.И-, түүний өмгөөлөгч Г.Эрдэнэхүү

шүүгдэгч Г.М-, түүний өмгөөлөгч Г.Мөнхбат

шүүгдэгч М.М-, түүний өмгөөлөгч Ц.Осоржамаа

шүүгдэгч Э.Б-, түүний өмгөөлөгч Г.Энхболд, Ж.Гантулга

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.А-, өмгөөлөгч Я.Оюун-Эрдэнэ

иргэдийн төлөөлөгч Д.Оюунтуяа

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.С-, Н.И-, Г.М- нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

шүүгдэгч М.М-од холбогдуулан Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

шүүгдэгч Э.Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1905004780113 дугаартай, 6 хавтаст хэргийг 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Шүүгдэгч Н.И-, Г.М-, М.М-, Э.Б- нар 2019 оны 1 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө 01 цагийн үед Баянгол дүүргийн 14 дүгээр хороо, “SEA” баарны орчим нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, А.Б- толгой тус газар нь өшиглөж, бусдад хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,

улмаар шүүгдэгч Э.С-, Н.И-, М.М- нар бүлэглэж “БЕАТ” караокены үүдэнд нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, А.Б-г араас нь татаж унаган толгойд нь цохиж, хөлөөрөө дэвсэж хүч хэрэглэн биед нь их, бага тархины орой, суурь хэсгийн аалзан хальсан доорхи тархмал цус харвалт гэмтэл учруулж алсан,

 

шүүгдэгч М.М- хохирогч Л.Э- толгойн тус газар цохиж зулайн няцарсан шарх, хамрын нурууны цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүгдэгч Э.С- шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Би бүлэглэж танхайрсан гэх үйлдлийг зөвшөөрч байгаа. Харин бүлэглэж хүн алсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь, талийгаач А.Б- Г.М- араас татах үед би салгах гэж байгаад хамт газар унасан. Би талийгаачийг татаж унагаагүй бол ийм асуудал болохгүй байсан байх. Амь хохирогчийн ар гэрээс уучлалт гуйя. Маш их харамсаж байна. Надад хөнгөн ял шийтгэж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Н.И- шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Танхайрах гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрнө, бүлэглэж хүний амь нас хохироосон гэж байгааг зөвшөөрөхгүй. Би талийгаачийн хавирга хэсэгт нь өшиглөсөн.  Талийгаачийн ар гэрээс уучлалт хүсэж байна.  Ийм явдал болсонд харамсаж, гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Г.М- шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Танхайн гэмт хэрэг үйлдсэнээ зөвшөөрч байна. Би тухайн үед хар өнгийн хувцастай, өргөн цээжтэй залуутай зодолдсон. Надад газар унасан хүнийг дээрээс нь өшиглөж, дэвсээд байх шаардлага байгаагүй. Хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч М.М- шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Намайг яллаж байгааг хүлээн зөвшөөрч байгаа. Гэм буруугийн талаар маргах зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Э.Б- шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад би болсон асуудлын талаар үнэн зөв ярьсан. Яллах дүгнэлтийг зөвшөөрч байна. Олон нийтийн газар биеэ зөв авч яваагүйдээ их гэмшиж байна. Хөнгөн шийтгэж өгнө үү гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.А- шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Талийгаач А.Б- нь миний төрсөн эгчийн хүүхэд. Ээж нь миний асрамжинд байж байгаад энэ хэрэг болсны дараа нас барсан. Талийгаач А.Б-ы эхнэр нялх хүүхэдтэй болохоор намайг энэ хэрэгт хохирогчоор тогтоосон. Хохиролд нийт 76.835.303 төгрөг нэхэмжилж байгаа. Үүнээс оршуулгын зардалд нийт 13.556.350 төгрөг зарцуулагдсанаас 7.800.000 төгрөгийг, үүнд Э.С- 2.800.000 төгрөг, Б- 1.000.000 төгрөг, М- 1.500.000 төгрөг, И- 1.500.000 төгрөг, Г.М-аас 1.000.000 төгрөг тус тус өгсөн. Одоо оршуулгын зардлаас төлөгдөөгүй үлдсэн 5.756.350 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн би энэ асуудлаас болж 1 сарын хугацаанд ажлаа хийж чадаагүй тул сарын цалинд 1.200.000 төгрөгийг нэхэмжилнэ. Талийгаач нэг хүүхэдтэй. Хүүхдэд нь тэжээгчээ алдсаны тэтгэмж гэж улсаас сард 300.000 төгрөг олгохоор шийдвэрлэсэн. Тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүд хүүхдийг нь 18 нас хүртэл шүүгдэгч нараас нийт 51.264.983 төгрөг гаргуулмаар байна. Талийгаач дүү маань 15.613.970 төгрөгийн цалингийн зээлийн үлдэгдэлтэй байсан үүнийг бас нэхэмжилнэ. Эдгээр асуудлыг надаас өөр хөөцөлдөх хүн байхгүй, би өөрөө хуулийн мэдлэггүй учир өмгөөлөгч авсан. Иймд өмгөөллийн хөлсөнд өгсөн 3.000.000 төгрөгийг буруутай хүмүүсээс нэхэмжилнэ. Маш их гомдолтой гэв.

 

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас нэр бүхий шүүгдэгч нарыг “Хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэг”, “Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг” тус тус үйлдсэн гэж тэдгээрт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн байна.

Тухайлбал, шүүгдэгч Э.С-, Н.И-, Г.М- нарыг “Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэрэг” үйлдсэн гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

улмаар дээрх гэмт хэргийг үйлдэх явцдаа “Хүнийг алах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад зааснаар,

шүүгдэгч М.М-ыг бусадтай бүлэглэж “Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэрэг” үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

мөн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

шүүгдэгч Э.Б-г бусадтай бүлэглэж “Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэрэг” үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллажээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад:

хохирогч Л.Э-: “... би Бишрэлт трейд ХХК-д жолоочоор ажилладаг юм. 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр ажлаасаа чөлөө авчихсан байсан ба гадуур хувийнхаа ажлыг хөөцөлдөж байгаад орой 21 цагийн үед гэртээ ирээд байж байтал над руу манай компаний ажилтан Э утсаар залгаад бид нар хороололд караокед байна, хүрээд ир гэж хэлсэн. Ингээд би Э- зааж өгсөн караокед орой 23 цаг болж байхад очсон. Намайг очиход Э-, Б-, Ш-, Б-, талийгаач А.Б- нар байсан ба караокеноос гарч байсан. Эд нар архи уусан харагдаж байсан. Бид нар караокеноос гараад +25 нэртэй баар руу орсон чинь хүн байхгүй байхаар нь гараад “Сеа” баар руу орсон. Бааранд ороод 2 шил 0,75 литрийн Болор нэртэй архи авч уусан. Архиа ууж байхдаа бид нар баарнаас гарч тамхи татаж байсан ба миний хувьд архиндаа их согтоод тасарчихсан өөрийгөө хянах чадваргүй болтлоо согтсон. Нэг ухаан орж сэргэсэн чинь манай ажлын Б- гэх залуу намайг 00-ын өрөөнд оруулчихсан түшээд зогсож байсан. 00-ын өрөөнөөс гараад шууд Гэмтлийн эмнэлэг рүү такси бариад явсан ба эмнэлэг дээр очиход Б- А.Б- нас барчихсан байна гэж хэлж байсан. Миний хувьд бусдад зодуулчихсан байсан ба намайг эмч өрөө рүү авч ороод толгойд оёдол тавьсан. Шинжилгээ өгч эмнэлгээр өглөө болтол явсан. Тэгээд эмнэлгээс гарч Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс рүү очоод талийгаачийг хүнд зодуулж нас барсан гэдгийг мэдсэн. Би бааранд 2 шил архи хувааж уусан, өөрийгөө хянах чадваргүй болтлоо согтсон байсан. Манай найзуудын хувьд караокед хэдэн шил архи уусан байсныг мэдэхгүй. Ш-, Б-, С- нарын тухайд их согтоогүй гайгүй байсан. Харин Б-, талийгаач А.Б-, Э- нарын тухайд нилээн согтуу байсан. Би ямар хүнд зодуулж гэмтэл авсанаа мэдэхгүй байна. Ш- надад хэлэхдээ “чамайг 1 залуу зодчихсон зогсож байсан” гэж хэлсэн. Яг ямар хүн намайг зодсоныг мэдэхгүй байна. Толгойны баруун талд хагарчихсан байсан ба Гэмтлийн эмнэлэг дээр очиж 2 оёдол тавиулсан. Мөн хамар хугарсан байсан. Өөр гэмтэл учраагүй” /1 хх-ийн 164/,

“... тэр орой 21 цагийн үед гэртээ харьсан. Миний 80084664 дугаарын утас руу 89093247 дугаарын утаснаас Э- залгаад хороололд хүрээд ир гэж хэлсэн. Яваад очиход Б-, Б-, С-, Ш-, Э-, А.Б- нар байсан. Тэд нар Тумбааш их дэлгүүрийн замын урд талд байрлах караокегоос гарч ирээд урагшаа +25 гэсэн цэнгээний газар руу ороод хүнгүй болохоор нь гарч ирээд “Си” нэртэй цэнгээний газарт талийгаач бид нар 23 цагийн үед очсон. Ороод 2 шил Болор нэртэй архи, Нийслэл шар айраг 7 ширхэг, 3 ширхэг лаазтай Кола, 0,5 л ус авч уусан. Би гадагшаа тамхи татах гээд гарч байснаа санаж байгаа. Нэг мэдэхэд намайг уг баарны 00-ын өрөөнд оруулсан нүүрийг угааж байхад би ухаан орсон. Намайг гадаа зодуулсан хэвтэж байхад манай найз Ш- дотогш оруулсан гэсэн. Тэгээд эд нар бүгдээрээ гарч ирээд Гэмтлийн эмнэлэг рүү явцгаасан. Тухайн үед нилээд согтуу байсан. Зарим зүйлээ санахгүй байгаа” /1 хх-ийн 204/ гэж,

гэрч Г.Ш-: “... 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр “Бишрэлт Трейд” ХХК ажил дээрээ ажлаа хийж байгаад ажлын хамт олон болох , А.Б-, нарын ярианаас орой хамт олноороо гарч ганц хоёр пиво ууцгаая гэж сонссон. Тэгээд би орой 18 цаг 50 минутын үед ажлаа дуусгаад гэртээ очиж хоол цайгаа уучихаад 19 цаг 30 минутын үед Ахуйн үйлчилгээний автобусны буудлын зүүн урд талдаа, нэрийг нь мэдэхгүй байна, нэг караокед ирэхэд манай ажлын залуус болох А.Б-, А-, Э-, Б-, С- нар ирчихсэн караокед байсан. Бид нар караоке дотор 0.75 граммтай Вива нэртэй архи хувааж уугаад, уг караокегоос 22 цаг 30 минутын үед гараад гадаа тамхи татаад, нэг хэсэг гадаа зогсож байгаад, тэндээсээ 23 цагийн үед хороололын Тедигийн зүүн талд үйл ажиллагаа явуулдаг “Sea’’ нэртэй бааранд орж суугаад 0.75 граммын Болор нэртэй архинаас эхлээд нэгийг авч, дахин нэгийг аваад ууж байхдаа 00 цаг 50 минутын үед байх А.Б- бид хоёр тамхи татах гэж гараад, тамхи татчихаад буцаад орох гэхэд уг баарны үүдэнд 7-8 залуу зогсож байсан. Бид хоёр хажуугаар нь зөрөөд гарах гэхэд уг залуучуудын дундаас хар өнгийн саравчтай малгайтай, туранхай, 165-168 см орчим өндөртэй 22-24 орчим насны залуу манай найз А.Б-ыг харснаа “... чи муухай хараад байна уу” гэж хэлэхэд манай найз А.Б- “... чам руу муухай харахаар яадаг юм” гэж хэрүүлийн өнгө аястай хэлэхээр нь би А.Б-ыг түлхээд, чи жаахан хүүхэдтэй хэрэлдэж яах гээд байгаа юм гээд түлхэж оруулаад ширээн дээрээ очиж суусан. Тэгээд 10-15 минутын дараа би, талийгаач А.Б-,  Э-, Э- бид 4 хамтдаа тамхи татах гэж гараад, уг баарны урд талд ТҮЦ-ний хойд талд тамхи татаад сууж байхад өмнө нь талийгаач А.Б-тай хэрэлдсэн нөгөө хар өнгийн саравчтай малгайтай залуу хажууд нь зогсож таараад, бид нар руу харснаа “... өө энэ байна” гээд талийгаач А.Б-, найз Э- нартай дахиад саравчтай малгайтай залуу хэрэлдээд, нөгөө хар өнгийн саравчтай малгайтай залуутай талийгаач А.Б-, найз Э- нартай зууралдах үед цаанаас нь хар өнгийн саравчтай малгайтай залуугийн найзууд гэх 7-8 залуучууд ирээд зууралдахаар нь би С-, Б-, Амгаа нарыг дуудах санаатай дотогшоо гүйж ороод буцаад гараад ирэхэд манай жижиг биетэй Э- ТҮЦ-ний ард ухаан алдсан, нүүр ам нь цус болсон байдалтай хэвтэж байхаар нь очоод босгоод “sea” баарны 00-ийн өрөө рүү авч орж нүүр гарыг нь угаагаад сэргээгээд зогсож байхад гаднаас Амгаа орж ирэхээр нь “... чи Э-ыг хараад зогсож байгаарай, би нөгөө хэдийг аваад ирье” гээд баарнаас гарахад талийгаач А.Б- маань Монгол хуушуурын урд ухаан алдсан байдалтай дээшээ хараад хэвтэж байхаар нь “... юу болов оо, та нар чинь зүгээр үү, цагдаа дуудъя” гэж бусаддаа хэлээд би шууд 102-т дуудлага өгөөд дараа нь 103-т залгаж хэлсэн. Тэгээд би 103 их удаж ирэх байх гэж бодоод С-тай хамт талийгаачийг хэвтэж байсан газраас нь гар дээрээ дамжлаад Гэмтэл рүү аваад явсан. ГССҮТөв дээр очиж дотогш оруулаад эмчид үзүүлэхэд нас барсан байна гэж хэлсэн. Талийгаач А.Б-ыг анх маргалдсан хар өнгийн саравчтай малгайтай залуугийн найзууд зодож алсан. Гэхдээ хэн хэн нь яаж цохиж зодсонг харж чадаагүй. Би Э-ыг 00-ын өрөө рүү оруулаад гараад ирсэн юм” /1хх-ийн 185/ гэж,

гэрч Э.Э-: “... 2019 оны 1 дүгээр сарын 23-ны орой манай “Бишрэлт трэйд” ХХК-ийн борлуулалтын албаны хамт ажилладаг С-, Амгаа, А.Б-, Б-аа нар Модны-2, Гандангийн уулзвар дээр нэг караокед байна гэхээр нь би 21:00 цагийн үед очсон. Караокены нэрийг нь санахгүй байна. Намайг очиход манай ажлынхан нэг хүний 3 шил пиво уусан байсан. Тэгээд намайг очсоноос хойш манай ажлын залуу Ш- нэмэгдэж ирсэн ба дахиад хүний нэг шил пиво хувааж уугаад мөн 0.75 литрийн Вива архи нэг шилийг зургуулаа хувааж уусан. Тэгээд бид нарыг тус караокеноос 23 цагийн үед гарч байхад манай ажлын Э- ирсэн. Э-тай нийлээд бид нар долуулаа болсон ба тэндээс гараад Баянгол дүүргийн 14 дүгээр хороонд байрлах “Сиа” бааранд бүгдээрээ 23:00 цаг өнгөрөөгөөд орсон. Бид нар “Сиа” бааранд ороод хүний нэг шил пиво, 0.75 литрийн нэг шил Болор архи авч хувааж уусан. Бид нар архи, пиво уунгаа бүжиглэсэн. Э-, Ш- бид гурав 00:00 цаг өнгөрөөгөөд байхаа, цагийг нь нарийн санахгүй байна, 00 ороод юм ярьцгаасан. 00-оос эхлээд Ш- бид хоёр гарсан ба ширээн дээрээ очтол манайхан ширээн дээрээ байхгүй байсан. Би ажлынхаа найзуудынхаа араас гартал нэг танихгүй залуу миний нүүр рүү гараараа нэг удаа цохисон. Тэгэхээр нь би нүүрээ хамгаалтал нөгөө залуу намайг газар унагасан. Тэгтэл нэг мэдэхэд талийгаач А.Б- Сиа баарны зүүн талд газар дээшээ хараад хэвтсэн байсан. Талийгаач А.Б-ыг хэн газар унагасныг нь би анзаараагүй ээ. Ямар ч байсан А.Б-ыг газар унасан байхад аль залуу нь цохисоныг би анзаараагүй. Хоромхон зуур бужигнаад өнгөрсөн болохоор юу болсоныг ч мэдээгүй” /1 хх-ийн 190/ гэж,

гэрч Х.Б-: “... хамт ажилладаг найзууд болох С-, Б-, Ш-, Э-, А.Б- бид нар зургуулаа гадуур гарахаар болоод тухайн өдрийн 20 цагийн үед Аз их дэлгүүрийн өөдөөс харсан замын эсрэг талд нь байх Саунд вип нэртэй караоке ороод бөөнөөрөө 2 цаг дуулж суунгаа Вива нэртэй 0,75 литрийн нэг шил архи, нэг хүний 2-3 шил пиво ууцгаасан. Бид нар 23 цагийн үед уг караокеноос гарах үед Э- ирээд, бид нар долуулаа SEA нэртэй баар руу ороод хүний нэг шил пиво буюу нийт 7 шил пиво, 0.75 граммын Болор нэртэй архи аваад уух зуураа бөөнөөрөө бүжиглэсэн. Тэр хооронд манай найзууд хэзээ гарсан талаар би мэдэхгүй байна. Би ширээн дээр сууж байтал Б- орж ирээд хувцаснуудаа ав, гаръя гэхээр нь би бүх хувцсаа аваад уг баарнаас гарсан чинь цагдаа нар ирсэн байсан. Юу болоод байгааг мэдэхгүй байхад намайг таксинд суу гэхээр нь би Гэмтэл дээр очсон чинь А.Б- ухаангүй байсан. Эмч үзээд нас барсан байна гэж хэлсэн. Тухайн үед ийм л зүйл болсон” /1 хх-ийн 196/ гэж,

гэрч П.С-: “... болсон зүйлийн талаар ярихад 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр цуг хамт ажилладаг найзууд болох Э-, Б-, Б-, Ш-, А.Б- нарын хамтаар зургуулаа гадуур гарахаар болоод тухайн өдрийн 20 цагийн үед Аз их дэлгүүрийн өөдөөс харсан замын эсрэг талд нь байх нэрийг нь санахгүй байна, нэг караоке ороод бөөнөөрөө 2 цаг дуулж суунгаа Вива нэртэй 0.75 граммтай нэг шил архи, нэг хүний 2-3 шил пиво ууцгаасан. Тэгээд бид нар 23 цагийн үед тухайн караокеноос гарах үед Э- ирээд бид 7 SEA нэртэй баар руу ороод нэг ширээнд суугаад хүний нэг, нэг нийт 7 шил пиво, 0.75 граммтай Болор архи аваад уух зуураа бөөнөөрөө бүжиглэсэн.

Хэн, хэзээ, яаж гарсан талаар мэдэхгүй байна, ямар ч байсан Ш- ирээд манайхан зодуулаад байна гэж хэлэх үед удаа ч үгүй араас нь А.Б- орж ирээд би зодуулчихлаа гэж хэлээд өөрөө буцаад гүйгээд гарсан. Түүний араас Ш- гарсан. Тэгэхээр нь би араас нь куртикээ өмсөөд цүнхээ үүрээд гарахад Э- зодуулчихсан газар хэвтэж байсан. Тэгэхээр нь би тэнд зодоон хийж байсан нөгөө талын хар малгайтай цамцтай залууг барьж аваад та нарыг цагдаад хэлнэ гэж хэлсэн. Харин тэр үед Э- найзыгаа авъя гээд орилж байсан. Тэгэхээр нь би очоод харсан чинь А.Б-ы толгойноос цус гарсан байдалтай Монгол хуушуурны хаалганы урд хэвтэж байсан. Манай найзууд руу согтуу залуучууд орилоод дайраад байсан. Тэгэхээр нь шууд 103 руу залгаад дуудлага өгсөн. А.Б-ыг амьсгалж байна уу гэж үзэхэд амьсгалахгүй байсан. Тэгээд би найзыгаа хэвтэж байсан газраас нь татаж холдуулаад эмнэлэг ирэхийг хүлээж байх зуураа А.Б-ы толгойноос гарсан цусыг малгайгаараа дарж тогтоох гэж оролдсон. 103 ирэхгүй удаад байхаар нь А.Б-ыг аваад Гэмтлийн эмнэлэг рүү явсан. Гэмтлийн эмнэлэг дээр очоод А.Б-ыг үзүүлэхэд нэг эмч ирж үзээд энэ хүн чинь нас барсан байна гэж хэлсэн.

Намайг талийгаач А.Б-, Ш- нарын араас гарахад Б-, Б- хоёр юу болсон талаар мэдээгүй бааранд үлдсэн. Намайг яг гарахад Э- баарны урд зодуулчихсан хэвтэж байсан. Харин Э- хэсэг залуучуудтай муудалцаад зогсож байсан. Ш-ыг хаана байсан талаар хараагүй. Харин талийгаач А.Б- Монгол хуушуур зоогийн газрын урд толгойноос нь цус гарсан байдалтай хэвтэж байсан” /1 хх-ийн 175/ гэж,

гэрч Ш.Б-: “... 2019 оны 1 дүгээр сарын 23-ны орой ажлаа тараад компаний оффис дээр очоод байж байтал 20 цагийн орчим надтай хамт ажилладаг С-, Б-, талийгаач А.Б- нар намайг хаана байгаа юм бэ, бид нар Ахуйн үйлчилгээний энд караокед байна, хүрээд ир гэж хэлэхээр нь би явж очсон. Караокед очиход 21 цаг болж байсан ба Б-, С-, талийгаач А.Б- нар хамтдаа нэг нэг шил пиво уугаад сууж байсан. Ингээд бид 4 уулзаад байж байтал удалгүй араас Ш-, Э- хоёр ирсэн. Бид нар караокены VIP өрөөнд орсон ба 1 шил 0.75 литрийн архи болон пиво авсан. Бид нар караокед 2 цаг орчим болсон ба энэ хугацаанд худалдаж авсан архи, пивийг ууж дуусгаад орой 23 цаг өнгөрч байхад гарсан санагдаж байна. Караокеноос гараад хорооллын Сиа гэдэг нэртэй баар руу орохоор болоод явсан ба баарны гадна очиход хамт ажилладаг Э- ирсэн. Ингээд бид нар баар руу ороод 2 шил 0.75 литрийн Болор нэртэй архи аваад уугаад юм яриад сууж байтал Ш-, Э-, талийгаач А.Б- нар тамхи татлаа гээд гадагшаа гарсан. Гэтэл 5 орчим минутын дараа Ш- буцаж орж ирээд гадаа талийгаач А.Б-, Э- хоёр хүмүүстэй маргалдаад зодолдох гээд байх шиг байна гэж хэлэхэд С-, Э- хоёр Ш-тай хамт гарсан. Миний тухайд бааранд үлдсэн ба манай найз Б- архиндаа согтоод тасарчихсан бүжгийн талбай дээр бүжиглээд байж байсан учраас хараад байж байсан. Нөгөө хэд орж ирэхгүй удаад байхаар нь Б-т очиж чи наанаа бүжиглээд байж байгаарай би гарчихаад ороод ирье гэж хэлээд баарнаас гарахад Э-ын толгой нь хагараад нүүр ам нь цус болчихсон Ш- түшээд сандал дээр сууж байсан ба талийгаач А.Б- Монгол хуушуур гэдэг нэртэй хоолны газрын урд талд газар уначихсан байсан ба ямар нэгэн хөдөлгөөн хийхгүй байсан. Талийгаачийн хажуу талд С- зогсож байсан ба наад талд нь Э- хүмүүстэй хэрэлдээд зогсож байсан. Тэгэхээр нь би буцаж баар руу ороод Б-ыг хувцас хунараа ав, явъя гэж хэлчихээд би буцаад баарнаас гарсан чинь баарны хаалгаар Ш- Э-ыг түшээд алхаад орж ирсэн. Тэгэхээр нь би Э-ын хажуу талаас нь түшээд 00-ын өрөө рүү аваад явсан. Тэгтэл Ш- надад хандаж чи Э-ыг 00 руу авч ороод нүүр амыг нь угаачихаад аваад гараад ирээрэй би гарлаа гэж хэлээд гарсан. Тэгэхээр нь би Э-ыг 00-ын өрөө рүү авч ороод нүүр амыг нь угаачихаад бүжгийн талбай руу очиж Б-ыг хувцсаа аваад гараад ир, явъя гэж хэлээд Э-ыг түшээд аваад гарсан. Бид хоёрын араас Б- хувцас хунараа аваад гарч ирсэн. Намайг Э-ыг аваад гараад ирэхэд талийгаач А.Б- Монгол хуушуур гэсэн бичигтэй хоолны газрын урд уначихсан ямар ч хөдөлгөөнгүй хэвтэж байсан. Хажууд нь Э-, С-, Ш- нар зогсож байсан ба өөр таних хүн байгаагүй. Тэгэхээр нь Э-, Б- бид гурав Э-, Ш-, С- гурав дээр очоод юу болсон юм бэ А.Б- яагаад газар хэвтэж байгаа юм бэ гэж асуухад С- надад хандан А.Б- зодуулаад газар уначихлаа гэж хэлсэн. Миний тухайд А.Б-ыг очоод харахад баруун билүү?, зүүн талын шанаанаас нь цус гарч байсан ба С- өмссөн байсан малгай билүү?, маскаараа толгойноос нь гарч байсан цусыг тогтоогоод дарж байсан. Түргэн тусламж ирэхгүй байсан учраас бид нар такси бариад Гэмтлийн эмнэлэг рүү А.Б-ыг аваад явсан. Гэмтлийн эмнэлэг дээр авч очоод насилкан дээр хэвтүүлээд дотогш оруулсан ба Ш-, С- хоёр хамт орсон. Миний тухайд таксины мөнгө өгчихөөд дотогш ороход С- урдаас ирж байсан ба би яасан бэ гэж асуухад А.Б- нас барчихсан байна гэж хэлсэн. Тэгэхэд Ш- баар руу явж бичлэг үзнэ гээд явсан ба С- билүү?, Ш- хоёрын нэг нь манай компаний түгээлтийн ахлах менежер Хишигбат руу утсаар ярьж болсон асуудлын талаар хэлсэн. Бид нар Э-ыг эмчид үзүүлж байхад түгээлтийн ахлах Хишигбат ирсэн ба удалгүй Э-ын эхнэр нь ирсэн. Ингээд байж байтал цагдаа нар ирээд бид нарыг аваад явсан. Б-ын хувьд архиндаа согтоод тасарчихсан байсан. Э-, Ш-, Э-, талийгаач А.Б- бид нарын тухайд их согтоогүй өөрсдийнхөө хийж байгаа үйлдлийг хянах чадвартай байсан.

А.Б-, Э- нар Ш-тай хамт тамхи татах гэж гарсанаасаа хойш баар руу буцаж орж ирээгүй. Э-ыг ямар ч байсан Ш- түшээд орж ирсэнийг би 00-ын өрөө рүү авч орсон. Харин талийгаач Батчлууны тухайд Монгол хуушуур гэсэн нэртэй хоолны газрын урд ухаан алдсан бололтой газар уначихсан байсан” /1 хх-ийн 231/ гэж,

гэрч М.П-: “... би 2019 оны 1 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө 01:00 цаг өнгөрч байхад Баянгол дүүргийн 14 дүгээр хороонд байрлах “Монгол хуушуур” зоогийн газарт хамгаалагчийн ажлаа хийгээд байж байсан. Тэгтэл манай ажлын гадна чимээ шуугиан гараад байхаар нь гараад хартал манай зоогийн газрын зүүн урд талд хэсэг залуучууд хоорондоо зодолдоод байсан. Нэг залуу нь газар унасан байдалтай байсан ба нөгөө бусад залуучууд нь нэг их удаагүй салаад явцгаасан. Харин тэр газар унадаг залуугийн найз нь бололтой нэг залуу үлдсэн. Би хэн нь хэнийгээ зодож цохисоныг мэдэхгүй байна, баахан залуучууд бужигнаад байсан болохоор учрыг нь олоогүй ээ. Тухайн газар унадаг залууг хэн нь газар унагасныг би мэдэхгүй байна. Би тэр зодоон хийгээд байсан залуучуудын гадна төрхийг сайн санахгүй байна. Зодоон хоромхон зуур болоод өнгөрсөн” /1 хх-ийн 179/ гэж,

гэрч Т.Ү-: “... би 2019 оны 1 дүгээр сарын 24-ний шөнө 00 цаг өнгөрч байхад ганц, хоёр пиво уух санаатай хорооллын Тедигийн зүүн талд үйл ажиллагаа явуулдаг Sea нэртэй бааранд орж суусан. Нэг их удалгүй тамхи татах санаатай буцаад уг баарнаас гарах үед зүүн талд нь үйл ажиллагаа явуулдаг Меланж нэртэй пабын угтагч хийдэг манай найз /Ц-А/ үл таних хүмүүстэй маргалдаад байхаар нь хажуугаас нь хальт харахад нэг залуу нь өөрийгөө цагдаагийн академийн сонсогч гээд нэг үнэмлэх үзүүлээд байх шиг байсан. Тэгэхээр нь би “... юу болсон юм бэ, та нар ийм олуулаа байж болилдоо” гэж хэлэхэд маргалдаж байсан хүмүүсийн дундаас нэг цэвэрхэн царайтай, хар өнгийн хувцастай залуу над руу “... чи хэн юм бэ” гээд тавласан байдалтай бүжиглээд, уурлаад байхаар нь би урдаас нь бас уурлаад “... хүний олон хүнээ барихгүй” гээд нөгөө залууг түлхээд гадуур хувцсаа тайлаад тэд нартай маргалдах үед миний таньдаг Бэк гэж дуудаг найз бас хажууд ирчихсэн байсан. Тэгээд нэг их сүртэй зүйл болоогүй, нөгөө хүмүүс өөрсдөө уучлалт гуйгаад салцгаасан. Би буцаад баар руугаа ороход манай ангийн хүүхдийн дүү Х- гэх охин явж байхаар нь түүнтэй ойр зуурын юм ярьж суусан. Би тамхи асаагаад зогсож байтал миний араас гарч ирсэн нэг залуу А- танай тэр хувцсаа тайлаад орилоод байсан залуу чинь хаана байна гээд орилоод байхаар нь би хажуугаас нь юм дуугаралгүй, дуугүй хараад зогсож байхад А- нөгөө залууд манай найз байхгүй байна гэж хэлтэл нөгөө залуутай хамт явж байсан, тайрмал үстэй, бусдаасаа арай дүү байрын залуу нь намайг хараад чи мөн биз дээ гээд дайраад байхаар нь би тийм ээ, би мөн байна, тэгээд яах гээд дайраад байгаа юм бэ гэж хэлэхэд манай А- гэдэг найзаас намайг эхлээд асуугаад байсан гадуураа саарал өнгийн ноосон цамцтай, уртавтар үстэй, том цээжтэй, бордуу царайтай залуу нь над руу хараад “... чамаас болж бид нар хоорондоо мууцалдаад байна” гэж хэлэхээр нь би “... та нар яахаараа надаас болж хоорондоо муудалцдаг юм бэ” гэж хэлэхэд миний урдаас нөгөө залуу дахиад “... чи манай найзыг цохисон байна, тэрнээс болоод муудалцсан юм” гэж хэлэхээр нь би та нар юу яриад байгаа юм бэ, би хэнийг ч цохиж зодоогүй, гар ч хүрээгүй, та нар өөрсдөө мэдэж байгаа биз дээ” гэж хэлээд зогсож байтал баарнаас DJ-гийн найз миний зүс таних Аагий гэх залуу гарч ирээд надтай маргалдаад байсан хүмүүсийг таниад “... та нар болиоч дээ, жаахан юм уучихаад” гэж намайг жаахан өмөөрөх аястай юм хэлэхэд нөгөө залуучуудын дундаас цэнхэр өнгийн бэлтгэлийн цамцтай, туранхай, 175 см орчим өндөртэй залуу нь Аагий руу дайраад “... чи хамт ганц шил архи уучихаад, өөрийгөө юу гэж бодоод байгаа юм бэ” гэсэн утгатай зүйл хэлэх шиг болсон. Яг сайн бол сонсоогүй. Тэгээд Аагий руу дайраад байхаар нь би дундуур нь орж больцгоо гээд салгаад Аагийг баар руу ор гэж хэлж явуулаад, нөгөө маргалдаад байсан залуучуудтай дөнгөж эвлэрэх гээд зогсож байтал, нөгөө залуучуудтай хамт байсан хар өнгийн саравчтай малгайтай залуу нь нэг намхан, туранхай залуутай ТҮЦ-ний хажууд заамдалцах үед миний хажууд зогсож байсан найзууд нь наанаас нь очоод нөгөө өндөр биетэй залууг цохиод, зодож эхлэхээр нь би салгах гээд дундуур нь ороход нөгөө намхан биетэй залууг нь ТҮЦ-ний ард ухаан алдтал нь зодоод байхаар нь би зодож байсан гурван залууг нь салгахад нөгөө гурван залуу зүүн тийшээ буюу Монгол хуушуурын зүг рүү гүйгээд явахаар нь би араас нь дагаад гүйхэд нөгөө залуучуудтай хамт явсан саарал өнгийн ноосон цамцтай залуу “... чи намайг өшиглөдөг хэн бэ” гээд нэг өндөр биетэй залууг араас нь цохиод авахад найзууд нь тал талаас нь орж ирээд зодож эхлэхэд нөгөө залуу арагшаа дээшээ харсан байдалтай унах үед толгой хэсэгт нь нэг саарал өнгийн цамцтай 170 см орчим өндөртэй, анх намайг А- гэдэг найзаас “... танай хувцсаа тайлаад байсан залуу хаана байна” гээд маргалдаад байсан залуу газар уначихсан байсан. Залуугийн толгой руу нь дэвсээд байхаар нь би нөгөө залууг татаад чи одоо болиоч, та нар байж бай, одоо цагдаа ирнэ гэж хэлсэн. Нөгөө зодуулсан залуу нь газар хэвтээд байсан. Тэгэхээр нь би Сиа баарны  хамгаалагч нарт тэнд нэг залуу ухаан алдаад уначихлаа, зодсон хүн нь баар руу орчихлоо гэж хэлээд би өөрөө баар руу орж куртикээ авахад нөгөө залуучууд байхгүй болчихсон байсан.

Саарал өнгийн ноосон цамцтай залуу чи намайг өшиглөдөг хэн бэ гээд өндөр биетэй залууг араас нь цохиод авахад найзууд нь тал талаас нь орж ирээд зодож эхлэхэд нөгөө залуу арагшаа харсан байдалтай унах үед толгой хэсэгт нь саарал өнгийн цамцтай, 170 см орчим өндөртэй, анх намайг манай А- гэдэг найзаас танай хувцсаа тайлаад байсан залуу хаана байна гээд асууж маргалдаад байсан залуу газар уначихсан байсан залуугийн толгой руу нь дэвсээд байхаар нь би нөгөө залууг татаад чи одоо болиоч, та нар байж бай, одоо цагдаа ирнэ гэж хэлсэн. Саарал өнгийн ноосон цамцтай 170 см орчим өндөртэй залуу бол тухайн өдөр төрсөн өдөр нь болж байсан лоф тоглоомын газарт ажилладаг залуу байгаа юм. Энэ залуу эхний удаад болсон зодоонд оролцоогүй ба хажууд талийгаач гэх өндөр залуугийн араас нь очиж цохиж унагасан. Энэ үед саарал цамцтай залуутай хамт явсан найзууд нь болох хар өнгийн куртиктэй, дотуураа цэнхэр өнгийн бэлтгэлийн цамцтай, саравчтай малгайтай залуу болон анх маргааныг эхлүүлдэг хар өнгийн саравчтай малгайтай, намхан туранхай залуу хоёр гүйж очоод газар унасан залуугийн дээрээс нь дэвсэж зодоод байсан. Мөн саарал өнгийн цамцтай 170 см орчим өндөртэй залуугийн тухайд газар унасан залуугийн толгойн дээр нь дэвсээд байсан. Ингээд би явж очоод саарал цамцтай залууг салгаж, чи болиоч, та нар байж бай, цагдаа дуудчихсан гэж хэлсэн чинь саарал цамцтай залуу нь энэ хавийн цагдаа нар надад хамаагүй ээ, би бүх цагдааг нь танина гэж хэлж байсан.

Миний тухайд газар унасан залууг харахад ямар ч хөдөлгөөнгүй болчихсон байсан. Би саарал цамцтай, 170 см орчим өндөртэй, талийгаач гэх залууг цохиж унагаад толгойн дээр нь дэвссэн залууг сайн танина. Царай төрхийг нь сайн харсан. Мөн хар өнгийн өвлийн куртиктэй дотуур нь цэнхэр өнгийн бэлтгэлийн цамц өмссөн, саравчтай малгай өмссөн залууг харвал танина. Мөн хар өнгийн бэлтгэлийн цамцтай, анх нэг залууг ТҮЦ-ний ард хоёр найзтайгаа нийлж зоддог, цэвэрхэн царайтай залууг харвал танина. Өөр бусад хүмүүсийн царай төрхийг сайн хараагүй учраас танихгүй байх” /1 хх-ийн 168-172/,

гэрч Б.Б: “... болсон зүйлийн талаар ярьж хэлэхэд 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр таньдаг найз Э.С- нь “миний төрсөн өдөр, танай ажил руу нэг орно оо” гэхээр нь би тэгээрэй гэж хэлсэн. Тэгээд 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн шөнийн 00 цагийн үед манай ажил дээр Аагий ирсэн байсан. Харин Э.С- нь манай Sea бааранд ганцаараа орж ирсэн. Би хэнтэй явж байгаа талаар асуухад ганцаараа явж байгаа гэж хэлэхээр нь би өөр хүн ирэх юм уу гэж асуухад мэдэхгүй байна гэж хэлж байсан. Тэгээд би Э.С-д нэг шил 0.75 граммтай архи авч өгсөн. Харин тэр архийг Аагий тэр хоёр ууж байсан. Хэсэг хугацааны дараа харахад 2-3 хүн ирж, тэд нарын ширээн дээр суусан байсан. Тэд нарын хувьд орж гараад л байсан, яг юу болсон талаар би мэдэхгүй байна. Ямар ч байсан Аагий DJ-гийн текний араар орж ирэхээр нь би юу болсон талаар асуухад Э.С-гийн найзууд хүмүүстэй зодолдоод байна л гэж хэлсэн. Өөр зүйл хэлээгүй. Яг юу болсон талаар нарийн зүйлийг би мэдэхгүй. Миний хувьд баарнаас огт орж гараагүй” /1 хх-ийн 173/ гэж,

гэрч М.А-: “... 2019 оны 1 дугээр сарын 23-ны орой 22 цагийн үед хорооллын Түмэн плазагийн хажуу талын “Сий” нэртэй баар руу ороод байж байтал 00:00 цагийн үед Э.С- надтай уулзах гээд уг баар руу орж ирсэн. Тэгээд Э.С-гийн төрсөн өдөр гэж ярьж байсан учраас тухайн баарны DJ-гээр ажилладаг миний таньдаг Жоны гэх залуу Э.С- бид хоёрт 0.75 граммтай нэг шил архи авч өгсөн. Тэр архийг уугаад сууж байхад Э.С-гийн найз гээд нэг залуу орж ирээд бид гурав байж байтал удалгүй гаднаас дахин гурван залуу орж ирээд бид зургаа тэр архийг уугаад бүжиглэсэн. Нэг харахад Э.С- найзуудтайгаа алга болсон байсан. Удалгүй байж байгаад Э.С-гийн нэг найз гаднаас орж ирээд бид хоёр нэг, нэг хундага архи уугаад сууж байхад дахин нэг найз нь орж ирээд гадуурах хувцсаа өмс, гадаа зодоон болоод байна гэж хэлээд нөгөө найзыгаа дагуулаад гарсан. Харин би баарнаас гараагүй DJ-ний текний араар ороод Жоны-той юм ярьж байгаад буцаж ширээн дээрээ суугаад байж байхад өмнө нь гарсан 2 залуус, өөр Э.С-гийн найз нь гээд нэг залуу орж ирээд бид нар нэг, нэг хундага архи уусан. Тэгэхээр нь архи шилнээсээ бусдыг дийлдэг шүү би ч гэсэн гараад зодоон хийвэл хийнэ ш дээ гэж хэлсэн. Тэгээд бид хоёр цуг баарнаас гарсан бөгөөд гадаа байсан Э.С-гийн нэг найз руу нь хүний ууж идээгүй зүйл уусан юм шиг юундаа асаад байгаа юм гэж хэлсэн. Харин тэр үед тэр залуу надтай зодолдох гээд дайраад байсан. Харин тэр үед нэг залуу боль гээд намайг баар руу ор гэхээр нь би баар руу ороод DJ-гийн текний араар ороод байж байхад Э.С- гаднаас ганцаараа зодуулчихлаа гээд орж ирсэн. Тэр үед Э.С-гийн баруун гар нь цус болсон байсан. Тэгээд Э.С- мань чинь зодуулчихлаа, би тэр хоёр залуутай уулзаад ороод ирье гээд гадуурах ноосон цамцаа тайлаад буцаад гарсан. Хэсэг хугацааны дараа Э.С- дахин ганцаараа орж ирэхээр нь би “... андаа ямар нэгэн зодоон цохионы асуудал хэрэггүй ш дээ, хоёулаа бүжиглэе гэж хэлээд бид хоёр 20-30 минутын хугацаанд хамт бүжиглэсэн. Тэгээд Э.С- хувцсаа өмсөөд найз нь явлаа гээд баарнаас гараад явсан. Тухайн үед ийм л асуудал болсон. Бид нар бүгд 0.75 литрийн 1 шил архийг бөөнөөрөө хувааж уусан. Тэрнээс өөр архи согтууруулах ундааны зүйл нэмж хэрэглээгүй. Харин Э.С-гийн найзуудын хувьд гаднаас орж ирэхдээ бүгд тодорхой хэмжээгээр архи уусан харагдаж байсан. Тэд нарын хувьд хэр зэргийн согтолттой байсныг би мэдэхгүй” /1 хх-ийн 182/ гэж,

гэрч Д.Ц-А: “... би Сиа баарны хажуугийн Меланж бааранд угтагчаар ажилладаг. Тухайн үед би ажил дээрээ байж байгаад гадаа зогсож байхад хажуугийн Сиа баарны гадаа хэсэг залуучууд зогсож байсан бөгөөд түүний урд талын ТҮЦ-ний тэнд 2 залуу тамхи татаж байснаа баарны гадаа байсан залуучууд дээр 2 залуу ирээд нэг залууг нь дуудаад цааш нь татаж авч яваад ТҮЦ-ний хажууд аваачаад нэг залуу нь цохих шиг болсон. Гэтэл миний хажууд зогсож байсан залуучууд манай найзыг зодож байна гээд наанаас нь очоод тэдгээр 2 залуутай зодоон хийж эхэлсэн. Би дундуур нь ороод зодооныг нь салгасан чинь тэдгээр залуус хоорондоо зодоон хийгээд салахгүй байсан. Тухайн үед баахан залуучууд учир зүггүй зодолдоод эхэлсэн. Бөөн зодоон болсон. Хэн нь хэнтэйгээ зодоон хийгээд байгаад миний хувьд тэдгээр хүмүүсийг сайн танихгүй болохоор хэлж мэдэхгүй байна. Монгол хуушуур хоолны газрын үүдэнд нэг хүн нь газар унасан байсан” /1 хх-ийн 207-209/ гэж,

гэрч Г.Э-: “... 2019 оны 1 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө манай бааранд үйлчилүүлж байсан саарал өнгийн ноосон цамцтай, цагаан цайвар жинсэн өмдтэй, 20 гаруй насны залуу гадаа хүмүүс томроод байна, өөрөө хамгаалагч нь мөн үү гэж асуухаар нь би хамгаалагч нь байна, юу болсон юм гээд хамт гарсан чинь баарны гадаа 3 хэсэг залуучууд маргалдаад байх шиг байхаар нь та нар одоо боль гэж хэлсэн чинь хоорондоо гар бариад уулзацгаагаад буцаад баар руу орсон. Тэгээд бааранд байж байгаад хэсэг хугацааны дараа гадаа гарч ирээд гадна хэсгээ шалгасан чинь үүдэнд 3 залуу юм яриад зогсож байгаад тамхи татчихаад буцаад залуучууд нь орсон. Дараа нь гадна талаа харах гээд үүд рүү гарсан чинь хар өмдтэй, хар куртиктэй залуу нэг залууг сугадсан орж ирэхээр нь юу болсон, яасан юм гэж асуусан чинь манай найз гадаа хүмүүстэй зодоон хийгээд гэж хэлэхээр нь 00 руу орж цусаа угаа гэж салфетка өгчихөөд зөрөөд гарсан чинь баарны үүдэнд хүн байхгүй байхаар нь зүүн тийшээ харсан чинь Монгол Хуушуурын үүдэн дээр түцний ард 2-3 залуу зогсож байсан бөгөөд хажууд нь нэг залуу газар хэвтсэн хамт байсан залуу нь манай найз сонин болчихлоо гэж хэлэхээр нь юу болсон юм гэж асуухад залуучуудтай зодолдоод гэж хэлэхээр нь газар хэвтэж байсан залуугийн гүрээний судас дээр дарахд гүрээний судас нь цохилж байсан. Мөн хамраас нь уур гарч байсан. Зодсон хүмүүс нь хаашаа явсныг асуухад ийшээ явсан гэснээ явсан чигийг нь зааж өгөөгүй” /1 хх-ийн 211/ гэж тус тус мэдүүлсэн байна.

 

Дээрх нэр бүхий гэрчүүдийн мэдүүлгүүд, хохирогч Б.Э-ын мэдүүлэг, энэ хэрэгт холбогдсон шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлгүүд зэргийг үндэслэн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэргийн үйл баримтыг шүүх дүгнэвэл:

2019 оны 1 дүгээр сарын 23-ны орой талийгаач А.А.Б-, хохирогч Л.Э- нарын ажлын газрын хамт олон болох “Бишрэлт трейд” ХХКомпаний ажилчид үүнд; А.А.Б- /талийгаач/, Л.Э- /хохирогч/, Г.Ш-, Э.Э-, Х.Б-, П.С-, Ш.Б- гэсэн 7 хүн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “SEA” нэртэй баараар үйлчлүүлсэн байх ба мөн энэ өдөр буюу 2019 оны 1 дүгээр сарын 23-нд шүүгдэгч Э.С-гийн төрсөн өдөр тохиож, тэрээр “SEA” бааранд DJ-гээр ажилладаг “Жоны” гэх хочтой Б.Б--Эрдэнэтэй холбогдож уг бааранд очсон байна.

“SEA” баарны DJ-гээр ажилладаг Б.Бат-Эрдэнэ /Жоны/ нь шүүгдэгч Э.С- болон тэнд байсан өөрийн найз “Аагий” гэгч буюу М.А-т нэг шил архи авч өгсөнийг Э.С-, М.А- нар хувааж уусан байна.

 

Удалгүй уг бааранд шүүгдэгч Э.С-гийн найзууд болох энэ хэрэгт хамтран оролцсон шүүгдэгч Н.И-, Г.М-, М.М-, Э.Б- нар ирсэн байсан нь гэрч Б.Б--Эрдэний мэдүүлэгт тусгагдсан байдаг.

 

Тухайн үед гэрч Т.Ү- “SEA” баараар мөн үйлчлүүлж байсан байдаг ба тэрээр тамхи татахаар гарахад нь уг баарны зэргэлдээ зүүн талд нь байрлах “Меланж” бааранд угтагч ажилтай Д.Ц-А гэгч түүний танил найзыг нь дээр дурдсан нэр бүхий шүүгдэгч нарын талын залуучууд өдөж, түүнтэй маргаан үүсгэжээ.

Маргааныг гэрч Т.Ү- хэлж болиулсан байдаг ба энэ цаг хугацаатай давхцан шүүгдэгч Н.И- нар нь тамхи татахаар гарч ирсэн талийгаач А.А.Б-, хохирогч Л.Э- нартай үл ялих шалтгаанаар маргалдаж, ялангуяа шүүгдэгч Н.И- нь талийгаач А.Б-г “... чи муухай хараад байна уу” гэж хэрүүл өдсөнөөс зодоон үүсч, хохирогч Л.Э-ыг шүүгдэгч М.М- зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байна.

Хохирогч Л.Э- гэмтэлтэй холбоотой “Л.Э- биед зулайн няцарсан шарх, хамрын нурууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэсэн 1689 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргажээ. /2 хх-ийн 209/

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэргийн үндсэн шинж нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй буюу заавал ч үгүй тодорхой хохирол, хор уршиг үүссэн байхыг шаардахгүй энэ гэмт хэрэг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэсэн, өдөөн турхирсан, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэнд халдсанаар төгсдөг.

Шүүгдэгч Э.Б- мөрдөн шалгах ажиллагааны явцад “... М- ирээд Н.И- цохисон залууг өмнөөс нь ирээд дэгээ тавиад унагасан чинь нөгөө газар унасан залууг Н.И- нэг удаа өшиглөсөн, түүний дараа Н.И-, М.М- бид хоёрт хандан унасан залууг өшиглө гэж хэлэхээр нь М.М- газар унасан залуугийн толгой хэсэг рүү нэг удаа өшиглөсөн...миний хувьд толгой руу нь өшиглөөд цаашаа зугтаагаад түцний араар орсон эргэж хараагүй. Намайг Э.С- авах гээд явж байхад миний толгой  руу нь өшиглөсөн залуу цаанаа гадна талдаа шилэн том цонхтой дэлгүүрийн өмнө 3-4 залуутай зогсож харагдсан...дараа нь миний толгой руу нь өшиглөсөн залуу цагдаа дээр ирэхэд толгойгоо боосон харагдсан” /3 хх-ийн 140/ гэж мэдүүлсэн нь шүүгдэгч Н.И-, Г.М-, Э.Б- М.М- нар дээрх гэмт хэргийг үйлдсэнийг нотлох бөгөөд хэрэгт авагдсан бусад баримтуудаар давхар нотлогдсон болно.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.И-, Г.М-, Э.Б- М.М- нарын үйлдсэн Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэргийн улмаас хэн нэгний эрүүл мэнд, эд хөрөнгөд ямар нэгэн хохирол шууд учраагүй, харин энэ гэмт хэргээс улбаатайгаар үргэлжилж шүүгдэгч Н.И-, Э.С-, Г.М- нар нь олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулж танхайрах явцдаа А.А.Б- гэгчийг зодож амь насыг нь хохироожээ.

Шүүгдэгч Н.И-, Э.С-, Г.М- нарын бүлэглэж үйлдсэн “Хүнийг алах” гэмт хэрэгт шүүгдэгч Э.Б-, М.М- оролцоогүй байна.

 

Хэдийгээр нэг цаг хугацаанд мөртлөө хэсэг хэсэг газарт үргэлжилсэн шүүгдэгч Н.И-, Э.С-, Г.М-, М.М-, Э.Б- нарын танхайрсан үйлдэл нь нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэсэн, өдөөн турхирсан, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэнд халдсан гэмт хэргийн шинжид бүрэн нийцэх бөгөөд “Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь гэрч М.П- /”Монгол хуушуур” хоолны газрын хамгаалагч/, гэрч Д.Ц-А /“Меланж” баарны угтагч/, гэрч Г.Э- /“SEA” баарны хамгаалагч/, гэрч Т.Ү- нарын мэдүүлгүүдээр нотлогддог.

 

Мөн тухайн үед “SEA” баарны гадна талд олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэргийн шинжтэй үйлдэл болсон, үүнийг шүүгдэгч Э.С- найзуудын хамт үйлдсэн гэдгийг уг бааранд DJ-гээр ажилладаг “Жоны” буюу Б.Б--Эрдэнэ нь найз М.А-аасаа /Аагий/ сонсож мэдсэн талаараа гэрчийн мэдүүлэгтээ хэлжээ.

 

Талийгаач А.Б- амь насыг хохироосон буюу “Хүнийг алах” гэмт хэрэгт хэн хэн хэрхэн яаж оролцсон талаар энэ хэргийн хохирогч, шүүгдэгч нарын аль аль талынх нь танил, найз биш хөндлөнгийн гэрч Т.Ү- маш тодорхой мэдүүлдэг бөгөөд түүний мэдүүлэг хэрэг гарсан газрын ойролцоох камерийн бичлэгүүдтэй тохирдог.

 

Камерийн бичлэгүүдэд үзлэг хийж, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад:

“Хяналтын камерийн бичлэгийн 00:00:01 дэх секундэнд хар өнгийн 2 ханцуйндаа канттай хувцастай эрэгтэй хүнийг зааж “энэ хүн би байна” гэж заасныг гэрэл зургаар бэхжүүлэв. Мөн бичлэгийн 00:00:01 дэх секундэнд баарны үүдэнд зогсох хүмүүсээс хар өнгийн саравчтай малгайтай /малгайны гол хэсэгт цагаан өнгийн бичиглэлтэй/ үстэй захтай куртиктэй залууг зааж “энэ залуу бол намхан биетэй анх маргааныг эхлүүлсэн залуу мөн байна. Мөн анх нэг залууг ТҮЦ-ний ард 2 найз болох хар өнгийн бэлтгэлийн цамцтай цэвэрхэн царайтай залуу болон хар өнгийн куртик, дотуур цэнхэр өнгийн бэлтгэлийн цамц, хар өнгийн саравчтай малгай өмссөн 2 залуутай нийлж зодсон, үүний дараа бас 2 найз болох саарал өнгийн цамц өмссөн залуу болон хар өнгийн куртик, дотуур нь цэнхэр өнгийн бэлтгэлийн цамц, хар өнгийн саравчтай малгай өмссөн залуутай нийлж нэг залуу газар унагааж байгаад дээрээс нь дэвсэж зодсон залуу мөн байна” гэж заасныг,

Бичлэгийн 00:00:01 дэх секундэнд байрны үүдэнд цаашаа хараад зогсож байгаа саарал өнгийн цамцтай эрэгтэй хүн, бичлэгийн 00:00:22 дахь секундэнд баарны үүдэнд зогсох саарал өнгийн цамцтай залууг зааж энэ хүн бол саарал өнгийн цамцтай 170 орчим см өндөртэй, анх намайг манай А- гэдэг найзаас танай хувцсаа тайлаад байсан залуу хаана байна гэж асууж байсан, мөн чи намайг өшиглөдөг хэн бэ гээд өндөр биетэй залууг араас нь цохиж унагаад хар өнгийн куртик, дотуур нь цэнхэр өнгийн бэлтгэлийн цамц, хар өнгийн саравчтай малгай өмссөн залуу болон анх маргааныг эхлүүлсэн залуутай нийлж байгаад талийгаач гэх залууг цохиж унаган дээрээс нь дэвсэж зодсон залуу мөн байна гэж хэлээд заасныг,

мөн бичлэгийн 00:00:22 дахь секундэд баарны үүдэнд цаашаа хараад зогсож байгаа саравчтай малгайтай, өвдөг хүрсэн урт өвлийн куртик өмссөн залуу бичлэгийн 00:00:27 дахь секундэнд уг залуу наашаа хараад зогсох бичлэгийг хараад “энэ залуу анх ТҮЦ-ний ард цэвэрхэн царайтай, хар өнгийн бэлтгэлийн цамц өмссөн залуу, анх маргааныг эхлүүлсэн намхан, саравчтай малгайтай залуутай нийлж нэг залууг зодсон, үүний дараа саарал өнгийн цамц өмссөн залуу болон анх маргааныг эхлүүлсэн саравчтай малгайтай намхан залуутай нийлж талийгаач гэх залууг зодсон хүн” мөн байна гэж хэлээд заасныг,

мөн бичлэгийн 00:03:47 дахь секундэнд баарны үүдэнд наашаа хараад зогсох залууг зааж “энэ хүн намайг үгээр доромжилсон, мөн анх ТҮЦ-ний ард намхан биетэй маргааныг анх эхлүүлсэн саравчтай малгайтай залуу болон, хар өнгийн өвлийн куртик, дотуураа цэнхэр өнгийн бэлтгэлийн цамц, хар өнгийн саравчтай малгай өмссөн 2 залуутай нийлж нэг залууг зодсон” залуу мөн байна гэж хэлээд заасныг,

мөн бичлэгийн 00:02:24 дахь секундэнд баарны үүдэнд наашаа харж зогсох залууг зааж энэ залуу дээрх хүмүүстэй хамт явсан. Гэхдээ зодоон цохионд оролцоогүй хүн мөн байна гэж хэлээд заасныг гэрэл зургаар бэхжүүлэв. /1 хх-ийн 143-147/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 809 дугаартай “...бараан өнгийн саравчтай малгайтай, юүдэнтэй куртик өмссөн, куртикээ тайлахад босоо захтай, 2 ханцуй нь цэнхэр, хөх өнгийн цамцтай хүнийг 3 гэж дугаарлая.  /зураг 344/

Дүрс бичлэгийн дэлгэцийн цагаар 01:05:55 секундээс 01:06:10 секундын хооронд 1, 12 дугаартай хүмүүс дүрс бичлэгт дүрслэгдсэн хаалгаар орохоор явахдаа 3 болон 5 гэж дугаарласан хүнтэй харьцаж буй үйл хөдлөлийг харуулав.  /зураг 41-50/

Дүрс бичлэгийн дэлгэцийн цагаар 01:11:27 секундэд 1, 2 дугаартай хүмүүс  дэлгэцийн зүүн доод булангаас дүрс бичлэгт орж ирэх ба 2 дугаартай хүн баруун гараараа дохих /дуудах/ үйлдэл /зураг 124-134/ хийж байна. Энэ үед 5 дугаартай хүн хүмүүсийн дундаас гарч ирэхэд 1 дугаартай хүн 5 дугаартай хүний хувцасны энгэрээс барьж аван татаад цааш явна. /зураг 138-160/

Дүрс бичлэгийн цагаар 3 дугаартай гадуур хувцас куртикээ тайлан дэлгэцийн зүүн доод булан руу яван дэлгэцээс гарна. /зураг 171-177/

Дүрс бичлэгийн дэлгэцийн цагаар 01:12:04 секундэд 3 дугаартай хүн дэлгэцийн доод буланд доош тонгойн баруун гараараа 3 удаа цохиж буй мэт хөдөлгөөн хийж байна. Энэ үед түүний хажууд 5 дугаартай хүн мөн адил тонгойсон байдалтай байна. / зураг 180-194/

3 дугаартай хүн дээш босох үед 5 дугаартай хүн тонгойсон байрлалаас хэвтэж буй хүнийг баруун гараар 1 удаа /зураг 198/, 01:12:07 секундэд дахин 1 удаа баруун гараараа цохих мэт үйлдэл хийж /зураг 201/ байна” гэх дүрс бичлэгийн шинжилгээний дүгнэлт /2хх-ийн 161-189/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 310 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн ch05_20190124001522.mp4 гэсэн нэртэй дүрс бичлэгийн дэлгэцийн цагаар 01:19:59 секундээс эхлэн дэлгэцийн доод талаас 8 дугаартай хүн газар унаад босож ирэхэд түүний араас 3 дугаартай хүн зууралдах үед 3 дугаартай хүний араас 1 дугаартай хүн зууралдсан байдалтай цааш /зураг-12/ явахад 8 дугаартай хүн унах үед тэдний ард явж байсан 4,5,10 /зураг-13/ дугаартай хүмүүсийн 4 дугаартай хүн нь 1 дугаартай хүний араас татан /зураг 14, 15/ газар унагаад хойш чирэн, онгорхой байх хаалга руу /дотор тал/ татан ороход 4 дугаартай хүний их бие болон 1 дугаартай хүний толгой хэсэг дүрс бичлэгт харагдахгүй байх тул /энэ үед 4 дугаартай хүн газар суун хөлөө жийсэн байдалтай 1 дугаартай хүний наад талд харагдаж байна. /1,4 дугаартай хүмүүсийн үйл хөдлөл /зураг 18-19/  харагдахгүй байна.

Шинжилгээнд ирүүлсэн дүрс бичлэгийн цагаар 01:20:07 секундэд 5 дугаартай хүн цааш харсан байрлалтайгаар, 1 дугаартай хүнийг баруун хөлөөрөө өшиглөх мэт үйлдэл хийх ба 1 дугаартай хүний хаалга өшиглөсөн нь 5 дугаартай хүний биед халхлагдан харагдахгүй /зураг -17/ байна. Үүний дараа 5 дугаартай хүн нь газар цааш харсан байрлалтай хэвтэх 1 дугаартай хүний их биеийн баруун хажуу хэсэг орчим зүүн хөлөөрөө дэвсэх мэт үйлдэл хийх ба хаана дэвссэн өшиглөх нь тодорхой харагдахгүй байна. /зураг 22,23/

Энэ үед зодоон болж буй хэсэгт 10 дугаартай хүн ирж зодооны наана ирж зогсон /хүмүүсийн үйл хөдлөлийг халхалсан байдалтай/ 5 дугаартай хүнийг татаж босгож байна” /зураг-24,25,26/ гэх дүрс бичлэгийн шинжилгээний дүгнэлт /2 хх-ийн 194-200/ гэсэн байдлаар нотлох баримт болгон бэхжүүлжээ.

 

Өөрөөр хэлбэл энэ хэргийн аль ч талд хамааралгүй хөндлөнгийн гэрч Т.Ү-гийн мэдүүлэг, камерийн бичлэгийг шүүгдэгч талынхан хүлээн зөвшөөрдөггүй, тухайлбал, шүүгдэгч Г.М-, түүний өмгөөлөгч Г.Мөнхбат нар “Хүнийг алах” гэмт хэргийн гэм буруу дээр маргадаг боловч энэ байдлаа үгүйсгэн нотолж чадаагүйг дурдах нь зүйтэй.

 

Гэрч Т.Ү-гийн мэдүүлсэн мэдүүлэг, камерийн бичлэгээс үзвэл талийгаач А.Б-г шүүгдэгч Э.С- татаж, газар унагаах явцад шүүгдэгч Н.И-, Г.М- нийлж өшиглөсөн буюу эдгээр гурван шүүгдэгчийн идэвхитэй үйлдлийн улмаас талийгаач А.А.Б- зодуулсан даруйдаа нас барсан болох нь түүнтэй хамт байсан найзуудынх нь мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... А.Б- цогцост их, бага тархины орой, суурь хэсгийн аалзан хальсан доорхи тархмал цус харвалт, дух, баруун, зүүн чамархайн хуйхны дотор гадаргуу, хүзүүний ар хэсгийн булчин дахь цус хуралт, зүүн чамархайд няцарсан шарх, зулгаралт, дух, баруун чамархай, баруун чихний дэлбэн, хөхлөг сэртэн, хоёр эгэмд цус хуралт, дух, цээжинд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Ямар байрлалд учирсан болохыг нарийвчлан тогтоох боломжгүй. Талийгаач нь их, бага тархины орой, суурь хэсгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт гэмтлийн улмаас нас баржээ. Нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ. Шээсэнд мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис илрээгүй. Ходоодонд 100.0 мл орчим цайвар бор өнгийн өтгөн хоолны үлдэгдэл агууламжтай байна. Талийгаач нь гуурсанцар, элэг, ходоодны архаг үрэвсэл өвчинтэй байсан нь үхэлд нөлөөлөхгүй. Цус нь 1 дүгээр бүлгийн харьяалалтай, ... 2019 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 04 цаг 30 минутын цогцосны анхны үзлэгээр нас бараад 3-5 цаг орчим болсон байна” гэсэн 389 дугаартай дүгнэлт / 1хх-ийн 240-242/,

шинжээч эмч Ц.Б-: “... их, бага тархины орой, суурь хэсгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт гэмтлийн улмаас талийгаач нас барсан. Мөн их, бага тархины орой, суурь хэсгийн аалзан хальсан доорх тархмал цус харвалт гэмтлийг талийгаач авсан даруйдаа биеэ даан үйл хөдлөл хийх боломжгүй ба эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй гэмтэл юм. Харин дух, баруун, зүүн чамархайн хуйхны дотор гадаргуу, хүзүүний ар хэсгийн булчин дахь цус хуралт, зүүн чамархайд няцарсан шарх, зулгаралт, дух, баруун чамархай, баруун чихний дэлбэн, хөхлөг сэртэнд учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг хөнгөн зэрэгт хамаарна. Хоёр эгэмд цус хуралт, дух, цээжинд зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлүүдийн аль нь үхэлд хүргэсэн гэмтлийг үүсгэсэн эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

Харин талийгаачийг үхэлд хүргэсэн их, бага тархины орой, суурь хэсгийн аалзан хальсан доорхи тархмал цус харвалт гэмтэл нь толгой болон хүзүүн тус газарт хүч үйлчлэн цохигдох үед нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Энэ гэмтлийг авсан даруйдаа идэвхитэй үйл хөдлөл хийж чадахгүй ба эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн ч амь насыг аврах боломжгүй гэмтэл юм. Цусанд 3 промиллоос дээш спиртийн агууламж илэрхийг хүнд зэргийн согтолт гэж ойлгоно” /1 хх-ийн 246/ гэсэн мэдүүлэгт тусгагджээ.

 

Түүнчлэн “хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл” /1 хх-ийн 28/, Гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 32, 42-44, 46, 50, 61/, шүүгдэгч М.М-ын гар утасны фейсбүүкний чат руу орж үзлэг хийсэн тэмдэглэл /1 хх-ийн 47/,

гэрч Н.Б-: “... би М.М-той 2007 оноос найзалж нөхөрлөж эхэлсэн ба одоо найз нөхдийн харилцаа холбоотой байдаг. 2019 оны 1 дүгээр сарын 23-ны шөнө 03 цаг 40 минутын орчимд санаж байна. Миний “ЭТО БИЛГҮҮН” гэсэн фасебүүк чат руу М.М- өөрийнхөө хаягнаас “хаана байна, бид хэд сая хороололд зодоон хийсэн, дороо хийгээд 2 удаа цохисон чинь ухаан алдсан, бид нар дийлсэн, алсан” гэсэн утгатай чат бичсэн юмаа. Би одоо яг юу гэж чат бичсэнийг нь сайн санахгүй байна” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 215/ зэрэг энэ хэргийг эцэслэн шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримтууд хавтаст хэрэгт авагдсан болно.

 

Тус шүүх Э.С- нарт холбогдох энэ хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүхийн 74 дугаартай тогтоолоор “... гэрч Т.Ү-гийн гарын үсэг өөр хоорондоо илт зөрүүтэй байгааг мөрдөн шалгах ажиллагаагаар шалгах шаардлагатай” гэсэн үндэслэлээр прокурорт буцаасан.

 

Хэргийг прокурорт буцааснаар мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Т.Ү-: “... би цагдаагийн байгууллагад гэрчээр мэдүүлэг 2 удаа өгсөн. 1 удаа таньж олуулах ажиллагаанд оролцохдоо өөрийн гараар, өөрөө гарын үсгээ зурсан. Надад тогтсон гарын үсэг гэж байхгүй. Би Ү

 

он гэж нэрийнхээ Цолмон гэх хэсгийг гарын үсэгтээ ямар нэгэн таталж сунгалгүй энгийнээр Цолмон гэж бичдэг. Дээрх зөрүүтэй байгаа гарын үсгүүдийг би өөрөө зурсан. Сүүлд буюу 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн мэдүүлэг болон таньж олох ажиллагааны тэмдэглэлд гарын үсгээ яаруу хурдан зурсан болохоор өмнө нь зурсан гарын үсэгнээс зөрүүтэй харагдаж байгаа байх. Тухайн үед ажлын машин Өмнөговь аймаг руу явах гээд яаруулаад байсан болохоор би хурдан түргэн бичсэн болохоор зөрүүтэй бичигдсэн байх” /6 хх-ийн 14/ гэж мэдүүлснээс гадна

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 354 дугаартай шинжилгээгээр:

1.Шинжилгээнд ирүүлсэн Т.Ү-гийн гэх гарын үсгийн туршилтын загварууд, Улсын ерөнхий прокурорын Эрүүгийн хэргийн төв архивт хадгалагдаж буй Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 187/2018/0353/э, хэргийн дугаар:1710002620208 Овог: Түвдэнсүрэн, Нэр:Үүрийнцолмон, Хуулийн зүйл анги 17.1-2-2.1 гэсэн хавтаст материалын 23,24,38,45,48,58,187,194,195 дугаар хуудсуудад байх Т.Ү-гийн гэх гарын үсгийн чөлөөт загварууд нь шинжилгээнд тэнцэнэ.

  2. Шинжилгээнд ирүүлсэн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, гэсэн баримтын 1 дүгээр хуудасны арын нүүрний дунд хэсэгт Танилцсан гэрч гэсний ард, /Т.Ү-/ гэсний урд зурагдсан гарын үсэг, 2 дугаар хуудасны арын нүүрний доод  хэсэгт Гэрч гэсний ард Т.Ү- гэсний урд зурагдсан гарын үсэг, 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн гэрчээс дахин мэдүүлэг авсан тэмдэглэл гэсэн баримтын 1 дүгээр хуудасны доод хэсэгт Танилцсан гэрч” гэсний ард /Т.Ү-/ гэсний урд зурагдсан гарын үсэг, 1 дүгээр хуудасны доод хоосон талбайд зурагдсан гарын үсэг, 2 дугаар хуудасны доод хоосон талбайд зурагдсан гарын үсэг, 3 дугаар хуудасны доод хэсэгт Мэдүүлэг өгсөн Гэрч гэсний ард, Т.Ү- гэсний урд зурагдсан гарын үсэг, 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн Дүрс бичлэгээр таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл гэсэн баримтын 1 дүгээр хуудасны доод хоосон талбайд зурагдсан гарын үсэг, 2 дугаар хуудасны доод хэсэгт Оролцсон Гэрч гэсний ард, Т.Ү- гэсний урд зурагдсан  гарын үсэг зэрэг гарын үсгүүд нь Т.Ү-гийн гэх гарын үсгийн чөлөөт туршилтын загваруудтай тохирно” /6 хх-ийн 29-44/ гэж дүгнэжээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад “бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учрах, амь нас хохирох нөхцөл байдалд хүргэж” Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэрэг үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан.

Харин прокурор нэр бүхий 5 шүүгдэгчийг тус бүрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялласан нь хэргийн бодит байдал, хуулийн дээрх шаардлага, гэмт хэргийн шинжид нийцсэн гэхээргүй байна.

 

Гэвч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын үед шүүгдэгч Н.И-, Э.С-, Г.М-, М.М-, Э.Б- нар санаатайгаар олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэргийг үйлдсэн, энэ гэмт хэрэг үйлдэгдэх явцад шүүгдэгч М.М- “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн, шүүгдэгч Э.С-, Н.И-, Г.М- нар “Хүнийг алах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэснээс гадна хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр хэргийг прокурорт буцаах шаардлагагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хэмжээ хязгаарт хэлэлцсэнийг дурдах нь зүйтэй.

 

        Иймд шүүгдэгч Алаг адуу овогт Эрдэнэбаярын Э.С-, Боржигон  овогт Нямсүрэнгийн Н.И-, Хуруу овогт ГанБ-ын М- нарыг Хүнийг алах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд,

мөн нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэрэгтгэм буруутайд,

       шүүгдэгч Хатгин овогт Мягмардоржийн М.М-ыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэрэгт гэм буруутайд,

       мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт  гэм буруутайд,

шүүгдэгч Зургаадай овогт Эрдэнэцогтын Батзаяаг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэрэгтгэм буруутайд тус тус тооцсон болно.

 

 

Хохирол, төлбөр, гэм хорын нэхэмжлэлийн талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөө, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн хүн, хуулийн этгээдийг хохирогч гэнэ” гэж,

2 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч хохирогчоор тогтоох тухай шийдвэр гаргана” гэж,

3 дахь хэсэгт “Хохирогч энэ хуульд заасан эрхээ хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчөөр дамжуулан хэрэгжүүлж болно” гэж хуульчилсан бөгөөд мөрдөн шалгах ажилагааны явцад талийгаач А.Б- хууль ёсны төлөөлөгчөөр /хохирогчоор/ Н.А- тогтоосон нь хуульд нийцнэ.

Учир нь, талийгаач А.А.Б- нь өвчний улмаас бусдын асаргаанд байдаг эхийн хамт хоёулаа амьдардаг байснаас гадна мөн тэрээр Г.Г- гэгч эмэгтэйтэй хамтран амьдарч тэдний дундаас 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр төрсөн. А.Б-г нас барах үед А.А.Б-, Г.Г- нарын дундаас төрсөн А.Б-ы Жавхлан нь 1 нас 8 сартай байжээ.

 

А.А.Б-, Г.Г- нар “Хамтын амьдралтай байсан”-ыг тогтоосон Төв аймгийн Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 151/ШШ201900590 дугаартай шийдвэр гарсан байна. /6 хх-ийн 192/ 

 

        Эдгээр байдлуудаас үзвэл талийгаач А.Б- ар гэрээс нэн түрүүнд хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдох боломжтой хүн нь түүний нагац эгч Н.А- мөн.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.А-: “... би сэтгэл санаагаараа хохирчихоод хэцүү байна. Зардал төлбөр гаргуулж авмаар байна. Оршуулгын ажилд гарсан зардал болон талийгаачийн ХААН банкин дахь 2 зээлийг төлүүлмээр байна. Мөн талийгаачийн ээж 53 настай, хөдөлмөрийн чадвар 80 хувь алдсан хүн байдаг ба өөрөө явж чаддаггүй хүн. Талийгаачийн хүүхэд нь 7 сартай хүү байгаа. Эгчийгээ орон байртай болгомоор байна. Талийгаачийн эцэг нь нас барчихсан ба ээжтэйгээ хоёулахнаа амьдардаг байсан. Мөн талийгаач ажил хөдөлмөр эрхэлж гэр орноо авч явж ээжийгээ асарч сувилдаг байсан. Би талийгаачийн ХААН банк дахь зээлийн 2 баримт, миний ажилгүй байх үеийн ажлын цалингийн баримтууд, оршуулгын зарлагын баримтуудыг гарган өгч хавтаст хэрэгт хавсаргуулсан. Оршуулгын зардал, талийгаачийн ХААН банкнаас авсан байсан 2 зээл, миний өөрийн ажилгүй байсан өдрүүдийн орлого, талийгаачийн ээж Н.А- эмчилгээний зардлууд болон 2 өрөө байртай болгохыг шаардаж байна. Би Прогресс капитал ББСБ-д өөрийн хүү Т.Дүүрэнжаргалын нэр дээр байдаг СХД-н 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх газрыг 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр зээлийн барьцаанд тавьсан байгаа. Тайгын булаг ХХК-д 1.735.000 төгрөг, Босс хүү ХХК-д Самсунг 5 маркийн 24-12 УБӨ дугаартай тээврийн хэрэгслийг 1000.000 төгрөгийн барьцаанд тавьсан баримт болон талийгаачийн ээж буюу миний төрсөн эгч Амарсайханы группт байдгыг баталгаажуулсан эмнэлгийн магадлагаа зэргийг хэрэгт хавсаргуулах хүсэлтэй” /1 хх-ийн 155-156/ гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн байна.

 

      Энэ хэргийн тухайд амь хохирогч А.Б- төрсөн эх Н.А-  80 хувийн группт байж байгаад хэрэг гарсны дараа нас барсан, хамтран амьдрагч  Г.Г- нь бага насны хүүхдээ асарч байгаа,  ар гэрийн хүн хүч, ахуй амьдралын хувьд Н.А-ээс өөр хөөцөлдөх хүнгүй зэрэг амьдралын онцгой хүнд нөхцөл байдлуудыг шүүх тал бүрээс нь харгалзан түүний хохирол хор уршигтай холбогдуулан гаргасан нэхэмжлэлээс өөрийнх нь ажилгүй байсан хугацааны 1 сарын цалинд 1.200.000 төгрөг, өмгөөллийн хөлсөнд 3.000.000 төгрөг нэхэмжилснийг хангаж нийт 4.200.000 төгрөгийг шүүгдэгч Э.С-, Н.И-, Г.М- нараас тэнцүү хувааж тус бүрээс 1.400.000 төгрөг гаргуулж Н.А-т олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.   

 

        Мөн  амь хохирогч А.Б- оршуулгын зардалтай холбогдох нийт 13.556.350 төгрөгөөс төлөгдсөн 7.800.000 төгрөгийг хасаж үлдэх 5.756.350 төгрөгийг шүүгдэгч Э.С-, Н.И-, Г.М- нараас тэнцүү хувааж тус бүрээс 1.918.783 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.А-т олгохоор шийдвэрлэлээ.

 

       Талийгаач А.Б- хүү РД:НИ18300813 дугаарын регистртэй Б.Жавхланд Эрүүл Мэнд, Нийгмийн даатгалын ерөнхий газраас сард олгох тэжээгчээ алдсаны тэтгэврийн хэмжээг нийт 310.000 төгрөгөөр тогтоосон байна.  /5хх-ийн 186/

       Шүүх, тэжээгчээ алдсаны тэтгэмжийн цалин хөлсний зөрүүг гаргахдаа Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралтаар тогтоосон Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7.а/-д “....дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцно” гэж заасны дагуу талийгаач А.Б- нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарыг үндэслэн түүний сүүлийн 3 сарын цалинг 2.882.897 төгрөгөөр тооцож (2.882.897:3) дундаж цалинг 960.965 төгрөгөөр тооцов. /5хх-ийн 187/

      Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3-т зааснаар талийгаачийн дундаж цалин (960.965:3=320.321 төгрөг) үүнээс Эрүүл Мэнд, Нийгмийн даатгалын газраас тогтоосон сар бүр олгох 310.000 төгрөгийг хасаж (320.321-310.000=10.321) төгрөгийг талийгаач А.Б- хүү РД:НИ18300813 дугаарын регистртэй Б.Жавхланг 18 нас хүртэлхи хугацаагаар тооцож нийт 2.157.089 төгрөгийг тэжээгчээ алдсаны цалин хөлсний зөрүүг тогтоож, шүүгдэгч Э.С-, Н.И-, Г.М- нараас тэнцүү хувааж тус бүрээс 719.029 төгрөг гаргуулахаар шүүх шийдвэрлэлээ. 

  

      Хохирол, хор уршигтай холбогдох асуудлыг нэгтгэн дүгнэвэл оршуулгын зардал, тэжээгчээ алдсаны цалин хөлсний зөрүү, хууль ёсны төлөөлөгчийн ажилгүй байсан хугацааны цалин, өмгөөллийн хөлс зэрэгт нийт 12.113.436 төгрөгийг шүүгдэгч Э.С-, Н.И-, Г.М- нараас хувь тэнцүүлэн тус бүрээс 4.037.812 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.А-т олгохоор шийдвэрлэсэн болно.

 

Харин амь хохирогчийн цалингийн зээлийн үлдэгдэл 15.613.970 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулахаар нэхэмжилсэнийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгов.   

 

Шүүгдэгч М.М-оос хохирогч Л.Э-ад 880.000 төгрөгийн хохирол барагдуулсан болох нь банкны хуулгуудаар нотлогдож байх тул М.М-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

 

        Ингэж шийдвэрлэсэнтэй холбогдуулж шүүгдэгч нарын өмгөөлөгчдөөс  “хохирол  төлүүлэхээр шүүх хуралдааныг завсарлуулж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасныг бусад оролцогчид дэмжиж оролцсоныг шүүх хүлээн авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийг 3 дахь хэсэгт “...шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар гаргасан өмгөөлөгчийн санал, хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг засварлуулж болно” гэж зааснаар шүүх хуралдааныг 2020 оны 6  дугаар сарын 10-ны  өдрийн 08 цаг 30 минут  хүртэл завсарлуулав. 

       Шүүх хуралдаан завсарласантай холбоотойгоор шүүхээс гэм буруутайд тооцогдсон шүүгдэгч Э.С-, Н.И-, Г.М- нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч М.М-, Э.Б- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж  цагдан хорьсон болно.

        Шүүх хуралдаан завсарласан дээрхи хугацаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.А-т шүүгдэгч Э.С- 4.037.000 төгрөг, Н.И- 4.850.000 төгрөг тус тус төлсөн нь Э.С-, Н.И- нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцно.

       Харин шүүгдэгч Г.М- 4.037.000 төгрөгийн төлөх төлбөртэйгээс 2.000.000 төгрөг төлснийг хасаж төлөгдөөгүй үлдсэн 2.037.812 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  Н.А-т олгох нь зүйтэй.

        Шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч нарт ял оногдуулахдаа тэдгээрийн хувийн байдал, хохирол, хор уршиг арилсан эсэх зэргийг харгалзав. Үүнд:

шүүгдэгч Э.С-гийн Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /4 хх-ийн 16/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /4 хх-ийн 58/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 315 дугаартай “Э.С- нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна. Э.С- нь хэрэг үйлдэх үед өөрийн үйлдлийг зөв ухамсарлан ойлгож, үйлдлээ удирдах чадвартай байсан байна. Э.С- нь хэрэг үйлдэх үеийн цаг хугацааг мэдэж байгаа болно. Э.С- үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна” гэсэн дүгнэлт /2 хх-ийн 116/,

шүүгдэгч Н.И-ий Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /4 хх-ийн 15/, Оршин суух хорооны тодорхойлолт /4 хх-ийн 18/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /4 хх-ийн 59/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 332 дугаартай “Н.И- нь сэтгэцийн хувьд эрүүл байна. Хэрэг үйлдэх үед өөрийн үйлдлийг зөв ухамсарлан ойлгож, үйлдлээ удирдах чадвартай байсан байна. Н.И- хэрэг үйлдэх үеийн цаг хугацааг мэдэх чадвартай байна.  Н.И- үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна” гэсэн дүгнэлт  /2хх-ийн 127/,

       

        шүүгдэгч Г.М-гийн Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /3хх-ийн 247/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /4хх-ийн 60/, Баянзүрх, СүхБ-, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 397 дугаартай шийтгэх  тогтоолын хуулбар /3хх-ийн 249/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 367 дугаартай “Г.М- нь сэтгэцийн хувьд эрүүл байна. Хэрэг үйлдэх үед өөрийн үйлдлийг зөв ухамсарлан ойлгож, үйлдлээ удирдах чадвартай байсан байна. Г.М- нь хэрэг үйлдэх үеийн цаг хугацааг мэдэх чадвартай байна. Г.М- нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна” гэсэн дүгнэлт  /2хх-ийн 118/,

       

        шүүгдэгч М.М-ын Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /4хх-ийн 17/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /4хх-ийн 61/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 316 дугаартай “М.М- нь сэтгэцийн хувьд эрүүл байна. Хэрэг үйлдэх үед өөрийн үйлдлийг зөв ухамсарлан ойлгож, үйлдлээ удирдах чадвартай байсан байна. М.М- нь хэрэг үйлдэх үеийн цаг хугацааг мэдэх чадвартай байна.  М.М- нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна” гэсэн дүгнэлт /2хх-ийн 135/,

 

        шүүгдэгч Э.Б-гийн Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /3хх-ийн 246/, иргэний үнэмлэхийн лавлагаа /4хх-ийн 57/, Оршин суугаа хаягийн тодорхойлолт /4хх-ийн 70/, Иргэний үнэмлэхийн лавлаваа /4хх-ийн 71/, Монголын Үндэсний их сургуулийн тодорхойлолт /4хх-ийн 74/, Шүүх сэтгэц эмгэг судлалын 368 дугаартай “Э.Б- нь сэтгэцийн хувьд эрүүл байна. Хэрэг үйлдэх үед өөрийн үйлдлийг зөв ухамсарлан ойлгож, үйлдлээ удирдах чадвартай байсан байна. Э.Б- нь хэрэг үйлдэх үеийн цаг хугацааг мэдэх чадвартай байна.  Э.Б- нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна” гэсэн дүгнэлт /2хх-ийн 143/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

         Шүүгдэгч Э.С-гийн өмгөөлөгч Д.Батбаяр, Д.Тунгалаг нараас  “Э.С-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.11-т заасан хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дах заалтыг хэрэглэж өгнө үү” гэсэн хүсэлт тус тус гаргалаа.

 

         Шүүгдэгч Э.С-,  Н.И-, Г.М- нарын гэм буруутайд тооцогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалт нь  “арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэхээр” заасан ялын сонгомол санкцтай.  

 

       Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дах заалт нь “...бүх насаар хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн хүнд...” хэрэглэж  болохоор хуулийн зохицуулалт байх тул өмгөөлөгч Д.Батбаяр, Д.Тунгалаг нарын дээрхи хүсэлтийг хүлээж авах хууль зүйн боломжгүй юм.  

 

       Шүүгдэгч М.М-ын өмгөөлөгч Ц.Осоржамаа “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн хүсэлтийн тухайд; 

          2015 оны Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараахь хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй” гэж заасан ба УИХ-аас хууль тогтоох бүрэн эрхийнхээ хүрээнд Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолохоор хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан.

Харин Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолохоор Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь заалтад өөрчлөлт оруулсан бөгөөд “Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай” хуулийн 3 дугаар зүйлд “2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдсөнтэй холбогдуулан мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй гэж заасан байна.

        Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохицуулсан, өөрөөр хэлбэл процессын шинж чанарыг агуулсан хэм хэмжээ тул тухайн заалтыг холбогдох хууль хүчин төгөлдөр болсон үеэс дагаж мөрдөх ба Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх зохицуулалт хамаарахгүй гэж үзэв.

       Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч М.М-ын Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааны дотор яллагдагчаар татсан байх тул шүүхээс шүүгдэгч М.М-ыг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй юм. Иймд өмгөөлөгч Ц.Осоржамаагийн гаргасан дээрх хүсэлтийг шүүх хүлээн аваагүй болно.

        Шүүхээс, нэр бүхий 5 шүүгдэгчид  эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн шударга ёсны болон гэм буруугийн зарчмыг баримтлан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал,  тэдгээрийн хувийн байдлыг  тус тус харгалзан;

        шүүгдэгч Э.С-,  Н.И-, Г.М- нар бүлэглэж гэм буруугийн санаатай хэлбэрээр Үндсэн хуулиар хамгаалагдсан Хүний амьд явах эрхэд халдаж хүний амь нас хохироосон хохирол, учирсан хор уршиг арилахгүй гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан Э.С-, Н.И-, Г.М- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад зааснаар тус бүр 12 жилийн хугацаагаар хорих ялаар,  

        шүүгдэгч Э.С-, Н.И-, Г.М-, М.М-, Э.Б-  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч М.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,

 

мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

 

шүүгдэгч Э.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дах хэсэгт зааснаар Э.С-, Н.И-, Г.М- нартЭрүүгийнхуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.11 дэх заалтад зааснаар оногдуулсан 12 жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тус бүр 14 жилийнхугацаагаар хорих ялаар,

     

      М.М-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож  90 хоног буюу 3 сарын хугацааг нэмж нэгтгэн эдлэх ялыг нийт 2 жил 3 сарын  хугацаагаар хорих ялаар тус тус тогтоов.

 

      Э.С-, Н.И-, Г.М-, М.М-, Б.Батзаяа нар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, хэрэгт авагдсан нотлох баримтын шаардлага хангасан баримтын хүрээнд хохирол төлсөн хувийн байдал зэргийг харгалзан эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,    Э.С- 488 хоног, Н.И- 503 хоног, Г.М- 411 хоног, М.М- 226 хоног, Э.Б- 219 хоног цагдан хоригдсоныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцно.

 

       Хэргийн хамт ирүүлсэн талийгаачийн хумс 2 ширхэг,сиди 5 ширхэг, флаш 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй.             

         

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6,  36.7,  36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон                                                                                        ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч А овогт  Э.С-, Б  овогт  Н.И-, Х овогт ГанБ-ын М- нарыг Хүнийг алах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутайд,

         мөн нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэрэгт  гэм буруутайд,

         шүүгдэгч Х овогт М.М-ыг нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэрэгт гэм буруутайд,

         мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт  гэм буруутайд,

шүүгдэгч З овогт Э.Б нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцсугай.

 

         2. Шүүгдэгч  Э.С-, Н.И-, Г.М- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад зааснаар тус бүр 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,

мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,

 

шүүгдэгч М.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,

 

мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун хорин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

 

шүүгдэгч Э.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

        3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Э.С-, Н.И-, Г.М- нарт  Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад зааснаар оногдуулсан 12 жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн тус бүр 14 жилийн  хугацаагаар хорих ялаар,

 

        М.М-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож  90 хоног буюу 3 сарын хугацааг нэмж нэгтгэн нийт эдлэх нийт ялыг 2  жил 3 сарын  хугацаагаар хорих ялаар тус тус тогтоосугай.

 

        4. Э.С-, Н.И-, Г.М-, М.М-, Э.Б- нарын эдлэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад  эдлүүлсүгэй.

 

        5. Э.С- 488 хоног, Н.И- 503 хоног, Г.М- 411 хоног, М.М- 226 хоног, Э.Б- 219 хоног цагдан хоригдсоныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцсугай.

      

        6. Иргэний нэхэмжлэлээс цалингийн зээлийн үлдэгдэлд 15.613.970 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож,  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч Г.М-гаас 2.037.812 /хоёр сая гучин долоон мянга найман зуун арван хоёр мянга/ төгрөг гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  Н.А-т олгосугай.

 

       7. Э.С-, Н.И-, М.М-, Э.Б- нар бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүйг дурдсугай. 

 

     8. Хэргийн хамт ирүүлсэн талийгаачийн хумс 2 ширхэг,  сиди 5 ширхэг, флаш 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.  

        

 

                 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

     

        10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.С-, Н.И-, Г.М-, М.М-, Э.Б- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        О.ЖАНЧИВНЯМБУУ

 

                              ШҮҮГЧИД                                                  Л.ОЮУН

 

                                                                                                Ц.ДАЙРИЙЖАВ