| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Тумагийн Цэцэгмаа |
| Хэргийн индекс | 178/2020/0134/Э/ |
| Дугаар | 129 |
| Огноо | 2020-07-20 |
| Зүйл хэсэг | 24.5.1., |
| Улсын яллагч | З.Алтансолонго |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 129
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, улсын яллагч З.Алтансолонго, шүүгдэгч Д.О*******, түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж,шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч Эмч овогт Дамдины О*******д холбогдох эрүүгийн 2008008230149 дугаартай, 178/2019/0134/ индекстэй хэргийг 2020 оны 07 сарын 07-ны өдөр хүлээн авч 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн,1968 оны 08 сарын 19-ний өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 52 настай, ард урианхай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн ******* сумын Магсаржав багийн 1 дүгээр гудамж 11 тоотод оршин суух, хувиараа цагаан идээний бизнес эрхэлдэг, аминдаа 2 өрөө орон сууц , суудлын автомашин нэг, хашааны газартай, сарын өрхийн орлого 400000-500000, ******* регистрийн дугаартай, Эмч овогт Дамдины О*******
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд тусгагдсанаар:
Шүүгдэгч Д.О******* нь 2020 оны 1 сарын эхээр Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Баруун бүсийн төв зах дотор үл таних 2 хүнээс ховор ан амьтан болох Алтайн хойлог шувууны 2 ширхэг махыг тус бүрийг 200000 төгрөгөөр худалдан авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудын шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтыг хянан хэлэлцэв.
Мөрдөн шалгах ажиллагаанд Д.Р*******гийн гэрчээр өгсөн...Би 2020 оны 01-р сарын 10-дын үеэр Элэгний төв, 1-р эмнэлэгт үзүүлэхэд “ходоод хавдрын хэмжээнд очсон байна” гэхээр нь Ховд аймгийн ******* суманд байх өөрийн төрсөн дүү болох Д.О******* рүү утсаар “ахдаа хойлог өгч явуул, ходоодонд хойлогны мах сайн” гэж хэлсэн. 2020 оны 01-р сарын 30-ны орой 16-17 цагийн үед намайг гэртээ байж байтал манай дүү болох Д.О******* над руу залгаад “хойлог оллоо нэг ширхэгийг нь 250000 төгрөгөөр Баян-Өлгийн хасгаас авлаа” гэж хэлсэн. Би яаралтай явуул гэхэд 2020 оны 02-р сарын 01-ний өдөр автобусанд хайрцганд хийгээд явуулсан байсан. Тэгтэл 02 сарын 02-ны өдөр 16 цагийн үед автобусны жолооч над руу залгаад “өгч явуулсан хайрцганд чинь байсан хойлогны мах цагдаа нарт баригдчихлаа ирж учраа ол” гэхээр нь би 17 цаг өнгөрч байхад очиход цагдаа ирсэн хүлээж байсан. Би цагдаа нарт намайг 2020 оны 01-р сарын 10-дын үеэр Элэгний төв, 1-р эмнэлэгт үзүүлэхэд “ходоод хавдрын хэмжээнд очсон байна” гэхээр нь би Ховд аймгийн ******* суманд байх өөрийн төрсөн дүү болох Д.О******* рүү утсаар ахдаа хойлог өгч явуул, ходоодонд хойлогны мах сайн гэж хэлсэн. Яг хэнээс авсан гэдгийг мэдэхгүй байна. Манай дүү болох Д.О******* /99173088/ худалдаж авсан...гэх мэдүүлэг/хх-ийн 12-рт/
Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Б*******гийн гэрчээр өгсөн...Би Улаанбаатар Ховд чиглэлийн 48-97 ХОҮ улсын дугаартай Гранбирд маркын автобус жолооддог. 2020 оны 02 сарын 02-ны өдөр Ховдоос Улаанбаатарын чиглэлд автобусаар хүн тээвэрлэж яваад Улаанбаатарт ирэхэд Сонгинохайрхан дүүргийн Эмээлтийн шалган нэвтрүүлэх товчоон дээр цагдаа зогсоогоод зорчигчдийн ачаа тээш шалгахад цаасан хайрцагтай хүний ачуулсан ачаанаас 2 ширхэг Хойлог шувууны мах гарч ирсэн. Тухайн шувууны махтай хайрцаг дээр тосож авах хүний утасны дугаар бичээстэй байсныг цагдаа нар дуудаж уулзсан. Би өөрөө тухайн Хойлог шувууны махтай хайрцагийг хүнээс хүлээж аваагүй. Манай автобусанд зорчиж явсан зорчигчид өөр хүн дайж өгч явуулсан байсан. Тэр зорчигчийг бол би танихгүй. Харин өгч явуулсан цаад хүнийг нь дараа нь мэдсэн. Манай Ховдод цагаан идээ зардаг зүс таних 2 эмэгтэй байсан. Тэр 2 эмэгтэй тухайн зорчигч залууд өгч явуулсан гэсэн. Надад өөр мэдэх зүйл байхгүй. Би зорчигчдийн ачаа тээшийг шалгаж үздэггүй учраас Хойлог шувууны мах ачуулсан байсныг тэр үед нь мэдээгүй ... гэх мэдүүлэг /хх-ийн 29-рт/
Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт Д.О*******гийн хэргээ хүлээн мэдүүлсэн...Би Би 2020 оны 1 сарын 30-ны үед захын урд талд явж байхад 2 хүн цагаан ууттай зүйл барьсан “эгчээ хойлогны мах авах уу” гэж надаас асуусан. Ах хойлогны мах асуугаад байсан гэж бодоод шууд авъя гэж хэлээд гарал үүслийг нь асуухад Баян-өлгий аймгийнх гэж хэлсэн. Би хойлог шувууны махны үнэ нь хэд вэ гэж асуухад 250000 төгрөг, та 200000 төгрөгөөр ав гэж хэлсэн. Би нийт 400000 төгрөг төлөөд худалдаж аваад маргааш нь буюу 2020.02.01-ний өдөр хот хооронд явдаг автобусанд дайх гэж очиход надтай хамт зогсдог байсан Нэргүй гэх хүний хүүхэд явж байхаар нь би таниад дайж явуулсан Би дайж явуулсан хүнийхээ нэрийг мэдэхгүй. Би тухайн үед ах Д.Р*******гаас мөнгө аваагүй. Би өөрөө бэлэн 550000 төгрөгтэй явж байсан болохоор бэлэн мөнгөөр худалдаж авсан. Би Д.Р*******гаас мөнгө зээлж аваад буцааж өгөөд байдаг болохоор Д.Р******* бид 2-ын хооронд мөнгөний асуудал байдаг. Би хойлог шувууг ховор амьтан , хориотой ан гэдгийг мэдээгүй. Гэм буруугаа ойлгон гэмшиж байна. Хуульд заасан хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү... гэх мэдүүлэг
Дамдины О*******гийн ХААН банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 53-55-рт/
Дамдины О*******гийн Голомт банкны Дансны хуулга /хх-ийн 58-рт/
Дамдины О*******гийн Төрийн банкны Депозит дансны харилцагчийн монгол хуулга /хх-ийн 60-61-рт/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас...Эмч овогт Дамдины О******* нь ял шийтгэгдэж байгаагүй... гэх баримт/хх-ийн 63-рт/
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч / Ховд аймгийн Байгаль орчин аялал, жуулчлалын газрын биологийн олон янз байдлын асуудал хариуцсан мэргэжилтэн/ А.Н*******гийн өгсөн...Хойлог шувуу 2 ширхэг агнагдсан талаар мэдэх зүйл байхгүй. Сумуудад байгаа байгаль хамгаалагч нар энэ талаар мэдээллэх ёстой. Гэвч нууцаар агнагдсан бол бид нар мэдэх боломжгүй. Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар Ан амьтны Экологи-эдийн засгийн үнэлгээгээр нэг ширхэг хойлог шувуу 130000 төгрөгөөр үнэлэгдэнэ. Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Амьтны хууль тогтоомж зөрчсөний улмаас амьтны аймагт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ. Мөн амьтны аймагт учирсан хохирлыг нөхөн төлбөрийн хэмжээг засгийн газраас тогтоосон Экологи-эдийн засгийн үнэлгээг 2 дахин өсгөж тогтооно гэж заасан байдаг. Тэгэхээр нэг хойлог шувуу нь 260000 төгрөг болно...гэх мэдүүлэг/хх-ийн 67-68-рт/
2020 оны 02 сарын 20-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр...Шинжилгээнд ирүүлсэн зүйлийг шалгаж тодорхой дүгнэлт гаргах боломжтой байсан.
-Шинжилгээнд ирүүлсэн зүйл нь Гургуулынхны овгийн 1 бодгаль Алтайн хойлог шувуу болно.
- Нэг шувууны 2 сарвууг тасалсан, нөгөө шувууны өнгө зүс нь өөрчлөгдсөн байснаас үүдэн нас хүйс тодорхойлох боломжгүй байсан.
-Нэг шувуу нуруун талаасаа, нөгөө шувуу нь зүүн далавчны угт буудуулсан сумны оромтой. Шувууны гадаад байр байдлаас дүгнэж агнагдсан цаг хугацааг тодорхойлох боломжгүй байсан.
- Алтайн хойлог шувуу нь монгол орны улаан номонд бүртгэлтэй. Ховор зүйл /ЗГтогтоол, 2012/. Дэлхийн Байгаль Хамгаалах Холбооны Улаан дансны ангиллаар ховордож болзошгүй зүйлд хамаарна.
-Алтайн хойлог шувууны экологи, эдийн засгийн үнэлгээ засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт болох Ан амьтны экологи эдийн засгийн үнэлгээнд үнэлснээр 130000 төгрөг байна...гэх дүгнэлт
Шүүгдэгч Д.О*******гээс Ховд аймгийн Байгаль орчин , аялал жуулчлалын газрын 100160013401 дугаартай дансанд 520000 төгрөг төлсөн тухай хэргийн 89 дүгээр хуудас дахь “ мөнгөн шилжүүлэг”- ийн баримт зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмыг дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч болон гэрч хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллгааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх хэрэгт авагдсан дээрхи нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтыг үнэлж дүгнэхэд:
Шүүгдэгч Д.О******* нь 2020 оны 1 сарын эхээр Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Баруун бүсийн төв зах дотор үл таних 2 хүнээс ховор амьтан болох Алтайн хойлог шувууны 2 ширхэг махыг тус бүр 200000 төгрөгөөр үнэ тохирч худалдан авч Улаанбаатар хот руу хот хоорондын автобусанд дайж өөрийн төрсөн ах Д.Р*******д явуулсан ба Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын шалгалтын явцад хойлог шувууны махыг тээвэрлэн явсан нь тогтоогдож, хойлог шувууны хоёр ширхэг махыг хураан авч, устгасан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.О******* болон түүний өмгөөлөгч нар нь ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйлийг худалдан авсан гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй байна.
Шүүгдэгч Д.О******* нь 2020 оны 1 сарын эхээр Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэр Баруун бүсийн төв зах дотор үл таних 2 хүнээс агнагдсан ховор амьтан болох Алтайн хойлог шувууны 2 ширхэг махыг тус бүр 200000 төгрөгөөр үнэ тохирч худалдан авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д заасан...ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйлийг худалдан авсан...гэх гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэм буруутайд тооцов.
Иймд Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.О*******гийн...ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйлийг худалдан авсан...гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй.
Хохирол хор уршигийн талаар:
2020 оны 02 сарын 20-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр...Алтайн хойлог шувууны экологи, эдийн засгийн үнэлгээ Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралт болох Ан амьтны экологи эдийн засгийн үнэлгээнд үнэлснээр 130000 төгрөг байна... гэх дүгнэлт/хх-ийн 74-рт/ Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Амьтны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас амьтны аймагт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ. 37 дугаар зүйлийн 37.2-д заасны дагуу амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоосон экологи, эдийн засгийн үнэлгээг 2 дахин өсгөж тогтооно...гэсний дагуу шүүгдэгч Д.О******* нь Алтайн хойлог 2 ширхэг шувууны үнэ болох 130000 х 2- 260000 төгрөгийг 2 дахин өсгөж, нөхөн төлбөр болох 520000 төгрөгийг Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 100160013401 дугаартай дансанд төлсөн нь хавтаст хэргийн 89-р хуудас дахь “ мөнгөн шилжүүлэгийн “ баримтаар тогтоогдож байх тул хохирлыг төлсөн гэж үзнэ..
Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Д.О******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн 63 дугаар хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”, гэрч Бөх-Амгалангийн... Д.О******* нь Ховд аймгийн ******* суманд 1968 оны 08 сарын 19-нд төрсөн. Д.О******* бид хоёр 1990 оны 04 сараас хойш нэг гэр бүл болон амьдарч байна. Манай эхнэр болох О******* нь хорт муу зуршилгүй, элдэв бусын зан гаргадаггүй, төлөв даруу хүн. Хүмүүст туслахыг хичээж хүнд муу санадаггүй, цагаан сэтгэлтэй хүн гэх мэдүүлэг /хх-ийн 69-рт/ гэрч Д.Доржхандын...Манай найз Д.О******* нь хүнд тусархаг, зөв ааштай, даруу төлөв, хүмүүжилтэй хүн. Бид хоёр 20 жил зах дээр наймаа хийж байхдаа ч нэг ч удаа маргалдаж үзээгүй. Манай найз Д.О******* нь хамт олны ажлаас хоцорч байгаагүй, үргэлж хүнд тусалж явдаг хүн.. гэх мэдүүлэг /хх-ийн 70-рт/ зэрэг баримт хэрэгт авагдсан байна.
Улсын яллагчийн дүгнэлтэд: Шүүгдэгч Д.О*******г ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйлийг худалдан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 4 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д заасан...Оршин суух газар, ажил ,сургуулиа өөрчлөх,зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэх нь зүйтэй. Эрүүгийн 2008008230149 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүй, шүүгдэгч Д.О******* нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал үгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохиролд 520000 төлсөн болохыг дурьдаж, шүүгдэгч Д.О*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг хэвээр үлдээх саналтай гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтэд: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргахгүй байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 4 сарын хугацаагаар тэнсэж өгнө үү...гэх дүгнэлт тайлбар гаргав.
Шүүгдэгч П.О*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын дүгнэлт тайлбар, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргахгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлсөн, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас учирсан зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших Эрүүгийн хуулийн шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.О*******д хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 4 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4,5-д зааснаар...тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Д.О*******д тайлбарлан өгч, тэнсэн хугацаанд хяналт тавихыг Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар...Оршин суух газар, ажил ,сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүргийг шүүгдэгч Д.О*******д хүлээлгэв.
Эрүүгийн 2008008230149 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүй, шүүгдэгч Д.О******* нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал үгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй. Шүүгдэгч Д.О*******д “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ авсаныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Эмч овогт Дамдины О*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д заасан...ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйлийг худалдан авсан...гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Эмч овогт Дамдины О*******г хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 4 сарын хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн 2008008230149 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал үгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хохиролд 520000 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгч Д.О*******д...оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх...үүргийг хүлээлгэсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4,5-д зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Д.О*******д тайлбарлан өгч, тэнсэн хугацаанд хяналт тавихыг Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6.Шүүгдэгч Д.О*******д “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ авсаныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлжэгч Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЦЭЦЭГМАА