| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэмжидийн Нолхоосүрэн |
| Хэргийн индекс | 175/2019/0149/Э |
| Дугаар | 39 |
| Огноо | 2020-01-30 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч | В.Батдэлгэр |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 39
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч В.Батдэлгэр,
Хохирогч Ц.Г,
Хохирогчийн өмгөөлөгч Б.Энхболд /№.3662/, Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадрал /№2185/, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Нандин-Эрдэнэ нар оролцов.
Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Э.Пд холбогдох эрүүгийн 1831002760144 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв. Монгол улсын иргэн, 1980 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, “Үүрий–Ус” ХХК-ний захирал ажилтай, ам бүл 3, хоёр хүүхдийн хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, Хаан хотхон, 107а байрны 32 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, Э.П,РД:/ЧВ80070709/ Шүүгдэгч Э.П нь Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн сургалтын стандарт зөрчсний улмаас 2018 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 19 цагийн орчим Сэлэнгэ аймгийн, “Ерөө” сумын нутаг “Баянголын ам” гэх газар гүний худгийн өрөмдлөгийн үйл ажиллагаа явуулж байсан “Үүрий-Ус” ХХК-ний ашиглаж байсан “Атлас кобко-455” маркийн компрессорын хийн шланк тасарч, иргэн Ц.Гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Тодорхойлох нь: Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд; 1.Шүүгдэгч Э.Пын мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 08 дугаар сарын
2 08-ны өдөр яллагдагчаар өгсөн: ...Манай “Үүрийн Ус” ХХК-нд Хөдөлмөр аюулгүй ажиллагааны инженер байхгүй. Би өөрөө зааварчилгааг амаар өгдөг байсан. Тухайн хэрэг явдал болох үед бичгээр зааварчилгаа өгөөгүй. Манай компани нь бичгээр хөдөлмөр хамгааллын зааварчилгааг өгдөг. Би Гтэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй. Тэр манай компанид цагийн ажилтнаар ажиллаж байсан. Компрессор нь үйл ажиллагаа явуулж байхад ямар нэгэн эвдрэл гараагүй. Ц.Гийг ажиллаж байхад хийн шланк базагч хэсгээрээ сугарч Ц.Гийг гэмтээсэн байсан. Хэрэг явдал болох үед наадах шорооны ажлаа дараа хий гэхэд Г нь өөрөө ажил хийнэ гэж байгаад өрмийн шланкинд цохиулсан гэж дуулсан. Би ажилчиддаа хувцас хэрэгслээ /хамгаалалтын малгай, маск/ өмс гэхэд өмсдөггүй. Би Гэд эхний удаа эмчилгээний зардалд 421,837 төгрөг зарцуулсан. Гэд 2 худаг гаргасны хөлс 600,000 төгрөг өгсөн. Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот руу орох эмнэлгийн машин хөлсөлсөн зардал 350,000 төгрөг гарсан санаж байна. Мөн би Гэд “Портер” маркийн машин өгье гэсэн боловч аваагүй, дараа нь “Марк 2” маркийн машин өгье гэхэд мөн аваагүй. Сүүлд нь өөрийн “CRW” маркийн тээврийн хэрэгсэл өгье гэсэн авахгүй байсан юм. Чи машин авахгүй бол би чамд мөнгийг нь бага багаар өгье гэхэд Г авахгүй байсан. Энэ хүнд өөрийн боломж бололцоогоор мөнгө өгье гэсэн боловч татгалзсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 139-140-р ху/, 2. Шүүгдэгч Э.Пын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ... ...гэх мэдүүлэг, 3.Хохирогч Ц.Гийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 08 дугаар сарын 24ний өдөр хохирогчоор өгсөн: ...Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Баян гол”-ын уурхайд худаг усны үйл ажиллагаа явуулдаг “Үүрий-Ус” ХХК-д 2018 оны 08 дугаар сарын 17-нд хувиараа жолоочоор очиж ажилласан байсан. 2018 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 19 цагийн орчим өрмийн туслахаар ажиллаж байгаад даралтын шланкны үзүүр мултраад зүүн дал руу цохиод хий нь миний гэдэс рүү хүчтэй үлээж цохисноос арагшаа 1метр газар шидэгдсэн. Хамт ажиллаж байсан хүмүүс “Болд төмөр Ерөө гол” ХХК-ний эмнэлэгт хүргэж тусламж аваад өөрсдийн хувийн машинаар Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэн. Тэндээсээ Улаанбаатар хотын гэмтлийн эмнэлэгт хүргэгдэж хагалгаанд орсон. Миний дэлүү гэмтээд хагалгаанд ороод дэлүүгээ авахуулсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 5660-р ху/, Хохирогч Ц.Гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ... ...гэх мэдүүлэг, 5.Гэрч Э.Бүтэмжийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдөр өгсөн: .. 2018 оны 08 дугаар сарын 19-ний өдөр худаг ухаж өрөмдлөг хийж байх үед хийн шланк задраад үзүүр нь миний хажууд шороо авах гээд зогсож байсан Гийг онож газар унагаасан. Хөдөлмөрийн гэрээ бид нартай байгуулаагүй, цалингаа нэг худаг гаргаснаар тооцож, 200,000 төгрөг бодож авахаар тохиролцсон. Бид нарт хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгааг бичгээр өгөөгүй. Туслахуудад хөдөлмөр хамгааллын хувцас өгөөгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 56-66-р ху/, 6. Гэрч Ж.Мөнхсайханы мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 08 дугаар сарын 25-ны өдөр өгсөн: ...Компрессорын хийн шланк тасарч Г гэмтэхэд Э.П захирал Улаанбаатар хот руу авч явж хагалгаанд оруулсан байсан. Тухайн үед эвдрэл гэмтэл гараагүй, 08 сарын 19-ний өглөө жижиг гидрийн шланк юманд хавчигдаад элэгдсэн байсныг резинээр ороож янзалсан, орой нь шланк тасраад үйлдвэрийн базагчаар мултарсан байсан түүнээс тасраагүй. ...Бид нарт хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгааг бичгээр өгөөгүй. Захирал Э.П амаар хэлж ярьж зааварчилгаа өгдөг байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 67-68-р ху/, 7. Гэрч Б.Болдбаатарын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 08 дугаар сарын 25ны өдөр өгсөн: ...2018 оны 08 дугаар сарын 19-ний өдөр үйлдвэрийн базагч шланкны үзүүр мултраад хийтэй шланк нь Г ахыг оносон байсан. Захирал Э.П Г ахыг авч яваад” Баянголын” уурхайн эмнэлэгт үзүүлээд буцаж ирсэн. Маргааш нь Г ахын гэдэс нь дүүрээд байна гэхээр нь Улаанбаатар хот руу авч явсан байсан. Захирал бид нарт хөдөлмөр хамгааллын зааварчилгааг амаар өгдөг байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 6970-р ху/, 8 Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын шинжээч Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч/Д.Бямбасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр өгсөн: ... Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолоор баталсан Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрэм”-ийн 2.1.1 дэх хэсэгт заасан ажлын байранд үүрэг гүйцэтгэж байгаад осолд өртсөн бол гэсэн заалтыг үндэслэн үйлдвэрлэлийн осол мөн гэж дүгнэсэн. ...гэх мэдүүлэг, /хх-ийн105-106-р ху/, 9. Шинжээч Ц.Бадмаагийн мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 04 дүгээр сарын 11ний өдөр өгсөн: ...Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн сургалтын стандартад “ажил олгогч ажилтанд аюулгүй ажиллагааны зааварчилгааг өгөхдөө бичгээр буюу биечлэн үзүүлнэ” гэж заасан байдаг. Тэгэхээр энэ шаардлагын дагуу үзүүлсэн баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна. Хэрвээ “Үүрийн Ус” ХХК Ц.Гэд дээрх хэлбэрээр зааварчилгаа өгөөгүй бол хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн стандартын заалтыг зөрчсөн гэж үзнэ. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 114-115-р ху/, 10. Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 10654 тоот дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: .1. Ц.Гийн биед хэвлийн битүү гэмтэл, дэлүүний задрал гэмтэл, хэвлийн хөндийн цус алдалт, дэлүүг авах мэс заслын дараах байдал тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12 дахь хэсэгт зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Ерөнхий хөдөлмөр алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 56.6-д зааснаар цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд 30% нөлөөлнө. ...гэх дүгнэлт, /ххийн 91-р ху/, 11. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай прокурорын тогтоол /хх-ийн 01-р ху/, аюулын зэргийн үнэлгээний маягт, /хх-ийн 05-08-р ху/, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 16-р ху/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-17, 82-85-р ху/, Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 86-87, 92-93, 101102, 112-113-р ху/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 146р ху/, Үйлдвэрлэлийн ослыг тогтоосон акт /хх-н 154-156-р ху/, Өвчтний түүх, /хх-ийн 163173-р ху/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, /хх-ийн 135-137-р ху/, Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Д.Машбатын 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн №16-06-018/41 дугаартай шинжээчийн дүгнэлт, /хх-ний 74-75-р ху/, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын Хөдөлмөр нийгмийн хамгаалал, тусгай хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч нарын 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн №05-078-24 дугаартай шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 99-100-р ху/, мөн хууль сануулан хохирогч, гэрч нараас мэдүүлэг авсан тэмдэглэл зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. . Шүүгдэгч Э.П нь Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн сургалтын стандарт зөрчсөний улмаас 2018 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 19 цагийн орчим Сэлэнгэ аймгийн, “Ерөө” сумын нутаг “Баянголын ам” гэх газар гүний худгийн өрөмдлөгийн үйл ажиллагаа явуулж байсан “Үүрий-Ус” ХХК-ний ашиглаж байсан “Атлас кобко-455” маркийн компрессорын хийн шланк тасарч, иргэн Ц.Гийн эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болох нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, үйлдвэрлэлийн ослыг тогтоосон акт, өвчтний түүх, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчийн 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн №1606-018/41 дугаартай дүгнэлт, Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын Хөдөлмөр нийгмийн хамгаалал, тусгай хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч нарын 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн №05-078-24 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэв. Дээрх нотлох баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулыг хувьд зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй. Шүүгдэгч Э.Пын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудал бүрэн нотлогдсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ. Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Ц.Гэд шүүгдэгч Э.Пын зүгээс эмнэлгийн тусламж яаралтай үзүүлсэн, эмнэлэг рүү өөрийн биеэр хүргэж өгсөн, мөн эмнэлэгт сахиж байсан, эмчилгээний зардлыг төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлж, хохирогчид удаа дараа хөдлөх эд хөрөнгө болох автомашинаар дүйцүүлэн хохирлыг төлөх талаар санал тавьж, санаачлага гаргаж байсныг дурьдах нь зүйтэй. Хохирогч Ц.Гийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт цаашид хийгдэх эмчилгээг БНСУ-д очиж хийлгүүлэх талаар Солонгос улс дахь эмнэлгийн эмчилгээний төлөвлөгөө гэж гаргаж өгсөн боловч энэ нь зөвхөн зөвлөмж байх тул энэ зөвлөмжөөр эмчилгээний зардал гаргах боломжгүй байх тул цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж дүгнэв. Мөн хохирогч нь сэтгэл санааны хохиролд 10.000.000 төгрөг нэхэмжилж байгаа боловч чухам юуг ямар үндэслэлээр яаж үнэлж нэхэмжилж байгаа нь тодорхойгүй ба мөн ажилгүй байсан 18 сарын цалин гэж 10.800.000 төгрөг нэхэмжилж байгаа боловч ажил хийж татвар төлж байсан эсэх, орлогоо тодорхойлох боломжгүй бол хуулийн дагуу татвар төлж байсан эсэх талаархи нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхиж, эдгээрийг нотлох баримтаа бүрдүүлсний дараа жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй орхих нь зүйтэй. Шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн 758.120 төгрөгний баримтаас үнийн дүн нь харагдахгүй 2 баримтын 162.900 төгрөгийг хасч тооцож, нийт 629.000 төгрөгийг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4-р зүйлийн 1.1-д зааснаар өмгөөлөгчид төлсөн гэх 1.000.000 төгрөгийг нэмж нийт 1.629.000 төгрөгийг шүүгдэгч Э.Паас гаргуулан хохирогчид олгохоор шийдвэрлэв. Шүүгдэгчийн өмгөөлөгч болон шүүгдэгч нар гэм буруугийн хурлаас гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх шийдвэр гарсны дараа уг хохирлыг төлөхөөр шүүх хуралдааныг завсарлуулж, уг хугацаанд шүүгдэгч талаас хохирогчид 1.629.000 төгрөгийг төлж барагдуулсан талаархи баримтыг бичгээр үйлдэн шүүхэд ирүүлсэн байна. Иймд шүүгдэгч Э.Пыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов. Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар маргаангүй, хэрэг учрал болсны дараа хохирогчдод шууд эмнэлгийн туслалцаа яаралтай үзүүлсэн, учирсан бодит хохирлыг төлж, хохирогчид цаашид гарах эмчилгээний төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлсэн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт тус тус заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзсэн болно. Иймд шүүгдэгч Э.Пыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, уг хугацаанд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3-р зүйлийн 2.5-д зааснаар оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчилж зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгуулагад урьдчилан мэдэгдэхийг ялтан Э.Пд үүрэг болгож, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлэхгүй бол мөн хуулийн ерөнхий ангийн 7.3-р зүйлийн 4-д зааснаар прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгчид анхааруулах нь зүйтэй. Шүүгдэгч талаас хохирогчид эмчилгээний 312.000 төгрөгний зардлыг нөхөн төлсөн болохыг дурьдах нь зүйтэй. Шүүгдэгч Э.П нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй. хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг шланкыг болон “Атлас кобко 455” маркийн хийн компрессорыг битүүмжлэлээс чөлөөлж, шүүгдэгч Э.Пд буцаан олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Пыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Иргэний хуулийн 505-р зүйлийн 505.1,497-р зүйлийн 497.1-д зааснаар 629.000 төгрөг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4-р зүйлийн 1.1-д зааснаар 1.000.000 төгрөг бүгд 1.629.000 төгрөгийг шүүгдэгч Э.Паас гаргуулан хохирогч Ц.Гэд олгохоор шийдвэрлэсэн боловч шүүх хуралдааны шатанд уг хохирлыг төлж барагдуулсныг дурьдсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Пд хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, уг хугацаанд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3-р зүйлийн 2.5-д зааснаар оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчилж зорчин явахдаахяналт тавьж байгаа эрх бүхий байгуулагад урьдчилан мэдэгдэхийг шүүгдэгч Э.Пд үүрэг болгосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3-р зүйлийн 4-д шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлэхгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Э.Пд мэдэгдсүгэй. .
6. Хохирогч Ц.Гийн өөрийн биед учирсан гэмтэлтэй холбоотой гарсан эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхисугай.
7.Шүүгдэгч Э.П нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг шланкыг болон хэрэгт битүүмжлэгдсэн “Атлас кобко 455” маркийн хийн компрессорыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц битүүмжлэлээс чөлөөлж, ялтан Э.Пд буцаан олгосугай.
8.Шүүгдэгч Э.Пд урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шйидвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, түүний 7 өмгөөлөгч, хохирогч, хохирогчийн өмгөөлөгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг оролцогч нар энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.
12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, хохирогчийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-р зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НОЛХООСҮРЭН.