Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2018 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 29

 

          Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

           хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

                    хэрэгсэхгүй болгох тухай

 

  Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Өлзийжаргал би, Б.Э-н нэхэмжлэлтэй, А аймгийн Ч сумын Х багийн иргэдийн Нийтийн Хурлын даргад холбогдох, Б.Э-г А аймгийн Ч сумын Х багийн Засаг даргаар томилуулах материалыг Ч сумын Засаг даргад уламжлахгүй байгаа А аймгийн Ч сумын Х багийн иргэдийн Нийтийн Хурлын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, материалыг уламжлахыг А аймгийн Ч сумын Х багийн иргэдийн Нийтийн Хурлын даргад даалгах шаардлага бүхий захиргааны хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хариуцагч А аймгийн Ч сумын Х багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Б.Э-с гаргасан “Б овогтой Э миний биеийг А аймгийн Ч сумын Х багийн Засаг даргаар томилуулахаар дахин хуулинд заасан шаардлагыг хангуулан материалыг Ч сумын Засаг даргад уламжлахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож Б.Э миний биеийг А аймгийн Ч сумын Х багийн Засаг даргаар томилуулахаар Ч сумын Засаг даргад уламжлахыг Ч сумын Х багийн иргэдийн Нийтийн Хурлын даргад даалгах нэхэмжлэлтэй танилцаад Б.Э-г А аймгийн Ч сумын Х багийн Засаг даргаар томилуулахаар дахин хуулинд заасан шаардлагыг хангуулан материалыг Ч сумын Засаг даргад уламжлах боломжтой ба дахин уламжилснаар бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндхөөргүй, хуульд харшилсан зүйл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулинд заасны дагуу хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч А аймгийн Ч сумын Х багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд бичгээр гаргасан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх хэсэгт Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх..., мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж тус тус заажээ.

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжид хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гомдол гаргах эрхгүй, шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг мэдэгдсэн болно.

Иймд хариуцагч А аймгийн Ч сумын Х багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга нэхэмжлэгч Б.Э-с гаргасан, Б.Э-г А аймгийн Ч сумын Х багийн Засаг даргаар томилуулах материалыг Ч сумын Засаг даргад уламжлахгүй байгаа А аймгийн Ч сумын Х багийн иргэдийн Нийтийн Хурлын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, материалыг уламжлахыг А аймгийн Ч сумын Х багийн иргэдийн Нийтийн Хурлын даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б.Э-н нэхэмжлэлтэй, А аймгийн Ч сумын Х багийн иргэдийн Нийтийн Хурлын даргад холбогдох, Б.Э-г А аймгийн Ч сумын Х багийн Засаг даргаар томилуулах материалыг Ч сумын Засаг даргад уламжлахгүй байгаа А аймгийн Ч сумын Х багийн иргэдийн Нийтийн Хурлын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, материалыг уламжлахыг А аймгийн Ч сумын Х багийн иргэдийн Нийтийн Хурлын даргад даалгах шаардлагыг хариуцагч А аймгийн Ч сумын Х багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А аймгийн Ч сумын Х багийн иргэдийн Нийтийн Хурлаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай .

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.

 

 

                                    ШҮҮГЧ                                                   Л.ӨЛЗИЙЖАРГАЛ