| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэмжидийн Нолхоосүрэн |
| Хэргийн индекс | 175/2019/0020/Э |
| Дугаар | 40 |
| Огноо | 2020-01-30 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | А.Энхтуяа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 40
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: Прокурор А.Энхтуяа Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гансүх Хохирогч Б.Батмөнх Б.С Э.Г Хохирогч нарын өмгөөлөгч Л.Доржпүрэв Нарийн бичгийн дарга С.Энхтайван нар оролцов.
Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас мөрдөн байцаалт явуулж аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Ат холбогдох 1831002640246 тоот хэргийг хянан хэлэлцэв. Үндсэн захиргаа: Монгол улсын иргэн, Ч.А, / РД:УЕ78072669/, Шүүгдэгч Ч.А нь: .2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр иргэн Ө.Агаас бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 13,000,000 /арван гурван сая/ төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, иргэн Л.Уээс 26,000,000 /хорин зургаан сая/ төгрөг, 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 6,500,000 /зургаан сая таван зуун мянган/ төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 9,000,000 /есөн сая/ төгрөгийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, залилан мэхэлж, иргэн Д.Бөөс нийт 15,500,000 /арван таван сая таван зуун мянган/ төгрөг, 2018 оны 03 дугаар сарын 22-ны урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, залилан мэхэлж, иргэн С.Эаас 39,000,000 /гучин есөн сая/ төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, залилан мэхэлж, иргэн Б.Сгөөс 8,500,000 /найман сая таван зуун мянган/ төгрөг, 2018 оны 06 дугаар сарын 07-ын өдөр урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, залилан мэхэлж, иргэн Э.Гээс 12,000,000 /арван хоёр сая/ төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдөр урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, залилан мэхэлж, иргэн Д.Эоос 1,200,000 /нэг сая хоёр зуун мянган/ төгрөгийг тус тус залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд; 1. Шүүгдэгч Ч.Аийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: ...Би С.Эаас 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 16.000.000 төгрөг аваад 12 дугаар сарын 11-ний өдөр С.Эад буцааж өгөхдөө үндсэн мөнгө 16.000.000 төгрөгний хүү 1.920.000 төгрөг нийт 17.920.000 төгрөг болгож өгсөн. Дараа нь 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 21.000.000 төгрөгийг дансаар авч 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр зээлсэн 21.000.000 төгрөг, хүүний мөнгө гэж 22.944.000 төгрөг нийт 43.944.000 төгрөг болгож өгсөн. 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 39.000.000 төгрөг аваад хүүний мөнгө гэж 2.700.000 төгрөг өгсөн. Би өгөхдөө 500.000, 200.000, 2.000.000 төгрөг гэж хувааж өдөр хоног нь зөрүүтэйгээр өгсөн. Хэзээ өгсөн он сараа мэдэхгүй байна. 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр С.Э ахтай уулзаад “хүнд мөнгө зээлдүүлэх гэсэн юм, надад 39.000.000 төгрөг хэрэгтэй байна” гэж хэлээд авсан. Д.Бөөс 2018 оны 02 дугаар сард Батмөнх ах болон эхнэр М.Э нартай уулзаж хүнд мөнгө зээлдүүлээд хүүний мөнгөтэй нь хамт буцааж өгнө гэж хэлээд 6.500.000 төгрөг авсан. Авсан мөнгийг нь 10 гаран хонуулаад 7.500.000 төгрөг болгож өгсөн. Би мөнгийг нь өгөөд буцаагаад 1.200.000 төгрөг аваад хүүний мөнгө гэж 24.000 төгрөг нийт 1.224.000 төгрөг болгосон. Би 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 4.500.000 төгрөг зээлэнд гаргаад 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүүний мөнгө гэж 675.000 төгрөг нийт 5.175.000 төгрөг өгсөн. 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр 1.900.000 төгрөг зээлэнд гаргаад 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүүний мөнгө гэж 76.000 төгрөг нийт 1.976.000 төгрөг өгсөн. 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр 2.050.000 төгрөг зээлэнд гаргаад 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хүүний мөнгө гэж 870.000 төгрөг, нийт 2.920.000 төгрөг өгсөн. Би тэмдэглэл хөтлөж дэвтэр хөтөлдөг. Тэр дэвтрээ олохгүй байгаа болохоор өөрөө яг хэлж мэдэхгүй байна. Д.Б багадаа гэхэд надаас 4.000.000 төгрөгний ашиг авсан байгаа. Надад тооцоо байхгүй байна. Сэлэнгэмөрөн гэх тэтгэвэртэй гарсан эмэгтэйтэй урьд нь тэдний байрыг түрээслэж сууж бие биенээ мэддэг болсон учраас 2017 оны 11 дүгээр сарын хэдэн гэдгээ мэдэхгүй байна. Эхлээд Б.С эгчтэй уулзаад “хүнд мөнгө зээлдүүлээд буцаагаад таньд хүүний мөнгөний хамт өгье” гэж хэлээд 800.000 төгрөг дансаар авсан. Тэр өдрөөс хойш хэд хонуулаад 1.200.000 төгрөг болгож өгсөн. Э.Гийн талаар яриад байх зүйл байхгүй, өмнөх хүмүүстэй адилхан замаар мөнгө авсан. Надад өөр хэлэх зүйл байхгүй. Наад хүмүүс чинь надаас илүү хэдэн сарын хэдний өдөр хэдэн төгрөг өгч авалцсан талаараа мэдүүлж дансны хуулга өгч байгаа байх, тэрийг нь би үгүйсгэхгүй. Хэдэн төгрөг өгч авалцсанаа арай худлаа хэлэхгүй байх. Миний тэмдэглэл хөтөлж байсан дэвтэр байхгүй болохоор би үнэхээр хэлж мэдэхгүй байна. Эцсийн дүндээ наад хүмүүс чинь бүгд ашиг олсон. Би харин хохироод байна. Намайг залилсан гэж үзэж байгаа бол хүүнд өгсөн мөнгөө хохиролд тооцуулан мөнгөн дүнгээс нь хасуулах саналтай байна. Санхүүгийн эх үүсвэрийн талаар ярихгүй. Тухайн хүмүүсийн мөнгийг төлж барагдуулна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 108-111-р ху/, 2. Шүүгдэгч Ч.Аийн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар дахин өгсөн: ...Би 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Энхтуяагийн гаргасан яллагдагчаар татах тухай тогтоолыг уншиж танилцлаа. Тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Надад ярих зүйл байхгүй, би мэдүүлэг өгөхгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 114-115-р ху/, 3.Шүүгдэгч Ч.Аийн 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр яллагдагчаар өгсөн : “...Прокурорын газрын хяналтын прокурор Д.Нямдэлэгийн гаргасан яллагдагчаар татах тухай тогтоолыг уншиж танилцлаа. Тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би өмгөөлөгчтэй байцаалт өгнө” ...гэх мэдүүлэг /2-р хх-ийн 250-р
ху/,
4.Шүүгдэгч Ч.Аийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ... Би хүмүүсээс авсан мөнгөөрөө зээлж чөлөөлж байсан. Яллах дүгнэлтэд Нандинцэцэг гэдэг хүн огт дурьдагдахгүй байна. Нандинцэцэг нь Амарзаяагийн хадам эгч юм. Би Нандинцэцэгээс 13,000,000 төгрөг авсан. Би Амарзаяа гэдэг хүнийг огт танихгүй бөгөөд нэг ч удаа харж байгаагүй. Энэ талаар цагдаагийн байгууллага нэг ч удаа судалж үзээгүй. Яллах дүгнэлтэд намайг хүмүүсийг төөрөгдөлд оруулж гэж бичсэн байсан. Ямар ч танихгүй хүнийг төөрөгдөлд оруулсан гэж бичээд байгааг гайхаж байна. Би Нандинцэцэгээс авсан мөнгөний хүүгийн төлбөрт 87,000,000 төгрөг төлсөн. Энэ талаар яллах дүгнэлтэд огт дурьдагдахгүй байна. Б.Эрдэнэбат нь надаас 39,000,000 төгрөг нэхэмжилж байгаа. Гэтэл би Б.Эрдэнэбатаас авсан мөнгөнийхөө хүүнд 31,000,000 гаран төгрөг өгсөн. Д.Б нь надаас 15,000,000 төгрөг нэхэмжилж байгаа. Би Д.Бөд нэг ч удаа хүү төлөөгүй. Зээлж авсан үндсэн мөнгөнөөсөө төлж байсан боловч дансаар биш бэлнээр өгч байсан. Тийм болохоор нарийн тооцоолол байхгүй байгаа юм. “Дансаар шилжүүлье” гэхээр” данс байхгүй” гэж хэлдэг байсан. Б.С надаас 8,500,000 төгрөг нэхэмжилж байгаа бөгөөд миний бие Б.Сд 2 сая гаран төгрөг өгсөн. Э.Г надаас 12,000,000 төгрөг нэхэмжилж байгаа бөгөөд би Э.Гээс авсан мөнгөнийхөө хүүнд 1 сая гаран төгрөг өгсөн. Өдрийн 2 хувийн хүүг хэн ч өгөхгүй. Би энэ хүмүүсийн итгэлийг алдахгүйн тулд хэлсэнийх нь дагуу хүү төлдөг байсан. Би Д.Б ахынд 3-4 удаа очоогүй анхны удаа очихдоо л мөнгөний асуудлаа ярьсан. Яг үнэндээ би Д.Б ахтай харьцаагүй түүний эхнэртэй нь харьцсан. Б.Сгөөс бусад нь их хэмжээний хүү авч байсан. Намайг урьдын итгэлийг ашиглаж залилсан гэж яллаад байгаа. Үнэхээр тэгж үзэж байгаа юм бол хохирогч нарт төлсөн хүүгийн төлбөрийг яагаад хасч тооцохгүй байгаа юм. Би хүүнд төлсөн мөнгөнүүдээ хасуулсны дараа гэм буруутай эсэхээ тогтоолгохыг хүсч байна. ...гэх мэдүүлэг, 5. Хохирогч Д.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...Миний бие хилийн цэргийн 0101 дүгээр ангид ажиллаж байгаад 2009 онд тэтгэвэрт гарсан. Тэтгэвэрт гарсан хэдий ч ойр ойрхон 0101 дүгээр анги дээр очиж удирдлагуудтай уулздаг. Шүүгдэгч Ч.А болон түүний нөхөр болох Говийнлхаасүрэн нар нь тус ангид ажилладаг тул таньдаг байсан. Ч.А нь өмнө нь манай гэр бүлийн хүнтэй мөнгө төгрөгний харилцаанд орж байсан удаа байгаа. Гэхдээ би тэр талаар сайн мэдэхгүй. Ч.А нь 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр “орон сууцны зээл чөлөөлөх гэсэн юм мөнгө зээлээч” гэж манай эхнэрт хэлсэн. Тэгэхээр нь манай эхнэр “надад мөнгө алга” гэж хэлэхэд “таны хадгаламжинд мөнгө байдаг бол тэр мөнгөө өгч тус болооч” гэж хэлэхээр нь манай охины оюутны хадгаламжинд байсан 5,120,000 төгрөгийг авч дээр нь бэлнээр 1,380,000 төгрөгтэй нийлүүлээд 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Ч.Ат 6,500,000 төгрөг өгсөн. Уг мөнгийг өгөхөд би хамт байсан. 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Ч.А нь манайд хүрч ирээд “орон сууцны зээл чөлөөлөх гэсэн чинь мөнгө дутаад байна. Та тэтгэврийн зээлээ аваад өгөөч” гэж надад хандсан. Тэгэхээр нь би “үгүй би зээлийн асуудалд оролцмооргүй байна” гэж хэлсэн. Ийм байдлаар хоёр удаа ирэхэд нь би зөвшөөрөөгүй. 3 дахь удаагаа ирээд “та тэтгэврийн зээлээ аваад өгөөч, танаас авсан мөнгөө өсгөөд өгье” гэхээр нь би тэр өдөртөө Ч.Аийн нөхөртэй нь уулзаж “танай эхнэр надад ийм санал тавилаа” гэхэд “манай эхнэр зээл чөлөөлөх ажил хийгээд байгаа нь үнэн. Гэхдээ санхүүжилт орж ирээгүй гэсэн үндэслэлээр мөнгөгүй байх шиг байна. Мөнгө нь гарахаар танаас авсан мөнгөө төлчих байх” гэж хэлэхээр нь би “за” гэж хэлээд 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 9,500,000 төгрөгийн тэтгэврийн зээл аваад 500,000 төгрөгийг нь өөрөө аваад үлдсэн 9,000,000 төгрөгийг Ч.Ат хүлээлгэж өгсөн. Намайг тэтгэврийн зээл авахад Ч.А нь өөрөө батлан даагчаар оролцсон. 2018 оны 06 дугаар сард ач охины маань сургалтын төлбөр нэхэгдэхээр нь Ч.Аээс мөнгөө авахаар нэхэхэд “одоохондоо банкны санхүүжилт орж ирээгүй байна. Би хүүг нь төлнө” гэж хэлээд өнгөрсөн. Улмаар 2018 оны 06 дугаар сард манай охины оюутны сургалтын төлбөр нэхэгдээд “банкинд хадгалуулсан мөнгөө авъя” гэхээр нь ахиад л Ч.Аээс мөнгөө авахаар шаардсан боловч янз бүрийн шалтаг шалтгаан хэлээд
өгөөгүй. Тэгээд эхнэр маань тэтгэврийн зээл аваад охиндоо мөнгө өгсөн. Түүнээс гадна би өөрийн машинаа барьцаанд тавьж 3,000,000 төгрөгийн зээл авсан. 2018 оны 07 дугаар сард охиныхоо Голомт банкны зээлийг төлөхийн тулд миний бие 2020 оны 06 дугаар сар хүртэл тэтгэврийн зээл авсан. Мөнгөө нэхээд залгахаар Ч.А нь утсаа авахаа больсон. Сүүлдээ нөхөр нь ч утсаа авахаа больсон. Арай гэж нэг холбоо бариад “манай дүүгийн хурим Улаанбаатар хотод болно. Би тэр хуриманд очихдоо чамтай уулзъя. Танай гэр чинь хаана байдаг вэ” гэж асуухад “био комбинатад” байдаг гэж хэлсэн. Тэгээд био комбинатад очоод уулзах гэсэн боловч уулзаж чадаагүй. Тэгэхээр нь арай гэж утсаар яриад “надад яаралтай мөнгөний хэрэг гараад байна чи ядаж эхлээд 500,000 төгрөг өгчих” гэхэд “танай дүүгийн хурим болж байгаа газарт мөнгийг чинь аваачаад өгье” гэсэн боловч худал яриад алга болсон. “Хадам аав маань нас барчихлаа” гэж хүртэл худлаа хэлэх болсон. Тэгээд би Сэлэнгэ аймагтаа ирээд 0101 дүгээр ангийн даргатай уулзахад зөвхөн надаас биш “олон хүнээс мөнгө авсан” гэдгийг хэлсэн. Сүүлд нь Б.С, Э.Г, Б.Эрдэнэбат нартай хамт Ч.Аийг манай гэрт урьж авч ирээд “энэ асуудлаас гарах ямар нэгэн гаргалгаа байна уу” гэдгийг асуусан. Манай гэрт очоод ярилцахад Ч.А “ямар ч байсан би та нарын мөнгийг төлнө” гэж хэлсэн. Тэгэхээр нь “уг нь бид нар чамайг их бодоод байна. Бүр болохгүй байгаа бол чи орон сууцныхаа ордерыг авч ирээд бид нарт өгчих. Чиний ордерыг хаашин ч хөдөлгөхгүй сайн хадгална. Харин чи бид нарын мөнгийг бага багаар нь ч болов олж өгөх хэрэгтэй байна. Бид нар чамаас хүү авахгүй. Харин зээлсэн үндсэн мөнгөө л авахыг хүсч байна. “хэрэв чи бид нарын мөнгийг өгөхгүй бол хууль шүүхийн байгууллагад хандахаас өөр арга алга” гэж хэлсэн. Түүнээс хойш Ч.А огт мөнгө өгөөгүй. Ч.Аийн энэ үйлдлээс болоод би зээлгүй байсан мөртлөө хоёр ч удаа зээл авч дээрээс нь гэр бүлийнхээ хүнтэй байнга маргаантай байх болсон. Сэтгэл санааны асар хүнд дарамтанд байх болсон. Заримдаа хоосон хонох өдөр ч бидэнд гарч байсан. Бидний хохирлыг барагдуулах талаар Ч.А нь ямар ч санал санаачлага гаргаагүй. Өмнө нь мөнгө өгч авалцаж байсан харилцааг ашиглаж хамгийн сүүлд авсан мөнгөө өгөхгүй байгаа үйлдлийг нь урьдны харилцааны явцад бий болсон итгэлийг ашиглаж залилсан гэж үзэж байгаа. Олон удаа шүүх хуралдаан хойшилсны эцэст өнөөдөр асуудлыг хэлэлцэж байна. Тиймээс бидний хохирлыг яаралтай барагдуулж өгөхийг хүсч байна. ...гэх мэдүүлэг, 6. Хохирогч Б.Сгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...Ч.А болон түүний нөхөр нар нь 2011 онд хилийн цэргийн 0101 дүгээр ангид томилогдон ажиллахаар ирсэн үеэс нь хойш мэднэ. Түүнээс хойш харилцаа гайгүй байсан. Ганц нэг удаа надаас мөнгө гуйх үед нь би мөнгөгүй байдаг байсан. 2018 оны 12 дугаар сард мөнгө гуйхаар нь “эгч нь 2019 оны 02 дугаар сард Солонгос явах гэж байгаа. Солонгос руу явах тийзны мөнгө байна. Энэ мөнгийг авч болно. Харин намайг тийзний мөнгөгүй болгоод балалчихваа”.гэж хэлээд өгсөн. Тэгээд тодорхой хэмжээнд хүү авч байсан. Би 2019 оны 02 дугаар сард Солонгос улс руу яваад 2019 оны 05 дугаар сарын 20-нд буцаж ирсэн. Дөнгөж ирээд байж байтал 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Ч.А миний утас руу залгаад “хайрт эгч минь би таны утас руу 4 сараас хойш залгалаа. Таны утас огт холбогдохгүй юм аа. Дүү нь нөгөө зээл чөлөөлдөг ажлаа хийж байгаа. Зээл чөлөөлөх гэсэн чинь цөөхөн хэдэн төгрөг дутаад байна. Та надад мөнгө өгөөч” гэхээр нь “за би өөрөө хэрэглэх гэж байгаа мөнгө шүү чи удаахгүй өгөөрэй” гэж хэлээд 3 хоногийн хугацаатай 8,500,000 төгрөгийг дансаар шилжүүлж өгсөн. 3 хоногийн дараа мөнгөө нэхэхэд “өө би таны мөнгийг өгөхөө мартаад дахиад зээл чөлөөлчихлөө” гэсэн. Тэгэхээр нь “би чамд бүх мөнгөө өгсөн. Надад Сэлэнгэ рүү явах бензины ч мөнгө алга” гэж хэлээд Ч.Аээс 680,000 төгрөг авсан. Дараа нь 250,000 төгрөгөөр нэг удаа 500,000 төгрөгөөр нэг удаа авсан. Ч.А нь надад нийт 1,430,000 төгрөг өгсөн бөгөөд одоо 7,070,000 төгрөг үлдээд байгаа юм. Над дээр ирээд зовлон жаргалаа яриад суудаг байсан болохоор Ч.Аийг хүнийх нь хувьд дажгүй хүн гэж боддог байсан. Гэтэл надаас мөнгө авсан цагаасаа хойш маш их худлаа ярьсан. Дансанд нь 90,000,000 120,000,000 төгрөг орлоо мессеж явуулна гэдэг байсан. Хадам аавыгаа 2-3 удаа нас барсан гэж худал хэлсэн. Буяны ажилтай байна гээд маанийн хөгжим хүртэл сонсгож байсан. Гэтэл хэзээ хойно хадам аав нь нас барсан байсан. Цэргийн
байгууллагад ажиллаж байсан хүмүүс тэтгэвэрт гарсан ч гэсэн хамт олонтойгоо байнгын харилцаатай байдаг. Тэр ч утгаараа Ч.Аийн мууг үзээд яахав гэж бодоод цагдаагийн байгууллагад хандаж хуулийн хариуцлага хүлээлгэх талаар бодохгүй байсан. Д.Б ахын хэлсэнээр тэдний гэрт нь очоод Ч.Ат хандан “ бид нарын цагдаагийн байгууллагад өргөдөл гаргах гэж байна. Хэрэв чамд бид нарын мөнгийг өгөх ямар нэгэн арга байгаа бол чамайг хүлээе”гэсэн боловч бас л худал яриад алга болсон. Эхлээд цагдаад хандахаас өмнө хилийн 0101 дүгээр ангийн захирагчтай очиж уулзсан. Ангийн захирагчид бүх бодит байдлаа хэлэхэд “Та нарын хэлснийг ойлголоо. Та нарын гол санаа бол Ч.Аээс хохирлоо авах бодолтой байгаа юм байна. Тийм болохоор миний зүгээс ахмад хилчид та бүхэндээ туслаад Ч.Аийг эргүүлээд ажилд нь авъя. Ажилдаа ороод цалингаараа та нарын мөнгийг багаар ч болов төлж байгаад цэргийн тэтгэвэрт гарах үедээ тэтгэмжийнхээ мөнгөө авч та бүхний хохирлыг барагдуулах байлгүй” гэж хэлсэн. Ингээд ангийн боловсон хүчнээс Ч.Аийг ажилдаа орох тухай мэдэгдэх хуудас өгсөн боловч “Ч.А нь мэдэгдэх хуудсыг ангийн хашаан дээгүүр урж шидээд ажлаа хаяад явсан байдаг. Тэгээд бид нарын мөнгийг өгөхгүй юм байна гэж бодоод 2019 оны 08 дугаар сард цагдаагийн байгууллагад өргөдөл бичиж өгсөн. Эхний шүүх хурал болж байх үед Ч.Аийн нөхөр болох Г.Лханаасүрэнгийн тэтгэмжийн мөнгө болох 22,000,000 төгрөг дансанд нь байсан. Төрсөн хүүхэд нь Солонгос улсад 2 жил байгаа. Нөхрийнхөө тэтгэмжийн мөнгө болон хүүхэдтэйгээ харилцаад бид нарын хохирлыг барагдуулах боломжтой байсан. Бид нараас авсан мөнгөө багийн найз Батцэцэгтээ өгөөд тэр найз нь байр авсан. Найзаасаа мөнгө аваад та бүхнээс авсан мөнгөө хүүтэй нь хамт өгнө” гэж ярьсан Ч.Аийн яриаг бичиж сид бичлэг хэлбэрээр хэргийн материалд гаргаж өгсөн байгаа.Түүнээс гадна Г.Лханаасүрэн нь “эхнэрийгээ ямар үйл ажиллагаа явуулаад байгааг мэдэж байгаа” гэх яриа ч мөн сид бичлэгт хуулбарлагдаж хавтаст хэрэгт авагдсан байгаа. Сүүлд би Ч.Ат хандан “чи надад 3,000,000 төгрөг өгчихвөл би өргөдлөө буцааж авлаа” гэж хэлсэн боловч “би чадахгүй ээ” гэж надад хэлсэн. Хүнийг хохироочихоод тэгж ярьж болохгүй. Би Ч.Аээс болоод маш их өрийн сүлжээнд орсон. Өрөнд орсноосоо болоод шүүхэд дуудагдах дээрээ тулаад байгаа. Ар гэртээ нөхөртэйгээ байнгын хэрүүл маргаантай байх болсон. Одоо миний бие Ч.Аээс 7,070,000 төгрөгөө авахыг хүсч байна. ...гэх мэдүүлэг, 7. Хохирогч Э.Гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ... Би Ч.Атэй 2009-2011 оны хооронд халх голын отриадад хамт ажиллаж байсан юм. Тэр цагаас хойш Ч.Аийг таньдаг болсон. Манай ажил Нийслэлийн Баянгол дүүргийн 2 дугаар хороонд байдаг. Ч.А нь 2018 оны 06 дугаар сард манай ажил дээр ирсэн. Гэхдээ тухайн үед намайг зорьж ирээгүй гэж бодож байгаа. Тэнд Ч.Атэй хамт ажиллаж байсан олон хүмүүс байсан юм. Тэгээд би Ч.Атэй таарсан. Хэсэг хугацаанд уулзаагүй байсан болохоор өрөөндөө оруулаад цай, чихэрээр дайлсан. Хэсэг хугацааны дараа дахиад манай ажил дээр ирээд “би зээл чөлөөлөх гэсэн чинь мөнгөний хэрэг гаргаад байна. Мөнгө зээлээч” гэсэн. Тухайн үед би машин авах гээд 6,400,000 төгрөг хадгалсан байсан. Өмнө нь хамт ажиллаж байсан болохоор би нэг их цаараглахгүйгээр “маргааш ирээд аваарай” гэж хэлээд явуулсан. Тэгээд маргааш нь Ч.А манай ажил дээр ирээд 6,400,000 төгрөг авсан. Мөнгө авахдаа “би танаас мөнгө зүгээр авахгүй. Хоёр хувийн хүүтэй өгнө гэж хэлээд цаасан дээр юм бичиж өгсөн. Тэгээд надаас авсан мөнгөө хүүний мөнгө болох 1,352,000 төгрөгтэй нийлүүлээд буцаагаад өгсөн. Тэгээд хэсэг хугацааны дараа дахиад мөнгө асуусан. Тэгэхээр нь “за чи удааж болохгүй шүү” гэж хэлээд 7,000,000 төгрөгийг дансаар шилжүүлж өгсөн. 7,000,000 төгрөг авахдаа хүүнд нь 700,000 төгрөг өгнө” гэж хэлээд “эхлээд 200,000 төгрөгийг нь авч бай” гээд 200,000 төгрөг надад өгсөн. Мөн миний картыг авч яваад 5,000,000 төгрөг авсан. Би энэ хүнийг зээлсэн мөнгөө өгөх байх гээд итгээд л яваад байсан. Миний дансанд 90,000,000 төгрөг орлоо, 120,000,000 төгрөг орлоо гэх мэтээр дансны хуулгаа мессежээр явуулж байсан. Тэр мессежийг нь хараад ямар ч байсан миний мөнгийг өгөх юм шиг байна гэж бодож байсан. Ч.Атэй холбоо барихаар “надад мөнгө байна гэхдээ манай хадам аав өнгөрөөд би ажил явдалтай байна” гэх мэт янз бүрийн шалтгаан хэлдэг болсон. Гэтэл
Ч.Аийн аав нь нас бараагүй болохыг хүнээс олж мэдсэн. Амьд байгаа хүнийг үхсэн болгож худал ярьдаг байсан. Тэр үед л Ч.Аийг худлаа яриад яваад байгаа юм байна гэдгийг ойлгосон. Би Ч.Аийн утас руу маш олон удаа залгаж мессеж бичсэн. Сүүлдээ утасаа авдаггүй болсон. Тэгээд би цагдаад хандах нь зүйтэй юм байна гэж бодоод Нийслэлийн Баянгол дүүргийн цагдаад өргөдөл гаргахдаа Сэлэнгэд олон хүнээс мөнгө авсан болохыг нь мэдсэн. Одоо миний бие Ч.Аээс 12,000,000 төгрөгөө авахыг хүсч байна . ...гэх мэдүүлэг, 8. Хохирогч Д.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Алтанцэцэг нь “орон сууцны зээл чөлөөлөх гэсэн, та надад туслаач” гэж 2018 оны 02 сарын эхээр 4 удаа ирсэн. ...би 4 дэх удаагаа орж ирэхээр нь “мөнгө байхгүй гэхдээ хүүхдийн дансанд хэдэн төгрөг байгаа” гэхээр нь би хүүхдийн 6 сая төгрөгний хадгаламжийг барьцаалаад 5.120.000 төгрөг бэлнээр авч өөрт байсан 1.380.000 төгрөг нэмээд 6.5 сая болгоод Алтанцэцэгт өгсөн. ...Алтанцэцэг би Уянга гэх эдийн засагчтай хамтран зээл чөлөөлдөг тэр хүн маань орон сууц худалдаж авах гэж байгаа. ...тэр хүн найдвартай надад та 2 нэмж мөнгө олж өгөөч” гэхээр нь би эхнэр Энхцэнгэл, Алтанцэцэг нарын хамт хорооллын төрийн банкин дээр очоод 16 сарын тэтгэвэр 9.147.000 төгрөг аваад 9 сая төгрөгийг 2018 оны 03-р сарын 22-ны өдөр өгсөн. ...Аптанцэцэг одоо болтол мөнгийг минь өгөөгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 36-37-р ху/, 9.Хохирогч Д.Бийн 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр өгсөн: “...Би гомдолтой байна. Өөрийн 15,500,000 төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /4-р ххийн 28-р ху/, 10.Хохирогч Б.Сгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Ч Алтанцэцэг ирээд “банкны зээл чөлөөлөх гэсэн юм, миний мөнгө дутаад байна, та надад мөнгө олоод өгөөч, цөөхөн байсан ч хамаагүй, таниас авсан мөнгөө 2 хувийн хүүтэй 3 хоногийн дараа буцаагаад өгнө” гэхээр нь 2 сая төгрөг өгсөн, 2018 оны 05-р сарын 21-ний өдөр “5 хоногийн хугацаатай 8.5 сая төгрөг зээлээч, би 2 хувийн хүүтэй буцаагаад мөнгийг тань өгнө” гээд надаас дансаар авсан. ...тэр өдрөөс хойш надад мөнгө өгөөгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 47-48-р ху/, 11.Хохирогч Б.Сгийн 2019 оны 07 дугаар саын 22-ны өдөр өгсөн: “...Ч.А нь миний мөнгийг төлж барагдуулаагүй. Хохирол барагдуулах үүднээс Ч.Аийн нэр дээр байгаа эд хөрөнгийг дахин шалган өгч битүүмжилж өгнө үү гэж хэлмээр байна. Би өөрийн зээлдүүлсэн 8,500,000 төгрөгийг нэхэмжилж байна. Хохирлыг төлж барагдуулвал гомдол санал байхгүй” гэв. /4-р хх-ийн 27 дугаар тал/, 12.Хохирогч Э.Гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Алтанцэцэг нь надаас 4 сая төгрөг, дараа нь 3 сая төгрөг дансаар авсан. ...дахин “хүний зээл хаах гэсэн юм, 5 сая төгрөг нэмээд олоод өг” гэхээр нь үнэхээр тэгвэл хурдан гарах гээд байгаа юм уу гээд би 5 сая төгрөг 2018 оны 06-р сарын 07-ны өдөр шилжүүлсэн. ...дахиж миний мөнгийг өгөөгүй. ...нийт 12 сая төгрөг нэхэмжилнэ. ...гэх мэдүүлэг, /ххийн 62-63-р ху/, 13. Хохирогч С.Эын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Алтанцэцэг ирээд “би байрны зээл чөлөөлөх гэсэн юм, та надад мөнгө зээлүүлээч” гээд “39 сая төгрөг өгчих, би 2 зээл хааж өгөөд мөнгийг тань 14 хоногийн дараа өгнө” гэж хэлээд “итгэхгүй бол миний тэмдэглэл хөтөлж байгаа дэвтрийг үз” гээд бор хавтастай дэвтэр гаргаж ирээд “Батхүү ахаас ийм мөнгө авч ийм болгож өгсөн” гээд бичсэн тоо харуулсан. ...2018 оны 03-р сарын 12-ны өдөр хаан банкны өөрийн данснаас шилжүүлсэн. ... гэх мэдүүлэг,/хх-ийн 52-53-р ху/, 14. Хохирогч С.Эын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 03-р сарын 08-ны өдөр өгсөн: ...Алтанцэцэг нь 39.000.000 төгрөг авснаас хойш 2.800.000 төгрөг өгсөн. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 55-р ху/, 15. Хохирогч Д.Эын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2018 оны 08-р сарын 23-ны өдөр Алтанцэцэг надтай яриад “дүүд нь 1.200.000 төгрөг хэрэгтэй байна, энэ мөнгийг 3 хоногийн дараа буцаагаад өгнө, банкны зээл чөлөөлөх гэсэн чинь хэдэн төгрөг дутаад” гэхээр нь би өгсөн. ..тэрнээс хойш 14 хоногийн дараа залгахад “батлан даагч нь Өмнөговь аймагт байгаа 4 хоногийн дараа ирнэ” гэж байна гэсэн. ...тэрнээс хойш 7 хоногийн дараа залгахад “Ховд аймагт ажил явдалд оролцоод явж байна.
Сэлэнгэд 7 хоногийн дараа очно, тэгээд шилжүүлье. ..би бичиг баримтаа үлдээсэн байна, надад мобайл банк байхгүй, та хэд хоног хүлээчих” гэж хэлсэн. ...одоо бүр гар утсаа таслаад авахаа байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 66-67-р ху/, 16. Хохирогч Ө.Агийн 2018 оны 04 дугаар сарын 16-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр нөхрийн хамт хамаатны Э.Нандинцэцэгийн гэрт нь очоод байж байхад Э.Нандинцэцэг нэг хүнтэй яриад “мөнгө байхгүй байна” гэж байснаа над руу хандаж “өдрийн 5 хувийн хүүтэй мөнгө зээлэх үү маргааш өгнө гэж байна, чамаас хэд гарах боломж байгаа юм найдвартай шууд өгчихдөг хүн байгаа юмаа” гэж надад хэлэхээр нь би “13.000.000 төгрөг гаргаж болно” гэж хэлээд интернет банкаар 13.000.000 төгрөгийг 5414038643 дугаарын данс руу “зээлдүүлэх” гэж бичээд шилжүүлсэн. Дараагийн өдөр нь Э.Нандинцэцэг эгчид би “нөгөө мөнгө юу болсон мөнгөө авъя гэхэд зээл нь бүтээгүй гэнээ, хүний зээл чөлөөлдөг болохоор нөгөө хүний мөнгө нь бүтээгүй гэнэ, чи санаа зоволтгүй би хэлж байгаа, найдвартай өгчихдөг юм аа” гэж хэлсэн. Тэгж явсаар байгаад цагаан сар өнгөрөөсөн. Одоо бүр мөнгө өгөхгүй байна. Би өөрийн биеэр нэг уулзсан. Утсаар ярихад “мөнгө өгнө л гэж хэлээд байгаа хэзээ өгөх нь мэдэгдэхгүй. Тэтгэвэрт гарахыг хүлээчих” гэж яриад байгаа. Анх Э.Нандинцэцэг утсаар ярьж байснаа чанга яригч дээр нь тавиад “Ч.Аээ энд манай дүү байгаа юм тэр мөнгө гаргаж өгье гэнээ” гэхэд Ч.А “хэд байгаа юм бүгдийг нь аваад өгөөч” гэж хэлэхээр нь би “13.000.000 төгрөг байна, тэрийгээ өгье” гэж хэлсэн. Ч.А мөнгө аваад хүний банкны зээлийг хааж тэндээс нь бага хэмжээний ашиг аваад буцаагаад Э.Нандинцэцэг эгчид мөнгийг нь өгдөг гэдгийг би мэдэж байсан. Э.Нандинцэцэг эгч надад “найдвартай” гэж хэлж байсан болохоор би итгээд 13.000.000 төгрөг өгсөн. Тэрнээс би ямар ч танихгүй хүнд барьцаа хөрөнгөгүй зээл өгөхгүй. Ч.А эгчтэй утсаар ярихад удахгүй би тэтгэвэрт гараад мөнгийг чинь өгнө гээд байгаа, хэзээ тэтгэвэрт гараад хэзээ мөнгийг минь өгөхийг нь би мэдэхгүй байна. Намайг ингэж хуурч, итгэлийг минь эвдэн ажил үйлсийг минь цалгардуулж байгаад би гомдолтой байна. Энэ хүний хар гайгаар би хэвийн үйл ажиллагаатай явж байсан ломбардаа ажиллуулахаа болиход хүртэл хүрсэн. Хүнд мөнгөө өгсөн гэж ар гэрээс ирж байгаа дарамт хүртэл нэмэгдэж нөхөр, ах дүүтэйгээ муудалцах, хэрүүл маргаан ихэсч, гэр бүлийн таатай уур амьсгал эвдэгдэж манай гэр бүлд сөргөөр нөлөөлж байна. Гэрт бол байнгын хэрүүл болж байна. Зүгээр байсан гэр бүлийн уур амьсгал эвдэж байгаад нь уур хүрч байна. Тэр мөнгийг зүгээр сууж байгаад олоогүй их хөдөлмөрлөж байж олсон мөнгө юм. ...гэх мэдүүлэг, /2р хх-ийн 211-212-р ху/, 17. Хохирогч Л.Уийн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би одоогоос 2 жилийн өмнө “Нөр их” хувийн ХХК-нд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын салбарын эрхлэгч албан тушаалтай ажил хийж байсан. Тухайн Ч.А нь манайхаар үйлчлүүлж өөрийн ээмэг бөгжөө тавиад буцааж аваад л манайхаар үйлчлүүлээд явдаг. Хилийн цэргийн эмэгтэй гэдгээр нь мэддэг байсан. Тэр үеэс хойш мэддэг болсон. Манайхаар үйлчлүүлээд хэд хэдэн удаа орж ирэх үед нь эхлээд мэндийн зөрүүтэй байж байгаад цаашлаад ойр зуурын юм ярих болсон. 2017 оны 06 сарын 06-ны өдөр байна уу, би яг хэлж мэдэхгүй байна анх над дээр ирээд “би зээл чөлөөлөх гэсэн юм зээл чөлөөлөөд өдөрт нь буцаагаад өгнө та надад 17 сая төгрөг өгчих, тэр мөнгөний 3 хувийг таньд өгье” гэж хэлсэн. Би зөвшөөрөөд 17 сая төгрөг бэлнээр тоолж өгөөд тодорхойлолт гэж байгаад Ч.Аээр юм бичүүлж авсан. Надад тэр өдрийн үдээс хойш 17 сая төгрөг бэлнээр барьж ирээд хүү гэж 400.000 төгрөг хүү гэж нийт 17.400.000 төгрөг өгсөн. Надад мөнгө өгч байхдаа Г.Алтанцэцэг “би дахиад хүний зээл хаах хэрэгтэй байна, надаас 2 хүн зээл хаагаад өгөөч гээд гуйгаад байна. Та надад 21.000.000 төгрөг өгөөч” гэж гуйгаад байхаар нь би эргэлзэж байгаад 21.000.000 төгрөг тоолоод өгсөн. 2018 оны 02 дугаар сарын 09 өдөр бэлэн 21.000.000 төгрөг тоолж өгөөд хүү 500.000 төгрөг нийт 21.500.000 төгрөг өгсөн санаж байна, би өдрийг нь сайн санахгүй байна. Би мөнгө өгч байхдаа ямар нэгэн хувийн тэмдэглэл байхгүй. 21.500.000 төгрөг надад өгсөн өдөр билүү дараагийн өдөр эсвэл ажлын 7 хоног эхэлж байх ч үе билүү над дээр ирээд “38.000.000 төгрөг өгөөч” гээд гуйгаад байхаар нь их мөнгө байсан учир би яах учраа
мэдэхгүй тээнэгэлзсэн. Ч.А нь надаас хоёр ч удаа мөнгө аваад буцаагаад өгсөн учраас би зээл төлөөд байна гэж бодоод найдвартай төрийн албан хаагч байна гэсэн сэтгэлдэл үлдсэн учраас ямар нэгэн бичиг баримт үйлдэлгүйгээр тодорхойлолт гэж бичгийн цаасан дээр бичүүлж аваад 38.000.000 төгрөг бэлэн тоолоод өгсөн. Тэр өдөртөө 7.000.000 төгрөг өгөөд дараа нь 5.000.000 төгрөг өгөөд 26.000.000 төгрөг өгөөгүй үлдсэн. Тэгээд надад 26.000.000 төгрөг өгөөгүй удаад байхаар нь би удаа дараа нэхэж уулзахад өгнө гээд өдөр хоног өнгөрөөгөөд байхаар нь би цагдаагийн байгууллагад хандсан. Надаас 17.000.000 төгрөг аваад хүүнд нь гэж 400.000 төгрөг өгсөн. 21.000.000 төгрөг гэж 500.000 төгрөг өгсөн. Би хүүний мөнгө гэж ашигласан юм байхгүй. Надад мөнгө өгөөд тухайн өдөртөө дахиад мөнгө хэрэгтэй байна гээд орж ирээд илүү их мөнгөн дүн хэлэхээр нь би өгөхдөө нөгөө мөнгөө хүүнд нь өгсөн мөнгөтэй нь нэмээд өгдөг байсан. Би ямар нэгэн хүүний мөнгө гэж аваад ашигласан зүйл байхгүй. Баримт бичиг бид 2-ын дунд тодорхойлолт маягаар Ч.А гаргаж өгдөг байсан. Би мөнгө өгөх үед нь тэр тодорхойлолтыг нь урчихдаг байсан. Сүүлийн 38.000.000 төгрөг өгч Ч.Аээс авсан тодорхойлолтоо ураад надад өгсөн мөнгийг нь хасч 26.000.000 төгрөг гэж тодорхойлолт бичүүлж авсан. Мөн хүүнд нь гэж 800.000 төгрөг нэмж бичүүлэн 26.800.000 төгрөг гэж бичүүлсэн. Мөнгөө нэхээд хэд хоног араас нь яваад мөнгө өгөхгүй удаад байхаар нь Ч.Атэй уулзаж “чи надад мөнгө өгөхгүй удаж байна. Энэ байдлаараа би юу ч үгүй хоцрох гэж байна.Тийм учраас зээлийн гэрээ хийнэ” гэж хэлээд Ч.А бид 2 хамт яваад 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр баримттай үлдэхийн тулд 26.800.000 төгрөгний зээлийн гэрээ хийсэн. Надад одоогоор 19.000.000 төгрөг өгөгдөөгүй байна. Цагдаагийн байгууллагад хандсанаас хойш 7.000.000 төгрөг Ч.А надад өгсөн. Би үлдэгдэл 19.000.000 төгрөгөө нэхэмжилж байна. Би мөнгөө өдөр болгон нэхэж байгаа. Нөхөртэй нь хүртэл уулзаж үзсэн. Тэгэхэд “би тэтгэвэрээ тогтоолгож байна. 5 сарын 12-нд тэтгэмж орж ирнэ” гэсэн. Би гомдолтой байна. ...гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 215-218-р ху/, 18. Хохирогч Л.Уийн 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр өгсөн: ...Ч.А нь 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 18,000,000 төгрөг дансаар шилжүүлэн өгч миний хохирлыг барагдуулсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг, /4-р хх-ийн 30-р ху/, 19. Гэрч Б.Уянгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Манай аав, ээж хоёр “чиний хадгаламжинд байгаа мөнгийг чинь барьцаанд тавиад энэ хүнд зээл аваад өгьё" гэхээр нь би "ямар хүн юм бэ, найдвартай юм уу, алга болчихвол яах юм, зээлж өгмөөргүй байна” гэхэд аав, ээж хоёр “манай цэргийн ангид ажилладаг ахлагч цолтой холбоочин хүн байгаа юм. нөхөр нь бас цэргийн ангийн орлогч, арын албаны дарга хүн байгаа юм, хоёулаа ажил хийдэг, найдвартай албан тушаал дээр ажилладаг, алга болно гэж юу байх вэ” гэж хэлсэн. Манай аав ээж хоёр дуудаад найдвартай гээд байсан болохоор нь миний хадгаламжнаас 5.116.000 төгрөг аваад аав ээж хоёр мөнгө нэмээд 6.5 сая төгрөг болгоод бэлнээр өгөөд явуулсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 73-р ху/, 20. Гэрч Г.Дарханбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Уянга гэх зээлийн эдийн засагч хилийн 0101 дүгээр ангийг хариуцан ажилладаггүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 80-81-р ху/, 21. Гэрч Д.Уянгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ..2018 оны 07-р сард над руу нэг хүн залгаад “Ч.А гэдэг хүнийг таних уу, энэ хүн таны орон сууцны зээлийг хаана гэж манай аав, ээж хоёроос тодорхой хэмжээний мөнгө авсан юм. таны зээлийг хаасан юм уу, энэ мөнгийг хэзээ өгөх вэ” гээд нэрээ хэлээд асуусан. Би тухайн үед “би мэдэхгүй, надад орон сууцны болон ямар нэгэн зээл байхгүй, би наад нэрийг чинь анх удаа сонсож байна” гэж хариулсан. ...Би Алтанцэцэг гэх хүнийг танихгүй хамтарч ажилласан асуудал байхгүй. ...гэх мэдүүлэг,/хх-ийн 82-р ху/, 22. Гэрч Г.Уянгын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Манай эдийн засагч нар байгуулага хариуцан ажилладаг. Хилийн цэргийн 0101-р ангийг Гантүшиг гэдэг зээлийн эдийн засагч хариуцан зээл олгодог. Ч.А гэдэг хүнийг танихгүй. Би өөрөө ХААН банкинд орон сууцны зээлтэй, боловч байрныхаа зээлийг хаалгахаар Ч.А болон өөр хэн нэгэн хүнд хандаагүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 83-р ху/,
23. Гэрч Э.Нандинцэцэгийн 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...цагаан сар болохоос өмнө 2018 оны 02 дугаар сарын 07ны өдөр над руу Ч.А залгаад “13.000.000 төгрөг байна уу? би 2 хонуулаад өгнө” гэж хэлээд залгахаар нь би “байхгүй” гэж хэлэхэд Ч.А “та олоод өгөөч дээ яаралтай хэрэг болоод байна, цагаан сар болох гээд хүний зээл хаагаад 2 хонуулаад өгнө та олоод өг л дөө” гээд над руу залгаад гуйж байхад манайд манай эгчийн хүү эхнэрийн хамт ирсэн байсан. Би бэр Ө.Амаразаяад “чамд мөнгө байна уу?, 2 хонуулаад өгөх юм байна энэ хүн найдвартай байдаг” гэж хэлээд Ө.Агийн данснаас Ч.Аийн данс руу интернет банкаар 13.000.000 төгрөг шилжүүлсэн. Энэ мөнгө өгөгдөөгүй байгаа. Одоо манай бэр тэр мөнгийг надаас нэхээд болохгүй байна. Би өөрийнхөө бэрд найдвартай хүн байгаа гэж хэлээд өгүүлсэн болохоор энэ мөнгийг төлүүлмээр байна. Надад “ажлынхаа газрын хүмүүсийн зээлийг хаагаад буцаагаад өгнө” гэж хэлээд авдаг. “Би ажлын газрын хүмүүстэй чинь уулзах уу? ажлын газрын хүний чинь данс руу явуулчихья” гэхэд надад Ч.А “итгэхгүй байгаа юм уу?, хүмүүсийн данс руу хийж байхаар явуул эсвэл бэлнээр нь өгчих” гэдэг байсан. Надад өөрөө цалингийн зээлтэй гэж хэлж байсан. Сүүлдээ манай байгууллагын хүмүүс гээд олон удаа аваад байхаар нь надад жаахан сэжиг төрөөд нэг байгууллагаас ийм олон хүн чөлөөлүүлээд байгаа юм байхдаа гэж бодоод чи надтай зээлээ чөлөөлүүлэх гэж байгаа хүмүүсээ уулзуул гэхээр, та надад итгэж болно, итгэ л дээ” гээд байсан. ...гэх мэдүүлэг, / 2-р хх-ийн 229-231-р ху/, 24. Гэрч Б.Лхагвамаа 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би хилийн цэргийн 0101 дүгээр ангид 2003 оноос хойш холбоочноор ажиллаж байна. Ч.А нь 2012 онд манай ангид шилжин ирж ажиллаж байгаа. Манай ажлын хүмүүсийн зээлийг чөлөөлж байна гэж сонсоогүй. Харин хүмүүсийн зээл чөлөөлдөг гэж сонсож байсан. Мөнгөтэй холбоотой асуудал болон хувийн амьдралын талаар ажил дээр нэг их ярьдаггүй. ...гэх мэдүүлэг, / 2-р хх-ийн 232-233-р ху/, 25. Гэрч А.Раднаацэрэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Манай ажлын газрын хүмүүсийн зээлийг чөлөөлж байсан гэж сонсоогүй. Манай холбооны албан дотор хэн нэгний зээлийг нь чөлөөлөөгүй. Нэг удаа Ч.А утсаар нэг хүнтэй “мөнгө өгчих би хүний зээл чөлөөлөх гээд байна” гээд мөнгөн дүнгээ хэлээд хүнтэй утсаар ярьж байхыг нь сонссон. Тэр үед хүний зээл чөлөөлдөг юм байхдаа гэж бодсон. Ч.А ажлын газрын хэн нэгнээс мөнгө авсан гэж сонсоогүй. Харин 2018 оны 03 дугаар сарын эхээр нэг эмэгтэй Ч.Атэй холбоотой асуудлын талаар даргатай уулзана гэж ирээд явлаа гэж хэлсэн байсан. ...гэх мэдүүлэг, / 2-р хх-ийн 234-235-р ху/, 26. Гэрч Б.Говийнлханаасүрэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Ч.А хүмүүсээс авсан мөнгөө юунд зарцуулсан талаар хэлсэн зүйл байхгүй. Ч.Аийн хэрэглээ болон манай гэрийн хэрэглээнд өөрчлөлт орсон зүйл байхгүй. Яагаад ийм их хэмжээний мөнгөний өрөнд орсон талаар хэлж мэдэхгүй байна. Би мөнгө хөөцөлдөж байгаа. Би тэтгэвэрт гарч байгаа. Би өөрийн тэтгэвэрт гарах үеийн нэг удаагийн тэтгэмжээ хөөцөлдөж байгаад тэрийгээ авахаараа өгнө гэж бодож байгаа. ...гэх мэдүүлэг, / 2-р хх-ийн 238-239-р ху/, 27.Гэрч Р.Мөнххишигийн 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Нэг удаа эхнэрийнхээ ажил дээр очиход манай эхнэр дээр цэргийн хувцастай хүн ирчихсэн мөнгө авч байсан. Манай эхнэр надад хэлэхдээ “энэ эмэгтэй надаас мөнгө аваад зээл чөлөөлөх гэж байгаа юм” гэхээр нь “барьцаалан зээлдүүлэх журмынхаа дагуу явуулж байгаа юм уу” гэхэд манай эхнэр “итгэж байгаа юм зээл хаачихаад л буцаагаад өгнө гэсэн чи зээл хаах гэж байна уу үгүй юм хамт явж мэдээдэх” гэж хэлээд намайг Ч.А гэх цэрэг хувцастай эмэгтэйтэй хамт явуулсан. Бид 2 эхнэрийн ажлаас гараад төв Хаан банк руу очиход зээлийн эдийн засагч руу орохгүй үүдэнд байх автомашин дээр очоод Ч.А надад “данс руу хийж зээл хаах гэж байна танд виза карт байна уу?” гэж хэлэхээр нь би өөрийн 5688052007 дугаарын дансны виза картыг өгөхөд миний картыг автомашин руу хийж байгаад миний дансанд мөнгө хийсэн. Ч.А “таны данснаас зээл хаах гэж хүнийхээ данс руу мөнгө шилжүүлж байна” гэж надад хэлсэн. Би хэний ямар дугаартай
данс руу мөнгө хийснийг мэдээгүй. Ч.А “би ажилтай болчихлоо, зээлийг нь хаачихлаа мөнгө нь үдээс хойш гарахгүй бол маргааш бол баараггүй гарна” гэж хэлсэн. Надад “хүний зээл хааж байна” гэж хэлсэн. Хүний зээл хаагаагүй бол Ч.Аийн данс руу миний 5688052007 данснаас 29.000.000 төгрөг орсон байх ёстой. Манай эхнэрийг Ч.А анхнаасаа хуурч мэхлэн итгэлийг нь эвдэн залилан мэхлэх зорлиготой мөнгө авч байсан гэж бодож байна. Итгэлийг нь олж авахын тулд мөнгө аваад буцааж өгч итгэлийг нь олж авсаар байгаад эцэс сүүлд нь 26.000.000 төгрөг аваад буцааж өгөлгүй байж байгаад 7.000.000 төгрөг өгсөн. Үнэхээр л хүний зээл хааж байсан бол 26.000.000 төгрөг биш 19.000.000 биш 2.000.000-3.000.000 төгрөг өгч чадахгүй алдагдалд орчихлоо гээд хэлээд байж байвал хүн ойлгоод цагдаа хуулийн байгууллага гээд явахгүй байсан. Одоо тэгэхэд Ч.А нь манай эхнэрийг “цагдаад өгсөн юм чинь тэр мөнгийг чинь өгөхгүй, би авдаг ялаа аваад явна, яах гэж цагдаад өгсөн юм, тэр мөнгө чинь байхгүй” гэж утсаар ярьсан гэж манай эхнэр хэлсэн. ...гэх мэдүүлэг, / 2-р хх-ийн 240-241-р ху/, 28. Гэрч Б.Амарсайханы 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Манай байгууллагын Сэлэнгэ аймаг дахь Сүхбаатар сумын салбар эрхлэгчээр Л.У ажилладаг. Манай “ТТСО” ХХК нь бичил зээлийн үйл ажиллагаа явуулдаг. Иргэдэд барьцаалан зээлдэх үйлчилгээ үзүүлдэг. Манай “ТТСО” ХХК-ний үндсэн ажиллагаанаас гадна ямар нэгэн хэлбэрээр мөнгө захиран зарцуулахыг хориглодог. Л.У нь зээл олгох журмын хүрээнд мөнгө захиран зарцуулж болно. Л.Уийн үйлдэл нь зээл олгохоос өөр хэлбэртэй байна. Л.У зээл хэлбэрээр мөнгө өгөөгүй.Хувийн шугамаар Ч.Ат мөнгө өгсөн байсан. Зээл хэлбэрээр өгсөн бол барьцаа хөрөнгө авч, зээлийн гэрээ хийгдэх ёстой байсан. Тэгэхэд Л.У, Ч.А нарын хооронд 5.000.000 төгрөг ямар нэгэн барьцаа хөрөнгө аваагүй, зээлийн гэрээ хийгдээгүй мөнгө бүрэн итгэлцлийн хүрээнд нэг нь нөгөөдөө мөнгө өгсөн байна лээ. Энэ бол ямар нэгэн гэрээ хэлцэл хийж барьцаалан зээлдүүлэх газраас авсан асуудал бол биш юм. Надад өөрийн биеэр 2018 оны 02 дугаар сарын 25-ны өдөр буюу амралтын өдөр Л.У ирээд “би хүнд барьцаагүй зээл олгосон” гэж хэлсэн. Би тэр өдрөөс хойш хэд хоногийн дараа Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд ирээд байдалтай нь танилцаад хохирлыг барагдуулан Л.Уийг ажлаас нь чөлөөлөх тушаал гаргасан. Манай “ТТСО” ХХКнаас авсан мөнгийг хувьдаа ашигласан байсныг эргүүлэн өгсөн. ...гэх мэдүүлэг, /2-р ххийн 242-243-р ху/, 29. Гэрч А.Мөнхтуяагийн 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр миний хийж хэвлэсэн гэрээний маягт мөн байна. Би компьютер дээр шивж хэвлэж баталгаажуулсан. Уг 2 хүн нь 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр мөнгөө бэлнээр өгч авалцсан, бид хоёрт авч үлдэх нотлох зүйл байхгүй учир зээлийн гэрээ хийж баталгаажуулах гэсэн юм гэж хэлээд надаар гэрчлүүлсэн. Уг үйлдлийг хийж гүйцэтгэхдээ би хуулийн дагуу нотариатын тухай хуулийн нотариатын үйлдэл эрхлэх зааврыг баримталж гэрчилсэн. Би 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдөр зээлийн гэрээ гаргаж над дээр орж ирсэн өдрөөр буюу 2018 оны 02 дугаар сарын 19-ны өдрөөр баталгаажуулж гэрчилсэн. ...гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 244-245-р ху/, 30. Гэрч Ө.Болорын 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би 2017 оны 08 дугаар сард санагдаж байна. Хэдэн сарын хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Би Сүхбаатар сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр дээр байх багийн Цагдаагийн байрандаа байж байхад хажуу талын “Оч” цайны газарт хүмүүс хоорондоо хэрэлдээд байна гэсэн дуудлагын дагуу очиход Дэжид, Ч.А гэх эмэгтэй байсан. Би тэр хоёртой юу болсон талаар уулзаж Ч.А гэх энгийн хувцастай эмэгтэй “би цэргийн байгууллагад ажилладаг Дэжид гэх хүнд мөнгө зээлүүлсэн одоо мөнгөө өгөхгүй байна” гээд маргалдаж байсан. Дэжид гэх эмэгтэй “би Ч.Аээс мөнгө авсан 800.000 төгрөг энэ 3 дахь өдөр өгнө, өгөхгүй гэж хэлээгүй мөнгө бүтээгүй өгнө, гэж хэлээд байхад над руу дайраад байхаар нь би маргалдсан” гэж хэлж байсан. Та хоёрын дунд бие биенээ залилсан мэхэлсэн, мөнгийг тань өгөхгүй байгаа асуудал байгаа юу гэж асуухад Ч.А “надад мөнгө зээлүүлэх ямар
нэгэн бичиг баримт байхгүй би хувиараа хүнд тодорхой хэмжээний мөнгө зээлдэг бид хоёрын дунд бие биенээ залилсан мэхэлсэн зүйл байхгүй, мөнгийг маань өгөхгүй байгаа асуудал байхгүй, хугацаа хэтрээд байгаа асуудал байна одоо тэгвэл 3 дахь өдөр 800.000 төгрөг Дэжидээс авахаар боллоо” гэж хэлсэн. Тэр Дэжид, Ч.А мөнгөө өгч авалцах юм чинь бид хоёрт цагдаагаар шийдүүлэх ямар нэгэн маргаан байхгүй гэж хэлээд гараад явсан. Дахиж Дэжид, Ч.А нарыг хараагүй. ...гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 246-р ху/, 31. Шүүгдэгч Ч.Аийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 122-р ху/, хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай, /хх-ийн 01-р ху/, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, /хх-ийн 04-05-р ху/, эрүүгийн хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол, /хх-ийн 03-р ху/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, /хх-ийн 105-107,113-р ху/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл, /хх-ийн 108-111, 114-115-р ху/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 13-17,10-р ху/, Хаан банкин дахь Ч.Аийн дансны гүйлгээний хуулга, /хх-ийн 156-173 ху/, Голомт банкны зээлийн дансны хуулга, тэтгэврийн зээлийн гэрээ, /хх-ийн 216-218, 223 ху/, эд мөрийн баримтаар тооцох тухай, /хх-ийн 20–р ху/, эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын зөвшөөрөл, /хх-ийн 22-р ху/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, /хх-ийн 23-р ху/, шүүгдэгчийн эд хөрөнгийн жагсаалт, хх-ийн 72-р ху/, “Ашид билгүүн” ХХК-ны гаргасан газрын үнэлгээ, /хх-ийн 8693-р ху/, шүүгдэгчийн шийтгүүлж байсан тухай шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар, /ххийн 124-131-р ху/, эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон баримт, /хх-ийн 288-293-р ху/,үнэлгээний баримт танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 31-р ху/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх-ийн 144-р ху/, банкнуудын дансны хуулга, /хх-ийн 152-204–р ху/, хохирогч нараас гаргаж өгсөн зээл авсан гэх баримтууд, /хх-ийн 210-283–р ху/, хохирогч нарт хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 301-307-р ху/, шүүгдэгчид хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 308-р ху/, Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай 2019 оны 07 дугаар сарын 08-ны 19 дугаартай прокурорын тогтоол, /4-р хх-ийн 31-р ху/, Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 33 дугаартай прокурорын тогтоол, /4-р хх-ийн 46-р ху/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, хохирогч болон яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл, эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон баримт, үнэлгээний баримт танилцуулсан тэмдэглэл, Эрүүгийн хэргийг нэгтгэх тухай 2019 оны 07 дугаар сарын 08-ны 19 дугаартай прокурорын тогтоол, хууль сануулан асуусан гэрч нарын мэдүүлэг зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч Ч.Аийг хохирогч Д.Бөөс 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 6.5 сая төгрөгийг, 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 9 сая төгрөгийг нийт 15.5 сая төгрөгийг, хохирогч С.Эаас 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдөр 39 сая төгрөгийг, хохирогч Б.Сгөөс 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр 8.500.000 төгрөгийг, хохирогч Э.Гээс 2018 оны 06 дугаар сарын 07ны өдөр 12.000.000 төгрөгийг, хохирогч Л.Уээс 2018 оны 02 дугаар сарын 12ны өдөр 26,000,000 төгрөгийг тус тус 3-4 удаа мөнгө зээлж аваад буцаан хүүтэй нь өгч байгаад буюу урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан “Их хэмжээний хохирол учруулж залилах” гэмт хэрэг үйлдсэн болох нь дээрхи нотлох баримтуудаар нотлогдсон гэж үзлээ. Шүүгдэгч Ч.Аийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-д заасан “Их хэмжээний хохирол учруулж залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ч.Аийн гэмт үйлдлийн улмаас бусдад нийт 99.000.000 төгрөгийн хохирол учирсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохиролд тооцов. Шүүгдэгч Ч.Аийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-р зүйлийн 3-д заасан бусад нөхцөл байдал болох үйлдсэн хэрэгтээ гэмшин байгаа, үйлдсэн хэргээ болон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-р зүйлийн 1.8-д заасан бусдад учруулсан нөхөн төлөх үүргээ биелүүлээгүйг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож ял шийтгэл оногдуулах нь зүйтэй. Иймд шүүгдэгч Ч.Аийг хохирогч нарт удаа дараа буюу 3-4 удаа мөнгө зээлж, буцаан өгч байсан харилцааны явцад итгэл олж байсан урьдын харьцаатай байсан болох нь нотлогдсон гэж шүүх дүгнээд, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-д заасан “Их хэмжээний хохирол учруулж залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-д зааснаар 3 /гурван / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэлээ. Харин хохирогч Д.Э нь шүүгдэгчтэй төрөл садангийн холбоотой байсан учраас түүнд итгэн мөнгө шилжүүлж өгсөн болох нь шүүгдэгч, хохирогч Д.Э нарын мэдүүлгээр батлагдаж байх тул шүүгдэгч Ч.Аийн хохирогч Д.Эод худал мэдээлэл өгч итгэл төрүүлэн түүний мөнгийг залилан авсан гэж үзэхэд учир дутагдалтай байна. Мөн шүүгдэгчийг 2018 оны 02 дугаар сарын 07-ны өдөр иргэн, Ө.Агаас бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 13,000,000 төгрөг авсан гэж Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч энэ хэрэгт хамаарал бүхий нотлох баримтыг шаргасан боловч нотлогдохгүй байна. Учир нь шүүгдэгч нь хохирогч Ө.Атай урьдын танил буюу урьдын харьцаатай байгаагүй нь гэрч Э.Нандинцэцэг, шүүгдэгч Ч.А, хохирогч Ө.А нарын мэдүүлгүүдээр батлагдаж байна. Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Ө.А, гэрч Э.Нандинцэцэг нар нь хоорондоо садан төрлийн холбоотой бөгөөд гэрч Э.Нандинцэцэг нь Ө.Агаас зээлж авсан мөнгөө шүүгдэгчид өгсөн, мөн Ө.А шүүгдэгч нар нь бие биенээ урьд нь харж байгаагүй, танил биш болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна. Иймд шүүгдэгч Ч.Аийг хохирогч Д.Эоос урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хохирогч Ө.Агаас бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, мөнгийг нь залилан авсан гэж үзэхэд учир дутагдалтай байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15-р зүйлийн 2-д зааснаар “эрүүгийн хэрэгт хамаарал бүхий нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ төрсөн” тул шүүгдэгчийг хохирогч Д.Эоос 1.200.000 төгрөгийг, Ө.Агаас 13,000,000 төгрөгийг залилан авсан гэх тус тус үйлдлүүдийг хэрэгсэхгүй болгон шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй. Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хохирогч Д.Э, Ө.А нар нь хохиролоо шүүгдэгч Ч.Аээс нэхэмжлэх эрхтэйг дурьдаж өгөх нь зүйтэй. Хохирогч С.Э нь 1-р хавтаст хэргийн 55-р хуудсанд 2018 оны 09-р сарын 18-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ ...Алтанцэцэг нь 39.000.000 төгрөг авснаас хойш 2.800.000 төгрөг өгсөн...гэж мэдүүлсэн байх тул уг мөнгийг нь хасч тооцох нь зүйтэй. Хохирогч Б.С 1.430.000 төгрөг, хохирогч Э.Ганчимэг 200.000 төгрөгийг тус тус буцаан авсан гэсэн тул эдгээр мөнгөнүүдийг хасч тооцсон болно. Иймд Иргэний хуулийн 497-р зүйлийн 497.1, 510-р зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ч.Аээс 70.570.000 /далан сая таван зуун далан мянга/ төгрөг гаргуулан хохирогч Д.Бөд 15.500.00 /арван таван сая таван зуун/ төгрөг, хохирогч С.Эад 36.200.000 /гучин зургаан сая хоёр зуу/
төгрөг, хохирогч Б.Сд 7.070.000 /долоон сая далан мянга/ төгрөг, хохирогч Э.Гт 11.800.000 /арван нэгэн сая найман зуун/ төгрөг тус тус олгож, хохирогч Л.Уийн хохирол төлөгдсөн болохыг дурьдах нь зүйтэй. 3-р хавтаст хэргийн 144-р хуудсанд битүүмжилсэн тэмдэглэлтэй “Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 7-р хороо хилчин хотхоны 6-р байр 78 тоот 60.1 м3 орон сууц нь 4-р хавтаст хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын албан тоотоор 2012 оны 05-р сарын 08-ны өдөр Төрийн банктай байгуулсан барьцааны гэрээний бүртгэлтэй байгаа нь нотлогдож байх тул энэ хэргийн улмаас битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй. Шүүгдэгч Ч.А нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 84 /наян дөрөв/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөрөө төлөөгүйг тус тус дурьдаж,, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг СДИ-ийг хавтаст хэрэгт нь хавсарган үлдээх, мөн хэрэгт шүүгдэгч Ч.Аийн эзэмшлийн 5-р баг 4-р хэсэг 41А тоот үл хөдлөхийн Г1317000878 дугаартай газар битүүмжлэгдэн ирснийг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт шилжүүлэн, зарж борлуулан хохирогч нарын хохирлыг төлүүлэх нь зүйтэй. Шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2-р зүйлийн 4, 36.3-р зүйлийн 1, 36.5-р зүйлийн 1, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1, 4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15-р зүйлийн 2-д заасныг журамлан Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Ат яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1831002640246 тоот хэргээс хохирогч Д.Эоос урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан 1.200.000 төгрөг, хохирогч Ө.Агаас бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, 13,000,000 төгрөгийг тус тус залилан авсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч Ч.Аийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-д заасан “Их хэмжээний хохирол учруулж залилах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
3. Иргэний хуулийн 497-р зүйлийн 497.1, 510-р зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ч.Аээс 70.970.000 /далан сая есөн зуун далан мянга/ төгрөг гаргуулан хохирогч Д.Бөд 15.500.00 /арван таван сая таван зуун мянга/ төгрөг, хохирогч С.Эад 36.200.000 /гучин зургаан сая хоёр зуу мянга/ төгрөг, хохирогч Б.Сд 7.070.000 /долоон сая далан мянга/ төгрөг, хохирогч Э.Гт 12.000.000 /арван хоёр сая/ төгрөг тус тус олгож, хохирогч Б.Сгийн 1.430.000 төгрөгний, хохирогч С.Эын 2.800.000 төгрөгний, хохирогч Э.Гийн 200.000 төгрөгний нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
4. Хохирогч Д.Э, Ө.А нарын шүүгдэгч Ч.Аээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хохиролоо нэхэмжлэх эрхийг нь нээлтэй орхисугай.
5. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2-д зааснаар шүүгдэгч Ч.Аийг 3 /гурван / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6-р зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ат оногдуулсан 3/гурван/ жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10-р зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ч.Аийн цагдан хоригдсон 84 /наян дөрвөн/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
8. Энэ гэмт хэргийн улмаас хураагдан ирсэн эд мөрийн баримт болох СДИ 1 ширхэгийг хавтаст хэрэгт нь хавсарган үлдээсүгэй.
9. Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын даалгавраар 3-р хавтаст хэргийн 144-р хуудсанд битүүмжилсэн тэмдэглэлтэй “Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 7р хороо хилчин хотхоны 6-р байр 78 тоот 60.1м3 орон сууцыг битүүмжилсэн тэмдэглэлийг хүчингүй болгосугай.
10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2-р зүйлийн 1.3, 7.5-р зүйлийн 1,2-т зааснаар шүүгдэгч Ч.Аийн эзэмшлийн 5-р баг 4-р хэсэг 41А тоот үл хөдлөхийн Г1317000878 дугаартай газрыг улсын орлого болгуулахаар /битүүмжилсэн тогтоолыг газрыг улсын орлого болгох хүртэл хэвээр байлгаж/ Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд шилжүүлсүгэй.
11. Шүүгдэгч Ч.Ат урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шйидвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг оролцогч нар энэ зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.
15. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор болон дээд шатны прокурор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
16. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-р зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НОЛХООСҮРЭН