Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 47

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:        Улсын яллагч                           Т.Нансалмаа Шүүгдэгчийн өмгөөлөгч    Г. Амартүвшин        Нарийн бичгийн даргаар         С.Энхтайван нар оролцов. Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгаас мөрдөн байцаалт явуулж, тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.От холбогдох 1931001900129 тоот хэргийг хянан хэлэлцэв. Үндсэн захиргаа: Монгол улсын иргэн, П.О, /РД:МА76050801/, Шүүгдэгч П.О нь 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 25-нд шилжих шөнийн 01 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутаг Дархан-Уул аймгаас Алтанбулаг чиглэлийн асфальтан зам дээр “Voxy” маркийн 21-66 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцон явж байхдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3 /Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ ...хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Алтанбулаг сум руу орох цагаан хаалгыг мөргөж иргэн Л.Хын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.                                                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд; 1. Шүүгдэгч П.Оийн мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 07 дугаар сарын 17-нд яллагдагчаар өгсөн: ...Би өөрийн төрсөн ахынхаа хүүхдийн их сургууль төгссөн хонхны баярт оролцохоор ээж Л.Хын хамт Дархан-Уул аймаг руу яваад аав Ч.Пүрэвсүрэн өөрийн машинтайгаа Дархан-Уул аймаг руу явсан. Тэндээ очиж хоноод дараа өдөр нь буюу 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдөр үйл ажиллагаанд оролцоод буцаад өөрийн дүү П.Эрдэнэчимэгийнд очиж амраад 19 цагийн орчим дүүгийндээ унтсан. Хэсэг унтаж байгаад 23 цагийн орчимд босч ирээд Сэлэнгэ аймаг Алтанбулаг сум руу өөрийн 21-66 СЭА улсын дугаартай “Voxy” маркийн тээврийн хэрэгслээр ээж Л.Хын хамт хөдөлсөн. Би өөрийн машинаа жолоодоод явсан ба ээж жолоочийн хажуу талын суудалд

2 суугаад замын турш бид хоёр хоорондоо юм ярилцаад явсан. Алтанбулаг самбар өнгөрөөд доошоо уруудаж явахдаа ээжид "Алтанбулагтаа ороод ирлээ дээ"  гэж хэлэхэд ээж бүсээ/суудлын/ тайлах гэхээр нь би ээжид “гэрийнхээ гадаа очоод л тайлаач дээ” гэж хэлээд уруудаад явж байхад миний машины цонх нэг биш байхаар нь цонхоо онгойлгож байгаад тэрхэн зуур анхаарал сарниж замын хажуу талын Алтанбулаг сумын цагаан хаалга нэртэй хаалганы суурийг мөргөсөн. Тэгээд эмнэлэгт хүргэгдсэн. Би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Би дүүгийндээ хангалттай унтсан болохоор ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодоогүй. Анхаарал болгоомж алдсанаар осол гаргачихлаа. Цагаан хаалганы суурийг 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр манай ах дүү нар янзалсан. Би өөрийн алдаа дутагдлыг ойлгож ухаарч байгаа. Миний тээврийн хэрэгсэлд эвдрэл гараагүй. Надад замтай холбоотой ямар нэг эвдрэл байгаагүй гэж бодож байна. Зам дээр ямар нэгэн саад байгаагүй. Би энэ асуудлаас болж ээж болон би өөрөө биеэрээ хохирлоо. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү.  ...гэх мэдүүлэг, /хх-ийн 58-59-р ху/, 2.Шүүгдэгч П.Оийн мөрдөн байцаалтын шатанд 2020 оны 01 дүгээр сарын 22-нд яллагдагчаар дахин өгсөн: ...Яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолыг уншиж танилцлаа. Надад санал хүсэлт байхгүй. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 200-201-р ху/, 3.Шүүгдэгч П.Оийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн:  Миний бие өөрийн төрсөн ээж Л.Хын хамт 2019 оны 05 дугаар сарын 24-25-нд шилжих шөнийн 2 цагийн үед өөрийн эзэмшлийн “Вокси” маркийн тээврийн хэрэгслээр Дарханаас Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум руу явж байгаад Алтанбулаг сумын хаалга мөргөж осол гаргасан. Ээж маань хүндэвтэр гэмтэл авч миний бие хүнд гэмтэл авсан. Осол гарсны дараа ээжийг маань эмнэлгийн ажилтнууд аваад явсан. Харин намайг тэр хавьд явж байсан хүмүүс машинаас гаргаад Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт ирсэн. 2003 онд жолооны курс төгсөөд бараг 20 жил машин барьж байгаа. Согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй байсан. Өөрийн хийсэн үйлдэлдээ харамсаж байна. гэх мэдүүлэг, 4.Хохирогч Л.Хын мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 06 дугаар сөрын 24-ний өдөр гөсөн: ...Би өөрийн төрсөн охин П.Оийн хамт ДарханУул аймаг руу 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймаг Алтанбулаг сумаас гараад Дархан-Уул аймаг Дархан суманд 17 цаг болж байхад очсон. Бид нар очсон өдрөө тэндээ хоноод өглөө 10 цагаас ачийнхаа хонхны баярт оролцоод 12 цагийн үед үйл ажиллагаа дуусч хоолонд ороод Б.Батсайхан, П.Эрдэнэчимэг нарынд байсан. Өдөр эрт тарсан учраас Оюунчимэг унтаад боч ирээд “гэдэс эвгүйрхээд байна” гээд тэр хавиар явж байгаад П.О “Алтанбулаг суманд 10 дугаар ангийн хүүхэд ганцаараа байгаа харья” гэж ярилцаад П.О бид 2 явахаар болоод 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 23 цаг өнгөрөөд Дархан сумаас гарсан. Би замын турш явж байхдаа охинтойгоо ойр зуурын юм яриад явсаар байгаад Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум цаашлаад Алтанбулаг сум руу явсан. Алтанбулаг сумын “Сэлэмтэй хөшөө” гэх газар даваад П.О “ээж Алтанбулаг сумандаа ороод ирлээ дээ хоёулаа” гэж хэлэхээр нь би “суудлынхаа бүсийг авчихдаг юм уу” гэж хэлэхэд П.О “хэрэггүй одоо гэрийнхээ гадаа ирж байна. Нэг мөсөн очиж зогсохоор бүсээ ав” гэж хэлсэн. Би бүсээ авахаа болиод урагшаа харахад Алтанбулаг сумын гэрэл маань харагдаад цаашлаад олны хэлж заншсан “Цагаан хаалга” нэртэй хаалга ойртож байсан. Тэгээд л нэг мэдсэн түс гээд л явчих шиг болоод нэг мэдсэн машин зогсоод машин дотор уур,

3 угаар болоод миний цээж орчим их хүндүүрлэж байсан. Тэгээд машин юм мөргөөд зогсож байгаа юм байна гэж ойлгосон. Тэгсэн манай  охин П.О “ээж та босч чадаж байна уу, чадахаар бол босч ирээд миний хөл рүү хатгаад байгаа 2 зүйлийг аваад өгөөч, миний хөлийг 2 зүйл хатгаад хавчсан юм шиг байна” гэж хэлсэн. Би тухайн үед босч явах тэнхэл байхгүй байсан болохоор босч чадаагүй машиндаа байж байхад нэг мэдсэн эмнэлэг дээр очсон байсан. Согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй П.О Дархан суманд байхдаа өдөр нь унтсан. Тийм учраас ядарсан гэж ойлгохгүй байна. Бид хоёр машины бүсний талаар ярьж болиод хэсэг яваад л “Цагаан хаалганы” доод суурийг мөргөсөн. “Алтанбулаг сумандаа орж ирлээ” гэж П.О хэлээд үргэлжлүүлээд “бүсээ нэг мөсөн очиж зогсохоор бүсээ ав” гэж хэлсэн. Тэгээд ямар нэг зүйл ярилгүй жаахан яваад л хаалга мөргөсөн. Миний биеийн байдал хэвийн байна. Цээж жаахан хөндүүртэй байгаа. Эмчилгээ хийгдэж байгаа болохоор зүгээр. П.О хэдэн онд жолооч болсон талаар мэдэхгүй миний бодлоор 10 гаруй жил болж байгаа. Миний охин бол машин сайн жолооддог. Машинд нь суусан тохиолдолд би айж эмээж байгаагүй. Урьд өмнө нь тээврийн хэрэгсэл жолоодоод осол аваар гаргаж зөрчлийн улмаас торгуулж байгаагүй.  ...гэх мэдүүлэг, /хх-ийн 17-20-р ху/, 5.Хохирогч Л.Хын мөрдөн байцаалтын шатанд 2020 оны 01 дүгээр сөрын 22-ны өдөр гөсөн: ...Би гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд цээжний зураг авахуулсан. Уг зургийг яасан талаараа мэдэхгүй байна. Би тухайн үед нээлгэж байсан өвчний карт, зураг 2 хамт гэрт л байгаад байсан. Тэр зураг өвчний карт 2-ыг яасан аа мэдэхгүй байна. ...гэх мэдүүлэг,/хх-ийн 165-р ху/, 6.Иргэний нэхэмжлэгч Б.Баттулгын 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Надад хэрэг явдал болсон зүйлийн талаар мэдэх зүйл байхгүй. “Алтанбулаг хаалга” гэж нэрлэдэг ба тус сумын иргэд “цагаан хаалга” гэж нэрлэдэг. Уг хаалга нь Алтанбулаг сумын өмч гэж явдаг. Өөр ямар нэгэн хүн байгууллагад хариуцуулж өгөөгүй. Засвар үйлчилгээг тусдаа хариуцсан хүн байхгүй. Манай сумаас эвдэрсэн гэж мэдээд 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 10 цагийн орчим очиход тоосго өрөөд гадна хэсгийг нь шавардаж байсан тухайн хаалгыг мөргөсөн хүмүүсийн ар гэрийн хүмүүс нь засварлаж байсан. Тийм болохоор манайх гомдол гаргаж ямар нэгэн зүйл нэхэмжлээгүй. Одоо мөргөж эвдэрсэн хэсэг хэвийн болсон. Манай сум орон нутгаас нэхэмжлэх зүйл байхгүй. Биднийг очиход эвдэрсэн байсан зүйл нь янзлагдсан байсан. Өглөө эрт хүн цуглахаас өмнө гээд зассан байсан. Манай сум орон нутгаас ямар нэгэн хохирлын акт болон хохирол гараагүй. Тухайн хүмүүс нь өөрсдөө засаж засварласан байсан. Манай сум орон нутгаас нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй. Би П.Отэй ураг төрөл найз нөхдийн холбоо байхгүй. Нэг сум орон нутагт байдаг учраас мэднэ. П.О нь манай багийн иргэн бөгөөд тодорхой ажил хийдэггүй. Оросын холбооны улс руу бараа зөөж тэндээ бараагаа зарж амьдардаг. П.О нь нийтэч хэнтэй ч хамаагүй харьцаж чаддаг, сэргэлэн зантай, амьдралын төлөө гэсэн сэтгэлтэй, хамт олон найз нөхөд ихтэй, олон хүн таньдаг. Аливаа гаж зуршилгүй нөхөр 2 хүүхдийн хамт амьдардаг.  ...гэх мэдүүлэг, /хх-ийн 23-р ху/, 7.Гэрч Д.Батзулын 2019 оны 05 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Би Улаанбаатар хотод ажилтай явж байгаад шөнийн 2 цагийн орчимд Алтанбулаг сум руу орох замд хаалганы хажууханд аваар гарсан байсан. Харсан чинь эгч Оюунчимэгийн машин байхаар нь яваад очсон чинь хүмүүс Оюунчимэг эгчийг машинаас нь гаргах гэж байсан. Харин Хишигбаяр эгчийг эмнэлэг аваад явсан байсан юм. Ингээд би эмнэлэг дээр ирээд Хишигбаяр эгчээс

4 юу болсон талаар тодруулж асуухад “Дархан-Уул аймагт хүү Золбоогийн хүүхдийн хонхны баярт очоод гэрлүүгээ харих замдаа Оюунчимэгийн нойр нь хүрээд, тэгээд яваад байсан” гэсэн. Оюунчимэг эгч ээж Хишигбаярдаа хандан “Алтанбулаг сум руугаа ороод ирлээ” гэж хэлж байсан, тэгээд гэнэт л ийм болсон” гэж ярьж байсан одоо бие нь эрүүл байна.  ...гэх мэдүүлэг, /хх-ийн 25-26-р ху/, 8.Гэрч П.Эрдэнэчимэгийн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Манай хадам ээж Л.Х, П.О нар нь 2019 оны 05 дугаар сарын 25-ны орой 19 цагийн үед Дарханд ирсэн. Тэгээд Дархан сумын 13-р баг 2-р хороолол 1-9 тоотод манай гэрт ирж хоносон. Маргааш нь ач охин болох Б.Алтаншагайн хонхны баярт оролцох зорилготой ирсэн. Маргааш буюу 2019 оны 05-дугаар сарын 26-нд АШИУС-н Дархан салбар дахь салбарын төгсөлтийн арга хэмжээ болох байсан юм. Л.Х, П.О нар нь 2019 оны 05 дугаар сарын 26-ны өдөр АШИУС-н Дархан салбарын төгсөлтийн арга хэмжээ болох байсан тэр арга хэмжээнд очсон. Үйл ажиллагаан дээр нилээн удаан байсан. Тэгээд үйл ажиллагаа дуусаад Дархан их дэлгүүрээр орсон бас “Модерн Номадс” орж хоол идээд “гэдэс нь өвдөөд байна” гэж хэлэхээр нь “эмнэлэгт үзүүлээд хоноод яв” гээд эмнэлэгт үзүүлчихээд орой 23 цагийн үед Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум руу явсан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Харин оройтож гарсан. П.О нь жолоо бариад 10 гаруй жил болж байгаа юм. Л.Х зөөлхөн тусч бусадтай нийтэч хамтарч ажиллах сонирхолтой тийм хүн байдаг. Мөн хөгжилтэй шогч хүн байдаг. П.О нь нийтэч, яриа сайтай, хүнтэй хурдан ойлголцдог тийм хүн байдаг.  ...гэх мэдүүлэг, /хх-ийн 29-р ху/, 9.Гэрч Б.Батсайханы 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би Л.Х, П.О нарын охин болох Х.Эрдэнэчимэгийн нөхөр байгаа юм. Манай хадам ээж Л.Х, П.О нар нь 2019 оны 05 дугаар сарын 25-ны орой 19 цагийн үед Дарханд ирсэн. Тэгээд Дархан сумын 13-р баг 2-р хороолол 1-9 тоотод манай гэрт ирж хоносон. Маргааш нь ач охиныхоо хонхны баярт оролцох зорилготой ирсэн. Маргааш буюу 2019 оны 05-дугаар сарын 26-нд АШИУС-н Дархан дахь салбарын төгсөлтийн арга хэмжээ болох байсан юм. Л.Х, П.О нар нь 2019 оны 05-р сарын 26-ны өдөр АШИУС-н Дархан дахь салбарын төгсөлтийн арга хэмжээ болох байсан тэр арга хэмжээнд очсон. Үйл ажиллагаан дээр нилээн удаан байсан. Тэгээд үйл ажиллагаа дуусаад “Дархан” их дэлгүүрээр орсон бас “Модерн Номадс” орж хоол идээд “гэдэс өвдөөд байна” гэж хэлэхээр нь эмнэлэгт үзүүлээд “хоноод яв” гэхэд эмнэлэгт үзүүлчихээд орой 23 цагийн үед Сэлэнгэ аймаг Алтанбулаг сум руу явсан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Харин оройтож гарсан. Л.Х нь зөөлхөн тусч бусадтай нийтэч хамтарч ажиллах сонирхолтой тийм хүн байдаг. Мөн хөгжилтэй шогч хүн байдаг. П.О нь нийтэч, яриа сайтай, хүнтэй хурдан ойлголцдог тийм хүн байдаг. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 31-р ху/, 10.Гэрч Д.Майндарь 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би хилээр бараа наймаа зөөдөг ажил хийдэг. Тийм болохоор ажлын шугамаар найзалж нөхөрлөөд цаашлаад гэр бүлийн найзууд болсон. Би хилээр хүний бараа зөөдөг ажил хийдэг. Бид нар бүгдээрээ л тийм ажил хийдэг. Ажлын шугамаар найзалж нөхөрлөсөн. П.О ам бүл 4-лээ. Эрэгтэй, эмэгтэй 2 хүүхэдтэй. Нөхөр нь том тэрэгний жолооч хийж байгаа. П.О нь унаган Алтанбулаг сумын иргэн учраас сум орон нутагтаа хамт олон найз нөхдийн хүрээлэл ихтэй. П.О нь тээврийн хэрэгсэл жолоодох ур чадварын хувьд сайн гэж боддог. Тээврийн хэрэгслээ жолоодоод Монгол улс,

5 Оросын холбооны улс хоёрын хооронд явдаг. П.О нь амьдралд идэвхитэй, архи, тамхи хэрэглэх элдэв гаж зуршилгүй. Сэтгэл сайхантай, хүний итгэлийг алдах дургүй, аливаа зүйлийг их сэтгэлээсээ хийдэг, хүн чанартай эмэгтэй. Бусадтай нийтэч байдлаар харьцдаг учраас хэнтэй ч мэндийн зөрүүтэй явдаг.  ...гэх мэдүүлэг, /хх-ийн 33-р ху/, 11.Гэрч Б.Болдын 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Хэрэг явдлын талаар надад мэдэх зүйл байхгүй. 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр “Дархан-Уул аймаг руу хүүхдийн хонхны баярт оролцохоор явлаа” гэж ярьж байсан. Тэгээд 2 хоногийн дараа осолд орсон гэдгийг шөнө мэдсэн. Тэгээд яваад очиход цагдаагийн алба хаагчид ирчихсэн хэмжилт хийж байсан. Бид тэр машиныг нь замаас холдуулж ачуулсан. Замын хэсгийг янзлаад тэр даруй өглөө болохоос нь өмнө Алтанбулаг сумын Цагаан хаалганы доод суурийг янзалсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн -р ху/, 12.Шүүх Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн №6700 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1.П.Отгоннямын биед баруун 4,5,6,7,8-р хавирга, өвчүү ясны далд хугарал, баруун, зүүн, уушигны эдийн няцрал, цээжний баруун, зүүн хөндийд бага хэмжээний шингэн хуралдалт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар эрүүл гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. 5.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.  ...гэх шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 37-р ху/, 13. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн №6701 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1.П.Оийн биед баруун дунд чөмөг, зүүн шилбэний шаант тахилзуур ясны ил хугарал, баруун шагайн хавчаар ясны далд хугарал, баруун гуя шилбэнд шарх, цээж, баруун гуя, баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. 3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. гэх шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 39-р ху/, 14. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн №3780 тоот шинжээчийн дүгнэлтийн  дүгнэлт хэсэгт: 1.2.3.Шинжилгээнд ирүүлсэн цус нь шинжилгээний дээжийн хэмжээнд хүрэлцэж байсан тул шинжилгээ хийхэд тэнцэж байна. “П.О” гэсэн хаягтай цуснаас спиртийн агууламж илрээгүй. ...гэх шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 42-р ху/, 15.Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын Алтанбулаг сум дахь Цагдаагийн хэсгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Г.Энхтүвшингийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн №15 тоот дүгнэлтийн  дүгнэлт хэсэгт: 1.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль: 3.1.3. “Зам тээврийн осол” гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх,

6 ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг хэлнэ. Иймд П.Оийн 2166СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад замын хажуу талын тоосгон суурь мөргөсөн үйлдэл нь зам тээврийн осол мөн гэж дүгнэлтийг гаргав. 2. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүйгээр, хөдөлгөөнд осолтой бий болгохгүйгээр зорчино. 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а.Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтуудыг зөрчсөн нь зам тээврийн осол гаргах нөхцлийг бүрдүүлсэн гэж үзэж дүгнэлтийг гаргав. 3. 2.дугаар асуултаар хариулсан болно. 4.П.Оийн жолоодож явсан тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй. 5.П.Оийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн В ангилалын үнэмлэхээр 21-66 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож болно. /Лавлагааг хавсаргав./ 6. Дээрх асуултаар хариулсан болно. ...гэх дүгнэлт, /хх-ийн 47-48-р ху/, 16. Монгол Улсын Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн №111 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1.Л.Хын биед өвчүү ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 2020 оны 01 дүгээр сарын 09ний цээжний давтан томограммуудаар баруун 4,5,6,7,8-р хавирганы хугарал гэмтэл тогтоогдсонгүй. 2.Өвчүү ясны далд хугарал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 3.Л.Хын биед учирсан гэмтэл нь удаан эмийн эмчилгээгээр эмчлэгдэх боломжтой. 4.ШШҮХүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 6700 дугаартай дүгнэлт үндэслэлгүй байна. Учир нь 2019 оны 05 дугаар сарын 25ны өдрийн цээжний КТГ зураг ирүүлээгүй, цээжний хөндийд хатгалт хийж хий, шингэн соруулаагүй, амь насанд аюултай шинж илрээгүй байна. ...гэх дүгнэлт, /ххийн 190-191-р ху/, 17. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 01-р ху/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, /хх-ийн 02-р ху/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,/хх-ийн 03-10-р ху/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1112-р ху/, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 36-38-40-45-р ху/, согтуурлыг шалгасан тэмдэглэл, /хх-ийн 42-43-р ху/, хохирогчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт, /хх-ийн 51-52, 193-р ху/, шүүгдэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт, /хх-ийн 53, 194-р ху/, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 55-56-р ху/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас, /хх-ийн 69-р ху/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой  материал /хх-ийн 73-99-р ху/, иргэний нэхэмжлэгчид хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл,/хх-ийн 100-р ху/, , хохирогчид хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 101, 195-р ху/, шүүгдэгчид хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 102, 196-р ху/, хууль сануулан авсан гэрч, хохирогч нарын

7 мэдүүлэг зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүгдэгч  П.О нь 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 25 нд шилжих шөнийн 01 цагийн орчимд  Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутаг Дархан-Уул аймгаас Алтанбулаг чиглэлийн асфальтан замд “Voxy” маркийн 21-66 СЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явж байхдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөний улмаас замаас гарч Алтанбулаг сумын цагаан хаалга мөргөж тус тээврийн хэрэгсэлд зорчиж явсан иргэн Л.Хын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол,  согтуурлыг шалгасан тэмдэглэл, хохирогч, шүүгдэгч нарт шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт, шүүгдэгчид эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, шүүгдэгчийн  хувийн байдалтай холбоотой  материал, хохирогч, шүүгдэгч нарт  хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл, гэрч, хохирогч нараас хууль сануулан авсан мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгч П.Оийн  гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд тухайн хэрэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна.    Шүүгдэгч П.О нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ ихэд гэмшин байгаа, гэм буруугийн тал дээр маргаангүй болон уг бусдад төлөх төлбөргүй зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг  харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцүү хэмжээний төгрөг буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.      Шүүхээс шүүгдэгч П.Оийн тогтмол орлоготой ажил эрхэлдэггүй, хувийн болон ар гэрийн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгуулийн ялыг шийдвэр хүчин төгөлдөр болмогц 3/гурван/  сарын дотор хэсэгчлэн тэнцүү хэмжээгээр төлөхийг үүрэг болгож, энэ шийдвэрийн биелэлтэнд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгох нь зүйтэй. Шүүгдэгч П.О нь энэ гэмт хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдаж,мөрдөн шалгах ажиллагааны явцад эд мөрийн баримтаар хураагдан ирсэн жолоочийн № 415138 тоот үнэмлэхийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгохоор шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 36.2-р зүйлийн 4, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1, 4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсэгт заасныг 8 баримтлан  Шүүгдэгч П.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж бусдын биед хүндэвтэр хохирол учруулсан”  гэмт хэрэгт  гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10-р зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Оийг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож шийтгэсүгэй.

3 Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан П.Оийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг  харгалзан зааснаар оногдуулсан торгуулийн ялыг шийдвэр хүчин төгөлдөр болмогц 3/гурван/ сарын дотор хэсэгчлэн тэнцүү хэмжээгээр төлөхийг шүүгдэгчид үүрэг болгож, энэ шийдвэрийн биелэлтэнд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг  болгосугай.

4.Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох  ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол  шүүх биелэгдээгүй торгох  ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож  хорих ялаар солихыг шүүгдэгч П.От мэдэгдсүгэй.

5.Шүүгдэгч П.О нь энэ гэмт хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.          

6. Эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн жолоочийн № 415138 тоот үнэмлэхийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгосугай.

7.Шүүгдэгч П.От урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.          

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.          

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос  хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг  бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч  нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.          

10.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.13 дугаар зүйлийн 4дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.          

11.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар  эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл 9 шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны  прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.          

12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-р зүйлийн 2-т зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

                   

 

ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                    С.НОЛХООСҮРЭН