Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 668

 

 

 

 

 

 

 

   2020          07           06                                         2020/ШЦТ/668

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,

улсын яллагч Б.Жаргал,

хохирогч Д.М,

шүүгдэгч Н.И, Н.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Н-н И, С овогт Н-н М нарт холбогдох эрүүгийн *** дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *** оны 03 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, *** дамжаанд сурдаг, оюутан, мэргэжилгүй, ам бүл 2, эхийн хамт Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, *** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регийстрийн дугаар ***/, С овогт Н-н М.

 

Монгол Улсын иргэн, *** оны 03 дугаар сарын 25-ны өдөр Увс аймгийн *** суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, *** ажилтай, ам бүл 6, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн ** дүгээр хороо, Дунд нарангийн ** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар ***/, Б овогт Н-н И.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.И нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 04 дүгээр сарын 8-ны өдрөөс 9-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, **** тоотын гадна хохирогч Э.Г-той маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Мөн Н.М-тай бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 04 дүгээр сарын 8-ны өдрөөс 9-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, **** тоотын гадна хохирогч Д.М-н нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

Шүүгдэгч Н.М Н.И-тай бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 04 дүгээр сарын 8-ны өдрөөс 9-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, **** тоотын гадна иргэн Д.М-г “...хөл хазлаа” гэж зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.И мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.М мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.М мэдүүлэхдээ: “...Би 2020 оны 4 дүгээр сарын 8-ны өдрөөс 9-нд шилжих шөнө ажлынхаа хүнтэй явж байгаад шүүгдэгч нарын сууж байсан машины хажуугаар алхаад гартал ардаас дуудаж тамхи нэхсэн. Тэгэхээр нь би “тамхи байхгүй” гэж хэлээд цааш явж байтал араас ирээд манай ажлын Г гэх залуутай муудалцаад түүнийг цохисон. Тухайн үед шүүгдэгч нар 4 хүнтэй хамт явж байсан. Ингээд шүүгдэгч нар намайг цохиж зодсон...” гэв.

 

Хавтаст хэргээс мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтуудаас:

 

Хохирогч Д.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Г бид хоёр Гэмтлийн эмнэлгийн баруун талд байрладаг ахынх нь гэр рүү явж байсан. Тэгээд шөнө 1 цаг өнгөрч байхад бид хоёр саарал өнгийн приус 20 юм уу 30 маркын машинд сууж байсан хэдэн залуучуудын хажуугаар гараад чимээгүй явж байтал нэг эрэгтэй хүүхэд араас ирээд тамхи байна уу гэхээр нь байхгүй гэж хэлсэн. Гэтэл тэр залуу Г-той маргалдсан. Тухайн үед Г бид хоёр зэрэгцээд алхаж явсан ба оранж шар өнгийн куртик өмссөн залуу араас гүйж ирээд Г-ийг цохиод унагаахаар нь би Г-гийн ахын амьдардаг нийтийн байрны хашаа руу Г-ийг татаж оруулсан. Гэтэл нэг мэдэхэд намайг оранж өнгийн куртиктэй залуу чирээд дээрээс дарахад цаанаас машинд сууж байсан залуучууд гүйлдээд цувраад ирсэн. Би оранж өнгийн куртиктэй залууд нүүр рүүгээ цохиулж бие рүүгээ өшиглүүлсэн. Тэнд байсан хүүхдүүд бид хоёрын дундуур ороод салгаж байтал үсээ саарал өнгөөр будсан өндөр хар өнгийн өвдөг хүрсэн урт куртиктэй залуу нүүр рүү өшиглөсөн. Тэгээд миний ухаан балартсан цааш нь юу болсон талаар сайн санахгүй байна. Нэг мэдэхэд цагдаа нар ирсэн байсан. Би Шүүх эмнэлэгт үзүүлсэн 8000 төгрөг, компьютер томографийн зураг авахуулсан 120.000 төгрөг, 7 хоног толгойгоо бариулсан. Нэг бариулахдаа 5000 төгрөгөөр бариулсан... ” гэх мэдүүлэг /хх-ийн 7, 8-9-рт/,

хохирогч Э.Г-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын 08-ны шөнө 00 цагийн орчимд ажлаа тараад Гэмтлийн автобусны буудал дээр нэг найзынхаа машин дотор ажлын 4 хүний хамт 0,75 граммтай архи авч уучихаад М бид хоёр Гэмтлийн эмнэлэгийн хойд талд байдаг түрээсийн байр руу явж байтал гудамжинд байдаг худагний ард талд приус 30 маркийн машин зогсож байсан. Тухайн машинаас оранжин өнгийн куртик, шар пүүз өмссөн нэг залуу бууж ирээд тамхиа өгчих гэхээр нь би яах гэсэн юм бэ ахын дүү гээд цааш явсан. Гэтэл нөгөө залуу чи яахаараа намайг ахын дүү гэдэг юм гэж хэлээд нүүр рүү гараараа нэг удаа цохьсон. Тэгээд М бид хоёр салаад ахынхаа нийтийн байртай хашаа руу ортол нөгөө залуу араас ирж намайг хашаанаас татаж гаргаж ирээд дахин миний нүүр рүү гараараа цохьсон. Тэр үед машин дотроос 5-6 залуучууд бууж  ирсэн. М боль гэж хэлээд дундуур ортол М-г газар унагаад дээрээс нь оранжин шар өнгийн куртиктэй залуу өшиглөж, цохиж зодсон ба тэр залууг бусад нь хориглож байсан. Тэгээд салгахад өвдөг хүрсэн хар өнгийн пальто, цагаан пүүз өмссөн залуу ирээд М-н нүүр рүү 2-3 удаа өшиглөсөн. Тэгээд тэр залууг бусад залуучууд нь салгаад аваад явсан... Надад эмчилгээнд зарцуулж эм тариа авсан баримт байхгүй, шарх болон цус хуралтууд эдгэж хэвийн болсон. Хөдөлсөн шүд маань эргээд бэхжиж хөдөлгөөнгүй болсон. И, М болон бас нэг найз нь надаас уучлалт гуйсан. Тэр үед нь “та нарыг уучилж байна, надад учирсан гэмтэл эдгэрсэн. Харин М-гээс уучлалт гуйгаарай, би та нарт гомдол, саналгүй гэж хэлсэн. Энэ хүүхдүүдэд хөнгөн шийтгэл оногдуупж өгнө үү гэж хүсэж байна. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-18-рт/,

 

гэрч М.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр найз нартайгаа 21-22 цагийн орчимд И, Т, А, М нартай уулзаж юм яръя гээд А-н гэрийн гадаа машинд ууцгаая гэж тохироод явж байхдаа дэлгүүрээс пиво авсан. Ингээд авсан пивоо бүгд хувааж уугаад машинд юм яриад сууж байтал И машинаас буусан. Тэгээд ирэхгүй байхаар нь хартал И нийтийн байрны хашааны гадаа 2 хүнтэй маргалдаад зогсож байсан. Тэгэхээр нь бид нар бүгд машинаасаа буугаад М, И нарруу очсон. Араас Т, А хоёр ирсэн. Би машины хажууд зогсож байтал М энийгээ ав гээд орилоод байхаар нь би тэд нар руу яваад очтол М гэх хүн газар хэвтээд М-ын баруун хөлийн шилбэ хэсгээс хазчихсан. М нэг хөл дээрээ догонцоод хазчихлаа энийг аваач гээд орилоод байсан. Энэ үед Төгөлдөр, Алтангэрэл бид гурав дундуур нь орж салгасан. М хөлөө авангуутаа М-н толгой нүүрэн тус газарт 2 удаа өшиглсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-27-рт/,

 

гэрч Б.Т-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр И, Т, А, М нартай уулзсан. Ингээд бид нар пиво уухаар ярилцаад А-н гэрийн гадаа машинд нь уухаар явсан ба замдаа пиво аваад машин дотор уусан. Бид нар машины цонхоо онгойлгоод сууж байсан ба И бие заах гээд буухад машины хажуугаар 2 эрэгтэй явж байгаад айлын хашаа руу шээчихээд И-с тамхи байна уу гэж асуусан. Тэр үед би машины жолоочийн суудлын хойд талд цонхны дэргэд сууж байсан. Гэтэл И тамхи байхгүй, та нарт тамхи байна уу гэж асуусан. Ингээд И тэр хоёр ахтай хамт бид нарын зогсож байсан газраас 2 хашааны цаана байрлах нийтийн байр чиглээд явцгаасан. Тэгээд И-г ирэхгүй байхаар нь араас нь нийтийн байр чиглээд явж байтал И нийтийн байрны хашааны гадаа нөгөө 2 эрэгтэй хүнтэй маргалдаад зогсож байсан. Бид нарыг дөхөөд очих үед намхан буюу Г-г гэх хүний нүүрэн тус газар нь нэг удаа цохьсон. Бид нар очоод боль гээд салгахад нөгөө цохиулсан гэх Г-г араас хүрээд ир гээд орилоод байсан. Бид нар тэр үед цаашаа зугтаад явж байсан. Гэтэл И буцаад явчихаар нь араас нь яваад очтол Г-г гэх залуу гар утсаа гаргаад  бичлэг хийж байсан. И Г-гтой маргалдаж байтал Г-гийн дэргэд зогсож байсан М гэх залуу И-ын нүүр рүү нь гараараа цохьсон. М нь М-ын шанаа тус газар цохиход М намайг биеэрээ налж унасан. М эргэж босч ирээд М-н цээж рүү нь гараараа нэг цохьсон. Тэгтэл М М-г тэвэрч өргөөд тэр хоёр газар давхралдаад унасан. И М-н нүүр рүү нэг удаа өшиглөсөн. М М-н баруун хөлийн шилбэ хэсгээс хазсан. Гэтэл М дэргэд зогсож байгаад М-н нүүр рүү 2 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30-рт/,

 

гэрч Д.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр 21-22 цагийн орчимд И, Т, Т, М нартай уулзсан. Бүгд ярилцаад манай гэрийн ойролцоо миний машин дотор уухаар болсон. Бид нар машиндаа Сэнгүр нэртэй 2,5 литрийн 3 сав пиво аваад хуваагаад ууж байх зуур И бие засахаар буусан. Бид нар бүгд пиво уугаад нилээд халамцуу болсон байсан ба И-г анзаараагүй. Бид нар машин дотор сууж байтал машины хойд талд хүмүүс чанга дуугараад маргалдаад байхаар нь бүгдээрээ машинаас буутал И өндөр, намхан 2 залуутай хамт зогсож байсан. Бид нар машинаас бууж И-г очиж аваад эргээд машин руугаа явсан. Тухайн үед намхан биетэй Г-г гэх залуу гар утсаа гаргаж ирээд бид нарын араас бичлэг хийгээд “та нар одоо ирээд зодчих, би бичлэг хийж байна” гэж хэлээд орилоод, хэл амаар доромжлоод байсан. И тэр залуу руу гүйж очоод Г-г гэх залуугийн нүүр рүү гараараа нэг удаа цохьсон. Тэр үед наад талд 1 метр орчим зайнд зогсож байсан Мгэх залуу М-тай зууралдаад бие биеэ өшиглөх үедээ М-ын баруун хөлийн шилбэ хэсэгт нь хазсан. Гэтэл М энийгээ аваач хөл хазаад байна гэж хашхирахаар нь Төгөлдөр, Тэмүүлэн бид гурав М, М нар руу очсон. Тэгээд тэднийг салгах гэсэн боловч салахгүй байсан. Гэтэл И цаанаас ирээд М-н нуруу, бие толгой, баруун шанаа орчим руу нь өшиглөсөн. М М-гээс хөлөө салгаж аваад М-н толгой, нүүр орчимд нь 1-2 удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-33-рт/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн *** дугаартай дүгнэлтэд:

  1. Д.М-н биед тархи доргилт, хамрын нуруу, баруун нүдний

зовхи, зүүн завьж уруулын дотор салстын цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

  1. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлдлээр үүсэх

боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. /хх-ийн 69-рт/ гэжээ.

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн *** дугаартай дүгнэлтэд:

  1. Э.Г-гийн биед нэг шүдний сулрал, буйланд цус хуралт, баруун

завьж, дээд уруул, баруун сарвуунд зөөлөн эдийн няцрал, доод уруулд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

  1. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг

болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна. /хх-ийн 69-рт/гэжээ.  

 

“Натур эмнэлэг”-ийн компьютер томографийн оношилгоо /хх-ийн 39-рт/,

Хохирлын баримт /хх-40-рт/,

Гар утсаар хийсэн бичлэгтэй сидинд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 62-64-рт/,

 

шүүгдэгч Н.И мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 04 дүгээр сарын 08-ны орой 20-21 цагийн орчимд А, М, Т, Т нартай хамт уулзсан. Бид нар А-н гэрийн гадаа очиж худгийн орчим машинтай нь зогсоод Нийслэл нэртэй 2,5 литрийн 2 сав пиво аваад бүгд хувааж уусан. Ингээд ууж байх үедээ би машинаас бие засах гэж буугаад тамхи татах гэтэл тамхи дууссан байхаар нь ойролцоо явж байсан өндөр, намхан хоёр залуугаас тамхи асуусан. Гэтэл Г-г нь чи тамхи асуудаг хэн бэ, би хороололд өссөн, чамайг яаж ч зодвол зодно гэж хэлээд агсраад байсан. Тэгэхээр нь би зүгээр л тамхи асуулаа, байхгүй юм бол байхгүй гээд хэлчихнэ биз дээ гэж хэлээд Г-той маргалдсан. Тэр үед Г-ийн нүүрэн тус газар нэг удаа цохьсон. Тэгээд маргалдаж байгаа чимээгээр машинд сууж байсан найз нар бүгдээрээ буугаад хүрээд ирсэн. Найз нар боль гээд цааш аваад явтал М үүнийг салгаач гээд орилоод байсан. М газар бөгсөөрөө суугаад М-н баруун хөлийг бариад шилбэ орчимд нь хазаад тавихгүй байхаар нь бид нар тал талаас нь хоёр тийш салгах гэхэд салахгүй байсан. Тэгэхээр нь би М-н нуруу руу 2-3 удаа, нүүр рүү нь 1 удаа өшиглөсөн. Гэтэл нөгөө хүн М-г тавьсан... ” гэх мэдүүлэг /хх-ийн  211-122-рт/,

 

шүүгдэгч Н.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын 08-ны орой 20-21 цагийн орчимд найз А, М, Т, Т нартай уулзаад бид нар хамт А-н гэрийн гадаа очиж машинд нь пиво хувааж уусан. Ингээд бид нар машинд юм яриад байж байтал И машинаас бие засах гээд буусан. Тэгээд удалгүй 2 залуутай юм яриад зогсож байснаа цааш яваад өгөхөөр нь анзаараагүй сууж байгаад нилээд удаад байхаар нь эргээд хойд цонхоор хартал 2 залуутай маргалдаад зогсож байсан. Би машинаас бууж очоод И-с юу болсон талаар асуухад Г-г гэдэг залуу та нарыг яаж бол яаж л зодно гэж хэлээд орилоод байсан. Тэгэхээр нь би тэр залуугийн зүүн хацар руу нь нэг удаа алгадсан. Тэгээд салаад И-г аваад явах гэж байтал Г-г араас “хөөе бичлэг хийж байгаад зодолдоё эсвэл бичлэг хийж байгаад намайг зодчих” гээд орилоод байсан. И эргээд очихоор нь би түүний араас яваад очсон. Гэтэл М-н миний нүүр рүү нэг удаа гараараа цохиход нь би хажууд байсан Т-г налаад хажуу тийш унасан. Тэгээд эргэж өндийж босч ирэх үед намайг хөлөөрөө жийхээр нь би ч бас хөлөөрөө жийтэл миний баруун хөлийг тэврээд газар унаад миний хөлний шилбэ хэсгээс хазсан. Тэгээд би уурандаа М-н нүүр рүү өшиглөх гэтэл араас нэг найз маань боль гэж хэлээд татсан. Тухайн үед дахин өшиглөхөд тэр өшиглөлт маань М-н нүүрийг оносон... ” гэх мэдүүлэг /хх-ийн  125-127-рт/,

 

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 137-138-рт/,

- Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 72, 76-рт /,

-иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 73,80-рт/ болон хэрэгт цуглуулж бэхжүүлсэн бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.

 

            Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Н.И согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 04 дүгээр сарын 8-ны өдрөөс 9-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, **** тоотын гадна хохирогч Э.Г-той маргалдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

мөн Н.М-тай бүлэглэж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 04 дүгээр сарын 8-ны өдрөөс 9-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, **** тоотын гадна хохирогч Д.Мн нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

Шүүгдэгч Н.М Н.И-тай бүлэглэж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 04 дүгээр сарын 8-ны өдрөөс 9-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, **** тоотын гадна иргэн Д.М-г “...хөл хазлаа” гэж зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн мэдүүлсэн болно.

 

Иймд Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Н.И, Н.М нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Н.И-г бүлэглэж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Н.М-ыг бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:

Шүүгдэгч Н.И, Н.М нар эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд хохирогч Д.М-д тус бүр 81.500 төгрөгийг хүлээлгэн өгсөн тухай баримтыг шинээр гаргаж өгсөн тул шүүгдэгч Н.И, Н.М нар хохирогч Д.М-д нийт 163.000 төгрөг төлсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

Харин хохирогч Э.Г-г гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Н.И-с жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлт:

Шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогч нарын гомдол, санал болон хохирол төлбөр нөхөн төлсөн нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Н.И, Н.М нарт  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох  ял тус тус оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч нарт ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй байна.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Б овогт Н-н И-ыг бүлэглэж, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, С овогт Н-н М-ыг бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Н.И-т 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох  ял,

Шүүгдэгч Н.М-т  700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох  ял тус тус оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Н.И-т оногдуулсан 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийн торгох  ял,

Шүүгдэгч Н.М-т оногдуулсан 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийн торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоосугай.  

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар

шүүгдэгч Н.И, Н.М нар торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл торгох ялын 15 /арван тав/ нэгжийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг тус тус тайлбарласугай. 

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-д зааснаар хохирогч Э.Г-г гэмт хэргийн улмаас учирсан эмчилгээний зардал болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Н.И-с жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 /нэг/ ширхэг сидиг хэргийн хамт хавсарган үлдээсүгэй.

7. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.И, Н.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                              ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                   Л.ОДОНЧИМЭГ