Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 2020/ШЦТ/645

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж, шүүгч М.Далайхүү, Ц.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй,

нарийн бичгийн дарга О.Жавхлан,

иргэдийн төлөөлөгч О.Цэрэнпүрэв,

улсын яллагч Г.Ганхөлөг, Г.Намжил,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э,

гэрч Ц.А, Ц.А,

            шүүгдэгч Ө.Г, түүний өмгөөлөгч Л.Ганцэцэг,

            шүүгдэгч Ө.О, түүний өмгөөлөгч Г.Баяржавхлан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.11, 17.2 дугаар зүйлийн 2, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д тус тус зааснаар Э овогт Ө-н Г-ад, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.11, 17.2 дугаар зүйлийн 2-д зааснаар Э овогт Ө-н О-ад тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ***  дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1979 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Булган аймагт төрсөн, эрэгтэй, 41 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, Булган аймаг ** дугаар баг **** тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Улаанбаатар хотод тодорхой оршин суух хаяггүй гэх, эрхэлсэн ажилгүй, урьд 2004 оны ** дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхээр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар шийтгүүлж, 2007 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан,

2014 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн шүүхээр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар шийтгүүлж 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хуулийн тэгшитгэлээр /Өршөөл үзүүлэх тухай хууль/ хугацаанаас өмнө суллагдсан, /регистрийн дугаар ***/, Э овогт Ө-н Г.

 

Монгол Улсын иргэн, *** оны 08 дугаар сарын 29-ний өдөр Булган аймагт төрсөн, эрэгтэй, 34 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, Булган аймаг *** дугаар баг *** тоотод оршин суудаг, Орхон аймаг Баян-Өндөр сумын *** багийн *** тоотод оршин суух бүртгэлтэй боловч уг хаяг дээр оршин суудаггүй, Улаанбаатар хотод тодорхой оршин суух хаяггүй, эрхэлсэн ажилгүй, урьд 2003 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн шүүхээр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар шийтгүүлж 2007 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан, 2013 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Булган аймгийн сум дундын шүүхээр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар шийтгүүлж 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хуулийн тэгшитгэлээр /Өршөөл үзүүлэх тухай хууль/ хугацаанаас өмнө суллагдсан, /регистрийн дугаар ***/, Э овогт Ө-н О.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Ө.Г нь Ө.О-тай бүлэглэж 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, *** тоотод 82 настай М.Д-г өндөр настай, биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж зодож, талийгаачийн гавал тархинд зүүн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, цусан хураа болон зүүн талын 3, 4, 7, 8, 9, 10, 11 дүгээр хавирганы хугарал зэрэг гавал тархи, цээжний хавсарсан олон тооны гэмтэл учруулан онц харгис хэрцгий аргаар санаатай алсан,

Мөн шүүгдэгч Ө.Г нь Ө.О-тай бүлэглэж хүнийг алах гэмт хэргийг үйлдэх явцдаа хохирогч М.Д-д бэлэн байсан 860,000 төгрөгийг авах зорилгоор хүч хэрэглэж дээрэмдсэн,

2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө Булган аймгийн Булган сумын * дүгээр баг ** айлын ***  тоотод оршин суух иргэн Б.Б-н хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох гэрт нэвтрэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 650.622 төгрөгийн хохирол учруулсан,

2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрөөс 24-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, *** тоотод оршин суух иргэн Г.Б-н хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох гэрт нэвтрэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 190,800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн,

 

Шүүгдэгч Ө.О нь Ө.Г-тай бүлэглэж 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, **** тоотод 82 настай М.Д-г өндөр настай, биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж зодож, талийгаачийн гавал тархинд зүүн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, цусан хураа болон зүүн талын 3, 4, 7, 8, 9, 10, 11 дүгээр хавирганы хугарал зэрэг гавал тархи, цээжний хавсарсан олон тооны гэмтэл учруулан онц харгис хэрцгий аргаар санаатай алсан,

Шүүгдэгч Ө.О нь Ө.Г-тай бүлэглэж хүнийг алах гэмт хэргийг үйлдэх явцдаа хохирогч М.Д-д бэлэн байсан 860,000 төгрөгийг авах зорилгоор хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ө.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Амь хохирогчийн ар гэрийнхэнээс уучлалт гуйж байна, харамсалтай байна. Тухайн үед надад талийгаачийн амь насыг хохирооё гэсэн санаа байгаагүй. Хэрэг гарсан газарт гэрч Ц.А, талийгаач, бид 3 байсан. Намайг унтаж байх хооронд Ц.А, талийгаач нар хоорондоо маргалдаж байсан. Ямар учраас маргалдаж байгааг би ойлгоогүй. Би орноос босч харахад Ц.А талийгаачийн цээж рүү нь өшиглөж байсан. Би согтуу байсан учраас юу болж байгааг ойлгохгүйгээр талийгаачийг хардалт, сэдэлтээр зодсон нь үнэн. Намайг талийгаачийг зодож байхад Ц.А салгасан ба тухайн үед талийгаачийн бүх бие цус болсон байсан. Би гэнэт ухаан ороход гартаа бахь бариад хүн зодсон байсан. Би талийгаачийг зодож байх хугацаандаа юу болж байгааг мэдээгүй. Би ухаан ороод Ц.А, талийгаач нараас уучлалт гуйж талийгаачийг тайвшруулж, цусыг нь арчиж өгсөн. Тухайн үед талийгаач “би зүгээр” гэж хэлж байсан. Тэр үед талийгаачийн утас дуугарч Ц.А “Д-н хүү нь залгаж байна. Юу гэж хэлэх вэ” гэж надаас  асуухад би “унтаж байна” гэж хэл гэсний дагуу Ц.А “унтаж байна” гэж хэлсэн. Ингээд би Ц.Ад “одоо цагдаа ирвэл намайг барьж авна, би эргэж ирнэ” гэж хэлээд гараад явсан. Би хэргийн газраас гарч Хайлааст, Чингэлтэй, 32-ын тойрогт очсон. Ингэж явахдаа би Хайлаастад хулгай хийсэн. Хэрэг гарсан өдрийн маргааш үүрийн 4 цагт А-н гэрт очиход А, А, М-н хүүхэд нар хамт байж байсан. Юу болсон талаар асуухад Ц.А “өвөөгийн биеийн байдал маш хүнд байна, ухаан орохгүй байна. Ар гэрийнхэн нь над руу дайрч байна” гэж хэлэхэд би “чи талийгаачийг эмнэлэгт эргэж бай. Би 1 дэх өдөр буцаж ирнэ” гэж хэлээд хулгайлсан хонины махаа үлдээгээд явсан. Улсын яллагчаас намайг дээрмийн гэмт хэрэгт буруутгаж байгааг эсэргүүцэж байна. Би дээрмийн гэмт хэрэг үйлдээгүй. Тухайн үед өөрийн цочмог уур, зан араншингаас болж талийгаачийг зодсон үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би урьд 2 удаа гэмт хэрэг үйлдэж байсан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа би сайн дураараа хүлээн зөвшөөрдөг. Улсын яллагч, мөрдөн байцаагчид хэргийг үнэн зөв шалгахыг хэлэхэд надад “одоо шалгах боломжгүй” гэж хэлээд 2018 оны 6 дугаар сарын 14-ний өдөр О-ад холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчилж, хүн амины гэмт хэрэгт холбогдолгүй болохыг тогтоосон. Намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж сэжигтнээр татсан. Гэм буруугаа сайн дураар хүлээвэл ял шийтгэлийг хөнгөрүүлж үздэг гэж хэлсэнээс хойш хэргийн материалтай нэг ч удаа танилцуулаагүй. Үүнээс хойш “хэргийн зүйлчлэл өөрчлөгдөөгүй” гэж хэлээд нэг цаасан дээр гарын үсэг зууруулаад л явдаг байсан. 2018 оны 12 дугаар сард хэрэгт хяналт тавьж байсан прокурор, мөрдөн байцаагч солигдон гэмт хэргийн зүйчлэлийг өөрчилж, Ө.О бид хоёрыг хүнийг алах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэдгийг тогтоосон гэж хэлсэн. Гэхдээ энэ тухай надад танилцуулаагүй. Намайг ямар ч зүйл ангиар зүйлчилсэн надад хамаагүй, би өөрийн үйлдсэн хэрэгтээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Харин Ө.О-тай хүнийг алах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж зүйлчилж байгааг ойлгохгүй байна. Би хэргийн үнэн, зөвийг тогтоолгохын тулд 2 жил хөөцөлдөж байна. Гэтэл миний хүсэлтийг хангаж өгөхгүй байна. Хэргийн бодит байдлыг тогтоохгүйгээр миний дүү Ө.О-ыг яагаад хүнд зүйл ангиар зүйлчилж байна вэ. Талийгаачийг би ганцаараа зодсон, О энэ гэмт хэрэгт оролцоогүй. Харин Ц.А тухайн үед талийгаачийн биед халдаж байсан, мөрдөн байцаалтыг дахин явуулж, үнэнийг тогтоолгох хүсэлтэй байна.

Би Булган аймагт 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Б-тэй уулзахаар очсон. Б-ийн гэрт очиход гэрэл нь асаалттай, гал түлчихсэн байсан. Б-ийг хүлээгээд ирэхгүй байсан тул гэрт нь орж хулгай хийсэн нь үнэн. Мөн хүн амины гэмт хэргийн дараа Хайлаастад очиж айлаас хулгай хийсэн нь үнэн. Би Хайлаастаас буцаж Ц.А-ын гэрт очсоныг Ц.А мэдсээр байж яагаад ирээгүй гэж худал мэдүүлэг өгч байгааг ойлгохгүй байна. Надад талийгаачийн амийг хохирооё гэсэн бодол байгаагүй, талийгаачийн ар гэрийнхнээс уучлалт гуйж байна...”гэв.

 

Шүүгдэгч Ө.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Гэрч М гэх байцаагч мэдүүлэхдээ “20 цагт дуудлага мэдээлэл аваад 20 цаг 40 минутад хэргийн газар очиход хохирогч өвдөглөөд суучихсан, толгойноос нь цус гарсан байдалтай байж байсан” гэж хэлсэн. Мөн гэрч Ц.А мэдүүлэхдээ “...бид нар архи ууж байгаад Ө.Г хохирогчийг зодчихоод гараад явчихсан...” гэж мэдүүлсэн байсан. Мөн шинжээч эмч Ч мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ “...тухайн гэмтлийг авсан даруйдаа ухаан балартана...” гэж мэдүүлсэн байдаг. Үүнээс үзэхэд талийгаач 20 цаг 40 минутад уг гэмтлийг авсан байна. Цээжний гэмтэл мөн адил тухайн цаг үед учирсан байгаа. 2020 оны 3 дугаар сарын 23-ны орой талийгаач надад мөнгөө өгсөн гэдэг боловч маргааш өглөө авъя гэж хэлээд хадгалуулсан байсан. Хэрэг гарсан өдрийн өглөө би “Барс” зах дээр ажил дээрээ оччихоод Ц.А-ын гэрт очиход Г ах, З эгч 2 ирчихсэн байсан. Хоол хийгээд байж байтал талийгаач гаднаас орж ирээд 5000 төгрөг өгөөд  Г- ахыг архинд явуулж 1 шил 0.750 граммын архи авсан. Авсан архиа уучихаад талийгаач дахин 10.000 төгрөг өгч 1 шил 1 литрийн архи авсан. Би архиа уучихаад усанд яваад ирэхэд Ц.А эгч их согтчихсон байсан тул унтсан байсан. Ц.А эгч, Г- ах 2 унтаж байхад талийгаач надаас “чи Г-ын төрсөн дүү юу” гэж асуусан. Тэгээд талийгаач цэнхэр өнгийн уутанд боосон мөнгөө надад өгч 1 шил архи, 1 пиво аваад ир гээд “хоёулаа цуг явах уу” гэхэд нь “би ганцаараа явчихаад ирье” гэж хэлээд баруун мөрөн дээр нь зөөлөн цохьчихоод гараад явсан. Би гараад такси барьж Чингэлтэйд байх том ахындаа байж байгаад том ах, болон түүний эхнэртэй 3, 4 дүгээр хороололд байдаг бааранд орсон. Энэ өдрөөс хойш би гар утсаа унтрааж, 26-ны өдөр утсаа асаасан. Би энэ тухайгаа мөрдөн байцаагчид хэлж, зам шалгуулъя гэхэд Наранбаатар хошууч “үүнийг шалгасан, чамайг авч явах шаардлага байхгүй” гэж хэлсэн. 06 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн байцаагч ирээд “чамайг хүнийг алах гэмт хэрэг үйлдээгүй болохыг тогтоосон, харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэргийг үйлдсэн байна” гэж хэлсэнийг нь би хүлээн зөвшөөрсөн. Ингээд 12 дугаар сард С гэх прокурор ирээд “чамд холбогдох хэргийн зүйлчлэл өөрчлөгдсөн. Чамайг хүнийг алах хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсон” гэж хэлсэн. Би зам шалгуулъя гэхэд “одоо шалгах боломжгүй” гэж хэлсэн. Би мөрдөн байцаалтад удаа дараа зам шалгуулах хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Хэрэг гарах үед би гэртээ байсан. Аав хойд айлаас угаалгын машин авч ирнэ гэж хэлээд гэрээс гарсан. Тэгээд буцаж ирэхгүй удаад байхаар нь  утас руу нь залгахад утсыг нь эмэгтэй хүн авч ярьсан. Гэтэл цаана нь талийгаач ёолоод байсан тул юу болсоныг асуухад архи уусан учраас бөөлжиж байна гэж хэлсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа тухайн айлд цагдаа ирчихсэн байхаар нь гэрт нь яваад ортол тэр айлын шал цус болчихсон, талийгаач цусан дунд хэвтэж байсан. Юу болсоныг асуухад Ц.А “манай 2 найз зодчихлоо” гэж хэлсэн. Шүүгдэгч нар бие биеэ хамгаалсан зүйл яриад байна. Өндөр настай хүнийг яагаад зодож, амь насыг нь хохироосон бэ, мөнгийг нь аваад зугтаж болоогүй юм уу. Эмнэлэг дээр нэг ч удаа ирээгүй, нэг ч удаа надаас талийгаачийн бие ямар байгааг асуугаагүй. Би маш их гомдолтой байна. Энэ хэрэг 2 жилийн турш шийдвэрлэгдэхгүй явж байна. Шүүгдэгч нарын ярьж байгаагаар энэ хэрэгт Ц.А оролцсон гэж байна. Цагдаа нар бүх зүйлийг тогтоосон байгаа тул хэргийг үнэн, зөвөөр шийднэ гэж найдаж байна. Би шүүгдэгч нараас 6.000.000 төгрөг нэхэмжилж байна... ” гэв. 

 

Гэрч Ц.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би талийгаачийн хөрш. Хэрэг гарсан орой Ө.Г манай гэрт ирж намайг боож унагаачихаад явсан. Талийгаач бид хоёрын дунд маргаан гараагүй. Би унтаж байгаад 20-21 цагийн орчимд сэрэхэд Д өвөө ганцаараа хэвтэж байсан. Тэр үед шүүгдэгч нар манай гэрт байгаагүй. Би унтаж байсан тул болсон зүйлийг сайн мэдэхгүй байна. Би мэдүүлэг өгөхдөө Г-, О нар талийгаачийг зодчихоод гараад явчихлаа гэж яриагүй ба Г-, О нараас гарцаагүй гэж л ярьсан. Би талийгаачид пиво аваад өг гэж хэлээгүй. Талийгаач өөрөө пиво авъя гэж хэлсэн. Талийгаач энгэрээсээ паск шиг юм гаргаж ирээд мөнгө гаргаж өгч байсан. Тухайн паск нь хэргийн газар үзлэг хийхэд манай гэрээс гарч ирсэн паск. Намайг сэрэхэд гэрт О байгаагүй. Би Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Тухайн үед Г- байгаагүй. Г- намайг цагдаагийн байгууллагад дуудлага өгөхөөс өмнө гэрт орж ирээд намайг боож унагаад явсан. Би талийгаачийн хүүхэдтэй утсаар ярихдаа талийгаачийг бөөлжиж байна гэж хэлээгүй. Надад талийгаачийг зодсон асуудал байхгүй. Г- талийгаачийг зодож байхыг би хараагүй. Унтаж байгаад сэрэхэд ийм зүйл болсон байсан. Би цагдаагийн байгууллагад 20-21 цагийн үед дуудлага өгсөн. Г- манайд үүрийн 4 цагт эргэж ирсэн талаар сайн санахгүй байна. Ямар ч байсан намайг цагдаа дуудахаас өмнө орж ирж намайг боож байсныг санаж байна. Дуудлагаар ирсэн цагдаа “үнэнийг хэлэхгүй бол та асуудалд орно” гэж хэлээгүй. Би шүүгдэгч Г-тай нэг нутгийн хүмүүс байгаа юм. Г- надад ямар нэгэн юм хэлэлгүй боож унагаагаад дээрээс дарсан. Би тухайн үед манараад хэвтсэн. Намайг унтах гэж байхад О нь Д өвөөтэй юм яриад байж байсан. Архи ууж байхдаа талийгаач надад хөдөө явах гэж байгаа талаараа хэлсэн. Би талийгаачийн биед халдаагүй...” гэв.

 

Гэрч Ц.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Хэрэг гарсан орой манай ээж Ц.А миний утас руу залгаад “Г- манай гэрт хажуу айлын өвөөг зодчихоод явсан. Тэгээд буцаж ирээд намайг боож унагаад зодчихлоо” гэж хэлсэн. Хэрэг гарсаны дараа Г- ах манай гэрт эргэж ирээгүй. Хэрэг гарсан өдрөөс хойш цагдаа нар Г- ахыг хайж байнга манайд ирдэг байсан. Би тухайн өдөр ээжтэйгээ 21-22 цагийн үед ярьсан ба би гэртээ орой 23 цаг өнгөрч байхад очсон. Хэрэг гарсан өдрийн маргааш нь би гэрээ цэвэрлэж байгаад тольны ард талаас улаан өнгийн түрийвч олсон...” гэв.

 

Эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

 

Шүүгдэгч Ө.Г, Ө.О нар бүлэглэн 82 настай М.Д-г биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж зодож, онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэргийн талаарх нотлох баримтууд. Үүнд:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр талийгаач аав маань “би энэ хойд айлын А гэдэг эмэгтэйн гэр рүү орж угаалгын машинаа авмаар байна” гэж хэлээд 14-15 цагийн орчимд гэрээс гарсан. 19 цаг өнгөрөөд аавын ** гэсэн дугаар руу өөрийн *** гэсэн дугаараас анх 20 цаг 10 минутын үед залгатал нэг эмэгтэй хүн авахаар нь би “аавтайгаа ярьмаар байна” гэхэд тэр эмэгтэй “танай аав манай гэрт унтаж байна” гэж хэлсэн ба тэр үед цаана нь аав ёо ёо гэж дуугарч байсан. Ингээд би утсаа салгасан... Манай эхнэр Энхжаргал гарч бие засчихаад удалгүй 2-3 минутын дараа гэрт орж ирээд “энэ хойд айлд юу болоод байна, цагдаа нар ирчихсэн юм биш үү” гэж хэлэхээр нь би хувцас өмсөөд З гэх эмэгтэйн гэрт явж ортол 2 цагдаа байсан. Намайг байшинд орох үед тухайн айлд аав минь газар дээр цус нөжиндөө автчихсан ухаангүй хэвтэж байсан. Цагдаа нар “хэн ингэсэн юм бэ” гэж асуухад З “бид хоёрыг байж байтал 2 танихгүй хүн орж ирээд зодчихоод явсан” гэхэд цагдаа нар “чи худлаа хэлж болохгүй, сүүлд нь асуудалд орно шүү” гэж хэлэхэд “за за, миний таньдаг хүмүүс байгаа юм” гэж хэлээд нэг нэр хэлээд утасны дугаарыг нь хэлж байсан. Би тэр үед аавыгаа эмнэлэг авч явах гээд ухаан санаа орон гаран байсан. Ингээд би өөрийн **** дугаарын утсаар 103-т дуудлага өгсөн ба 40 минутын дараа түргэн ирсэн. Би машин дотор байхдаа ааваас “юу болов” гэж асуухад “эд нар намайг зодож дээрэмдлээ” гэж хэлсэн ба аав надаас “одоо хаашаа явж байгаа юм бэ” гэж асуухад нь би “эмнэлэг рүү явж байна” гэж хэлсэн. Өөр надад ямар нэгэн зүйл хэлж чадаагүй. Эмнэлэг дээр очоод Гавал тархины тасагт ороод 30 орчим минутын дараа таталт өгөөд ухаан бүр алдаад сэхээн амьдруулах тасагт орсон. Түүнээс хойш би аавтайгаа юу ч ярьж чадаагүй байж байтал 2018 оны 3 дугаар сарын 26-ны шөнийн 00:30 цагийн үед нас барсан....” гэжээ. /1-р хх-ийн 34-35-рт/,

 

Гэрч Ц.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 14 цагийн орчимд гэртээ харьсан. Тэгээд байж байтал гаднаас Г-ын дүү О ганцаараа архи уугаагүй, эрүүл орж ирсэн. Намайг гэртээ орсноос хойш 20 минутын дараа миний утас руу Д өвөө залгаад “чи хаана байна” гэж асуухаар нь би “гэртээ байна” гэж хэлээд Д өвөө “жаахан хувцас угаалгах гэсэн юм” гэхээр нь “тэг тэг, ороод ир” гэж хэлсэн. Тэгээд 10-15 минутын дараа Д ах манай гэрт тортой өмд цамц бариад орж ирсэн ба тэр үед Г-, О, Мөнхсайханы охин бид нар манайд жаахан хоол хийхээр бэлдэж байсан. Өвөө орж ирээд “би хөдөө явах гэж байгаа, жаахан хувцас угаалгаад авчихвал шовгор өгнө, бас хөдөө явахаасаа өмнө ганц, нэг юм уумаар байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “за за, та нэг жижиг 0,33 грамм архи авчихгүй юу” гэж хэлсэн. Ингээд Д өвөө хар өнгийн брюкен өмдний зүүн талын халааснаасаа нэг ширхэг 5000-тын дэвсгэрт, 1000-тын дэвсгэрт нэг ширхэг, мөн задгай 100-тын хэдэн дэвсгэрт өгөхөд Г- архинд явсан. Тэр үед би Г-ад 0,33 граммын хэмжээтэй архи аваарай гэж хэлсэн боловч Г- 0,75 грамм “Түмний хишиг” гэдэг нэртэй архи авч орж ирсэн. Тэр үед би хоол хийгээд бүгдэд нь хоолоо аягалж өгсөн. Мөн архиа хувааж уугаад архиндаа жаахан халж эхлээд бүгд хоорондоо ярьж байгаад дахин 1 шил архи авч ууцгаая гэхэд Д өвөө дээгүүрээ өмссөн цахилгаантай цамцаа сөхөөд сугандаа зүүсэн улаан өнгийн паскнаас 10.000-тын бүхэл дэвсгэрт сугалж өгөөд Г-ыг дахиад 0,75 граммын хэмжээтэй архи аваад ир гээд явуулсан. Удалгүй Г- “Түмний хишиг” нэртэй арай том архи авч орж ирсэн. Би архи ууж байгаад нилээн согтсон ба нөгөө Мөнхсайханы жаахан хүүхэд уйлаад байхаар нь тэврээд унтсан. Намайг хэвтэх гэж байхад өвөө, О нар орон дээр сууж байсан. Харин Г- орны өмнө сандал дээр сууж үлдсэн. Би орой сэрээд дээш өндийтөл тольны урд талд Д өвөө хажуу тийшээ хараад ёо ёо гээд хэвтэж байсан. Гэтэл Г- гаднаас хаалга онгойлгоод орж ирсэн. Тэгээд би дахин жаахан өндийгөөд Д өвөөг хартал толгойноос нь нилээн цус гарсан байсан. Тэгэхээр нь би “Г- аа чи өвөөг яаж байгаа юм бэ, цагдаа дуудна” гэхэд намайг ор руу түлхээд дээр гарч өвдгөөрөө миний зүүн талын өвдгийг дараад миний хоолойноос хэсэг боосон. Миний амьсгал давчдаад ухаан хэсэг манарсан. Тэгээд сэргээд босоод иртэл Г- гараад явсан. Би босоод өвөөг түшиж босгох гэтэл толгойноос нь цус гарч байсан. Тэгтэл Д өвөөгийн утас нь орон дээр байсан шиг санагдаж байна. Өвөөгийн утас дуугарахаар нь аваад ярьтал нэг эрэгтэй хүн “аав байна уу” гэж асуусан. Тэгэхээр нь би тухайн үед шоконд ороод “унтаж байна” гэж хэлсэн. Цагдаад дуудлага өгөхөд удалгүй 2 цагдаа орж ирсэн. Мөн Д ахын хүү нь эхнэртэйгээ орж ирсэн. Тэр үед эмнэлэг ч бас ирсэн. Ингээд Д ахыг эмнэлэг рүү авч явсан. Цагдаа нар надаас “хэн ингэв” гэж асуухад нь би “манайд байсан Г-, О нар ингээд явсан байх” гэж хэлсэн.

Намайг унтах гэж байхад Д өвөө, Г-, О нар зүгээр архи уугаад, юм яриад сууж байсан. Намайг унтаж байгаад босоод иртэл Д өвөө ийм болчихсон, гэрт хэн ч байхгүй. Гаднаас Г- орж ирэхээр нь яаж байгаа юм бэ, цагдаад хэлнэ гэхэд намайг хүртэл алах гэж хоолойг минь боосон юм чинь би тэр 2 хүнийг энэ хэргийг үйлдсэн гэж бодож байна... Манайх тогооныхоо урд талыг бахиар эргүүлдэг болохоор бахь газар дээр юм уу, ширээн дээр ил байдаг байсан. Тэр бахиар цохьсон байж магадгүй. Энэ хэрэг болдог өдрийн урьд өдөр би гэртээ хоноогүй. Нараа гээд хамт ажил хийж байсан айлд хоносон бөгөөд Г- манайд ирэхдээ дүү Отай манай гэрт ирж хоносон байсан...” гэжээ. /1-р хх-ийн 42-45, 2-р хх-ийн 157-159-рт, 3-р хх-ийн 226-227-рт/,

 

Гэрч Ц.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр баасан гаригт орой 23 цагийн орчимд гэртээ харьсан... Намайг гэртээ ирэхэд ээж А согтуу байсан. Г- гэдэг хүн 2017 оны 9 дүгээр сараас хойш манайхаар ирдэг болсон ба аав, ээж хоёртой гадуур барилгын ажил хийдэг найз нөхөд гэж  хэлж байсан. Намайг гэртээ ирэхэд ээж халамцуу жаахан хүүхэдтэй байж байсан. Манай байшингийн баруун хойд буланд байх толины урд хэсгийн хивсэн дээр нилээн их цус болчихсон байсан. Мөн хүзүүний даавуун чернилэн ягаан өнгийн алчуур цус болчихсон байсан. Байшингийн баруун хананд байх жижиг явган ширээн дээр 2 хоосон архины шил байсан. Ширээн дээр хэд хэдэн аяга байсан ба 3 аяганд гоймонтой хуурга хийсэн, нэг аягатай хоолны талыг нь идсэн, нөгөө 2 нь дүүрэн шахуу байсан санагдаж байна. Манай ээж зүүн талын орон дээр хэвтэж байсан. Гэрийн бусад эд зүйл эмх цэгцтэй байсан. Би ээжээс “юу болсон бэ” гэж асуухад “өвөөг түргэн ирээд аваад явлаа" гэж хэлсэн. Өвөө гэдэг нь манай хашааны урд талын хашаанд байдаг айлын хүний аав нь манайхаар байнга орж гардаг, хааяа нэг ээж, аав хоёртой архи уудаг байсан 80 орчим насны хөгшин өвгөн байдаг юм. Миний мэдэхийн тэр өвгөн тэтгэвэр авсан гэхээрээ хааяа орж ирж архи уудаг байсан. Гэхдээ ямар нэгэн байдлаар маргаж муудаж байгаагүй. Г- гээд ах бас энэ өвөөг танина. Би ээжээс “юу болов” гэж асуухад ээж надад “өвгөн, Г-, Г-ын дүү гээд дөрвүүлээ архи уусан, ээж түрүүлээд согтчихсон гэсэн. Нэг сэргээд хартал өвгөн газар хэвтэж байхаар нь унтчихсан юм байна гэж бодтол ёолоод байхаар нь босч очоод хартал өвөөгийн толгойноос цус гарчихсан хэвтэж байхаар нь ээж эмнэлэг, цагдаа дуудсан гэж хэлсэн. Тухайн үед гэрт Г- нь чи цагдаа дуудлаа гээд боож унагаад хөл гар руу нь өшиглөөд гараад явчихсан гэсэн. Миний ойлгосноор эмнэлэг, цагдаа ирэхээс өмнө хамт архи уусан Г-, мөн түүний дүү нь гараад явчихсан байсан гэсэн. Ээж үүнийг надад ярихдаа нилээн согтуу байсан боловч болсон зүйлийг санаад яриад байсан. Эмнэлэг, цагдаа ирээд өвгөнийг аваад явсан байсан бөгөөд ээжийг жаахан хүүхэдтэй болохоор үлдээсэн гэсэн. Тэгээд би гэрээ цэвэрлэсэн. Гэхдээ хивсэн дээрх цусыг арчих гэтэл ээж арчуулаагүй...” гэжээ.  /1-р хх-ийн 39-41-рт/,

 

Шинжээч Т.Ч-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Талийгаачийн гавал тархины оройн суурь ясны хугарал гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх бөгөөд тухайн тохиолдолд зүүн чамархайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон нь хүч үйлчилсэн цэгийг зааж байна. Уг гавлын оройн суурь ясны хугарлын улмаас тархины эдийн няцрал үүсч улмаар их бага тархины аалзан хальсан доорх тархмал цус харвалт, тархины хатуу бүрхүүл доорх цусан хураа үүссэн байна. Цээжний зүүн талын олон хавирганы хугарал нь мохоо зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой бөгөөд уг хугарлын улмаас цээжний хөндийд цус алдалт бий болсон байна. Талийгаачид учирсан тархины гэмтлийг авсан хүнийг хэдий хэр хугацаанд амьд байхыг тогтоох боломжгүй. Тухайн гэмтлийг авсан даруйд ухаан балартах, бие сулрах, толгой өвдөх унтах гэх мэт шинж тэмдэг илэрнэ. Энэ гэмтэл нь дангаараа амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цээжний гэмтэл нь мөн адил амь насанд аюултай тул хүнд зэрэгт хамаарна, уг гэмтлийг авснаас хойш харьцангуй удаан хугацаанд амьд байх боломжтой зөвхөн энэ цээжний гэмтэл нь босож явах, ярих, үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой байдаг. Цээжний хөндийн цус алдалт ихсэх тусам дээрх үйлдлийг хийх чадвар буурна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 215-216-рт/,

 

 Гэрч Б.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр М-н эхнэр О-тэй утсаар ярихад "О чамд гомдоод архи ууж, хүн зодсон гэнэ, одоо хаана байгааг мэдэхгүй" гэж хэлсэн. Тэгээд Отай холбоо барихгүй байж байгаад 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Оын *** гэх дугаар руу залгаад “юу болов” гэж асуухад "...би Баянхошуунд найзындаа байна. Г ах Ж бид 3 урд талынх нь айлын залуутай архи ууж байгаад тэр хүн дургүй хүргээд, би ганц цохьтол унахдаа орны ирмэг мөргөөд толгойгоо хагалчихсан, 3-4 оёдол тавих болсон. Тэгээд Г ах надад эмнэлэг, цагдаа дуудсан, чи яв гэж хэлэхээр нь би зугатчихлаа” гэж хэлсэн. “Юунаас болсон юм” гэхэд хамт архи уугаад хальт муудаад цохьсон гэснээс тодорхой юм яриагүй. 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр 15 цагийн орчимд Буянт-Ухаа хороололд байдаг С эгчийнх нь хүүхэд Хулангийн гэрт дуудахаар нь очтол О тэнд байсан. Ингээд хамт хоносон. Энэ үедээ О “би архи уугаад өөрийн мэдэлгүй болчихсон. Тэгээд тэр хүнийг нэг цохиод нөгөө хүн унахдаа орны ирмэг мөргөсөн, толгой нь хагараад цус болсон байсан, Г- ах намайг яв гэж хэлэхээр нь би явчихсан” гэж хэлсэн. Өөр юм яриагүй. Харин энэ үед Туркээс эгч нь 150 ам.доллар шилжүүлсэн байсан. Тэгээд Турк явна гэж байсан ба хэрэгт холбогдоод яаралтай явах болсон гэж хэлсэн. 2018 оны 03 дугаар сарын 29-ний өглөө эгчийнхээ шилжүүлсэн мөнгийг аваад Драгон орж 80.000 төгрөг өгөөд надаар Баян-Өлгий явах автобусны билет авахуулсан. О өөрийнхөө нэрээр билет авч болохгүй байх гээд байсан. Ингээд 15 цагийн үед уулзахаар болоод салаад явж байтал Оыг Хар хорин зах дээр цагдаа бариад авсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 46-48-рт/,

 

Гэрч С.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би Г- ахтай цагаан сараас хойш уулзаагүй байсан. О ах 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдөр манай гэрийг ээж рүү залгаж асууж байгаад очсон байсан. Манайд нөхөр Т байсан. Ингээд 25-ны орой гэртээ харих үед О ах ирчихсэн байсан. Манайд 3 хоноод сүүлийн 3 дахь хоног дээрээ найз хүүхэн О гэсэн нэртэй хүнийг авчирч хамт хоноод маргааш өглөө нь 09 цагт гараад явсан. Түүнээс хойш уулзаагүй. Сүүлд ээж С-тэй утсаар ярьж асуухад “О ах чинь хүнтэй маргалдаж зодооны хэрэгт холбогдсон. Маргалдсан хүн нь настай хөгшин хүн” гэж хэлсэн. Манайд надтай хамт 2 хонохдоо О ах М ахынд хонох гэж байхад Г- ирээд айлд хамт очоод ирэх үү гээд дагуулж гараад тэр айлдаа очоод архи уусан. Тэгээд нэг хөгшин хүнтэй маргалдаад түлхэж унагаад гараад ирсэн гэж хэлэхээр нь тэндээ хоносон юм уу гэхэд хоноогүй гэж хэлсэн. Түүнээс өөр зүйл яриагүй. Надад ямар учраас маргалдсан гэдгээ хэлээгүй. Түлхэж унагаад гараад явсан гэсэн ба насны хувьд манай том ах М ахын үеийнх гэж хэлсэн... О ах манайд ирэхдээ ямар ч мөнгөгүй ирсэн. Манай ээжийн эгч Туяа нь Туркээс миний данс руу мөнгө явуулж түүнийг авах үед 360.000 төгрөг байсныг би авч өгсөн. Мөн “Баян-Өлгий рүү автобусаар явж тэндээсээ Казакстан явж ажил хийнэ” гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг /2 хх-ийн 16-18-рт/,

 

Гэрч Ч.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр уг дуудлаганд очсон гэдгээ санаж байна. Эхлээд “манай аавыг арын айлын эмэгтэй уруу татаж архидаад байна” гэсэн дуудлага ирсэн. Ингээд удалгүй дахин уг хаяг дээр “хүмүүс архи ууж зодолдоод байна” гэсэн дуудлага ирээд эхний дуудлагыг давхардсан гэж табан дээрээ хайж дараагийн дуудлаганд очиж 103-т хүлээлгэн өгсөн гэснээр хаасан санагдаж байна. Уг хаягт очих үед хашаан дотор жижиг хэмжээтэй байшин байсан ба байшин дотор нэг өвгөн /Д/ толгойгоо бариад явган сууж байсан. “Таны бие яаж байна” гэж асуухад “толгой өвдөөд байна” гэж хэлээд ёолоод байсан. Тэгээд толгойг нь хартал оройн хэсгээс нь цус гарч байгаа харагдсан ба тэр хавиар цус гараад шал цус болчихсон байсан. 103 хүлээж байх хооронд тухайн өвгөний хүүхэд гэх залуу орж ирээд “энэ хүүхэн манай аавыг уруу татаж архи уулгаж, одоо бүр хүнээр зодуулсан байна” гэж хэлсэн. Тухайн үед нөгөө хүүхэд нь гэрийн эзэн гэх эмэгтэйтэй маргалдсан. Гэрийн эзэн гэх эмэгтэйгээс “юу болсон бэ” гэж асуухад "өвгөн манай хүүхдүүд намайг гэрээсээ хөөгөөд байна гэж хэлээд хувцсаа угаалгах гэж орж ирсэн, тэгээд нэг шил архи уусан. Гаднаас 2 залуу ирээд хамт архи ууж дуусгаад дахин нэг шил архи авч ууцгаасан” гэж хэлсэн. Намайг очих үед гэрийн эзэн эмэгтэй, өвгөн бас нэг жаахан хүүхэд л байсан. Өвгөнөөс “юу болсон бэ” гэхэд толгой өвдөөд байна л гэж хэлсэн, өөр зүйл хэлээгүй. Тухайн айлын эмэгтэй манайд архи ууж байгаад хамт архи уусан Г-, түүний дүү нартай маргалдаад Г- нь өвгөнийг зодсон” гэж хэлж байсан санагдаж байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 177-178-рт/,

 

Гэрч Д.О- мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...О 2018 оны 3 дугаар сарын 23-ны 16 цагийн үед манай гэрт ирсэн байх. Тэгээд “эгч нараас мөнгө ирсэн, би маргааш Баян-Өлгийгөөр дамжиж Казакстан явна, тэгээд цаашаа Турк явна. Та хоёртой ирж уулзъя гээд хүрээд ирлээ” гэж хэлсэн. Би нөхөр М, дүү О нартай караокед орсон. Тухайн үед караокед ороход 18 цаг болж байсан шиг санагдаж байна. Тухайн караокед 5 цаг гаруй суугаад гарч ирсэн. Тэгээд харих гэхэд автобус зогсчихсон байсан. Тэгэхээр 23 цаг болж байсан байх гэж бодож байна. О “автобус зогсчихсон юм чинь та 2 таксидаад харь гэж хэлээд 10.000 төгрөг өгсөн. Караокены тооцоог манай нөхрийн дүү Ө.О хийсэн...” гэх мэдүүлэг/ 4-р хх-ийн 15-рт/,

 

Гэрч Ө.М мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэгтээ: “..Ө.О нь миний отгон дүү байгаа юм. 2018 оны 3 дугаар сарын 23-ны 16 цагийн үед Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Сурагчийн 35-376 тоот гэрт ирсэн. Ө.Оаас “хаа хүрч яваа юм” гэж асуухад “Ө.М, Ө.С эгч нараас мөнгө ирсэн. Би маргааш Казакстан явна, тэгээд та хоёртой уулзъя гээд хүрээд ирлээ” гэж хэлсэн. Дүү Ө.О “би маргааш явах болохоор ах, эгч хоёртойгоо хамт жаахан сууя” гэхээр нь бид 3 хорооллын эцсийн нэг караокед орсон. Тухайн караокены нэрийг сайн мэдэхгүй байна. Караокены тооцоог дүү Ө.О хийсэн ба таксидаад харь гэж хэлээд 10.000 төгрөг өгсөн...” гэх мэдүүлэг /4–р хх-ийн 16-17-рт/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн шинжээчийн *** дугаартай дүгнэлтэд: 

           1. Шинжилгээнд ирүүлсэн бор цамцанд гарсан 180 мм, 6х5 мм, 8х6 мм, 180 мм хэмжээтэй 4 ширхэг хуучин урагдалт, Футболканд 180 мм, 88 мм хэмжээтэй шинэ, 9х9 мм хэмжээтэй хуучин урагдалт, хар өнгийн өмдөнд 40 мм, 24 мм, 10 мм хэмжээтэй 3 ширхэг хуучин ханзралт, дотоожинд 36 мм, 11х6 мм, 5х9 мм, 3х2 мм, 6х7 мм, 18х7 мм, 4х2 мм, 130х6 мм хэмжээтэй 8 ширхэг хуучин ханзралт, урагдалт, цооролтууд нь татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан байсан. Хэдэн удаагийн үйлчлэлээр гарсан эсэхийг тогтоох боломжгүй.

           2. Шинжилгээнд ирүүлсэн хөх эрээн өнгийн цамцанд дулааны үйлчлэлээр гарсан 7х11 мм, 5х13 мм, 5х4 мм хэмжээтэй 3 ширхэг хуучин цооролт байна. 7х11 мм хэмжээтэй талбайд гарсан цооролт нь 3 удаагийн, 5х13 мм, 5х4 мм хэмжээтэй цооролтууд нь тус бүр нэг удаагийн үйлчлэлээр гарсан байна.

           3. Урагдалт, цооролт, ямар хугацаанд үүссэн байж болох эсэхийг тодорхойлох боломжгүй байна.

           4. Шинжилгээнд ирүүлсэн саарал өнгийн биеийн тамирын өмдний зүүн шуумагны ард талд, 16.5 см урттай 2 ширхэг, 11.7 см урттай 1 ширхэг саарал өнгийн утасны ширхэгт илэрснийг хүргүүлэв... гэх дүгнэлт /1-р хх-ийн 49-50-рт/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн Цогцост үзлэг хийсэн ** дугаартай шинжээчийн дүгнэлтэд: 

1. Талийгаачид хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавлын орой суурь ясны хугарал, их тархины зүүн чамархайн дэлбэнгийн эдийн няцрал, их бага тархины аалзан хальсан доорхи тархмал цус харвалт, тархины хатуу хальсан доорхи ялтаслаг цусан хураа, зүүн чамархайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн талын 3.4.7.8.9.10.11-р хавирганы хугарал, цээжний хөндийн цусан хураа 300 мл гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Талийгаач нь ГССҮТ-д 2 хоног эмчлэгдсэн байх тул согтууруулах болон мансууруулах төрлийн бодис илрүүлэх шинжилгээ хийх боломжгүй.

4. Талийгаачид шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр үхэлд хүргэн архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

5. Талийгаач нь ГССҮТ-н *** тоот өвчний түүхэнд дурьдсанаар АВ4-р бүлгийн цустай байна.

6. Талийгаач дээрх гавал тархи, цээжний хавсарсан хүнд гэмтлийн улмаас нас баржээ...” гэх дүгнэлт /1-р хх-ийн 181-183-рт/ ,

 

Шүүх сэтгэц Эмгэг судлалын 2018 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн *** дугаартай дүгнэлтэд:

            1. Ө.Г нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилсөн гэх баримт үгүй байна. Тэр үедээ өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгох, өөрийгөө удирдан хянах чадвартай байсан байна. Болсон зүйлийн талаар зөв тайлбарлах, мэдүүлэх чадвартай байсан байна.

            2. Ө.Г нь сэтгэцийн хяналтанд байдаг гэх баримт үгүй байна.

            3. Одоо Ө.Г нь сэтгэцийн өвчингүй байна. Албадан эмчилгээнд явуулах шаардлагагүй байна.

            4. Ө.Г нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцэд нөлөөлөх эм /бэлдмэл/ хэрэглэсэн эсэхийг тогтоох боломжгүй байна.

            5. Ө.Г нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлж, ярьсан зүйлээ ухамсарлан ойлгох чадвартай байна.

            6. Ө.Г нь хэрэг хариуцах чадвартай байна гэх дүгнэлт /1-р хх-ийн 242-243-рт/,

 

  Шүүх сэтгэц Эмгэг судлалын 2018 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн *** дугаартай дүгнэлтэд:

            1. Ө.О нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилсөн гэх баримт үгүй байна. Тэр үедээ өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгох, өөрийгөө удирдан хянах чадвартай байсан байна. Болсон зүйлийн талаар зөв тайлбарлах, мэдүүлэх чадвартай байсан байна.

            2. Ө.О нь сэтгэцийн эмгэггүй байна. Эмчилгээнд хяналтанд байдаг гэх баримт мэдээлэл байхгүй байна.

            3. Одоо Ө.О нь сэтгэцийн ямар нэгэн эмгэггүй байна. Албадан эмчилгээнд явуулах шаардлагагүй байна.

            4. Хэрэг үйлдэх үедээ Ө.О нь сэтгэцэд нөлөөлөх эм /бэлдмэл/ хэрэглэсэн эсэхийг тодорхойлох боломжгүй байна.

            5. Ө.О нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлж, ярьсан зүйлээ ухамсарлан ойлгох чадвартай байна.

            6. Ө.О нь хэрэг хариуцах чадвартай байна гэх дүгнэлт дүгнэлт /1-р хх-н 246-247/,

 

            Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /1-р хх-ийн 3-6-рт/,

            Цогцосны гадна үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-7-рт/,

            Хувцаст үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /1-р хх-914-рт/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн *** дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1. ШШҮХ-ийн шинжээч эмч Т.Ч-ын гаргасан 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 764 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.

2. Эд эсийн С-764 дугаартай шинжилгээг дахин харуулахад тархины эдэд няцрал, аалзан хальсан доорх тархмал цус харвалт илэрсэн бөгөөд аалзан хальсан доорх цус харвалт нь шинэ гэмтэл байна.

З. Тархины хатуу хальсан доорх цусан хураа биежсэн байсан гэх тул амь хохирогчийг үхэлд хүргэсэн гавлын орой, суурь ясны хугарал, их тархины зүүн чамархайн дэлбэнгийн эдийн няцрал, их бага тархины аалзан хальсан доорхи тархмал цус харвалт, тархины хатуу хальсан доорхи ялтаслаг цусан хураа, зүүн чамархайн хуйхны шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой байна.

4. Амь хохирогчийн биед учирсан гавлын орой суурь ясны хугарал /8х6см хэмжээтэй цөмөрсөн/, их тархины зүүн чамархайн дэлбэнгийн эдийн няцрал, их бага тархины аалзан хальсан доорхи тархмал цус харвалт, тархины баруун зулай хэсгийн хатуу хальсан доорх ялтаслаг цусан хураа, зүүн чамархайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн талын 3.4.7.8.9.10.11-р хавирганы хугарал, цээжний хөндийн цусан хураа /300 мл/ бүхий гэмтлийн үүссэн дарааллыг нарийвчлан тогтоох боломжгүй. Эдгээр гэмтлүүд нь нэг буюу ойролцоо цаг хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

5,6. Амь хохирогчийн цогцосны гадна үзлэгээр тогтоогдсон цээжний зүүн хажуу 21x10 см, зүүн мөр дал, хүзүүний ар доод хэсэг, зүүн бугалганы гадна дээд хэсгийг хамарсан 35х20 см цус хуралт гэмтлүүд нь зүүн талын 3.4.7.8.9.10.11-р хавирганы хугарал, цээжний хөндийн цусан хураа /300 мл/, зүүн эгэм, зүүн далны ясны сэртэнгийн хугарал гэмтэлтэй нэг механизмаар нэг цаг хугацаанд учирсан тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 2 нүдний дээд, доод зовхины цус хуралт нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн шууны гадна доод хэсэгт 8х6 см, баруун шууны гадна доод хэсэгт 5хЗ см хөхөлбөр өнгийн цус хуралт гэмтлүүд нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Эдгээр гэмтлүүд нь амь хохирогчийг үхэлд хүргэсэн гэмтэлтэй нэг буюу ойролцоо цаг хугацаанд үүссэн байх боломжтой бөгөөд үхэлд хүргэхгүй болно.

7. Амь хохирогчийг үхэлд хүргэсэн гавлын орой, суурь ясны хугарал, их тархины зүүн чамархайн дэлбэнгийн эдийн няцрал, их бага тархины аалзан хальсан доорхи тархмал цус харвалт, тархины хатуу хальсан доорхи ялтаслаг цусан хураа, зүүн чамархайн хуйханд шарх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэвтээ, босоо, суугаа аль ч байрлалд үүсэх боломжтой.

8. Амь хохирогчийг үхэлд хүргэсэн гавлын орой суурь ясны хугарал /8х6 см хэмжээтэй цөмөрсөн/, их тархины зүүн чамархайн дэлбэнгийн эдийн няцрал, их бага тархины аалзан хальсан доорхи тархмал цус харвалт, тархины баруун зулай хэсгийн хатуу хальсан доорх ялтаслаг цусан хураа, зүүн чамархайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь төмөр бахиар цохих үед үүсгэгдэх боломжгүй.

9. Амь хохирогч гавлын орой, суурь ясны хугарал /8х6 см хэмжээтэй цөмөрсөн/, их тархины зүүн чамархайн дэлбэнгийн эдийн няцрал, их бага тархины аалзан хальсан доорхи тархмал цус харвалт, тархины хатуу хальсан доорхи ялтаслаг цусан хураа, зүүн чамархайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн талын 3.4.7.8.9.10.11-р хавирганы хугарал, цээжний хөндийн цусан хураа 300 мл бүхий гэмтлийг авсаны дараа идэвхтэй үйл хөдлөл хийх боломж муутай. Эдгээр гэмтлийг авсан даруйдаа толгой өвдөх, дотор муухайрах, огих, бөөлжих, тэнцвэр алдагдах, ухаан алдах, цээжээр өвдөх, амьсгалахад бэрхшээлтэй болох зэрэг шинж тэмдгүүд доорхи ялтаслаг цусан xypaa, зүүн чамархайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн талын 3.4.7.8.9.10.11-р хавирганы хугарал, цээжний хөндийн цусан хураа 300 мл бүхий гэмтлийг авсан даруйд эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлсэн ч амь нас аврагдах боломж муутай байжээ гэх дүгнэлт /5-р хх-ийн 132-141-рт/,

 

Шүүгдэгч Ө.Гын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2017 оны 12 дугаар сараас хойш Баянгол дүүргийн 9 дүгээр хороо Горькийн 5-139 тоотод амьдарч байх хугацаандаа Б болон түүний эхнэр А-тай хамт тэдний гэрт нь амьдарч байсан. Б-н танил ах нь Б-г 2018 оны 3 дугаар сарын эхээр Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд ажилд оруулсан. Харин намайг дараагийн ээлжинд нь оруулж өгнө гэж хэлсэн. Ингээд би А-тай хамт гэрт нь үлдэж хань болдог байсан… А- бид хоёр хоолны юм цуглуулаад 14 цагийн үед гэрт нь ороод нэг хоол хийгээд идэцгээе гэж бодоод байж байтал 14 цаг өнгөрч байх үед гаднаас Д өвөө ганцаараа нэг тортой хувцас барьчихсан орж ирсэн. Тэгээд А-аар хувцсаа угаалгана гэхэд А- тэг тэг гэж хэлсэн. А- өмнөх орой нь архи уучихсан дотор нь жаахан тааруу байх шиг байсан ба Д өвөөгөөс та жижиг 0.33 грамм архи аваад өг гэхэд Д өвөө тэгье гээд 5000 төгрөг гаргаж өгөөд сууж байтал гаднаас миний төрсөн дүү О ороод ирсэн. Тэгээд мөн 1000 гаруй төгрөг өгсөн ба би дэлгүүр ороод 0,75 грамм архи авч ирээд бид 4 дөрвүүлээ хувааж ууцгаасан. Ингээд бид нар бүгдээрээ жаахан халсан ба өвөө би нэг шил архи авъя гээд дахин 10.000 төгрөг өгөхөд нь би дэлгүүрээс 1 литрийн архи авч ирээд бид нар бүгдээрээ хувааж уусан. Тухайн үед бид нар их муудацгаасан ба би түрүүлээд газарт байсан матраасан дээр хэвтсэн. Харин өвөө, А- нар орон дээр зөрөөд хэвтсэн. О зурагт хараад сууж байсан ба ингэсгээд явлаа гэж байсан. Би хэсэг зүүрмэглээд байж байхад өвөө гэнэт намайг сэрээж одоо эндээс яв гэхээр нь би юу гээд солиороод байгаа юм бэ унтаач гэж хэлээд хартал А- хүүхэд тэврээд унтаж байсан. Өвөө орон дээр сууж байсан. Тэгээд дахин намайг сэрээгээд зайл, яв гэхээр нь хүн амраахгүй яагаад байгаа юм бэ, хэсэг амарчихгүй гэж хэлээд босоод хартал плитканы асаадаг бахь газарт байхаар нь гартаа барьж байгаад өвөөгийн толгойн дагз хэсэгт 3-4 удаа цохиход сөгдөөд суусан. Тэгэхээр нь цээж рүү нь нэг удаа өшиглөх үед хойшоо цаасан хайрцаг налаад унасан ба тэр үед А- босч ирээд намайг болиоч өвөөг цус нөжтэй нь холиод хаячихлаа, өвөөг хар гэхээр нь хартал толгойноос нь цус гарчихсан байсан. Ингээд намайг байж бай цагдаа дуудна, өвөөгийн хүүхдүүдийг дуудна гэхээр нь би А-ыг ор руу нь түлхээд гараад явсан. Гадаа харуй бүрий болж байхад шууд хорооллын эцсээс 7 буудлын автобусанд сууж 32-ын тойрог дээр буугаад дүү М-н гэрээр орж З-н гэрээс охиноо аваарай гэж хэлээд буцаж гараад Чингэлтэйд ахын гэрт очиход М ах байхгүй байхаар нь буцаад З-н гэрт ирсэн. Гэтэл З охин А-, манай дүүгийн хүүхэд нартай хамт унтаж байсан. Намайг орох үед З сэрээд өвөө Гэмтлийн эмнэлэгт хэвтэж байгаа, цагдаа ирээд бөөн асуудал болсон, чи өвөөгийн мөнгийг авчихсан юм уу, цагдаад очиж уулзаад мөнгийг нь өгөх хэрэгтэй гэхээр нь би юун мөнгө вэ, би мөнгө аваагүй, би мэдэхгүй гэж хэлээд Оыг хаачсан талаар асуухад гараад явсан гэж хэлсэн. Ингээд би буцаж гараад хорооллын эцэс орж хүнээс цаг асуухад 04 цаг 30 минут болж байна гэхээр нь буцаж алхаад Чингэлтэйд байдаг ахынх руу алхаж очоод тэндээ хоноод Оыг хүлээсэн. Гэтэл О ирээгүй ба тэнд 2 хоноод байж байхад шөнө З 2 цагдаагийн хамт ирээд намайг бариад авсан. О нь бид нарыг унтах гэж байхад л явна гээд гараад явсан. Тухайн үед гадаа гэгээтэй байсан. Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.

Өвөө намайг татаж сэрээх үед түүний биед гэмтэл, шарх байгаагүй, хэвийн байдгаараа л байж байсан. Өвгөн тухайн үед намайг явуулах гэж үзсэн үү, эсвэл А-тай хамт унтах гэсэн үү, гэнэт л унтаж байхад татаж сэрээсэн. Мөн дахин сэрээх гээд хамар руу цохиход нь би энэ үйлдлийг нь тэвчиж чадаагүй, уураа хянаж чадаагүй өвгөнийг зодсон. Өвгөн тухайн үед намайг явуулчихаад А-тай унтах гэж байна гэж бодоод хүний эхнэрийг харамлаад зодсон...” Би төрсөн дүү Отай бүлэглэж хохирогч Д-г алаагүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 86-87, 2-р хх-ийн 24-26, 37-38, 68-69, 113-114, 236, 5-р хх-ийн 97-99-рт/,

 

Шүүгдэгч Ө.Оын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 14 цагийн орчим 3 дугаар хорооллын хойно гэр хороололд байх Б гээд манай Булган аймгийн хүний гэрт очсон. Тухайн үед Г- ах, Ж гээд Б-н эхнэртэй хамт гоймонтой хуурга хийгээд байж байсан ба манай том ах М-н хүүхдийн 2 ойтой хүүхэд байсан. Бид 3 байж байтал гаднаас Б-н урд талын айлын хүн гэх 60-70 орчим насны өвгөн ороод ирсэн. Тэр хүн халамцуу байсан бөгөөд орж ирээд 7.000 төгрөг өгөөд Г- ах архинд явсан бөгөөд нэг шил 0,75 литрийн шинэ гарсан гэх архи аваад ирсэн. Түүнийгээ дөрвүүлээ хувааж уугаад архи дуусахад нөгөө өвгөн халааснаасаа дахин 10.000 төгрөг гаргаж ирээд мөн Г- ахыг архинд явуулсан. Г- ах 1 литрийн архи авчирсан. Түүнийг нь уугаад арай дуусаагүй байж байтал Г- ах, Ж эгч 2 унтаад өгсөн. Тухайн үед өвгөн “танай Б хэзээ ирэх вэ, би нутаг явна” гэж ярьж байсан. Ж эгч урд өдөр архи уусан дотор муу байна” гэж хэлэхэд өвгөн нэг шил архи авч өгсөн. Өвгөн нөгөө хоёрыг согтсоны дараа өмсөж явсан улаан эрээн куртикны дотор талын халааснаас баахан мөнгө гаргаад ирсэн ба намайг архи пиво аваад ир гээд бүх мөнгөө өгсөн. Мөнгийг аваад тоолоход 10.000 төгрөгийн дэвсгэртээр 130.000 төгрөг байсан. Тухайн үед өвгөн “...чи миний мөнгийг бүгдийг нь авч явах гэлээ, хамт явна” гээд байсан бөгөөд би “та байж бай” гээд хойшоо түлхэхэд Ж эгч, Г ах 2 өвгөнийг хойшоо татаж хэвтүүлсэн. Тэгээд би гараад явсан ба салхинд цохиулаад согтсон байсан. Нэг сэргэхэд би хорооллын ойролцоо бааранд пиво уугаад сууж байсан. Босоод ирэхэд тал шил архи байсныг уусан. Ингээд утсаа асаахад М ах над руу залгасан бөгөөд “...Г-ыг бариад явчихсан, чи яачихсан юм бэ” гэсэн. Тухайн үед надад 30.000 төгрөг үлдсэн байсан. Ингээд би нисэхэд байх дүү Э-н  гэрт очиж хоносон ба тэндээ байж байгаад 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр О-той утсаар ярьж дуудсан бөгөөд хамт хоносон. Орой нь манай Турк улсад байдаг эгч М-с 160 ам.доллар ирсэн. Тэгээд өнөөдөр өглөө босоод мөнгөө солиулаад би Баян-Өлгий рүү явахаар шийдээд тэндээ ажил хийе гэж бодсон. Би энэ хэрэгт ял авч шоронд орно гэхээс айсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 93-103, 2-р хх-ийн 30-31, 238-239-рт/

 

Шүүгдэгч Ө.Г, Ө.О нар нь хүнийг алах гэмт хэргийг үйлдэх явцдаа бүлэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэргийн талаарх нотлох баримтууд. Үүнд:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний аав Д 2018 оны 3 дугаар сарын 07-ны өдөр банкнаас тэтгэврийн өмнөх зээл дээрээ нэмж 1.050.200 төгрөг авсан байсан ба бид нарт зээл авсан гэдэг талаараа хэлж байгаагүй. Аав өөртөө “цагаан өнгийн ултай гутал 32.000 төгрөгөөр авсан” гэж хэлж байсан. Манай аав өөрийн мөнгөнөөсөө өөртөө болон манай гэрт нэг ч төгрөг зарцуулаагүй. Миний бодлоор аавд тухайн үед 1.000.000 орчим төгрөг байсан байх гэж бодож байна. Аавын хэтэвчинд нь юу байсан бэ гэдгийг мэдэхгүй байна. Миний хувьд аавын амь насыг хохироож бүлэглэж зодсон, мөн эд зүйлийг нь дээрэмдсэн хүмүүст их гомдож байна. Өөрсдөө эцэггүй мэт 80 гарсан настай хүнийг зодож, хэрцгийгээр гэмтээж алсанд гомдолтой байна. Дээрэмдүүлсэн 1.000.000 орчим төгрөг, эмнэлэгт хэвтсэн болон оршуулгын зардалд гарсан мөнгийг нэхэмжилж байна...  Мөн энэ хэргийг үйлдсэн хүмүүст хуулийн дагуу арга хэмжээ авахуулмаар байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 65-рт/,  

 

Гэрч Ц.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Талийгаач энгэрээ ухаад сугандаа зүүчихсэн байсан паскнаасаа 10,000 төгрөг гаргаж өгч байхад Г-, О нар харчихаад мөнгийг нь авах гэж зодож, цохьсон байх. Өвөөг орж ирэхээс өмнө нь О, Г- нар ярилцаж байхад О нь би гэр рүүгээ буцмаар байна, мөнгө төгрөг хэрэгтэй байна гэж ярьж байсан ба дүүдээ мөнгө төгрөг хэлчихсэн байгаа бүтээж өгөх болов уу гэж ярьж байсан. Талийгаач улаан өнгийн паск шиг юм гаргаж ирээд тэрнээсээ мөнгө гаргаж байсан. Би хальт харахад тэр пасканд нь нилээн хэдэн төгрөг байх шиг байсан. Яг хэдэн төгрөгтэй байсныг нь мэдэхгүй. Хэрэг болсны маргааш нь манай охин А- гэр цэвэрлээд байж байтал манайд байсан хувцас хийдэг хар хайрцагны араас өвөөгийн улаан паскыг олсон гэсэн. Гэтэл пасканд нь нэг ч мөнгө байгаагүй гэж байсан. Миний бодлоор Г-, О хоёр л мөнгө төгрөгийг нь харчихаад цохиж зодсон байж магадгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 42-45-рт/,

 

Шүүгдэгч Ө.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...А- хэрэг гарахын өмнөх орой нь архи уучихсан дотор нь жаахан тааруу байх шиг байсан ба Д өвөөгөөс та жижиг 0.33 грамм архи аваад өг гэхэд Д өвөө тэгье гээд 5000 төгрөг гаргаж өгөөд сууж байтал гаднаас миний төрсөн дүү О ороод ирсэн. Тэгээд мөн 1000 гаруй төгрөг өгсөн ба би дэлгүүр ороод 0,75 грамм архи авч ирээд бид 4 дөрвүүлээ хувааж ууцгаасан. Ингээд бид нар бүгдээрээ жаахан халсан ба өвөө би нэг шил архи авъя гээд дахин 10.000 төгрөг өгөхөд нь би дэлгүүрээс 1 литрийн архи авч ирээд бид нар бүгдээрээ хувааж уусан.

Би өвгөн Д-н биед хэдэн төгрөг байсан, хаана нь байсан талаар мэдэхгүй байна. Архи авах мөнгө өгч байх үед би хоол хийж байсан тул анзаарч харж байгаагүй. Сүүлд О 850.000 төгрөгийг нь авсан гэдгийг мэдсэн. Гэрч А- энэ хэргийг хараагүй гэж хэлээд байгаа. О хэзээ явсан, хэрхэн өвгөний мөнгийг авсан талаар мэдээгүй... Би дүү Отай бүлэглэн дээрэмдэх гэмт хэрэг үйлдээгүй, хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 235-236-рт/,

 

Шүүгдэгч Ө.О-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би хэрэг гарсны дараа өвгөнийг нас барсан тухай мэдээгүй, тухайн үедээ өвгөний мөнгийг авч гараад үрээд явж байсан. Тухайн үед манай эгч С над руу яриад чи юу болоод хүн зодоод мөнгийг нь авчихсан юм, 130.000 төгрөгийн асуудал яригдаад байна гэхэд нь би эгчид мөнгийг нь өгчихнө, гэж хэлж байсан. Тэгээд цагдаад баригдах үедээ эгчийн хэлснээр 130.000 төгрөг гэж мэдүүлэг өгч байсан. Тэгээд сүүлдээ тухайн хүн нас барсныг мэдээд нийт авсан мөнгөний тухайгаа болон болсон хэргийн талаар байцаагчид хэлж байсан. Тиймээс зөрүүтэй мэдүүлэг өгч байсан. 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 13 цагийн үед А-ын гэрт очсон. Би А- эгч, Г- ахтай юм яриад сууж байтал гаднаас нэг өвгөн орж ирсэн. Өвгөн А- эгчийг хувцас угаагаад өг гэхэд А- эгч шагналын мөнгө өгөх юм уу гэхэд өвгөн паспорт хийдэг юм шиг хавтаснаас 5000 төгрөг гаргаж өгсөн. Тухайн хавтасаа өмднийхөө халааснаас гаргаж өгсөн. Тэр мөнгийг нь Г- ах аваад дэлгүүр гараад нэг шил архи авч ирсэн. Бид тухайн архийг уугаад дахиад нэг шил архи авсан... Сүүлийн нэг шил архи дундаа орж байхад А- эгч согтоод хойш хэвтсэн. Г- ах унтлаа гээд А- эгчийн хөл дээгүүр хөндлөн байдлаар налаад хэвтсэн... Өвгөн надад хандаад чи Г-ын төрсөн дүү юм уу, ах нь энд хонож болох уу гэхээр нь тэг, тэг гэхэд цэнхэр өнгийн гялгар уутанд боочихсон зузаан мөнгө гаргаж ирээд надад тухайн мөнгөө өгөөд ах нь өглөө авъя гэж хэлсэн. Тэгээд наад мөнгөнөөсөө нэг пиво, нэг шил архи авчих, ер нь хоеулаа хамт явах уу гэхэд нь би та хамт яваад яах вэ, энэ жаахан хүүхдийг харж бай гэж хэлчихээд босох гэхэд нь та сууж бай гэж хэлээд мөрөн дээр нь гараа тавьж буцааж суулгачихаад гарсан... Би өвгөний мөнгийг авсны дараа дэлгүүр орохгүйгээр таксинд сууж Чингэлтэй рүү явсан. Тэр үедээ А- эгч, Г- ах хоёр унтчихсан тул дахиад архи уугаад хэрэггүй байх, маргааш мөнгийг нь буцаагаад өгчихнө гэж бодоод ахынх руугаа явсан. Ах М-н гэр рүү орохоос өмнө нэг шил архи, идэж уух юм аваад ортол М ахын эхнэрийн дүү О-н төрсөн өдөр болж байна гээд тэд нар тэмдэглээд сууж байхаар нь авсан нэг шил архиа өгөөд тухайн архиа хувааж ууцгаачихаад М ах, О эгч нартай караоке орсон. Би өвгөний мөнгийг авч гарч явах үедээ түүний биед гэмтэл учруулаагүй... Д эхлээд өгөхдөө 130.000 төгрөг өгсөн, дараа нь цэнхэр гялгар ууттай мөнгө өгсөн ба тэр мөнгийг таксинд сууж явахдаа тоолоход 720.000 төгрөг байсан. Нийтдээ 850.000 төгрөг авсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 238-239-рт/,

 

Шүүгдэгч Ө.Г-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтрэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийн талаарх нотлох баримтууд. Үүнд:

 

Хохирогч Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 04-ний орой Булган сумын 1 дүгээр баг 40 айл 10-02 тоотод байдаг гэрээсээ 21 цаг 35 минутанд гараад ажил руугаа явсан. Маргааш өглөө нь буюу 12 дугаар сарын 05-ны үдээс хойш 16 цагийн үед гэртээ очоод хашааны гаднаас харахад гал тогооны өрөөний цонх онгойчихсон байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Би гэрээсээ гарахдаа дотор хаалга, гадна хаалга, гадаа хашааны хаалга зэрэг 3 хаалгаа бүгдийг нь түгжээд гарсан. Цоожнуудыг эвдсэн зүйлгүй, харин хураалгаастай түлээнээс 2 ширхэг мод авч ирээд үүдний цонхны жижиг модоор тагласан салхивчийг эвдсэн байсан. Гэхдээ тухайн хэсгээр ороогүй, гал тогооны өрөөний цонхоор орсон байсан. Тэгээд цагдаа нартай гэрт ороход гэрийн хамаг эд хогшил эмх замбараагүй онгичсон байдалтай байсан. Манай гэрээс дунд гарын мөнгөн аяга-1 ширхэг /120.000 төгрөг/ "Шүүхийн хамт олноос дурсгав" аяганы ёроол хэсэгт сүлдтэй, Мөнгөн бүс 2010 онд мөнгийг нь өгөөд 80.000 төгрөгөөр хийлгэж байсан /450.000 төгрөг/ 4 хүчтэний сийлбэртэй урд талдаа том тольтой мөн сийлбэртэй, Энх-Амгалан хааны шаазан бурхан дээр үеийн доороо улаан дөрвөлжин тамгатай. Цагаан өнгийн чулуун дунд гарын хөөрөг, улаан даваа толгойтой, хөх торгон зүү ороож оёсон хуучивтар даалинтай сүүлийн үеийн хөөрөг /200.000 төгрөг/. Мөнгөн гүц, таваг, 6 хундагатай хос "Таваган дээр нь 50 насны ойд зориулж Шүүхийн хамт олноос дурсгав" гэсэн бичигтэй. Нийт 2.020.000 төгрөгийн хохирол учирсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 86-89/,

 

“Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн эд зүйлийн үнэлгээний тайланд: Энх-Амгалан хаан шаазан бурхан 53.900 төгрөг, мөнгөн бүс 78.400 төгрөг, дунд гарын мөнгөн аяга 229.222 төгрөг, цагаан өнгийн дунд гарын орчин цагийн хөөрөг, даваа толгойтой 245.000 төгрөг, мөнгөн гүц 6 ширхэг хундаганы хамт 44.100 төгрөг, нийт 650.622 төгрөгөөр үнэлэв гэх дүгнэлт /2хх-ийн 96-99-рт/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 136 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

  1. Шинжилгээнд ирүүлсэн 1, 2 дугаарын гарын мөр нь шинжилгээнд тэнцэхгүй.

Харин 3 дугаарын гарын мөр нь шинжилгээнд тэнцэнэ

  1.  Шинжилгээнд тэнцсэн 3 дугаарын гарын мөр нь Б.Амартүвшины гарын

дардастай тохирохгүй байна.

  1. Шинжилгээнд тэнцсэн 3 дугаарын гарын мөрийг гарын мөрийн папилон санд

2018-068-ОРХ гэж хадгалан хайлт хйиж үзэхэд МN003010008162 дугаараар санд хадгалагдаж байх Өлзий овогтой Г- гэгчийн зүүн гарын дунд хуруутай тохирч байна гэх дүгнэлт /2хх-105-106-рт/,

 

            Шүүгдэгч Ө.Гын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Булган аймгийн Булган сумын 2 дугаар багт байрлах гэрээсээ гараад Булган сумын шинэ хороонд оршин суух Б-тэй 23 цагийн үед уулзахаар гэрт нь очсон боловч гэрт нь хүн байхгүй байшин нь цоожтой  байсан. Тэгэхээр нь байшингийнх нь цонхыг хөшиж онгойлгож ороод байшин дотор байх авдраас нь мөнгөн бүс 1 ширхэг, мөнгөн аяга 1 ширхэг, 1 ширхэг шаазан бурхан, цагаан өнгийн дунд гарын хөөрөг, 6 хундагатай мөнгөн гүц зэргийг хулгайлж авсан. Тэгээд хулгайлсан зүйлсээ би маргааш нь зарж борлуулсан. Тухайн үед хулгай хийж байхад 100 грамм жижиг Ерөөл архи байсан ба би задлаж уугаад шилийг нь гэрт нь хаяад гарч явсан. Би хохирол мөнгөө төлөөгүй байгаа. Хохирлоо төлнө...” гэх мэдүүлэг /2хх-ийн 113-114-рт/,

 

Хохирогч Г.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2018 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 10 цагийн үед гэртээ иртэл манай гэрийн үүдний амбаарын цоожийг онгойлгоод, цоожийг зүүж үлдээсэн байсан. Тухайн үед 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 14 цагийн үед зээ охин Гэрэлтуяаг гэрт нь хүргэж өгөх зорилгоор гэрээ цоожлоод явсан байсан. Өөрөөр хэлбэл гэр маань 3 хоног хүнгүй байсан. Тэгээд ирэхэд гэрт хулгай орсон байсан. Манай гэрээс гэрийн баруун урд талын угаалгын машин дээр байсан цүнхтэй 2 пачик тамхи, хуурай сүү 2 уут, оймс, дотуур өмд, саван, вок, өмдний тэлээ, 1 кг чихэр зэрэг 100.000 төгрөгийн эд зүйл алдагдсан байсан. Мөн хөргөгчинд 1 ширхэг хаа, гуя 1 ширхэг, нуруу 1 ширхэг, өвчүү 1 ширхэг зэрэг хонины мax байсан. Энэ махыг өрөөлөөр нь 80.000 төгрөгөөр авч байсан. Цүнхэнд байсан эд зүйл гэвэл, улаан вест тамхи 1 пачик, нөгөөх нь нарийн бор тамхи байсан. Хоёр пачик тамхийг 45.000 төгрөгөөр авч байсан. Хуурай сүү, саван вок, дотуур өмд зэргийг 55.000 төгрөгөөр авч байсан. Эдгээр цүнхтэй эд зүйлийг Хонхорт баривчлагдсан нөхөр А.Цэндсүрэнг эргэх гэж авсан. Миний хохирол болох 190.800 төгрөгийг барагдуулна уу...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 69-71-рт/, 

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт /4-р хх-ийн 62-67-рт/, 

 

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд:  Хохины өрөөл мах 93.000 төгрөг, Вест тамхи 44.000 төгрөг, хуурай сүү 10.000 төрөг, оймс 3.600 төгрөг, дотуур өмд 5000 төгрөг, саван 2.400 төгрөг угаалгын нунтаг 2800 төгрөг, тэлээ 15.000 төгрөг, нийт 190.800 төгрөгөөр үнэлэв. /4-р хх-ийн 79—80-рт/,

 

Шүүгдэгч Ө.Гын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2018 оны 03 дугаар сарын 23-ны орой ах М-н гэр рүү явж байгаад замдаа өөрийн танил Б эгчийн гэрээр орохоор очих үед хашааны хаалга нь онгорхой байхаар нь яваад ортол гэр нь цоожтой байсан. Тэгээд гэрийнх нь хаалгыг хөшиж онгойлгоод гэрт нь байсан хөргөгчнөөс нь хонины өрөөл мах, цүнхтэй байсан тамхинууд, ариун цэврийн хэрэглэл, дотуур хувцас, хуурай цай, хуурай сүү гэх зүйлүүдийг аваад гэрээс нь гарч хорооллын эцэс рүү А-ын гэрт очиж уулзахад А Д өвөөгийн бие муу байна чи мөнгийг нь авчихсан юм уу гэж асуухаар нь юун мөнгө би мэдэхгүй гэж хэлтэл чамайг Ганзориг гэж байцаагч асуугаад байна, очиж уулзаарай гэж хэлэхээр нь за гэж хэлчихээд айлаас авсан махаа үлдээгээд бусад зүйлээ аваад хорооллын нэг дэлгүүрт нэг боодол тамхиа өгч оронд нь архи авч уусан. Тухайн үед 04 цаг болж байсан санагдаж байна. Тэгээд Чингэлтэй рүү ахын гэр рүү явж байгаад замдаа уулан дээр гарч унтаад орой нь ахын гэр рүү очих үед ах Б нь миний гэрийг нь ухсан Б эгчийн хамт архи уугаад сууж байсан. Би цүнхтэй эд зүйлээ нуух хэрэгтэй гэж бодоод гэрээс гарч эзгүй хашаа руу орж цүнхтэй зүйлээ нуусан... Би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар сонсгож байгаа ялыг зөвшөөрч байна. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирлыг төлж барагдуулах болно...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 88-89, 95-96-рт/,

Мөн шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой шүүгдэгч Ө.Гын иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-ийн 119-рт/, шүүгдэгч Ө.Оын иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-ийн 115-рт/, шүүгдэгч Ө.Гын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 128-рт/, шүүгдэгч Ө.Оын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 129-рт/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтыг шинжлэн судалж, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлүүдийг үзүүлж таниулав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Ө.Г, Ө.О нар бүлэглэж, 82 настай М.Д-Г биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, онц харгис хэрцгийгээр алсан, түүнийг алах явцдаа М.Д-д бэлэн байсан 860,000 төгрөгийг авах зорилгоор хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэргийн талаар:

 

Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Ө.Гыг Ө.Отай бүлэглэж, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, онц харгис хэрцгийгээр хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн, хүнийг алах гэмт хэргийг үйлдэх явцдаа бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн, мөн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэгт мөн шүүгдэгч Ө.Оыг Ө.Гтай бүлэглэж, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, онц харгис хэрцгийгээр хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн, хүнийг алах гэмт хэргийг үйлдэх явцдаа бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.

 

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн болсон үйл баримтын талаар авч үзвэл: 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 14 цагийн үед Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, Горькийн 5-140 тоотод байрлах Ц.Аын гэрт шүүгдэгч Ө.Г, Ө.О, гэрч Ц.А, амь хохирогч М.Д нар уулзалдан согтууруулах ундааны зүйл хэрэглэцгээсэн байна. Уг согтууруулах ундааг худалдан авах мөнгийг удаа дараа амь хохирогч М.Д гаргаж байсан, шүүгдэгч Ө.Г, Ө.О, гэрч Ц.А нар М.Д-д бэлэн мөнгө байна гэдгийг мэдэж байсан байна. Улмаар мөн өдрийн 20-21 цагийн үед тус гэрийн баруун хойно байх тольны урд талд 82 настай М.Д хажуу тийшээ харан ёолон, толгойноос нь цус гарсан, зодуулсан байдалтай хэвтэж байсан, шүүгдэгч Ө.О М.Д-д бэлэн байсан 860000 төгрөгийг авсан,  М.Д зодуулсны улмаас биедээ олон тооны шарх, гэмтэл авч, гавал тархины, цээжний хавсарсан гэмтлийн улмаас хохирогч эмнэлэгт очин нас барсан үйл баримт тогтоогдлоо.

 

Энэ болсон үйл баримтын талаар шүүгдэгч Ө.Г “Би согтуу байсан учраас юу болж байгааг ойлгохгүйгээр талийгаачийг хардалт, сэдэлтээр зодсон нь үнэн. Намайг талийгаачийг зодож байхад Ц.А салгасан ба тухайн үед талийгаачийн бүх бие цус болсон байсан. Би гэнэт ухаан ороход гартаа бахь бариад хүн зодсон байсан. Би талийгаачийг зодож байх хугацаандаа юу болж байгааг мэдээгүй.” гэж, мөн “хэргийн бодит байдлыг тогтоохгүйгээр миний дүү Ө.Оыг яагаад хүнд зүйл ангиар зүйлчилж байна вэ. Талийгаачийг би ганцаараа зодсон, О энэ гэмт хэрэгт оролцоогүй” гэж тус тус мэдүүлдэг ба хэрэг учрал болсон газарт Ө.Г байсан агуулгаараа түүний мэдүүлэг нотолгооны ач холбогдолтой байх нотлох баримт боловч шүүгдэгч Ө.Г нь шүүгдэгч Ө.Оын төрсөн ах болох бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-д заасан “…өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх” эрхийг эдлэх буюу эдлэхгүй байх эрхтэй ч энэ хэргийн хувьд шүүгдэгчийн ашиг сонирхол зөрчилдөх нөхцөл байдалд байгааг үгүйсгэхгүй юм.

 

Мөн энэ болсон үйл баримтын талаар гэрч Ц.А “...Би унтаж байгаад сэрэхэд Д өвөө ганцаараа хэвтэж байсан. Тэр үед шүүгдэгч нар манай гэрт байгаагүй. Би унтаж байсан тул болсон зүйлийг сайн мэдэхгүй байна. Би мэдүүлэг өгөхдөө Г-, О нар талийгаачийг зодчихоод гараад явчихлаа гэж яриагүй ба Г-, О нараас гарцаагүй гэж л ярьсан. Талийгаач энгэрээсээ паск шиг юм гаргаж ирээд мөнгө гаргаж өгч байсан. Тухайн паск нь хэргийн газар үзлэг хийхэд манай гэрээс гарч ирсэн паск. Намайг сэрэхэд гэрт О, Г- нар байгаагүй. Намайг хэвтэх гэж байхад өвөө, О нар орон дээр сууж байсан. Харин Г- орны өмнө сандал дээр сууж үлдсэн... ” гэх мэдүүлгийг тус тус өгчээ. Энэхүү гэрчийн мэдүүлэг нь тухайн үед амь хохирогч М.Д ямар байдалтай байсныг мэдүүлснээс биш шүүгдэгч нар бүлэглэн хүнийг алсан, бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэдгийг гэрчилж нотлоогүй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.О “хохирогч намайг архи пиво аваад ир гээд бүх мөнгөө өгөөд “...чи миний мөнгийг бүгдийг нь авч явах гэлээ, хамт явна” гээд байсан бөгөөд би “та байж бай” гээд хойшоо түлхэхэд Ж /Ц.А/ эгч, Г ах 2 өвгөнийг хойшоо татаж хэвтүүлсэн. Тэгээд би гараад явсан ба салхинд цохиулаад согтсон байсан. Нэг сэргэхэд би хорооллын ойролцоо бааранд пиво уугаад сууж байсан. Би энэ хэрэгт оролцоогүй” гэж тус тус мэдүүлдэг, түүний өмгөөлөгч мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримтыг цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч шүүгдэгч Ө.О дээрх гэмт хэргийг үйлдсэн нь хангалттай нотлогдож тогтоогдоогүй, эргэлзээтэй байх тул шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж, Ө.Оад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж мэтгэлцдэг.

 

Шүүгдэгч өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй байх эрхтэй бөгөөд шүүгдэгч Ө.О энэхүү эрхээ эдэлснийг буруутгах үндэслэлгүй юм.

 

Гэвч хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан судлахад тухайлбал: Шинжээчийн 2020 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн *** дугаартай “...амь хохирогчийг үхэлд хүргэсэн гавлын орой, суурь ясны хугарал, их тархины зүүн чамархайн дэлбэнгийн эдийн няцрал, их бага тархины аалзан хальсан доорхи тархмал цус харвалт, тархины хатуу хальсан доорхи ялтаслаг цусан хураа, зүүн чамархайн хуйханд шарх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэвтээ, босоо, суугаа аль ч байрлалд үүсэх боломжтой” гэх дүгнэлт нь гэрч Б.О-ийн “...2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр О-тэй утсаар ярихад "О чамд гомдоод архи ууж, хүн зодсон гэнэ..." гэж хэлсэн. Тэгээд 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр О-руу залгаад “юу болов” гэж асуухад "... Г ах, Ж /Ц.А/ бид 3 урд талынх нь айлын залуутай архи ууж байгаад тэр хүн дургүй хүргээд, би ганц цохьтол унахдаа орны ирмэг мөргөөд толгойгоо хагалчихсан. Тэгээд Г ах надад эмнэлэг, цагдаа дуудсан, чи яв гэж хэлэхээр нь би зугатчихлаа” гэж хэлсэн. “Юунаас болсон юм” гэхэд хамт архи уугаад хальт муудаад цохьсон гэснээс тодорхой юм яриагүй. 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Ө.О-тай хамт хоносон. Тэр үед О “би архи уугаад өөрийн мэдэлгүй болчихсон. Тэгээд тэр хүнийг нэг цохиод нөгөө хүн унахдаа орны ирмэг мөргөсөн, толгой нь хагараад цус болсон байсан, Г- ах намайг яв гэж хэлэхээр нь би явчихсан” гэж хэлсэн. Тэгээд Турк явна гэж байсан ба хэрэгт холбогдоод яаралтай явах болсон гэж хэлсэн. 2018 оны 03 дугаар сарын 29-ний өглөө Драгон орж 80.000 төгрөг өгөөд надаар Баян-Өлгий явах автобусны билет авахуулсан. О өөрийнхөө нэрээр билет авч болохгүй байх гээд байсан...” гэж /1-р хх-ийн 46-48-рт/, гэрч С.Э-ийн: “...О ах 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдөр манай гэрийг ээж рүү залгаж асууж байгаад очсон байсан. Ингээд 25-ны орой гэртээ харих үед О ах ирчихсэн байсан. Манайд 3 хоноод сүүлийн 3 дахь хоног дээрээ найз хүүхэн О гэсэн нэртэй хүнийг авчирч хамт хоноод маргааш өглөө нь 9 цагт гараад явсан. Сүүлд ээж С-тэй утсаар ярихад “О ах чинь хүнтэй маргалдаж зодооны хэрэгт холбогдсон. Маргалдсан хүн нь настай хөгшин хүн” гэж хэлсэн. Манайд надтай хамт 2 хонохдоо О ах М ахынд хонох гэж байхад Г- ирээд айлд хамт очоод ирэх үү гээд дагуулж гараад тэр айлдаа очоод архи уусан. Тэгээд нэг хөгшин хүнтэй маргалдаад түлхэж унагаад гараад ирсэн гэж хэлэхээр нь тэндээ хоносон юм уу гэхэд хоноогүй гэж хэлсэн. Түүнээс өөр зүйл яриагүй. Надад ямар учраас маргалдсан гэдгээ хэлээгүй. Түлхэж унагаад гараад явсан гэсэн ба насны хувьд манай том ах М- ахын үеийнх гэж хэлсэн...” гэж /2 хх-ийн 16-18-рт/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Эын: “...Юу болсоныг асуухад Ц.А “манай 2 найз зодчихлоо” гэж хэлсэн. Ингээд би өөрийн утсаар 103-т дуудлага өгсөн ба 40 минутын дараа түргэн ирсэн. Би машин дотор байхдаа ааваас “юу болов” гэж асуухад “эд нар намайг зодож дээрэмдлээ” гэж хэлсэн. Түүнээс хойш би аавтайгаа юу ч ярьж чадаагүй байж байтал 2018 оны 3 дугаар сарын 26-ны шөнийн 00:30 цагийн үед нас барсан....” гэх /1-р хх-ийн 34-35-рт/ мэдүүлгүүдээр болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар түүний өгсөн мэдүүлэг үгүйсгэгдэж байна.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ө.О болсон хэргийн талаар бусдад өөрөө ярьсныг гэрч Ц.О, С.Э нар гэрчилж мэдүүлсэн нь хэргийн үйл баримттай нийцэж, Ө.Г Ө.О нар бүлэглэж, 82 настай, хохирогч М.Д-г биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж зодож, талийгаачийн гавал тархинд зүүн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, цусан хураа болон зүүн талын 3, 4, 7, 8, 9, 10, 11 дүгээр хавирганы хугарал зэрэг гавал тархи, цээжний хавсарсан олон тооны гэмтэл учруулсан, энэхүү гэмтлийн улмаас хохирогч нас барсан, түүнийг онц харгис хэрцгий аргаар алах явцдаа хохирогч М.Д-д бэлэн байсан 860,000 төгрөгийг авах зорилгоор хүч хэрэглэж дээрэмдсэн нь тухайн цаг хугацаанд үүссэн, өөр хоорондоо шалтгаант холбоотой байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Хэрэгт хийгдсэн шинжилгээнүүд хуульд заагдсан журмын дагуу явагдсан, эхний шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нөхцөл байдлыг дараагийн дүгнэлт батлан нотолсон, хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий тухайн мэргэшлээрээ олон жил ажилласан, мэргэжлийн дадлага туршлагатай шинжээч дүгнэлт гаргасан байх тул шүүх шинжээчийн дүгнэлтийг баримталж хэргийг мөн хянан шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд “Хүнийг алах” гэмт хэргийг хуульчилж өгсөн ба тус зүйлийн 2.1-д “онц харгис хэрцгийгээр”, 2.7-д “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй ...болохыг мэдсээр байж”, 2.11-д “бүлэглэж” үйлдсэн бол энэ гэмт хэргийн хүндрүүлэх шинж болгон зүйлчлэхээр заасан бөгөөд шүүгдэгч нарт дээрх гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй, гэмт хэргийн хүндрүүлэх шинжүүдийг бүрэн хангасан байна.

 

Хүнийг алах гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдал болох “онц харгис хэрцгийгээр” гэдэгт хүнийг алахын өмнө буюу алах явцдаа хохирогчид олон тооны шарх, гэмтэл үүсгэж өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон... зэрэг гэмт үйлдлийг,  “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж” гэдэгт бие махбодын болон сэтгэцийн хувьд өөрийгөө хамгаалах, түүнчлэн гэмт этгээдэд идэвхитэй эсэргүүцэл үзүүлж чадахгүй болохыг гэмт этгээд ухамсарлаж, гэмт хэрэг үйлдэхдээ энэ байдлыг нь ашигласныг, мөн бага насны буюу өндөр настай, өвчин эмгэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй, биеийн ерөнхий хөгжлөөр илтэд сул дорой, эсхүл хүчтэй мансуурсан, согтуурсан болон бусад шалтгаанаар өөрийгөө хамгаалж, хянах чадваргүй хүнийг алсныг, “бүлэглэж” гэдэгт гэмт хэрэг үйлдэх явцдаа санаатай хамтран оролцсоныг тус тус ойлгох ба М.Д-н амь насыг хохироосон шүүгдэгч нарын үйлдэл нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Хэргийн үйл баримтаар гэрч Ц.Аыг сэрэхэд шүүгдэгч нар байгаагүй, амь хохирогч 82 настай М.Д ганцаараа гэрийн шалан дээр толгойноос нь цус гарсан байдалтай хэвтэж байсан, шүүгдэгч Ө.Г Ө.Оыг хэргийн газраас яв гэж явуулсан, шүүгдэгч Ө.Г, Ө.О нарт тухайн үед мөнгөний хэрэгцээ шаардлага байсан, уг өдөр амь хохирогч эд мөрийн баримтаар хураагдсан улаан өнгийн түрийвч /паск/-ээс мөнгө гарган өгч байсан энэ тухай гэрч А- гэрчилэн мэдүүлсэн мөн паск хэрэг гарсан газрын буюу гэрт байх тольны араас гарч ирсэн тухай гэрч А- мөн гэрчилэн мэдүүлсэн нь шүүгдэгч нар шууд санаатай, бүлэглэж, хохирогчийг өндөр настай биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, онц харгис хэрцгийгээр алах явцдаа бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэнийг давхар нотолж байна гэж үзлээ.  

 

 Иймд шүүгдэгч Ө.Г, Ө.О нарыг бүлэглэж, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, онц харгис хэрцгийгээр хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн, хүнийг алах гэмт хэргийг үйлдэх явцдаа бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдэн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э-аас гэмт хэргийн улмаас учирсан хохирол, оршуулгын зардал болон амь хохирогчийн тэтгэврийн зээл авч биедээ авч явсан 860000 төгрөг нийт 5.876.844 /таван сая найман зуун далан зургаан мянга найман зуун дөчин дөрвөн/ төгрөг нэхэмжилжээ.

 

Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдлийн улмаас  хүний амь хохирч, хүнд хор уршиг учирсан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нотлох баримтаар нэхэмжилсэн болон хохирогчийн биедээ авч явсан 860000 төгрөгийг шүүгдэгч Ө.О авсан нь нотлогдсон тул уг мөнгийг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогод тооцож, шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг ...гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж заасанд нийцнэ гэж үзэж нийт 5.876.844 /таван сая найман зуун далан зургаан мянга найман зуун дөчин дөрвөн/ төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулах нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Ө.Г-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтрэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн талаар:

 

Хохирогч Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай гэрээс дунд гарын мөнгөн аяга-1 ширхэг, "Шүүхийн хамт олноос дурсгав" аяганы ёроол хэсэгт сүлдтэй, Мөнгөн бүс 2010 онд мөнгийг нь өгөөд 80.000 төгрөгөөр хийлгэж байсан 4 хүчтэний сийлбэртэй урд талдаа том тольтой мөн сийлбэртэй, Энх-Амгалан хааны шаазан бурхан дээр үеийн доороо улаан дөрвөлжин тамгатай. Цагаан өнгийн чулуун дунд гарын хөөрөг, улаан даваа толгойтой, хөх торгон зүү ороож оёсон хуучивтар даалинтай сүүлийн үеийн хөөрөг, "Таваган дээр нь 50 насны ойд зориулж Шүүхийн хамт олноос дурсгав" гэсэн бичигтэй Мөнгөн гүц, таваг, 6 хундагатай хос алдагдсан. Нийт 2.020.000 төгрөгийн хохирол учирсан...” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 86-89/, “Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн эд зүйлийн үнэлгээний тайлан /2хх-ийн 96-99-рт/, шүүгдэгч Ө.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Б гэртээ байгаагүй тул байшингийнх нь цонхыг хөшиж онгойлгож ороод байшин дотор байх авдраас нь мөнгөн бүс 1 ширхэг, мөнгөн аяга 1 ширхэг, 1 ширхэг шаазан бурхан, цагаан өнгийн дунд гарын хөөрөг, 6 хундагатай мөнгөн гүц зэргийг хулгайлж авсан. Хохирлоо төлнө...” гэх мэдүүлэг /2хх-ийн 113-114-рт/, хохирогч Г.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай гэрээс 2 пачик тамхи, хуурай сүү 2 уут, оймс, дотуур өмд, саван, вок, өмдний тэлээ, 1 кг чихэр зэрэг 100.000 төгрөгийн эд зүйл алдагдсан байсан. Мөн хөргөгчинд 1 ширхэг хаа, гуя 1 ширхэг, нуруу 1 ширхэг, өвчүү 1 ширхэг зэрэг хонины мax байсан....” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 69-71-рт/,  “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /4-р хх-ийн 79-80-рт/, шүүгдэгч Ө.Гын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар сонсгож байгаа ялыг зөвшөөрч байна. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирлыг төлж барагдуулах болно...” гэх мэдүүлэг /4-р хх-ийн 88-89, 95-96-рт/ болон  хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдэн хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ө. Г-ыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтрэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

 

Иймд шүүгдэгч Ө.Г-аас 650.622 /зургаан зуун тавин мянга зургаан зуун хорин хоёр/ төгрөгийг гаргуулж хохирогч Б-д, 190.800 /нэг зуун ерөн мянга найман зуу/ төрөгийг гаргуулж хохирогч Г.Б-д тус тус олгох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч нарт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч нарт гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тус тус харгалзан шүүгдэгч Ө.Гад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.11-т зааснаар 14 /арван дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 19 жилийн хугацаагаар,  

шүүгдэгч Ө.О-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.11-т зааснаар 14 /арван дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 17 /арван долоо/ жилийн хугацаагаар тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч Ө.О, Ө.Г нарт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эд мөрийн баримтаар хураагдсан 20 см урттай шар өнгийн иштэй 1 /нэг/ ширхэг бахь, улаан хүрэн зүйлийн өнгөөр бохирлогдсон, талийгаачийн хувцас болох “бор өнгийн ноосон цамц, хар өнгийн өмд, цагаан саарал өнгийн өмд, хар хөх өнгийн судалтай цамц, цэнхэр өнгийн футболк, цэнхэр өнгийн дотоож, хар хөх өнгийн 2 /хоёр/ хос оймс зэрэг нийт 7 /долоо/ ширхэг хувцас, бусад зүйлс хэргийн газраас марлонд бэхжүүлж авсан 1 /нэг/ ширхэг цусны дээж, 2 /хоёр/ ширхэг “Түмний хишиг” нэртэй архины шил, улаан өнгийн паск /түрийвч/ зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Ө.О-ын энэ хэргийн улмаас цагдан хоригдсон 829 хоног /найман зуун хорин ес/, Ө.Г-ын цагдан хоригдсон 831 /найман зуун гучин нэг/ хоногийг тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцов.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Э овогт Ө-н Г-ыг бүлэглэж, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, онц харгис хэрцгийгээр хүнийг алсан,  хүнийг алах гэмт хэргийг үйлдэх явцдаа бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн, мөн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох гэрт нэвтрэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд,

Э овогт Ө-н О-ыг бүлэглэж, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, онц харгис хэрцгийгээр хүнийг алсан, хүнийг алах гэмт хэргийг үйлдэх явцдаа бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.11-т тус тус зааснаар шүүгдэгч Ө.Г-ад 14 /арван дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял, мөн шүүгдэгч Ө.Оад 14 /арван дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял,

мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Ө.Гад 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ө.Оад 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял,

шүүгдэгч Ө.Гад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-д зааснаар шүүгдэгч Ө.Гад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.11-т зааснаар оногдуулсан 14 /арван дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д зааснаар оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 19 /арван ес/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар,

шүүгдэгч Ө.Оад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.11-т зааснаар оногдуулсан 14 /арван дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д зааснаар оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 17 /арван долоо/ жилийн хугацаагаар тус тус тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д тус тус зааснаар шүүгдэгч Ө.Гад оногдуулсан 19 /арван ес/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ө.Оад оногдуулсан 17 /арван долоо/ жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ө.Оын цагдан хоригдсон 829 /найман зуун хорин ес/ хоног, шүүгдэгч Ө.Гын цагдан хоригдсон 831 /найман зун гучин нэг/ хоногийг тэдгээрийн эдлэх ялд оруулан тус тус тооцсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ө.О-аас 2.938.272 төгрөгийг, шүүгдэгч Ө.Г-аас 2.938.272 төгрөгийг тус тус гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э-т нийт 5.876.844  844 /таван сая найман зуун далан зургаан мянга найман зуун дөчин дөрвөн/ төгрөгийг, шүүгдэгч Ө.Г-аас 109.800 /нэг зуун ерөн мянга найман зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч Г.Б-д, мөн 650.622 /зургаан зуун тавин мянга зургаан зуун хорин хоёр/ төгрөгийг гаргуулж хохирогч Б-д тус тус олгосугай.

 

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 20 см урттай шар өнгийн иштэй 1 /нэг/ ширхэг бахь, бор өнгийн ноосон цамц 1 /нэг/ ширхэг, хар өнгийн өмд 1 /нэг/ ширхэг, цагаан саарал өнгийн өмд 1 /нэг/ ширхэг, хар хөх өнгийн судалтай цамц 1 /нэг/ ширхэг, цэнхэр өнгийн футболк 1 /нэг/ ширхэг, цэнхэр өнгийн дотоож 1 /нэг/ ширхэг, хар хөх өнгийн 2 /хоёр/ хос оймс, марланд бэхжүүлж авсан 1 /нэг/ ширхэг цусны дээж, 2 /хоёр/ ширхэг “Түмний хишиг” нэртэй архины шил, улаан өнгийн паск /түрийвч/ 1 /нэг/ ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

9. Шүүгдэгч Ө.О, Ө.Г нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч нарын эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

           

            11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч нар, хохирогч, түүний хууль ёсны төлөлөөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ө.О, Ө.Г нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Л.ОДОНЧИМЭГ

ШҮҮГЧИД

                                                                                        Ц.ЭРДЭНЭЧИМЭГ

1. Шүүгдэгч Э овогт Ө-н Г-ыг бүлэглэж, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, онц харгис хэрцгийгээр хүнийг алсан,  хүнийг алах гэмт хэргийг үйлдэх явцдаа бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн, мөн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох гэрт нэвтрэн, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд,

Э овогт Ө-н О-ыг бүлэглэж, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, онц харгис хэрцгийгээр хүнийг алсан, хүнийг алах гэмт хэргийг үйлдэх явцдаа бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.11-т тус тус зааснаар шүүгдэгч Ө.Г-ад 14 /арван дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял, мөн шүүгдэгч Ө.Оад 14 /арван дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял,

мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Ө.Гад 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ө.Оад 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял,

шүүгдэгч Ө.Гад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-д зааснаар шүүгдэгч Ө.Гад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.11-т зааснаар оногдуулсан 14 /арван дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д зааснаар оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 19 /арван ес/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар,

шүүгдэгч Ө.Оад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.7, 2.11-т зааснаар оногдуулсан 14 /арван дөрөв/ жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-д зааснаар оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 17 /арван долоо/ жилийн хугацаагаар тус тус тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д тус тус зааснаар шүүгдэгч Ө.Гад оногдуулсан 19 /арван ес/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ө.Оад оногдуулсан 17 /арван долоо/ жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ө.Оын цагдан хоригдсон 829 /найман зуун хорин ес/ хоног, шүүгдэгч Ө.Гын цагдан хоригдсон 831 /найман зун гучин нэг/ хоногийг тэдгээрийн эдлэх ялд оруулан тус тус тооцсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ө.О-аас 2.938.272 төгрөгийг, шүүгдэгч Ө.Г-аас 2.938.272 төгрөгийг тус тус гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э-т нийт 5.876.844  844 /таван сая найман зуун далан зургаан мянга найман зуун дөчин дөрвөн/ төгрөгийг, шүүгдэгч Ө.Г-аас 109.800 /нэг зуун ерөн мянга найман зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч Г.Б-д, мөн 650.622 /зургаан зуун тавин мянга зургаан зуун хорин хоёр/ төгрөгийг гаргуулж хохирогч Б-д тус тус олгосугай.

 

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 20 см урттай шар өнгийн иштэй 1 /нэг/ ширхэг бахь, бор өнгийн ноосон цамц 1 /нэг/ ширхэг, хар өнгийн өмд 1 /нэг/ ширхэг, цагаан саарал өнгийн өмд 1 /нэг/ ширхэг, хар хөх өнгийн судалтай цамц 1 /нэг/ ширхэг, цэнхэр өнгийн футболк 1 /нэг/ ширхэг, цэнхэр өнгийн дотоож 1 /нэг/ ширхэг, хар хөх өнгийн 2 /хоёр/ хос оймс, марланд бэхжүүлж авсан 1 /нэг/ ширхэг цусны дээж, 2 /хоёр/ ширхэг “Түмний хишиг” нэртэй архины шил, улаан өнгийн паск /түрийвч/ 1 /нэг/ ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

9. Шүүгдэгч Ө.О, Ө.Г нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч нарын эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

           

            11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч нар, хохирогч, түүний хууль ёсны төлөлөөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ө.О, Ө.Г нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Л.ОДОНЧИМЭГ

ШҮҮГЧИД

                                                                                        Ц.ЭРДЭНЭЧИМЭГ