Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 11 өдөр

Дугаар 49

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:      Улсын яллагч                                          Г.Энхмаа  Шүүгдэгч нарын өмгөөлөгч   А.Отгонбаяр      Нарийн бичгийн даргаар                        Ө.Энх-Амар нар  оролцов.

          Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгаас мөрдөн байцаалт явуулж, Мөн аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Л.М, Н.Б нарт холбогдох 1932000000105  тоот  хэргийг хянан хэлэлцэв. Үндсэн захиргаа; Монгол Улсын иргэн Л.М, Монгол Улсын иргэн, Н.Б, Шүүгдэгч: Л.М нь Н.Бтой бүлэглэн 05-62 УНА улсын дугаартай “Mitsubishi Delica” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар багийн нутаг “Хар модотын ам” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 16 ширхэг зулзаган шинэс, 48 ширхэг зулзаган хус мод бэлтгэж тээвэрлэн байгаль экологид 6.040.000 /зургаан сая дөчин мянга/-н төгрөгийн хохирол учруулсан, Шүүгдэгч: Н.Б нь Л.Мтай бүлэглэн 08-36 УБР улсын дугаартай “Mitsubishi Delica” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар багийн нутаг “Хар модотын ам” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 12 ширхэг зулзаган шинэс, 58 ширхэг зулзаган хус мод бэлтгэж байгаль экологид 5.820.000 /таван сая найман зуун хорин мянга/-н төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. Тодорхойлох нь Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд; 1.Шүүгдэгч Л.Мын мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 05 дугаар сарын 24-нд яллагдагчаар өгсөн:  ...Би зулзаган хус, шинэс моднуудыг ганцаараа ухаж авсан. Би найз Бямба-Отгоны туслалцааг аваагүй, БямбаОтгон надад тусалж миний машиныг жолоодож л явсан хүн болохоос энэ хэрэгт хамааралтай хүн биш шүү дээ. Машинаа засуулахаар Улаанбаатар хотоос дагуулж ирсэн юм. Ийм учраас Бямба-Отгон бид хоёр бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй байна. Миний бэлтгэсэн 144 ширхэг модноос 140 ширхэг нь Мандал сумын цэцэрлэгт хүрээлэнгүүдэд таригдсан. 4 ширхэг мод нь хугарсан болохоор таригдаагүй. Иймд бэлтгэсэн моднуудыг тариад ургаж байгаа болохоор хохирол төлөгдсөн гэж бодож байна. ...Алт ухаад эвдэгдсэн газраас овоолготой шороон дээр ургасан  моднуудыг бэлтгэсэн байгаа.  ...гэх мэдүүлэг, /хх-ийн 87-р ху/, 2.Шүүгдэгч Л.Мын шүүх хуралдааны шатанд өгсөн:  Миний аав, ах хоёр их ойрхон өнгөрсөн учраас тэр моднуудыг өөрийн амьдардаг газар шилжүүлэн суулгаж төгөл байгуулах зорилготой авч явсан юм. Тэгээд моднуудаа ачиж яваад 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд цагдаад баригдсан. Бид 2 уг моднуудыг хатахаас өмнө суулгах талаар санал болгож ургах боломжтой нийт модыг Сэлэнгэ аймгийн Мандал сумын төмөр зам, цэцэрлэгт хүрээлэнд бид 2 өөрийн биеэр тарьж, арчилсан. Модыг анх авахдаа цааш нь зарж борлуулах ашиг олох гэсэн ямар нэг зорилго байгаагүй. Ургаж байсан газар алтны уурхайн отвоолд байсан налуу шороонд ургасан байсан тул авсан юм. Мөн би өөрөө байгаль орчин цэвэрлэдэг төрийн бус байгууллагад албан бус ажилтнаар ажилладаг байгаа. Миний авсан моднууд нурам шороонд далий ургаж байсан тул хэзээ мөдгүй унах юм байна даа гэж бодсон юм. Тиймээс шилжүүлж суулгах гэж авсан. Тийм зорилготой байсан юм Би 3 сард алтны нинжа нартай тохиролцож хүргэж ирсэн юм. Би 10 хоногийн хугацаатай тохирсон байсан ч 1 хоноод машин эвдэрчихсэн юм. Тэгээд би жаахан дулааруулж байгаад 5 сард Н.Быг гуйсан юм. Би Н.Бтой 1 жилийн өмнө аялал, жуулчлалын компанид байхдаа танилцаж байсан. Тэгээд би Н.Быг “машин янзлаад буцаж ирэхдээ бариад ирээч” гэсэн юм. Бид хоёрыг эхлээд очиход тэнд 1 нинжа залуу байсан юм. Тэгээд би Н.Бд “энэ алтан дээр ажилладаг хүмүүсийг харчихаад ирье” гэж хэлсэн. Ер нь анхнаасаа мод авах зорилго байгаагүй. Тэрүүгээр алт сонирхоод явж байтал хазгай газар ургасан моднууд байхаар нь нураад уначих вий гэж өөрөө бодоод л авчихсан

юм. Тэгээд хийсэн хэргийнхээ гэм бурууг хүлээж гэмшиж байна... гэх мэдүүлэг, 3.Шүүгдэгч Н.Бы мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 05 дугаар сарын 24-нд яллагдагчаар өгсөн: ...Тэгээд Мандал сум руу орж явахад цагдаа нар шалгаад зулзаган моднуудыг зөвшөөрөлгүйгээр тээвэрлэж явна гээд саатуулсан. Би зөвшөөрөл авах ёстой юм байна гэдгийг мэдээгүй.  ...гэх мэдүүлэг, /хх-ийн 90-р ху/, 4.Шүүгдэгч Н.Бы шүүх хуралдааны шатанд өгсөн:  2019 оны 05 дугаар сарын эхэн үеэр Л.М намайг “машин янзлаад өгөөч” гэж гуйсны дагуу хамт явж машиныг нь янзалж өгсөн. Тухайн үедээ мод авсан талаар мэдээгүй. Хотруу хөдлөх үед машин дотор бүтээлэгтэй зүйл байхаар нь юу болохыг асуухад “Аав, ах хоёрынхоо дурсгалд зориулж мод тарих гэж байгаа юм аа” гэхээр нь би илүү зүйл асуугаагүй. Тухайн үедээ мэдээгүй. Би машинаа янзалж байсан. Л.М ирж очоод л яваад байсан юм. Тэгээд би ажлаа дуусаад хөдлөх үед юм аччихсан байхыг нь хараад асуусан. Тэгээд Л.Мыг учраа хэлэхэд нь өөр илүү зүйл асуугаагүй. Мөн зөвшөөрөлтэй авдаг талаар ч сайн мэдэхгүй байсан. Би өөрийн үйлдлийн гэм буруугаа хүлээж байна...гэх мэдүүлэг, 5.Хохирогч Э.Одгаравын мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 06 дугаар сарын 26-нд өгсөн: ... Байгаль экологид учруулсан хохирлыг нөхөн төлүүлмээр байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 142-р ху/, 6. Гэрч Р.Нарангийн мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 05 дугаар сарын 21-нд өгсөн: ...2019 оны 05 дугаар сарын 09-нд цагдаагийн хяналтаар илэрч саатуулагдсан цагаан өнгийн 2 “Делика” маркийн машинд ачсан моднуудыг жолоочоор буулгуулан үзлэг хийж тоолоход нийт 144 ширхэг зулзаган мод ачсан байсан. Мандал сумын ойгоос зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн 136 ширхэг модыг ургах боломжтой байгаа үед нь тарих шаардлагатай байсан тул хүлээн авч цэцэрлэгт хүрээлэнгүүдэд тариулсан. Одоо эдгээр моднууд ургаж байгаа... гэх мэдүүлэг, /хх-ийн 30-р ху/, 7. Гэрч Б.Төмөрбаатарын мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 05 дугаар сарын 17-нд өгсөн: ...Би хувиараа гар аргаар алт олборлодог. Намайг 2019 оны 05 дугаар сарын эхэн үед “Хар модот” гэх газар алт хайгаад явж байхад Л.М, Н.Б нар нь цагаан өнгийн “Делика” маркийн машинтай ирсэн. Би тэднээс тамхи гуйгаад танилцаж ойр зуурын юм ярихад “машин эвдэрчихсэн, засах гээд явна” гэж ярьсан ба эвдэрсэн гэх машин нь “Хар модот” гэх нэртэй хуучин алт олборлож  байсан газрын отвоолын хажууд байсан. ...Алтны отвоол буюу алт олборлоод шороог нь овоолсон газрын урд өвөр, ар хэсгээр зулзаган хуснууд болон өөр бусад төрлийн мод ургасан байдаг.  ...гэх мэдүүлэг, /хх-ийн 65-66-р ху/, 8. Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн №18-04-003/18 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...ойн газраас 2012 онд гаргасан “Монгол орны ойн таксацын лавлах”-ыг үндэслэн тооцоход 1-2 метрийн урттай 16 ширхэг зулзаган Шинэс

мод нь насны I ангид, 1-2 метрийн урттай 26 ширхэг, 2-3 метрийн урттай 32 ширхэг Хус моднууд нь l, II ангид хамаарч байна. ... Байгаль орчны сайдын 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн “ойн экологи-эдийн засгийн үнэлгээг батлах тухай” 394 тоот тушаалын 4 дүгээр хавсралтыг үндэслэн тооцоход 1-2 метрийн урттай 16ш зулзаган Шинэсний экологи-эдийн засгийн үнэлгээ нь 1.600.000 төгрөг, 1-2 метрийн урттай 26ш зулзаган Хусны экологи-эдийн засгийн үнэлгээ нь 1.560.000 төгрөг, 2-3 метрийн урттай 32ш зулзаган Хусны экологи-эдийн засгийн үнэлгээ нь 2.880.000 төгрөг буюу нийт 6.040.000 төгрөг болж байна.   ...гэх дүгнэлт, /хх-ийн 146-147-р ху/, 9.Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн №18-04-003/17 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...ойн газраас 2012 онд гаргасан “Монгол орны ойн таксацын лавлах”-ыг үндэслэн тооцоход 1-2 метрийн урттай 12 ширхэг зулзаган Шинэс мод нь насны I ангид, 1-2 метрийн урттай 20 ширхэг, 2-3 метрийн урттай 38 ширхэг Хус моднууд нь l, II ангид хамаарч байна. ...Байгаль орчны сайдын 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн “ойн экологи-эдийн засгийн үнэлгээг батлах тухай” 394 тоот тушаалын 4 дүгээр хавсралтыг үндэслэн тооцоход 1-2 метрийн урттай 12ш зулзаган Шинэсний экологи-эдийн засгийн үнэлгээ нь 1.200.000 төгрөг, 1-2 метрийн урттай 20ш зулзаган Хусны экологи-эдийн засгийн үнэлгээ нь 1.200.000 төгрөг, 2-3 метрийн урттай 38ш зулзаган Хусны экологи-эдийн засгийн үнэлгээ нь 3.420.000 төгрөг буюу нийт 5.820.000 төгрөг болж байна.  ...гэх дүгнэлт, /хх-ийн 152-153-р ху/, 10. Хараа бүсийн сум дундын ойн ангийн 2019 оны 05 дугаар сарын 10ны өдрийн №2019/18 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...Байгаль орчны сайдын 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн “ойн экологи-эдийн засгийн үнэлгээг батлах тухай” 394 тоот тушаалын 4 дүгээр хавсралт “1 ширхэг зулзаган, залуу модны экологи эдийн засгийн үнэлгээ”-ээр 1-2 м өндөртэй Шилмүүст мод 100.000 төгрөг, 1-2м өндөртэй навчит мод 60.000 төгрөг, 2-3м өндөртэй навчит мод 90.000 төгрөг байхаар тогтоосон ба шилмүүст модонд- шинэс, нарс, хуш, гацуур, жодоо, навчит модонд- хус, хайлаас, улиас, улингар, бургас модыг хамруулна гэж заасан байдаг. Дээрх 12 ширхэг зулзаган шинэс, 58 ширхэг зулзаган хус модны экологи эдийн засгийн үнэлгээг тогтооход: 1-2м өндөртэй зулзаган шинэс 12 ширхэг х100.000төг=1.200.000 төг, 1-2м өндөртэй зулзаган хус 20 ширхэг х 60.000 төг =1.200.000 төг, 2-3м өндөртэй зулзаган хус 38 ширхэг  х  90.000 төг = 3.420.000 төг, Нийт экологи-эдийн засгийн үнэлгээ 5.820.000 төгрөг болж байна. ...гэх дүгнэлт, /хх-ийн 57-58-р ху/, 11. Хараа бүсийн сум дундын ойн ангийн 2019 оны 05 дугаар сарын 23ны өдрийн №2019/19 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...Байгаль орчны сайдын 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн “ойн экологи-эдийн засгийн үнэлгээг батлах тухай” 394 тоот тушаалын 4 дүгээр хавсралт “1 ширхэг зулзаган, залуу модны экологи эдийн засгийн үнэлгээ”-ээр 1-2 м өндөртэй Шилмүүст мод 100.000 төгрөг, 1-2м өндөртэй навчит мод

60.000 төгрөг, 2-3м өндөртэй навчит мод 90.000 төгрөг байхаар тогтоосон ба шилмүүст модонд- шинэс, нарс, хуш, гацуур, жодоо, навчит модонд- хус, хайлаас, улиас, улингар, бургас модыг хамруулна гэж заасан байдаг. Дээрх 16 ширхэг зулзаган шинэс, 58 ширхэг зулзаган хус модны экологи эдийн засгийн үнэлгээг тогтооход: 1-2м өндөртэй зулзаган шинэс 16 ширхэг х 100.000төг=1.600.000 төг, 1-2м өндөртэй зулзаган хус 26 ширхэг х 60.000 төг =1.560.000 төг, 2-3м өндөртэй зулзаган хус 32 ширхэг х  90.000 төг= 2.880.000 төг, Нийт экологи эдийн засгийн үнэлгээ 6.040.000 төгрөг болж байна.  ...гэх дүгнэлт, /хх-ийн 32-р ху/,          12. Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2020.01.29-ний өдөр №2020/01 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: Иргэн Н.Б, Л.М нарын ойгоос зөвшөөрөлгүй ухаж тээвэрлэсэн мод одоо Мандал сумын цэцэрлэгт хүрээлэн, Цагдаагийн хэлтэс, Төмөр замын өртөөний хашаа зэрэг газруудад ургаж байна. Үүнийг нэг бүрчлэн тоолж үзлээ. Үүнд: 0-1метрийн өндөртэй Шинэс мод 28 ширхэг, 1-2 метрийн өндөртэй Хус мод 44 ширхэг, 2-3 метрийн өндөртэй Хус мод 64 ширхэг буюу нийт 136 ширхэг мод ургаж байна.     136 ширхэг модны экологи-эдийн засгийн үнэлгээг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 394 дүгээр тушаалын 4 дүгээр хавсралт буюу “Нэг ширхэг зулзаган залуу модны экологи-эдийн засгийн үнэлгээ” тогтоох аргачлалыг баримтлан тогтоосон.     Үүнд: Зулзаган модны экологи-эдийн засгийн үнэлгээг тооцоход: 28 ширхэг Шинэс модны экологи-эдийн засгийн үнэлгээ: Шинэс нь шилмүүст мод учир 1метр өндөртэй 1 модны үнэ 100.000 төгрөг, 28ш шинэс мод х 100.000 төгрөг = 2.800.000 төгрөг, 1.5-2 метр өндөртэй 44ш хус мод. Хус мод нь навчит мод тул 1 ширхэг хус модны үнэ 60.000 төгрөг. 44ш х 60.000 төгрөг = 2.640.000 төгрөг, 2-3метр өндөртэй хус мод 1ш нь 90.000 төгрөг, 64ш х 90.000 төгрөг = 5.760.000 төгрөг, Нийт дүн 2.800.000төг+ 2.640.000төг +5.760.000төг = 11.200.000 төгрөг          Одоо амьд байгаа нийт 136 ширхэг модны экологи-эдийн засгийн үнэлгээ нь 11.200.000 төгрөг болж байна.

№ Өндөр метр Тоо ширхэг Мөнгөн үнэлгээ төгрөг

Экологи эдийн засгийн үнэлгээ 1 1 метр 28 100.000 2.800.000 2 1.5-2 метр 44 60.000 2.640.000 3 2-3 метр 64 90.000 5.760.000 4 1м Шинэс Нийт 136 11.200.000 1.Экологи-эдийн засгийн үнэлгээг үндэслэн байгаль орчинд учруулсан хохирлыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх заалтад зааснаар буюу ойн санд учирсан хохирлыг экологи-эдийн засгийн

үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно. 11.200.000 төгрөг х 3 = 33.600.000 төгрөг Байгаль орчинд 33.600.000 төгрөгний хохирол учруулсан байна. 2. Ойгоос зөвшөөрөлгүй ухаж тээвэрлэсэн 144 ширхэг модноос 136 ширхэг мод нь Мандал сумын цэцэрлэгт хүрээлэн, Цагдаагийн хэлтэс, Төмөр замын өртөөний хашаа зэрэг газруудад ургаж байна. Харин 1ширхэг  2метр хүртэл өндөртэй хус мод хаана тарьсан нь тодорхойгүй байна. 3.144 ширхэг модноос 7 ширхэг мод үхсэн, 1 ширхэг хус мод нь тодорхойгүй тул эдгээр 8 модны экологи эдийн засгийн үнэлгээг тооцоход: Хус мод: 6ш хус мод гол ишний диаметрээр тооцоход 2м хүртэл өндөртэй, 1ш модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 60.000 төгрөг, 6ш мод х 60.000 төгрөг = 360.000 төгрөг 4. 1 алга болсон хус модыг 2 хүртэл метр өндөртэй гэж үзээд 1ш зулзаган модны           үнэлгээ 60.000 төгрөг. 1ш мод х 60.000 төгрөг = 60.000 төгрөг       5.  Шинэс мод: 1ширхэг 1 метр хүртэл өндөртэй шинэс мод 1 бүрийн үнэ 100.000     төгрөг. 1ш мод х 100.000 төгрөг = 100.000 төгрөг Нийт экологи-эдийн засгийн үнэлгээ: 360.000төг+60.000төг+100.000төг= 520.000 төгрөг       6. Байгаль орчинд учруулсан хохирлыг тооцоход: 520.000төг х 3 = 1.560.000 төгрөг 13. “Ашид билгүүн” ХХК-ний 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн №СЭА-81 дугаартай үнэлгээний тайлан: ...05-62 УНА улсын дугаартай 1996 онд Япон улсад үйлдвэрлэгдэж 2006 онд Монгол улсад орж ирсэн “Mitsubishi Delica” маркийн автомашины өнгө үзэмж, техникийн байдлаас хамаарч 2019 оны 06 сарын байдлаар 1.000.000 төгрөг болохыг, ...08-36 УБР улсын дугаартай 1999 онд Япон улсад үйлдвэрлэгдэж 2009 онд Монгол улсад орж ирсэн “Mitsubishi Delica” маркийн автомашины өнгө үзэмж, техникийн байдлаас хамаарч 2019 оны 06 сарын байдлаар 1.200.000 төгрөг болохыг тус тус тодорхойлов. ...гэх дүгнэлт, /хх-ийн 163-р ху/, 14. Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, /хх-ийн 171-172-р ху/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 91-97-р ху/, эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөгчийн санал, прокурорын тогтоол /хх-ийн 20-25-р ху/, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 11,31,35,56,73-р ху/, шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 12-13, 32, 57-58,74, 77, 146-148, 152-154, 163-р ху/, шүүгдэгч нарт шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 34,13,34,60-61,75,7980,156-157,164-165-р ху/ хохирогчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 158-р ху, 166-р ху/, шүүгдэгч нараас яллагдагчаар татан мэдүүлэг авсан тэмдэглэл, /хх-ийн 40-42-р ху/, эд зүйл, баримт бичиг, гомдол мэдээлэл, бусад баримтыг хавтаст хэрэгт тусгах тухай мөрдөгчийн тогтоол,

/хх-ийн 69,72,107-р ху/, шүүгдэгч нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 113-р ху, 118-р ху/, Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2019 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн 18-04-340/13 дугаартай акт, /хх-ийн 77-р ху/, шүүгдэгч нарын захиргааны арга хэмжээ хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 85-р ху/, шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд, /хх-ийн 102-106р ху/, шүүгдэгч нарт хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 168-169-р ху/, хохирогчид хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 167-р ху/, Дахин шинжилгээ хийлгэх тухай прокурорын тогтоол, /хх-ийн 143-145,149-151,159-161-р ху/,. Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын  2020.01.29-ний өдөр №2020/01 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Мыг Н.БямбаОтгонтой бүлэглэн 05-62 УНА улсын дугаартай “Mitsubishi Delica” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар багийн нутаг “Хар модотын ам” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 16 ширхэг зулзаган шинэс, 48 ширхэг зулзаган хус мод бэлтгэж тээвэрлэн байгаль экологид 6.040.000 /зургаан сая дөчин мянга/ төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч Н.Быг Л.Мтай бүлэглэн 08-36 УБР улсын дугаартай “Mitsubishi Delica” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар багийн нутаг “Хар модотын ам” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 12 ширхэг зулзаган шинэс, 58 ширхэг зулзаган хус мод бэлтгэж байгаль экологид 5.820.000 /таван сая найман зуун хорин мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон гэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн бөгөөд дээрхи 144 ширхэг зулзаган модноос 136 ширхэг зулзаган мод нь Мандал сумын Ширхэнцэг уулын баруун талд байрлах цэцэрлэгт хүрээлэн, Цагдаагийн хэлтэс, Төмөр замын өртөөний хашаанд одоо амьд ургаж байгаа болох нь:  ...Иргэн Н.Б, Л.М нарын ойгоос зөвшөөрөлгүй ухаж тээвэрлэсэн мод одоо Мандал сумын цэцэрлэгт хүрээлэн, Цагдаагийн хэлтэс, Төмөр замын өртөөний хашаа зэрэг газруудад ургаж байна. Үүнд: 0-1метрийн өндөртэй шинэс мод 28 ширхэг, 1-2 метрийн өндөртэй хус мод 44 ширхэг, 2-3 метрийн өндөртэй хус мод 64 ширхэг буюу нийт 136 ширхэг мод ургаж байна. 144 ширхэг модноос 7 ширхэг мод үхсэн, 1 ширхэг хус мод нь тодорхойгүй.  ...гэх Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын  2020 оны 01-р сарын 29-ний өдрийн №2020/01 тоот дүгнэлтээр батлагдаж байна. Хэдийгээр шүүгдэгч нар нь нийт 144 ширхэг зулзаган модыг зөвшөөрөлгүйгээр шилжүүлэн суулгахаар ухаж авсан нь батлагдаж байгаа боловч эдгээр зулзаган моднуудаас 136 ширхэгийг нь Мандал сумын цэцэрлэгт хүрээлэн, Цагдаагийн хэлтэс, Төмөр замын өртөөний хашаа зэрэг

газруудад шилжүүлэн суулгаж, одоо ургаж байгаа нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр батлагдаж байна. Иймд шүүгдэгч нараас хохирлыг гаргуулахдаа байгальдаа амьд ургаж байгаа моднуудын хохирлыг хасч ургаагүй буюу алга болсон моднуудын үнэлгээг тооцон гаргах нь зүйтэй. Мөн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт: “Энэ хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хохиролд байгаль орчны хяналтын улсын байцаагч нөхөн төлбөр ноогдуулна” гэж хуульчилсан бөгөөд энэ хуульд заасны дагуу Байгаль орчны Хяналтын Улсын байцаагч ойн санд учирсан хохирлыг ойн экологиэдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлбөр ноогдуулсан акт гаргаагүй, хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж хавтаст хэрэгт хавсаргаагүй байх тул экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр гаргуулах боломжгүй байна. Шүүгдэгч Л.М, Н.Б нар нь бүлэглэн 05-62 УНА улсын дугаартай “Mitsubishi Delica” маркийн болон 08-36 УБР улсын дугаартай “Mitsubishi Delica” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан тээврийн хэрэгсэл ашиглан 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар багийн нутаг “Хар модотын ам” гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр зулзаган шинэс, зулзаган хус мод бэлтгэж тээвэрлэн байгаль экологид 520.000 /таваг зуун хорин мянга/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн гэм хэргээ шударгаар хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримт болох эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, мэдүүлгийн газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, шүүгдэгч нарт шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, хохирогчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, . Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын  2020.01.29-ний өдөр №2020/01 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт, хууль сануулан авсан хохирогч нараас мэдүүлэг авсан тэмдэглэл зэргээр батлагдаж байх тул шүүгдэгч нарыг “...бүлэглэж хууль бусаар мод бэлтгэж тээвэрлэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах нь зүйтэй          Шүүгдэгч Л.М, Н.Б нарын гэмт үйлдлийн улмаас байгаль экологид нийт 520.000/таван зуун хорин мянган/ төгрөгийн хохирол учирсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохиролд тооцсон бөгөөд байгаль экологид учруулсан хохирлоо  гэм буруугийн хурлын дараа завсарлага авсан хугацаанд төлж барагдуулсан байна.         Шүүгдэгч Л.М, Н.Б нарын гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт

хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд энэ хуулийн ерөнхий ангид заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна.          Харин шүүгдэгч Л.М, шүүгдэгч Н.Б нар нь үйлдсэн хэрэгтээ гэмшин байгаа, мөн үйлдсэн хэргээ болон гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх тул мөн хуулийн ерөнхий ангийн 7.1-р зүйлийн 1 дэх хэсэгт аасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар  хорих ял оногдуулахгүйгээр  шүүгдэгч Н.БямбаОтгоныг 01 /нэг/ жилийн хугацаагаар, шүүгдэгч Л.Мыг  01 /нэг/ жил 6/зургаан/ сарын хугацаагаар тус тус тэнсэж, уг хугацаанд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгох нь зүйтэй.        Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3-р зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч Л.М, шүүгдэгч Н.Б нарыг оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчилж зорчин явахдаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, тэнссэн хугацаанд үүргийг биелүүлэхгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Л.М, шүүгдэгч Н.Б нарт мэдэгдэв.           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2-р зүйлийн 1.3, 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М, шүүгдэгч Н.Б нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 05-62УНН улсын дугаартай  “Mitsubishi Delica” маркийн тээврийн хэрэгсэл /1.000.000 төгрөгний үнэтэй/, нь Б.Баярсайнжаргалын эзэмшлийнх болох нь хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдож байх тул дээрхи тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, эзэмшигч Б.Баярсайнжаргалд олгож, шүүгдэгч Л.Маас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан дээрхи тээврийн хэрэгслийн үнэ 1.000.000 төгрөгийг болон 08-36 УБР улсын дугаартай “Mitsubishi Delica” маркийн автомашиныг буюу 1.200.000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй.         Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирсэн 1 ширхэг СДИ-г хэрэгт нь хавсарган үлдээхээр шийдвэрлэснийг дурьдах нь зүйтэй. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээхээр шийдвэрлэв.     

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2-р зүйлийн 4, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1, 4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:              

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Боржигон овогт Л.М, Боржигон овогт Н.Б нарыг мөн хуулийн тусгай ангийн

24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “...Хууль бусаар мод бүлэглэж бэлтгэж тээвэрлэх” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.             

2.Иргэний хуулийн 497-р зүйлийн 497.1-д зааснаар шүүгдэгч Л.Маас 260.000 төгрөг, шүүгдэгч Н.Боос 260.000 төгрөг, нийт 520.000 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэсэн боловч хохирол төлөхөөр завсарлага авсан хугацаанд дээрхи төлбөрийг бүрэн төлсөн болохыг дурьдсугай.            

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1-р зүйлийн 1 дэх хэргийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2т зааснаар шүүгдэгч, нарт  хорих ял оногдуулахгүйгээр  шүүгдэгч Боржигон овогт Н.Быг 01/нэг/ жилийн хугацаагаар, шүүгдэгч Боржигон овогт Л.Мыг  01/нэг/ жил 6/зургаан/  сарын хугацаагаар тус тус тэнсэж, уг тэнссэн хугацаанд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.            

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3-р зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч Л.М, шүүгдэгч Н.Б нарт оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчилж зорчин явахдаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.            

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд дээрхи үүргийг биелүүлэхгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Л.М, шүүгдэгч Н.Б нарт мэдэгдсүгэй.            

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2-р зүйлийн 1.3, 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.М,шүүгдэгч Н.БямбаОтгон нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 05-62УНН улсын дугаартай “Mitsubishi Delica” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, эзэмшигч Б.Баярсайнжаргалд олгож, шүүгдэгч Л.Маас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан дээрхи тээврийн хэрэгслийн үнэ 1.000.000 төгрөгийг болон 08-36 УБР улсын дугаартай “Mitsubishi Delica” маркийн автомашиныг буюу 1.200.000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлогод оруулсугай.          

7.Эд мөрийн баримтаар хураагдсан СДИ 1 ширхэгийг эрүүгийн хэрэгт нь хавсарган үлдээсүгэй.          

8. Шүүгдэгч Л.М, Н.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.           

9.Шүүгдэгч Л.М, Н.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.          

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.          

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш

15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, хохирогч,  шүүгдэгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.          

12.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.

13. Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.         

14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1-р зүйлийн 2-т зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                                  С.НОЛХООСҮРЭН