Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 50

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:      Улсын яллагч                                          Т.Нансалмаа  Шүүгдэгчийн өмгөөлөгч   М.Гансүх      Нарийн бичгийн даргаар                        С.Энхтайван нар  оролцов.

          Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгаас мөрдөн байцаалт явуулж, Мөн аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Дад холбогдох 1931002850220 тоот  хэргийг хянан хэлэлцэв. Үндсэн захиргаа; Монгол Улсын иргэн эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл, Сонгинохайрхан дүүргийн дүүргийн хэргийн анхан шатны шүүхийн 1999 оны 05-р сарын 05-ны өдрийн 191 тоот шийдвэрээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239-р зүйлийн 239.2-т зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж, хянан харгалзсан,  бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, Б.Д, , Шүүгдэгч: Б.Д нь 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Бэрлэгийн цагаан тохой” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. Тодорхойлох нь Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд; 1.Шүүгдэгч Б.Дын мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 11 дүгээр сарын 25-нд яллагдагчаар өгсөн:  ...Би Улаанбаатар хотод хувиараа хөдөлмөр эрхлэж амьдардаг юм. Сэлэнгэ аймгийн Ерөө суманд ашигт малтмал олборлох үйл ажиллагаа гэрээ байгуулан явуулдаг гэдгийг найз нөхдөөсөө сонссон учир уг ажлыг

хийхээр 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр шиг санаж байна, өөрийн найз Гульжазирагаас техник хэрэгслийг нь түрээслэн авч түрээсийн техник хэрэгслээ Ерөө сумын нутаг “Бэрлэгийн цагаан тохой” гэх газарт аваачиж, гэр барьж тохижуулсан. Ингээд тухайн газарт ашигт малтмал олборлох гэрээ байгуулах болон зөвшөөрөл хөөцөлдсөн боловч энэ хугацаанд миний хөөцөлдсөн бичиг баримтууд бүтээгүй. Энэ хугацаанд би ямар нэгэн байдлаар ашигт малтмал олборлох зорилгоор газар ухаж алт олборлоогүй ба нөхөн сэргээлтийн ажил хийсэн учир ажилчдын цалин мөнгө, хоол хүнс, түлш хэрэг болсон учир 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс тухайн газартаа ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан. Ингээд цагдаа нар хяналт шалгалтаар ирж миний алт олборлох зорилгоор ухсан байсан газрыг хэмжиж, ашигласан техник хэрэгслүүдийг битүүмжилсэн. ...Байгаль орчинд учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулж дууссан. Мөн би өөрийн хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна.  ...гэх мэдүүлэг, /хх-ийн 90-92-р ху/, 2.Шүүгдэгч Б.Дын шүүх хуралдааны шатанд өгсөн: ...Гэм буруугийн талаар маргаан байхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул ярих зүйл байхгүй. Тухайн газарт анх  07 дугаар сарын 15-нд очсон. Тэгээд олборлолт хийгээгүй байж байтал баригдсан. Олборлолт явуулахаас өмнө тэнд байсан нүхнүүдийг булж нөхөн сэргээлтийн ажил хийж байсан. Хамт ажиллаж байсан хүн маань “нөхөн сэргээлт хийж байвал нааштай хариу гарч магадгүй” гэж хэлсэн болохоор нөхөн сэргээлт хийсэн. Газар ухсан талаарх шинжээчийн дүгнэлтээр тогтоосон хэмжээг хүлээн зөвшөөрч байна. Байгаль экологид учруулсан хохирлоо нөхөн төлж барагдуулсан Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Надад торгуулийн ял оногдуулж өгнө үү.  ...гэх мэдүүлэг, 3. Хохирогч Э.Одгаравын мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр өгсөн: ...Хуульд заасны дагуу хууль бусаар ашигт малтмал олборлосон гэм буруутай хүмүүсээр байгаль экологид учруулсан хохирлоо барагдуулж, нөхөн сэргээлтээ хийсэн тохиолдолд гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.  ...гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-р ху/, 4.Иргэний нэхэмжлэгч З.Гульжазирагийн мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 10 дугаар сарын 27-ны өдөр өгсөн: ...Би өөрийн эзэмшлийн ROBEX 290 LC-7, ROBEX 3000 LC-7 загварын экскаваторуудаа Б.Д гэх хүнд 2019 оны 06 дугаар сарын 10ны үед түрээслүүлсэн. Тухайн үед Б.Д нь олборлолтоосоо шалтгаалан 10.000.000 төгрөг өгнө гэж бид хоорондоо ямар нэгэн бичгээр гэрээ хийгүй, амаар ярилцаж тохироод өгсөн. Ингээд 08 дугаар сарын 10-ны үед Б.Д нь “цагдаад шалгагдаж байгаа олигтой ажил төрөл хийж чадсангүй” гэж хэлээд надад экскаваторуудыг өгсөн. Миний экскаваторуудын компьютерийг хураан авсан байсан. Би өөрийн экскаваторыг 60.000.000 төгрөг, ROBEX 3000 LC-7 загварын эксковаторыг 30.000.000 төгрөгөөр үнэлнэ. Миний эксковаторууд олон жил Монголд ажилласан учир эвдрэл гэмтэлтэй байсан.   ...гэх мэдүүлэг, /хх-ийн 30-32-р ху/, 5. Гэрч Л.Баярсайханы мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 08 дугаар сарын 17ны өдөр өгсөн: ...Уурхайг Дагмид гэх хүн хариуцдаг, байхгүй үед нь Баясаа гэдэг залуу

хариуцдаг. Анх намайг уурхайд ирэхэд уурхайн ажил хэвийн явагдаж байсан. Эксковатор, ковш гээд техникүүд урд харагдаж байгаа овоолго шороон дээр энд тэнд нь гараад л ажиллаад байсан. Анх намайг 07  дугаар сард ирэхэд одоо ажиллаж байгаа байгаа талбайгаас байруун тийш 200-300 метр орчим зайд ажиллаж байсан. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 36-38-р ху/, 6. Гэрч Д.Эрдэнэбилэгийн мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдөр өгсөн: ...Одоогоос 7 хоногийн өмнө ирсэн. Би ирээд 7 хоног усан буучнаар ажилласан юм. Уурхайн үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан. Экскаватор техник хэрэгслүүд урд талбайд ажиллаж байсан.  ...гэх мэдүүлэг, /хх-ийн 32-33-р ху/, 7. Гэрч Ч.Алтанцацралын мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдөр өгсөн: ...Би 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр одоо уурхай байрлаж байгаа газарт ирсэн. Намайг ирэхэд 10 гаруй гэр баригдсан байсан. Уурхайг Дагмид гэх хүн хариуцдаг. ...Уурхайд 1 ковш, бусад техник хэрэгслүүд нь хэд байгааг мэдэхгүй байна. Тухайн техник хэрэгслүүд хэний эзэмшлийнх болохыг нь мэдэхгүй байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 41-42-р ху/, 8. Гэрч Ч.Намсрайн мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдөр өгсөн: ...Уурхайг Дагмид гэх хүн хариуцан ажиллуулдаг. Би 2019 оны 07 дугаар сарыны эхээр санагдаж байна, гагнуурчин авна гэсэн зарын дагуу утсаар холбогдож Дагмид гэх хүнтэй ярилцаж ажилд орохоор болсон. Ингээд одоо байрлаж буй уурхайд 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр санагдаж байна ирсэн. Намайг ирэх үед одоо байрлаж буй гэрүүд бүгд байсан ба мөн одоо байгаа теник хэрэгслүүд бүгд байсан. Би ирснээсээ хойш скупер дээр гагнуурын ажил хийсэн. Намайг ирснээс хойш ер нь бол үйл ажиллагаа явуулж байсан. ...Тухайн техник хэрэгслүүд хэний эзэмшийнх болохыг нь мэдэхгүй байна. ...Би уул уурхайн зөвшөөрлийн бичиг баримт байдаг үгүй нь мэдэхгүй байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 43-45-р ху/, 9. Гэрч З.Бэрдмуратын мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 10 дугаар сарын 17ны өдөр өгсөн: ...Би 2019 оны 06 дугаар сарын 20-ны үед шиг санаж байна, алтны уурхайд экскаваторын жолооч ажилд авна гэсэн зарын дагуу ажилд орохоор Дагмид гэх хүнтэй холбогдож эксковаторын жолоочоор ажилд орохоор ирсэн. Ингээд уг уурхайд ирээд “Хьюндай 3000 LC” загварын эксковаторын жолоочоор ажилласан. Би ажиллаж байх хугацаандаа уг газарт Дагмид гэх хүний хэлж зааж өгсөн газарт хөрс хуулах, шороог гаргах ажил хийсэн. Шалгалт ирэхээс 2 хоногийн өмнө зогссон  байгаа. ...Уг газарт алт угаах ажилд “Хьюндай 290 LC”,  “Хьюндай 3000 LC” загварын эксковатораар хөрс хуулах шороо гаргаж алт угаах төхөөрөмжөөр угаах ажил хийсэн. ...гэх мэдүүлэг /хх-ийн 46-47-р ху/, 10. Гэрч Л.Болормаагийн мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр өгсөн: ...Б.Д гэж хүн ямар нэгэн байдлаар бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гэрээ хийхээр багийн ИНХ-аар асуудал оруулсан зүйл байхгүй. Надад ямар ч байсан энэ талаар мэдэх зүйл алга байна....гэх мэдүүлэг, /хх-ийн 48-р ху/,

11. Гэрч З.Мөнхзаяагийн мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр өгсөн: ...Б.Д гэж хүн “Бэрлэнгийн цагаан тохой” гэх газарт ашигт малтмал олборлохоор газар заалгах хүсэлт тавьсан зүйл байхгүй. ...Засгийн газрын 151 дүгээр тогтоолын дагуу бичил уурхайгаар ашигт малтмал олборлоход газрын даамлын оролцоо ямар нэгэн байдлаар байхгүй. Ажлын хэсэг байгуулагдаад газар олголт хийхээр бол явж үзэж газар олголт хийж болно. 2019 оны хувьд бичил уурхайгаар ашигт малтмал олборлох зорилгоор газар олголтоор яваагүй. Иймд надад энэ талын мэдээлэл алга байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 49-р ху/, 12. Гэрч Х.Алтынтасын мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 11 дүгээр сарын 29ний өдөр өгсөн: ...2019 оны 08 дугаар сарын дундуур тухайн газарт “хүмүүс ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулаад байна” гэх мэдээллийг аваад байгаль хамгаалагч нарын хамтаар завиар гол гарч тухайн газарт очиход 5 хэсэг газарт иргэд ашигт малтмал олборлотын улмаас эвдэгдсэн газартай техник хэрэгсэл байршуулсан байсан. Тухайн газруудад очиход цагдаа нар ирээд шалгаад техник хэрэгслүүдийг битүүмжилсэн гэж байсан. Бид нар завиар очсон учир тухайн газарт байсан усан буу буюу алт угаах төхөөрөмжинд лац тавьсан.  ...гэх мэдүүлэг, /хх-ийн 51-52-р ху/, 13. Гэрч М.Ганбаатарын мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр өгсөн: ...Би Дагмид гэх хүнийг танихгүй бөгөөд надтай бол бичил уурхайн чиглэлээр ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулах гэрээ байгуулсан зүйл огт байхгүй. ... гэх мэдүүлэг, /хх-ийн 59-60-р ху/, 14. Шинжээч О.Болд-Эрдэнийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр өгсөн: ...Байгаль орчныг хамгаалах тухай хуулиар хууль бус үйл ажиллагааны улмаас учирсан хохирлыг газрын хэвлийд учирсан хохирлыг 2 дахин нэмэгдүүлэх, Ургамлын санд учирсан хохирлыг 5 дахин нэмэгдүүлэх, хөрсөнд учирсан хохирлыг 3 дахин нэмэгдүүлнэ гэж заасны дагуу иргэн Б.Дад хохирлын нийт үнэлгээ 3.867.844 төгрөг болсон. 3.160.800 төгрөг нь хөрсөнд учирсан хохирлыг 2 дахин нэмэгдүүлсэн үнэлгээ юм. Хууль бус ашиглалтанд учирсан талбайг шороогоор нүхэн дүүргэлт хийх зардал нь 3.160.800 төгрөг юм. Уг нөхөн сэргээлтийн зардал болох 3.160.800 төгрөг нь нийт учирсан хохирол болох 3.867.844 төгрөг болж байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 7475-р ху/, 15. Геологи уул уурхайн хяналтын улсын байцаагч 2019 оны 10 дугаар сарын 29ний өдрийн 18-05-038/45 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: ...Б.Дын хууль бус ашиглалтаар өртөгдсөн талбайн газар, газрын хэвлий болон нөхөн сэргээхэд шаардлагатай зардал 3.865.844 төгрөг болж байна. ...гэх дүгнэлт, /ххийн 67-70-р ху/, 16. Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын улсын байцаагчийн 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 39-04-329/01 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:: 1. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.5.2-д хөрсөнд учирсан хохирлыг хөрсний экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно гэж заасан байдаг бөгөөд хөрсөнд учирсан хохирол нь

42044х3=126,132 /нэг зуун хорин зургаан мянга нэг зуун гучин хоёр/ төгрөг болов. 2. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.5.1-д газрын хэвлийд учирсан хохирлыг газрын хэвлийн экологи-эдийн засгийн үнэлгээг 2 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно гэж заасан байдаг бөгөөд газрын хэвлийд учирсан хохирол нь 1.580.400х2=3.160.800 /гурван сая нэг зуун жаран мянга найман зуу/ төгрөг болов. 3. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.5.3-д ургамалд учирсан хохирлыг ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно гэж заасан байдаг бөгөөд ургамалд учирсан хохирол нь 132.600х5=663,000 /зургаан зуун жаран гурван мянга/ төгрөг болов. 4. Б.Дын хууль бус ашиглалтаар өртөгдсөн талбай газар, газрын хэвлий болон нөхөн сэргээхэд шаардлагатай зардал 42044+3.160.800+663.000=3.865.844 /гурван сая найман зуун жаран таван мянга найман зуун дөчин дөрөв/ төгрөг болов. ... гэх акт, /хх-ийн 71-р ху/, 17. “Ашид Билгүүн” ХХК-ний 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн №ТХҮ/518029 тоот үнэлгээний тайлангаар: ...2000 онд БНСУлсад үйдвэрлэгдсэн  “Hyundai Robex 290 LC-7” маркийн экскаваторын өнгө үзэмж, техинкийн байдлаас хамаарч 2019 оны 10 дугаар сарын байдлаар 9.000.000 /есөн сая/ төгрөгийн үнэтэй. “Hyundai Robex 3000 LC-7” маркийн экскаваторын өнгө үзэмж, техинкийн байдлаас хамаарч 2019 оны 10 дугаар сарын байдлаар 10.000.000 /арван сая/ төгрөгийн үнэтэй болохыг тодорхойлов. ...гэх үнэлгээний тайлан, /хх-ийн 78-80-р ху/, 18. “Ашид Билгүүн” ХХК-ний 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн №ТХҮ/518030 тоотоор: ...БНХАУлсад үйлдвэрлэгдсэн LIUGONG  маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон үйлдвэрлэгдсэн оынг мэдэх боломжгүй учир үнэлгээ тогтоох боломжгүй болно. ...гэх үнэлгээний тайлан /хх-н 81-р ху/, 19. Ашигт малтмал, газрын тосны газрын 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 7/6156 дугаартай: ...Ашигт малтмалын тухай хууийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх заалтын дагуу ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг аж ахуй нэгжид олгодог тул иргэн Б.Дын нэр дээр тусгай зөвшөөрлийн бүртгэл байхгүй болно. ...гэх албан тоот, /хх-ийн 11-112-р ху/, 20. Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, /хх-ийн 87-89-р ху/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 06-11-р ху/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 14-р ху/, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 15-16-р ху/, эд хөрөнгө битүүмжлэх тухай, /хх-ийн 17-р ху/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, битүүмжилсэн техник тоног төхөөрөмжийн гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 28-20-р ху/, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 61-62-р ху, 65-66-р ху, 77-р ху/, шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 67-71-р ху, 78-81-р ху/, шүүгдэгчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 73-р ху, 82-р ху/, хохирогчид шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, /хх-ийн 72,83-р ху/, шүүгдэгчийг яллагдагчаар татан мэдүүлэг авсан тэмдэглэл, /хх-ийн 90-92-р ху/, бичмэл нотлох баримтыг хуулбарлан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 95-101-р ху/, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 102-р ху/, шүүгдэгчид хавтаст хэргийн материалтай

танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 113-р ху, 123-р ху/, хохирогчид хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 114-р ху, 124-р ху/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүгдэгч Б.Д нь 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн хооронд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Бэрлэгийн цагаан тохой” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн гэм хэргээ шударгаар хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримт болох эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, шүүгдэгч. Хохирогч нарт шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, хууль сануулан авсан хохирогч, гэрч нараас мэдүүлэг авсан тэмдэглэл зэргээр батлагдаж байх тул шүүгдэгчийг “ хууль бусаар ашигт хайх, ашиглах, олборлох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах нь зүйтэй          Шүүгдэгч Б.Дын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд тухайн хэрэгт хуулинд заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байгаа ба  шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаангүй, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж шүүх дүгнэлээ. Шүүгдэгч Б.Дын гэмт үйлдлийн улмаас байгаль экологид 3.865.844 төгрөгний хохирол учирсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохиролд тооцов. Шүүгдэгч Б.Д нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 3-т: “ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээг тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” гэж заасны дагуу /132.600 х 5=663.000 төг/, мөн хуулийн 5 дахь хэсгийн 1-т: газрын хэвлийд учирсан хохирлыг байгаль орчинд учирсан хохирлыг тооцох аргачлалаар тооцсон хохирлын хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” гэж заасны дагуу /1.580.400 х 2=3.160.800 төг/, мөн хуулийн 5 дахь хэсгийн 2-т: “хөрсөнд учирсан хохирол, байгаль орчинг бохирдуулснаас үүсэх хохирлыг байгаль орчинд учирсан хохирлыг тооцох аргачлалаар тооцсон хохирлын хэмжээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” гэж заасны дагуу /42044 х 3=126132 төг/, буюу хууль бусаар ашигт малтмал олборлосны улмаас байгаль экологид нийт 3.865.844  төгрөгийн хохирол учруулсан байна. Шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан талаархи нотлох баримтаа хавтаст хэрэгт хавсаргасныг дурьдах нь зүйтэй.       Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа  үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, улсад учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж  шүүхээс хуульд заасан торгох ялын доод хэмжээгээр буюу Эрүүгийн

хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дыг 5400 нэгжтэй тэнцүү хэмжээний төгрөг буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна Шүүхээс шүүгдэгч Б.Дын тогтмол орлоготой ажил эрхэлдэггүй, хувийн болон ар гэрийн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 6/зургаан сарын дотор хэсэгчлэн сар бүр тэнцүү хэмжээгээр төлөхийг үүрэг болгов.        Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2-р зүйлийн 1.3, 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дын хууль бусаар ашигт малтмал олборлох гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 2000 онд Солонгос улсад үйлдвэрлэгдсэн “HUYNDAI ROBEX 2900 LC-7” маркийн экскаватор, /9.000.000 төгрөгний үнэтэй/, 2001 онд Солонгос улсад үйлдвэрлэгдсэн “HUYNDAI ROBEX 3000 LC-7” маркийн экскаваторууд, /10.000.000 төгрөгний үнэтэй/   нь З.Гульжазирагийн эзэмшлийнх болох нь хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдож байх тул дээрхи экскаваторуудыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож,  эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 тооны комьпютерийг эзэмшигч З.Гульжазирад олгож, шүүгдэгч Б.Даас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник хэрэгслүүдийн үнэ нийт 19.000.000 /арван ёсөн сая/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй.          Шүүгдэгч Б.Д нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн  36.2-р зүйлийн 4, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:           

1.Шүүгдэгч Б.Дыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал олборлох” гэмт хэрэгт  гэм буруутайд тооцсугай.           

2 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Б.Дыг 5400 /таван мянга дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож шийтгэсүгэй             

3.Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Б.Дын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 5400 /таван мянга дөрвөн зуун/ нэгжээр торгох ялыг 6/зургаан/ сарын хугацаатайгаар  хэсэгчлэн тэнцүү хэмжээгээр төлүүлэхээр тогтоож, шийдвэрийн биелэлтэнд хяналт тавихыг Нийслэлийн  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.           

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Дад мэдэгдсүгэй. .  

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2-р зүйлийн 1.3, 7.5-р зүйлийн 1,2-т зааснаар шүүгдэгч Б.Даас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “HUYNDAI ROBEX 2900 LC-7” маркийн экскаватор, /9.000.000 төгрөгний үнэтэй/, “HUYNDAI ROBEX 3000 LC-7” маркийн экскаватор, /10.000.000 төгрөгний үнэтэй/ -уудын бүгд үнэ болох   19.000.000/арван ёсөн сая/  төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.

6.Шүүгдэгч Б.Д нь цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй, болохыг тус тус  дурьдсугай.

7.Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Дад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, хэвээр үлдээсүгэй.            

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.          

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.13 дугаар зүйлийн 1дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг  бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч,  хохирогч, иргэний нэхэмжлэгч  нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.         

10.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.13 дугаар зүйлийн 4дэх хэсэгт  зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.         

11.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг улсын яллагч, хохирогч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар  эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор  Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  улсын яллагч болон дээд шатны  прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.             

12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  37.1-р зүйлийн 2-т зааснаар  анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                         С.НОЛХООСҮРЭН