| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэмжидийн Нолхоосүрэн |
| Хэргийн индекс | 175/2020/0035/Э |
| Дугаар | 55 |
| Огноо | 2020-02-18 |
| Зүйл хэсэг | 24.6.2.2., |
| Улсын яллагч | Б.Энхтулга |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 18 өдөр
Дугаар 55
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч Б.Энхтулга Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Цэлмэг Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Баттөмөр Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаГ.Нандин-Эрдэнэ нар оролцов.
Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Х.Э, шүүгдэгч Б.Б мөн хуулийн 24.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Хуулийн этгээд болох “Ц А” ХХК-ний захирал С.О нарт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1902001380108 тоот хэргийг хянан хэлэлцэв. Үндсэн захиргаа: Төв аймаг Жаргалант, Боржигон овогт Б.Б, , Үндсэн захиргаа: Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1982 оны 10 дугаар сарын 08-ны өдөр төрсөн, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, 37 настай, эрэгтэй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт, Сэлэнгэ аймаг, Мандал сум 3 дугаар баг, Баянзүрхийн 1 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх, Боржигон овогт Хишигжаргалын Энхжаргал, РД:МИ82100818 Үндсэн захиргаа: Д.С, Шүүгдэгч Х.Э, шүүгдэгч Б.Б нар нь бүлэглэн “Ц А” ХХК-ний захирал С.Оээс тус компаний ашиг сонирхлын төлөө зөвшөөрөл өгсний дагуу 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2р багийн нутаг “Харганат” гэх газраас зөвшөөрөлгүйгээр нийт 36.026м3 мод бэлтгэж, чиргүүлтэй 6497 СЭҮ улсын дугаартай ЗИЛ 131 маркийн, мөн чиргүүлтэй 2088 СЭА
улсын дугаартай ЗИЛ 131 тээврийн хэрэгслээр тээвэрлэж байгаль экологид нийт 6.775.339 төгрөгийн хохирол учруулсан, Монгол Улсын хуулийн тусгай этгээд 3743071 РД дугаартай “Ц А” ХХКнь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Халзангийн даваа” гэх газарт арчилгаа цэвэрлэгээний зориулалтаар мод бэлтгэх зөвшөөрөлтэй байтал хуулийн этгээдийн ашиг сонирхолын төлөө 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт байрлах “Харганат” гэх газарт Х.Э, Б.Б нарт зөвшөөрөл өгч зөвшөөрөлгүйгээр ойд нийт 36.026м3 мод бэлтгэсэн, чиргүүлтэй 2088 СЭА, 6497 СЭҮ улсын дугаартай ЗТД 131 маркийн тээврийн хэрэгслүүдээр тээвэрлэж байгаль экологид нийт 6.775.339 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь: 1. Шүүгдэгч Х.Эын мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр яллагдагчаар өгсөн: ...Би өөрийн эзэмшлийн ЗИЛ-131 маркийн 2088 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон улсын дугаар байхгүй чиргүүлийн хамтаар “Хандгай нуур” ХХК-тай гэрээ байгуулж тусгаарласан талбайгаас мод бэлтгэж өгдөг ажил хийдэг юм. “Хандгай нуур” ХХК-тай 2007 оноос хойш хамтран ажиллаж байгаа. 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр “Ц А” ХХК-тай хамтран ажилладаг Соёлоо гээд эгч надтай хүрч ирж уулзаад “манайх хоёр жилийн хугацаанд машин тэрэг байхгүй, учраас ажилласангүй. Чиний хамтран ажилладаг “Хандгай нуур” ХХК ажиллах болоогүй бол чи яваад өгөөч, манай компани нойтон нарсны зөвшөөрөлтэй” гээд хяналтын хуудас өгсөн. Би “хаанаас бэлтгэх үү” гээд захирал болох Содгэрэлээр мод бэлтгэх газрыг заалгаж байгаад 2 дугаар сарын 28ны өглөө Анхбаяр, Тэгшжаргал Энхтайван нарын хамтаар Ерөө сумын “Халзангийн даваа” гэдэг газар луу явсан. “Халзангийн даваа” гэдэг газар луу орох гээд “энэ ам мөн байх” гээд нэг ам руу орж 3 метрээр 22 ширхэг, 4 метрээр 21 ширхэг, нийт 43 ширхэг модыг тайрч бэлтгэсэн. Уг моднуудыг би өөрийнхөө хөрөөгөөр өөрөө тайрч бэлтгэсэн. Өглөө ууланд очиж бэлтгээд орой 20 цагийн орчим уулнаас бууж яваад цагдаагийн алба хаагч нартай тааралдаж шалгуулж баригдсан. Би өмнө нь “Ц А” ХХК-д мод бэлтгэж өгч байгаагүй. Би учруулсан хохирлоо богино хэмжээнд барагдуулах болно. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 183-184-р ху/, 2. Шүүгдэгч Х.Эын мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр яллагдагчаар дахин өгсөн: ...27-ны өдөр Соёлоо, Содгэрэл хоёртой уулзахад “манай зөвшөөрөлтэй газар Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Халзангийн даваа” гэх газар байдаг юм. Модгүй болчихсон байна лээ, хүн амьтны ороод байгаа газар луу ороод мод хийгээд ир, арыг нь бид нар өөрсдөө даах болно гэж хэлэхээр нь би тодорхой зүйл хэлээгүй. ...Мод өдөржин бэлтгээд орой шөнө шахуу дуусаад уулнаас бууж байгаад цагдаа нарт баригдсан юм. Цагдаад баригдаад уулнаас бууж байхдаа Соёлоо, Содгэрэл хоёртой гар утсаар ярихад “жолооч дээр бага мөнгө төгрөг гардаг юм байна. Өөрсөн дээрээ гарсан хохирлыг авчихаарай. Ам андуураад орсон гэж хэлээрэй. Гарсан мөнгө төгрөгийг чинь бид нар даах болно” гэж хэлсэн. 3-р сарын 1-ний өдөр машин тэргээ журмын хашаанд хийчихээд цагдаа дээр мэдүүлэг өгөхдөө
“Содгэрэл ахын хэлснээр ам андуурч орсон, гар зураг үйлдэж мод бэлтгэх газар зааж өгсөн” гэх зэргээр мэдүүлэг өгсөн. Би мэдүүлэг өгсний дараагаар Содгэрэл ахаар төлбөр мөнгө төлүүлэх гэхээр, төлөхгүй зугтаагаад байгаа юм. Би өөрөө төлж чадахгүй, аргагүй байдалд ороод болсон хэргийн талаар үнэнээ хэлж байна. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 231-232-р ху/ 3.Шүүгдэгч Х.Эын мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр яллагдагчаар дахин өгсөн: ...Байгаль эзологид учруулсан хохирлыг төлөөгүй байгаа. С.О захиралаар төлүүлнэ. Б.Б бид хоёрыг өөрөө модонд явуулсан, хэрэв баригдаагүй бол уг мод нь “Ц А” ХХК-ний орлого болох байсан юм. Өөр газар буулгах ямарч боломж байдаггүй. ...гэх мэдүүлэг, /1-рххийн 236-237-р ху/, 4. Шүүгдэгч Х.Эын мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр яллагдагчаар дахин өгсөн: ...20-88 СЭҮ дугаартай ЗИЛ-131 улсын дугаартай автомашиныг 2017 онд Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас танихгүй хүнээс зарын дагуу 19 сая төгрөгөөр худалдаж авч байсан юм. Тухайн үед дөнгөж ОХУ-с орж ирсэн шинэвтэр машин байсан юм. Тэгээд Зүүнхараад ав ирээд 3 жил модонд явсан юм. Ийм учраас хямдахан үнэлэгдсэн байх. Сумын Засаг Даргын Тамгын газрын үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Дахин шинжээчийн төлбөр төлөх боломжгүй. “Ц А” ХХК-ний модыг бэлтгэж байсан болохоор тэр компани өөрөөр хэлбэл Содгэрэлд бэлтгэж өгөх байсан юм. Тэгээд зарж мөнгөө авдаг юм. Бид нар зөвшөөрөлгүй мод бэлтгээгүй, хувь хүнд мод бэлтгэх зөвшөөрөл ч өгдөггүй. Тийм учраас бид нар тодорхой компанийн зөвшөөрлөөр бэлтгээд авч ирсэн модоо 1 ширхэгийг нь 10000 төгрөгөөр зардаг юм. Өөрөөр хэлбэл 1 ширхэг мод бэлтгэх хөлс нь 10000 төгрөг байдаг юм. Содгэрэл, Соёлзул 2 хамтарч мод бэлтгэдэг 1 компани л юм байна лээ. Соёлзултай анх уулзахад мод бэлтгэх машин болон хүн хэрэгтэй байна гэсэн юм. Тэгээд л Содгэрэлтэй уулзаж гоожин болон бензиний мөнгө аваад бэлтгэхээр гарсан юм. ...гэх мэдүүлэг, /3-р хх-ийн 09-р ху/, 5.Шүүгдэгч Х.Эын 2019 он 12 дугаар сарын 12-ны өдөр яллагдагчаар дахин өгсөн: ...Манай эхнэр Б.Батцэцэгт би “манайхнаас Батжаргал, Содоо ахтай уулзсан байна лээ, нэг жолоочоор нь Батжаргал явах юм байна лээ” гэж би эхнэртээ хэлж байсан. Тэрийг Батцэцэг анхнаасаа Батжаргал надад хэлсэн гэж ойлгосон байна лээ. 500 орчим мянган төгрөгийг би Содгэрэлээс авсан. Би өөрийн ачигч Анхбаяр, Тэгшжаргал, Энхтайван 3-г авч явсан. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Харганат” гэх газарт очиж гарахад бид хоёроос гадна 4 автомашин байсан. Мөн хяналтын постны харуул Н.Лхамжавт Содгэрэлээс авсан гоожингийн бичгээ өгсөн. ...Бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...гэх мэдүүлэг, /3-р хх-ийн 3031-р ху/, 5.Шүүгдэгч Х.Эын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Содгэрэл захиралтай очиж уулзаад “танай компанийн модонд явъя. Манай компани мод бэлтгэх болоогүй юм шиг байна” гэж хэлээд зөвшөөрлийн бичиг машины хаалган дээр наадаг компанийнх нь таних тэмдэг наалт авсан. Тэгээд газрыг нь заахдаа цагаан тохой өнгөрөөд хоёр дахь ам гэж хэлснийг хоёр том ам гэж буруу сонсоод ам андуураад орсон байсан. Өглөө үүрээр харанхуй байсан учраас ам
андуурч орсон байна лээ. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. 2019 оны 3 дугаар сарын 01-ны орой 20 цагт цагдаа нар зогсоогоод “буруу амнаас мод бэлдсэн байна” гэж хэлэхээр нь ам андуурч орсноо мэдсэн. Мөрдөн байцаалтанд эхлээд өгсөн буюу өнөөдрийг шүүх хурал дээр хэлж байгаа мэдүүлэг үнэн. Содгэрэл захирал мод эрхийн бичиг мод бэлтгэх технилогийн карт зэргийг өгч Ерөө сумын “Халзангийн даваа” гэх газраас мод бэлтгээрэй гээд зургийг нь зурж өгсөн нь үнэн. Бид үүрээр харанхуйд явсан болохоор орох амаа андуураад орсон үнэн. Ийм хэрэг үйлдсэндээ гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. ...гэх мэдүүлэг, 6.Шүүгдэгч Б.Бын 2019 он 05 дугаар сарын 09-ний өдөр яллагдагчаар өгсөн: ...2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр барилгын материалын дэлгүүр орсон чинь Соёлоо гээд барилгын дэлгүүр ажиллуулдаг эгч надтай “манай Ц А ХХК гурван жил үйл ажиллагаа явуулаагүй зогсонги байж байгаад бичиг баримтаа бүрдүүлээд энэ жилээр зөвшөөрөл авчихсан байгаа. Танай компаний зөвшөөрөл гартал чи манай компанид хэдэн удаа модонд яваад өгөөч” гэж хэлэхээр нь “тэгье, тэгье” гээд зөвшөөрсөн юм. Ингээд 27-ны орой Соёлоо эгчийн хамаарал бүхий “Ц А” ХХК-ний байран дээр очиж Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Халзангийн даваа” гэх газраас мод бэлтгэх зөвшөөрлийн бичиг болон бензений мөнгө авсан. Би зөвшөөрлийн бичиг аваад мод бэлтгэх газрыг гараар зурж заалгаад 28-ны өглөө гарахаар болсон. 02 дугаар сарын 28-ны өглөө үүрээр 64-97СэҮ дугаартай миний нэр дээр байдаг миний эзэмшлийн ЗИЛ-131 маркийн машинд 55-64 ТЧ улсын дугаартай Бат-Очир гэдэг хүний чиргүүлийг гуйж аваад 3 цагийн орчим Эрдэнэбаяр, Бат-Эрдэнэ, Оргилбаяр нарын хамтаар модонд явсан. Бид нар явж байгаад зурж өгсөн газар луу нь орлоо гэж бодоод машины мөр байхаар нь дагаад уг замаар орж ууланд орж мод бэлтгэсэн. Тухайн үед хаана байдаг уул гэдгийг нь зураад л явсан болохоор мод бэлтгэж байгаа газрыг би мөн байх гэж бодоод нөгөө хэддээ энэ мөн гээд мод бэлтгүүлсэн юм. Машины жолооч уг явж байгаа хүмүүсийг ахалж явдаг бөгөөд би дээрх гурван хүнийг дагуулж явсан. Мод хөрөөдөж унагаах ажлыг би өөрөө хийсэн. Орой 21 цагш орчим модоо бэлтгэж дуусаад уулнаас бууж ажил эхэлсэн. Уулны амнаас дээш нилээн явсан учир 01 цаг өнгөрч байхад амнаас бууж ирээд шөнө Мандал сумруу ярьж байгаад цагдаа нарт баригдсан. ...гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 167168-р ху/, 7.Шүүгдэгч Б.Бын 2019 он 05 дугаар сарын 15-ны өдөр яллагдагчаар дахин өгсөн: ...Энхжаргал бид хоёрыг “Ц А” ХХК-ний захирал Содгэрэл дуудаж уулзаад “манай компанид яваад өгөөч. Манай компани 3 жил ажил хийгээгүй байгаа. одоо бичиг баримт нь бүрэн, мод хийх газар нь “Халзангийн даваа” гэх газар байгаа” гэж хэлэхээр нь “тэгвэл тэнд чинь мод байгаа юм уу? гэхэд “мод байхгүй, та нар машин орж байгаа амнаас мод хийгээд ир, хийгээд ирсэн тохиолдолд арыг нь бид нар даана” гэж хэлсэн. Тэр үед Энхжаргал бид хоёр хамт “тэгье” ярилцсан юм. Би Содгэрэл захиралтай уулзаж гарч ирээд машинд сууж байсан эхнэр Цэвэлмаадаа “мод бэлтэгх зөвшөөрөлтэй юм байна, тэгэхдээ тэр газар нь мод байхгүй юм байна. тэр хавийн газраас мод бэлтгээд ир гэж байна” гэж хэлэхэд “болдог юм уу” гэж хэлж байсан. Үүнийг манай эхнэр гэрчилнэ. Энхжаргал бид хоёрт “Халзангийн даваа” гэх
газрыг зааж өгсөн асуудал байхгүй. Бид хоёр “Халзангийн даваа” гэж ерөнхийдөө газар орны байдлаар нь мэднэ. Энхжаргал бид хоёр “Халзангийн даваа” гэх газарт мод байхгүй гэсэн учраас машин явж ороод байсан зам гарсан мэдэхгүй, нэг ам руу ороод нэлээн дээшээ өгсөж байгаад мод бэлтгээд 28-наас 1-нд шилжих шөнө уулнаас буусан. Ингээд доошоо бууж явж байгаад цагдаад баригдсан. Цагдаад баригдаад мэдүүлэг өгнө гээд явж байгаад Содгэрэл ахын эхнэр Цацаа гээд эгч надруу залгаад “та нар цагдаад баригдсан юм байна. Мэдүүлэг өгөхдөө ам андуурсан гэж хэлээрэй, тэгэхгүй бол компани дээр өндөр торгууль гардаг гэсэн. Гарсан төлбөрийг нь ах эгч нар нь төлнө асуудал байхгүй шүү, манай компани хохирлыг чинь төлнө бүү санаа зов, тэгээд мэдүүлэг өгчих. Тэр газар орныг чинь зааж өгсөн үү гэж цагдаа нар асуух байх, тэр үед нь гараар хаанаас мод бэлтгэх талаар зааж өгсөн гэж хэлээрэй” гэж хэлэхээр нь цагдаагийн байгууллагад удаа дараа мэдүүлэг өгөхдөө “мод бэлтгэх газрыг зааж өгсөн. Бид нар ам андуурч орсон” гэх мэтээр мэдүүлэг өгч байсан юм. Бид нар анхнаасаа л үнэнийг хэлдэг байж 2 сарын хугацаанд цагдаагийн байгууллагад шалгагдахад Содгэрэл ах өр, төлбөр төлсөн зүйл байхгүй зугтаагаад л яваад байгаа. ...гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 169-170-р ху/, 8. Шүүгдэгч Б.Бын мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр яллагдагчаар дахин өгсөн: ...Содгэрэл манай нутгийнх болохоор 45 жилийн өмнөөс таньж мэднэ. Х.Э бид хоёр “Ц А” ХХК-ний үндсэн болон гэрээт ажилчид биш. Уг модыг “Ц А” ХХК-ний хашаанд буулгах байсан. Өөр газар буулгах ямарч боломжгүй байдаг. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 233-234-р ху/, 9. Шүүгдэгч Б.Бын мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр яллагдагчаар дахин өгсөн: ...Би авто машиныг 2017 онд Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас авч байсан. Харин чиргүүл нь манай нутгийн Бат-Очир гэх хүнийх бөгөөд би тухайн үед гуйж авч явж байсан юм. Бат-Очирын утас 99090899. Миний машиныг эхэлж үнэлсэн газар нь үзээгүй байж өндөр үнэлгээ гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд манай сумын ЗДТГ-ын үнэлгээ нь зах зээлийн ханштай ижил байгаа тул хүлээн зөвшөөрч байна . Одоо дахин үнэлгээ хийлгэх хөлс мөнгө төлөх боломжгүй. “Ц А” ХХК-ний модыг бэлтгэж байсан болохоор тэр компанидаа өгөх байсан юм. Тэгээд нэг бөөрөнхий модоо 10.000 төгрөгөөр бодож зарж хөлс мөнгөө аваад тэрнээсээ бид нар ачигч цалинжуулдаг юм. ...гэх мэдүүлэг, /3р хх-ийн 11-р ху/, 10.Шүүгдэгч Б.Бын 2019 он 12 дугаар сарын 12-ны өдөр яллагдагчаар дахин өгсөн: ...Бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь бол Энхжаргал бид хоёр бол бие биенийгээ таньдаг болохоор “хамтаараа модонд явъя” гэж шийдвэр гаргасан биш ээ. Харин тус тусдаа Содгэрэлтэй уулзаж модонд явах зөвшөөрөл авсан. ...Мөн Б.Батцэцэгийн мэдүүлэгт өгсөн шиг анхнаасаа Энхжаргалтай нийлж модонд явна гэсэн зүйл байхгүй. Тиймээс ял хүндрүүлж байгаа прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...гэх мэдүүлэг, /3-р хх-ийн 26-ро ху/, 11.Шүүгдэгч Б.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Энхжаргал яриад “мод бэлтгэх зөвшөөрлөө авчихлаа уул руу явъя” гэсэн. Тэгээд 2019 оны 02 дугаар сарын 28-ний үүрээр өглөө 4 цагт явсан. Тэгээд
тухайн очих газартаа өмнө нь очиж үзээгүй, зам мэдэхгүй байсан. Тэгээд Содгэрэл ахын зааснаар нь яваад “хоёр дахь ам” гэхээр нь бид хоёр андуураад “хоёр том ам” гэж хэлсэн гээд буруу амнаас мод бэлтгэхээр орсон байснаа цагдаа нар ирээд шалгахад мэдсэн. Мөрдөн байцаалтанд эхлээд өгсөн буюу өнөөдрийг шүүх хурал дээр хэлж байгаа мэдүүлэг үнэн. Содгэрэл захирал мод эрхийн бичиг мод бэлтгэх технилогийн карт зэргийг өгч Ерөө сумын “Халзангийн даваа гэх газраас мод бэлтгээрэй” гээд зургийг нь зурж өгсөн нь үнэн. Бид үүрээр харанхуйд явсан болохоор орох амаа андуурсан байна лэ. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, машиныг маань буцаан олгож өгнө үү. ..гэх мэдүүлэг, 12.Шүүгдэгч С.Оийн мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр яллагдагчаар өгсөн: ...Х.Э, Б.Б нар нь ер нь бол манай нутгийн хүүхдүүд болохоор 4-5 жилийн өмнөөс таньж мэднэ. Энэ хоёр залуу бол манай компаний үндсэн ажилчид биш. Манай хуурай эгч болох Соёлзултай 2019 оны эхээр тааралдаад “бид 2-ын модыг бэлтгэж өгдөг компаний ажил нь эхлэхгүй байна. Содоо ахын компанид гоожин ирсэн бол баяр болохоос өмнө модонд явмаар байна” гэж хэлсэн байсныг нь би сонсоод тэр хоёрыг “ирж уулз” гэхэд орой нь Х.Э манайд ирээд “Батжаргалтай хамт танай компаний модонд явъя” гэж тохирсон. Би ч тэр хоёрыг өөрийнхөө компаний модонд явуулахаар болоод машиных нь хаалган дээр наах 2 ширхэг “Ц А” ХХК гэсэн эмблэмийг өгөөд явуулсан. Тэгээд хоёр хоногийн дараа уулнаас баригдаад ирсэн. Яасныг тодруулахад манай компаний газраас өөр газар орж мод бэлтгэсэн байсан. Уг нь зөв явсан мөртлөө хоёр ам алгасаад өөр амнаас мод бэлтгээд ирсэн байсан. Манай “Ц А” ХХК нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Халзангийн даваа” гэх газраас 50м3 ойн цэвэрлэгээний нарс мод бэлтгэх зөвшөөрөлтэй. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 225-227-р ху/, 13.Шүүгдэгч С.Оийн мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр яллагдагчаар дахин өгсөн: ...Надад сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6-р зүйлийн 1-д заасныг би хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир нь Х.Э, Б.Б, би мод бэлтгэх газрыг очиж зааж өгч хамт бэлтгэлцээгүй ч, энэ нутгийн газраа мэдэх 2 залуу байсан болохоор маш ойлгомжтойгоор амаараа хэлж зааж тайлбарлаж өгч явуулсан юм. Тэгтэл өөрсдөө буруу газар руу орж, хууль бусаар мод бэлтгэсэн байгаа юм. Тэр хоёр мод бэлтгэхдээ яг андуурсан болов уу л гэж бодож байна. Манай мод бэлтгэх амны арын ондоо амруу орж мод бэлтгэчихсэн байгаа юм. Дахиж ийм асуудал гаргахгүйн тулд ойн инженер, уулын мастер, мэргэжлийн хүмүүстэйгээ хамтарч зөрчил дутагдалгүй ажиллана гэж бодож байна. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 229-230-р ху/, 14. Шүүгдэгч С.Оийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Иргэдийн хурлаас 50м3 мод бэлтгэх эрхийг “Ц А” ХХК-д олгосон. Тэгээд 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Соёлзул эгчид би хэлж байсан. Манайх ажиллаагүй 2,3 жил болсон. Модонд явах машин тэрэг байхгүй байсан болохоор “модонд явах машин байвал асууж сураглаж байгаарай” гэж хэлсэн. Тэгээд удалгүй Соёлзул эгч Батжаргал, Энхжаргал нартай уулзаад өөрсдийнх нь компани модонд яваагүй байгаа юм чинь “Ц А” компаний модонд явах уу? гэж асуусан чинь зөвшөөрөөд над дээр ирж уулзсан. Тэгээд манайхаас ирээд машины хаалган дээр
наадаг наалт зөвшөөрлийн бичиг зэргийг Энхжаргалд өгсөн. Тэгээд манай ойн сан байдаг газрыг зураг зурж үзүүлээд зааж өгөөд явуулсан. Манай компанийн мод бэлтгэх газар нь Ялмагийн пост гараад, цагаан тохой тойроод халзангийн давааны хоёр дахь ам гэж зааж өгсөн. Гэтэл энэ хоёр маань хоёр дахь ам гэдгийг хоёр том ам гэж ойлгоод буруу ам руу ороод модоо бэлтгэсэн юм билээ. Түүнээс биш надад Батжаргалтай “би арыг зохицуулна” гэж ярьж тохирсон зүйл байхгүй. Энхжаргалтай уулзаад газрыг нь тодорхой зааж өгсөн. Энэ хоёр маань мухар ам аа тооцоолоогүй гурав дахь ам руу орчихлоо гэж бодож байна. 2019 оны 03 дугаар сарын 01-ны өдөр над руу залгаад “цагдаад баригдчихлаа” гэж ярьсан. Тэгээд бид гурав уулзаад ямар байсан учир нь олдох байлгүйдээ гарсан хохирол төлбөрийг нь 3-уулаа хуваагаад төлье гэж ярилцсан. Дараа нь манай байцаагч надад хэлэхдээ “Содоо ах аа 20,000,000 төгрөг өгчихвөл хэрэг чинь прокурор дээрээс буцах магадлалтай” гэж хэлсэн. Тэгэхээр би “надад 20,000,000 төгрөг байхгүй” гэж хэлсэн. “7,000,000 төгрөгийг Энхжаргал Батжаргал нартай 3-уулаа хуваагаад төлье би 5,000,000 төгрөгийг нь төлье та хоёр 2,000,000 төгрөгийг хуваагаад төлчих боломж байна уу?” гэсэн чинь түүнээс хойш энэ хоёр надтай уулзаагүй утсаар ч яриагүй. Манай компаний хувьд тусгай зөвшөөрөлтэй мод бэлтгэх эрхийн бичигтэй байсан учраас компанийн буруутай үйлдэл байхгүй гэж бодож байна. ...гэх мэдүүлэг, 15.Хохирогч Э.Одгаравын мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр өгсөн: ...Би Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын орлогчоор 2019 оны 01-р сарын 23-ны өдрөөс томилогдон ажиллаж байна. Танайхаас ирүүлсэн албан бичгийн дагуу Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2019 оны 03-р сарын 22-ны өдрийн 82 дугаартай албан бичгээр намайг уг хэрэгт хохирогч, иргэний нэхэмжлэгчээр томилсон. Би “Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрээс мод бэлтгэх зөвшөөрөл авсан” гэх “Ц А” ХХК-ийн захирал удирдлагыг танихгүй. Мөн Х.Э гэдэг хүнийг танихгүй. Сэлэнгэ аймгийн ИТХ-аас ой бүхий сумдад тухайн жилд модны нөөцөд тулгуурлан модны хуваарь хийдэг, түүнийх нь дагуу манай сумын ИТХ-ын тэргүүлэгчид мод бэлтгэх модны хэмжээ, төрлийг хувиарладаг. Ерөө бүсийн сум дундын ойн анги мод бэлтгэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүдэд бэлтгэх модны хэмжээ, төрлийг хувиарладаг. Ерөө бүсийн сум дундын ойн анги мод бэлтгэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүдийн менежмент, төлөвлөгөө бүхий хүсэлтийг үндэслэн сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж хэлэлцүүлж шийдвэрлүүлдэг. Сумын ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаас гаргасан хуваарийн дагуу аж ахуйн нэгжүүдтэй Ерөө бүсийн сум дундын ойн анги гэрээ байгуулж, тусгаарласан талбайг зааж өгч, тэрхүү газраасаа мод бэлтгүүлдэг. Энэ үйл ажиллагаанд байгаль хамгаалагч хяналт тавина. Иргэн Х.Э нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрээс зөвшөөрөлгүй газраас мод бэлтгэсэн хэргийн талаар ойлгож мэдлээ, мэргэжлийн байгууллагаас тогтоосон ойн санд учруулсан экологи эдийн засгийн үнэлгээг нэхэмжилнэ. ...гэх мэдүүлэг, /1-р ххийн 48-50-р ху/ 16.Гэрч Д.Энхтайваны мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр өгсөн: ...Би 2019 оны 02 дугаар сарын 28-ний өдөр Энхжаргал, Тэгшжаргал, Анхбаяр бид нар “Харганат” гэх газарт нойтон нарс мод бэлтгэсэн. Зил
131 маркийн 20-88 СЭҮ улсын дугаартай чиргүүлтэй автомашиныг Энхжаргал өөрөө жолоодож явсан. Биднийг зөвшөөрөгдсөн ойн сангаас мод бэлтгээгүй гэсэн үндэслэлээр модтой автомашиныг саатуулсан. Бид нийт 3.0 метрээр 22 ширхэг, 4.0 метрээр 21 ширхэг мод тайрч, нийт 43 ширхэг мод бэлтгэсэн юм. Энхжаргал өөрөө өөрийнхөө хөрөөг ашиглаж ажилласан. Энхжаргалд өөрт нь мод бэлтгэх зөвшөөрөл байсан. Би сайн мэдэхгүй, Энхжаргал л мэдээд байсан. Би ачигчаар ажилласан. Ачигч хийгээд 50.000 төгрөг авдаг юм. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 54-р ху/, 17.Гэрч Х.Тэгшжаргал мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр өгсөн: ...Би 2019 оны 02 дугаар сарын 28-ний өдөр ах Энхжаргал, Тэгшжаргал, Анхбаяр бид нар “Харганат” гэх газарт нойтон нарс мод бэлтгэсэн. Миний ах Энхжаргал өөрийн Зил-131 маркийн 20-88 СЭҮ улсын дугаартай чиргүүлтэй автомашиныг жолоодож явсан. Бид нар 3.0 метрээр 22 ширхэг, 4.0 метрээр 21 ширхэг мод тайрч нийт 43 ширхэг мод бэлтгэж машинд ачсан юм. Ах Х.Э өөрөө хөрөөчнөөр ажилласан. Харин бид нар ачиж тусалсан юм. Биднийг модоо ачаад тухайн орой 20:00 цагийн үед уулнаас бууж ирэхэд цагдаагийн ажилтнууд шалгаж зөвшөөрөгдсөн ойн сангаас мод бэлтгээгүй гэсэн үндэслэлээр модтой автомашиныг саатуулсан. Энхжаргал ахад мод бэлтгэх зөвшөөрөл байсан. Нэг компаний модонд явж байсан юм. Энхжаргал ах уулын амаа андуурч ороод мод бэлтгэчихсэн юм шиг байна лээ. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 55-р ху/ 18.Гэрч Д.Анхбаярын мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 03 дугаар сарын 01ний өдөр өгсөн: ...Би 2019 оны 02 дугаар сарын 28-ний өдөр ах Энхжаргал, Тэгшжаргал, Энхтайван бид нар “Харганат” гэх газраас нийт 3 метрээр 22 ширхэг, 4 метрээр 21 ширхэг мод тайрч нийт 43 ширхэг нойтон нарс мод бэлтгэсэн. Зил -131 маркийн 20-88 СЭҮ улсын дугаартай чиргүүлтэй авто машиныг Энхжаргал жолоодож явсан. Биднийг модоо ачаад тухайн орой 20:00 цагийн үед уулнаас бууж ирэхэд цагдаагийн ажилтнууд шалгасан. Энхжаргал өөрөө Хятад улсад үйлдвэрлэсэн “банди” гэж нэрлэгддэг хөрөөгөөр хөрөөдсөн. Би зөвшөөрөлтэй эсэхийг нь сонирхохгүй ээ, Энхжаргал намайг “ачигчаар яваад өгөөч” гэж гуйснаар нь явж өгсөн юм. Ачигч хийгээд 50.000 төгрөг авдаг юм. Би ямар нэртэй газар болохыг сайн мэдэхгүй юм. Мод бэлтгэсэн газрыг “Харганат” гэж нэрлээд байсан. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 56-р ху/, 19.Гэрч Б.Соёлзулын мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 03 дугаар сарын 07ны өдөр өгсөн: ...Би “Ц А” ХХК-д ажилладаггүй. Зүгээр захирал Содгэрэлийг бол нутгийн хүүхэд гэдэг утгаар бол сайн таньдаг. 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 14 цагийн үед намайг “Эргэн дурсахуй” баарны урд зогсож байтал Х.Э гэдэг залуу ирээд мэнд мэдээд “Модонд явуулж байгаа хүн байна уу” гэхээр нь би “Содгэрэлтэй уулзахгүй юу“ гэсэн юм. Тэгээд Х.Э яваад өгсөн. Тэрнээс хойш би Энхжаргалтай таараагүй, уулзаагүй Содгэрэлтэй уулзсан үгүйг ч, модонд явсан үгүй ч, мэдэхгүй байна. Би сайн танихгүй. Зүгээр манай Мандал суманд байдаг залуу болохоор л танидаг. Тэрнээс биш хамаатан садангийн холбоо байхгүй. Би Мандал суманд баар, барилгын материалын дэлгүүр ажиллуулдаг болохоор нутгийн бүх хүмүүсийг танидаг. Тэр утгаар л Х.Эыг таньдаг. Ер нь Мандал суманд байдаг аж ахуйн нэгжүүд мод бэлтгээд эхэлчихсэн гэдгийг мэдэж байсан.
Харин Содгэрэлийг бол зүгээр Х.Э асуугаад байсан болохоор “мод бэлтгэж байгаа байх” гэж бодоод л хэлсэн. Тэрнээс биш Содгэрэлтэй ямар нэгэн холбоо барьж асуусан зүйл байхгүй. Зүгээр л өөрийн бодлыг л хэлсэн. ...гэх мэдүүлэг, /1-р ххийн 59-р ху/ 20.Гэрч Х.Алтынтасын мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр өгсөн: ...”Ц А” ХХК нь Сэлэнгэ аймгийн Мандал суманд байдаг. Ерөө сумаас мод бэлтгэдэг мэргэжлийн байгууллага. Би гэрчилгээг нь харахгүй бол ямар тусгай зөвшөөрөлтэй гэдгийг нь мэдэхгүй байна. Бүх компани гэрчилгээн дээр ямар үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй гэдэг нь байж байдаг. 2018 онд “Ц А “ ХХК нь Ерөө сумын “Ялбаг” гэдэг газраас мод бэлтгэж байсан. Энэ онд хаанаас мод бэлтгэхээр талбай тусгаарлалт хийлгэсэн гэдгийг Ерөө бүсийн сум дундын ойн ангийн дарга Батсайхан /99035161/ инженер Буяндэлгэр /99848429/ нар сайн мэдэж байх ёстой. Ерөө бүсийн сум дундын ойн ангиас талбай тусгаарлалт хийхдээ өөрсдөө очиж хэмжилт хийж өгөөд зааж өгдөг. Ерөө сумын “Халзангийн даваа” гэх газар нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр бөгөөд энэ газраас мод бэлтгэх үйл ажиллагаанд байгаль хамгаалагч хяналт тавих ёстой. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 60-62-р ху/, 21.Гэрч Н.Буяндэлгэрийн мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 03 дугаар сарын 24-ний өдөр өгсөн: ...2018 онд болон 2019 онд мөн дээр дурьдсан үйлдвэрлэлийн ашиглалт арчилгааны цэвэрлэгээний огтлолт хийх зорилгоор Сэлэнгэ аймаг Ерөө сумын 2 дугаар багийн нутаг “Халзангийн Даваа” гэх газарт арчилгааны нарс, цэвэрлэгээний огтлолтын нарс бэлтгэх зорилгоор нийт 12 га газарт мод бэлтгэх талбай тусгаарлалт хийлгүүлж, зөвшөөрөл авч, үйл ажиллагаа явуулж байгаа юм. Тус компанид 2019 онд нийт 1 мод бэлтгэх эрхийн бичиг олгосон. “Ц А “ ХХК нь Ерөө сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гарсан шийдвэрийн дагуу түүнийг үндэслэн гэрээ хийгдэж талбай тусгаарлалтын материал ,мод бэлтгэх эрхийн бичиг олгодог юм. Дээрх зөвшөөрлөөр арчилгааны огтлолтыг дунд болон болц гүйцэж яваа насны ойд арчилгаа хийх замаар мод бэлтгэж болно. Цэвэрлэгээний огтлолтоор түймэр болон хортон шавьжид идэгдсэн талбайг цэвэрлэх зорилгоор огтлолт явуулдаг. Дээрх эрхийн бичгээр “Ц А” ХХК нь 2019 онд үйлдвэрлэлийн ашиглалтын нарс мод бэлтгэх зөвшөөрөлтэй байсан. Нойтон нарс мод огтолж бол болно. Цэвэрлэгээний огтлолт хийж болно. ”Ц А“ ХХК -ний гэрээт ажилтан Х.Э нь мод бэлтгэсэн гэх газар болох “Харганат” гэх газар нь зөвшөөрөгдсөн тусгаарлагдсан талбай болох “Халзангийн даваа” гэх газартай залгаа ойролцоо залгаа газарт байдаг юм. Тухайн иргэн Х.Э нь хууль бусаар мод бэлтгэсэн газар “Харганатын ам” нь өөр аж ахуй нэгж хариуцдаг ойн сангаас дур мэдэн бэлтгэсэн гэж бодож байна. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2 дугаар багийн нутагт байдаг “Бага зүм” гэх газар луу очиход “Харганат”ын арын ам, “Даваат”ын ам руу зам андуурч, төөрч очих боломжтой хоорондоо ойрхон залгаа байдаг юм. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 63-64-р ху/ 22.Гэрч М.Лхамжавын мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 03 дугаар сарын 24-ний өдөр өгсөн: ...Мод бэлтгэх талбай нь “Халзангийн даваа” гэдэг газарт байдаг гэдгийг би мэднэ. Биечилж очиж мод бэлтгэлд хяналт тавих боломжгүй зайтай, надад
хяналтын цэгийг орхиж явах боломжгүй, ганцаараа байдаг учир хэцүү байдаг юм. Тус “Ц А” ХХК-ний мод бэлтгэж байсан иргэн Х.Э нь 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн өглөө үүрээр баахан олон машинууд нь 06 цагийн хавьд хяналтын цэгээр нэвтэрч орохдоо хяналтын хуудсаа надад үлдээгээд орсон байсан. Тэгээд тэр өдрийн орой 20 цагийн орчимд цагдаагийн эргүүл шалгалттай таарч саатуулагдаад Харганат, Даваатын ам орчмоос баригдаад хяналтын постон дээр мод ачаад хүрч ирсэн. Хяналтын хуудасны нэг хувь болох шар хуудас надад үлдсэн. Би гарах үед нь бөглөж амжаагүй юм. “Ц А “ХХК-ний модыг гэрээгээр бэлтгэж байгаа гэх иргэн Х.Э нь надад хаанаас мод бэлтгэх гэж байгаа талаараа хэлээгүй. Би хяналтын цэгээр нэвтэрч орж, гарч байгаа бүх аж ахуйн нэгж, байгууллагуудын жолооч, ажилтан нарт байнга хэлж ярьж байдаг. “Зөвшөөрөгдсөн тусгаарлагдсан талбайгаасаа мод бэлтгэх ёстой” талаар байнга шаардаж анхаруулж байдаг. Бүртгэж авч тэмдэглэсэн зүйл байхгүй хяналтын хуудасны үлдэх 1 хувь нь миний бүртгэл болоод, би сүүлд тэмдэглэж тооцоо хийж тайлан гаргадаг юм. ...Мод бэлтгэх талбай нь “Халзангийн даваа” гэдэг газарт байдаг гэдгийг би мэднэ. Биечилж очиж мод бэлтгэлд хяналт тавих боломжгүй зайтай, надад хяналтын цэгийг орхиж явах боломжгүй, ганцаараа байдаг учир хэцүү байдаг юм. Тус “Ц А” ХХК-ний мод бэлтгэж байсан иргэн Х.Э нь 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн өглөө үүрээр баахан олон машинууд нь 06 цагийн хавьд хяналтын цэгээр нэвтэрч орохдоо хяналтын хуудсаа надад үлдээгээд орсон байсан. Тэгээд тэр өдрийн орой 20 цагийн орчимд цагдаагийн эргүүл шалгалттай таарч саатуулагдаад Харганат, Даваатын ам орчмоос баригдаад хяналтын постон дээр мод ачаад хүрч ирсэн. Хяналтын хуудасны нэг хувь болох шар хуудас надад үлдсэн. Би гарах үед нь бөглөж амжаагүй юм. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 65-66-р ху/, 23.Гэрч Н.Буяндэлгэрийн мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 03 дугаар сарын 24-ний өдөр өгсөн: ...Тухайн жилд бэлтгэх модны хэмжээг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас жил бүрийн 7-8 сарын үед хуваарийг гаргаж өгдөг. Тэр хуваарь ирэхээр Сэлэнгэ аймгийн ИТХ-аас сумдад мод бэлтгэх хуваарь гаргадаг. Ерөө сумын ИТХ-ын тэргүүлэгчид мод бэлтгэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүдэд модны төрөл, огтлолтын төрөл, хэмжээг зааж хувиарладаг. Дээрхи хувиарын дагуу аж ахуй нэгжүүд сумын Ерөө бүсийн сум дундын ойн ангитай гэрээ байгуулж, бүсийн сум дундын ойн ангиар мод бэлтгэх талбай, модны хэмжээ, нэр төрөл, огтлолт явуулах төрөл зэргийг заалган, талбай тусгаарлалтын материалыг гаргуулна. Тухайн аж ахуй нэгжүүдийн мод бэлтгэх үйл ажиллагаанд байгаль орчны улсын байцаагч, байгаль хамгаалагчийн хяналтан дор гүйцэтгэн, хяналтын постоор хяналтын хуудсаа хянуулж явна. Энэ талаар 2017 онд баталсан Ойн тухай хууль, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн а/133 дугаар тушаалаар батлагдсан “Ойгоос мод бэлтгэх” журам дээр дэлгэрэнгүй зааж өгч, хуульчилсан байдаг. “Ц А” ХХК нь арчилгаа цэвэрлэгээний огтлолт хийх тусгай зөвшөөрөлтэй, арчилгааны огтолт гэдэг нь дунд насны ойд хэт шигүү ойг сийрүүлэх зорилгоор огтлолт хийх ёстой байдаг. ”Ц А” ХХК нь үйлдвэрлэлийн ашиглалтын огтлолт хийх зөвшөөрөл байхгүй. ”Ц А” ХХК нь Сэлэнгэ аймгийн Мандал суманд байдаг. Ерөө сумаас мод бэлтгэдэг мэргэжлийн байгууллага 2014
оноос хойш Ерөө сумын нутаг дэвсгэрээс мод бэлтгэх талбай тусгаарлалт хийж хайгаад 2017, 2018 онд мод бэлтгэх талбай тусгаарлалт хийлгээгүй. 2019 онд “Халзангийн даваа” гэдэг газарт арчилгааны огтлолтоор нарс 50м3, цэвэрлэгээний огтлолтоор шинэс 200 м3, нарс 50 м3 мод бэлтгэхээр тусгаарлалт хийгдсэн. “Ц А” ХХК-ний тусгай зөвшөөрлийн дагуу тусгаарлалт хийгдсэн талбайд нойтон болон хуурай аль ч төрлийн модны огтлолт хийж байна. Манайхаас жил бүр аж ахуйн нэгжүүдэд баригад байгуулж мод бэлтгүүлэх чиглэлээр анхааруулж байгаа. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Харганат” гэх газраас мод бэлтгэх зөвшөөрөл байхгүй. ...”Ц А“ ХХК -ний гэрээт ажилтан Х.Э нь мод бэлтгэсэн гэх газар болох “Харганат” гэх газар нь зөвшөөрөгдсөн тусгаарлагдсан талбай болох “Халзангийн даваа” гэх газартай залгаа ойролцоо залгаа газарт байдаг юм. Ерөө сумын 2 дугаар багийн нутагт байдаг “Бага зүм” гэх газар луу очиход “Харганат”ын арын ам, “Даваат”ын ам руу зам андуурч, төөрч очих боломжтой хоорондоо ойрхон залгаа байдаг юм. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 67-68-р ху/ 24. Байгаль орчин, аялал жуулчлалын яам ойн судалгаа, хөгжлийн төвийн 2019 оны 04-р сарын 02-ны өдрийн 1/58 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1.Е106 56 992 N49 12 490, E106 56 970 N49 12 4878 , E106 56 928 N49 12 482, E106 56 938 N 49 12 471, E106 56 949 N49 12 446, E106 56 928 N49 12 446, E106 56 931 N49 12 454,E106 56 837 N49 12 472,E106 56 841 N49 12 473,E106 56 845 N49 12 472, E106 56 851 N49 12 470 E106 56 852 N49 12 490, E106 56 893 N49 12 492 E106 56 917 N49 12 499 цэгүүдийг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын ойн сангийн зурагтай давхцуулж үзэхэд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг “Харганат” гэдэг газарт байна. Ойн сангийн зургийг хавсаргав. 2.Тухайн мод бэлтгэсэн газар буюу Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг “Харганат” гэдэг газарт газрын ой нь Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд хамаарахгүй байна. 3.2018 оны 12 сарын 12 Зил -131 маркийн 2088 СЭҮ дугаартай нойтон нарс мод № Уртын хэмжээ/м/ Нарийн үзүүрийн голч Модны тоо/ш/ Н э г м о д н ы эзэлхүүнм/куб Нийт эзэлхүүн м/куб 1 4 44хуурай 1 0,664 0,664 2 4 40 хуурай 2 0,554 1,108 3 4 28 хуурай 1 0,283 0,283 4 4 34 хуурай 1 0,404 0,407 5 4 30 хуурай 1 0,322 0,322 6 4 36 хуурай 1 0,453 0,453 3,237 7 4 48 1 0,785 0,758 8 4 52 1 0,916 0,916 9 38 7 0,502 3,514 10 34 2 0,407 0,814 11 42 1 0,608 0,608 12 40 2 0,554 1,108 21 7,718 Экологи эдийн засгийн үнэлгээ 3.237х 1.8 итгэлцүүр28500 төг=166058 төгрөг 7.718х1,8х120000 = 1667088 төгрөг Нийт 1833146 төгрөг /Нэг сая найман зуун гучин гурван мянга нэг зуун дөчин зургаа/
Чиргүүл номергүй бөөрөнхий нарс мод № Уртын хэмжээ/м/ Нарийн үзүүрийн голч /см/ Модны тоо /ш/ Нийт эзэлхүүн Нийт эзэлхүүн м/куб 1 3 42 4 0.446 1.784 2 3 36 6 0.331 1.986 3 3 50 1 0.625 0.625 4 3 40 2 0.406 0.812 5 3 44 2 0.488 0.976 6 3 32 1 0.264 0.264 7 3 38 2 0.367 0.734 8 3 34 1 0.297 0.297 9 3 46 1 0.531 0.531 10 3 28хуурай 1 0.205 0.205 Нийт 21 8.214 Экологи эдийн засгийн үнэлгээ 0.205x1.8 итгэлцүүр x 28500 төг = 10517 төгрөг 8.009 x 1,8 x 120000 = 1729944 төгрөг Нийт 1.740461 төгрөг /Нэг сая долоон зуун дөчин мянга дөрвөн зуун жаран нэг/ Нийт Зил-131 маркийн 20-88-СЭҮ улсын дугаартай номергүй чиргүүлтэй автомашинд гарсан экологи эдийн засгийн үнэлгээ 3.573.607 /Гурван сая таван зуун гурван мянга зургаан зуун долоо/ 4.Бэлтгэсэн мод, модон материал нь бөөрөнхий нойтон нарс төрлийн мод бөгөөд хэрэглээний зориулалтаар бэлтгэгдсэн байна. Зилл 131 маркийн 20-88 СЭҮ улсын дугаартай автомашин дээр 4 метрийн урттай 0,40м, 0,44м, 0,28м, 0,34м, 0,36м диаметртэй тус бүр 1 ширхэг хуурай нарс мод, дугааргүй чиргүүл дээр 3 метрийн урттай 0,28м.1 ширхэг хуурай нарс мод бусад нь бөөрөнхий нойтон нарс төрлийн мод бөгөөд хэрэглээний зориулалтаар бэлтгэгдсэн байна. 5.”Ц А” ХХК-ний мод бэлтгэхээр тусгаарласан талбайтай давхцалгүй байна. 6.Шинжээчид тавьсан асуултаас өөр нөхцөл байдал илрээгүй. ...гэх дүгнэлт, /1р хх-ийн 77-85-р ху/, 25.Ой модны сургалт судалгааны хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 22 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1.Модлогийн үндсэн макро шинж чанарыг судлахад: Модлогийн ерөнхий өнгө нь улаавтар буюу шаравтар туяатай, жилийн үе нь тодорхой харагдах, холтос нь бараан хүрэн өнгөтэй, дээд хэсэгтээ нимгэн, зулам нь янз бүрийн өргөнтэй шаравтар цагаан байгаагаас харахад эгэл нарс мод байна. 2. Модны чииглэгийн үнэлгээ Сорьцны нэр Модны төрөл Модны чийглэгийн хувь 2088 нарс 29,55% Тайлбар:Модны чийглэлийг тодорхойлохдоо ”Protimeter mini III“ модны чийг хэмжигч багаж ашиглан, тухайн дээжийг дөрвөн хэсэг сорьцод хувааж сорьц тус бүрт 5 удаагийн хэмжилтийг хийж, нийт 20 удаагийн хэмжилтийн дундаж утгаар тогтоов. Чийглэгийн зэргээс хамааруулан модлогийн нойтон удаан хугацаагаар усан дотор байсан 100%-иас их чийглэгтэй, шинэхэн унагасан 50-100%-ийн чийглэгтэй, агаарын
хуурай 20-50%-ийн чийглэгтэй, агаарт удаан хугацаагаар хадгалсан 15-20%-ийн чийглэгтэй, хуурай 8-12%-ийн чийглэгтэй, үнэмлэхүй хуурай 0%-ийн чийглэгтэй гэж ялгана. Шинжилгээнд ирүүлсэн мод нь дунджаар 29,55% ийн чийглэгтэй, хөндлөн огтлол болон ширхэгийн дагуу чиглэлд гүн цууралт, хагаралт үүсээгүй, ойн түймэр, механик гэмтэлд өртөж байгаагүй, хэвийн өсөлттэй эгэл нарс /Pinus sylvestris/ мод байна. ...гэх дүгнэлт, /1-р хх-ийн 93-94-р ху/, 26.”Арвижих-эстимейт” ХХК-ний 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн №01/031 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: № Эд зүйлийн нэр Чанар байдлын тодорхойлолт Зах зээлний дундаж үнэ Нэмэлт тайлбар 1 БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, их бие хэсэг нь улбар шар, мотор хэсэг нь ногоон өнгийн тагтай, хар өнгийн бариултай бензин хөдөлгүүртэй цахилгаан хөрөө Хуучин 110,000 /нэг зуун арван мянга/ ...гэх дүгнэлт, /1-р хх-ийн 101-р ху/, 27.”Арвижих-эстимейт” ХХК-ний 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн №01/029 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: № Эд зүйлийн нэр Ч а н а р б а й д л ы н тодорхойлолт Зах зээлний дундаж үнэ Нэмэлт тайлбар 1 Зил-131 маркийн автомашин 2088 СЭА улсын дугаартай 1989 онд үйлдвэрлэгдсэн, 2011 онд МУ-д орж ирсэн, ногоон өнгөтэй хуучин 12.000,000/арван хоёр сая/ 2 У л с ы н д у г а а р тодорхойгүй Чиргүүл Хуучин 2,000,000/хоёр сая / ...гэх дүгнэлт, /1-р хх-ийн 103-р ху/, 28.Гэрч Б.Батцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 03 дугаар сарын 16-ны өдөр өгсөн: ...2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Энхжаргал гэртээ байхдаа “Хандгай нуур” ХХК-ний захирал руугаа залгаад “мод хэзээ эхлэх гэж байна, зөвшөөрлийн бичиг гарсан уу” гэхэд “удахгүй авна аа, хэд хоногоор авчих байх” гэж хэлээд гар утсаа салгаж байсан. Түүний дараа Батжаргал гээд хамт модонд явдаг залуутай “хоёулаа тэгээд хамт очиж уулзах уу” гэж ярьж байгаад гэрээс гарч явсан. Гадагшаа гарч явж байгаад удалгүй гэртээ орж ирснээ “Содоо ахтай уулзлаа яваад ир” гэж байна. Тэгэхдээ “мод бэлтгэх газарт нь мод байхгүй гэнээ, машин явж байгаа газар луу дагаж ороод мод бэлтгээд ирэхгүй юу гэж байна” гэхээр нь “тэр чинь мод бэлтгэх зөвшөөрөлтэй юмуу” гэхэд “орой Батжаргал юу ч гэсэн зөвшөөрлийн бичиг өгчихнө гэсэн” гээд өнгөрсөн. Орой Энхжаргал гэрт байхад Батжаргалаас “бензиний мөнгө шилжиж орж ирсэн. Энхжаргалтай гэртээ байхдаа зөвшөөрөлгүй газраас мод бэлтгэх хэрэггүй” гэхэд “нээрэн тийм юм уу, шал дэмий юм байна” гээд ярилцаад байж байхад Соёлзул гэдэг хүүхэн залгаснаа “яваад ирээ ч дээ миний хоёр дүү” гээд гуйгаад байх шиг байсан. 2 дугаар сарын 28-ны үүрээр Энхжаргал “би явчихаад ирье” гээд гэрээс гарч явсан. 3 дугаар сарын 1-ний үүрээр надруу залгаад “гар утсаар ярихдаа цагдаад баригдчихлаа Соёлзул, Содгэрэл хоёртой гар утсаар чинь наад хэргээ өөрсдөө даачих хохирол мөнгийг нь бүгдийг нь бид нар төлнө гэж байна” гэж хэлж байсан. Түүнээс хойш 2 сарын хугацаанд Содгэрэл ах болон Соёлзул хоёр луу
залгаад “мөнгө төгрөгөө хийгээч ээ” гэхэд “удахгүй ээ, удахгүй” гэж хэлж байсан. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн212-р ху/, 29.Гэрч Б.Соёлзулын мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр өгсөн: ...”Ц А” ХХК-ний хөрөө раман дээр Х.Э, Батжаргал нартай уулзаагүй: Би өдөр гуанзанд явж байхдаа таньдаг хүндээ “модонд явах хүн байна уу, манай дүү Содгэрэлийн хөрөө раманд явах машинтай хүн байна уу” гэж асуулгасан: Орой 18-19 цагийн орчим Батжаргал, Энхжаргал нар “явъя гэнэ” гэж хэлээд өнгөрсөн. Түүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна. Содгэрэл надаас “бинзен тосны мөнгө өгөөч гэхээр” нь “тэг, тэг” гэхэд над руу Энхжаргал орой залгаж байгаад хүрч ирж бинзений мөнгө аваад явсан. Ерөөлт “Хангай” компанийг л гурвуулаа эзэмшдэг тэрнээс өөрөөр “Ц А” компаниас ашиг авдаг зүйл байхгүй. Содгэрэл зүгээр “өгөөч” гэхээр нь л өгсөн юм. Тэр бол зээлсэн гэсэн үг юм. Содгэрэл бид хоёртой “Ц А” компаний байран дээр уулзаагүй, уулзсан зүйл байхгүй. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 213-214-р ху/, 30.Гэрч Т.Мөнхцацралын мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр өгсөн: ..Яг хэдэн сарын хэдэнд гэдэг талаар мэдэхгүй байна. Би хөрөө раман дээр Соёлзул эгчийн хамтаар сууж байхад Б.Б, Х.Э гээд хоёр жолооч орж ирсэн. Тэр хоёр жолоочийг урьд нь харж байгаагүй. Тэгэхдээ тэр хоёр өдөр Соёлзул эгчтэй ярьсан байсан бөгөөд “модонд явъя” гэж хэлсэн юм байна лээ. Хөрөө раман дээр орж ирээд Соёлзул эгчтэй уулзсан юм. “Модонд явъя” гэхээр нь “модонд явж байсан уу, газраа мэдэх үү” гэхэд “бид хоёулаа тийшээ явж байгаагүй” гэхээр нь өөрийнхөө мэддэгээр “Халзангийн даваа гэж тэр шүү тэрүүгээр даваарай”, гэж хэлснээ “орой Содгэрэл ахаасаа сайн асуугаарай, машин дээр наах компанийн таних тэмдэгийг орой зөвшөөрлийн бичигтэйгээ аваарай” гэж хэлээд гаргасан. Тухайн үед яг эхэлж байсан болохоор би машины таних тэмдэг хэвлүүлж байсан юм. Орой гэртээ байж байхад цагийг нь сайн санахгүй байна. Унтаагүй байж байхад Энхжаргал ганцаараа орж ирсэн. Энхжаргал орж ирээд машин дээр наах наалтаа аваад “Содгэрэл ахаа яг хаана юм бэ?” гэж асуухад Содгэрэл шалан дээр “яг тийшээ ороод, ийшээ яваад, энэ ам руу орно шүү” гэж миний нүдэн дээр зааж өгсөн. Ингээд л маргааш өглөө нь Батжаргал, Энхжаргал хоёр модонд явсан. Модонд яваад ирэхдээ тэр баригдаад ирсэн байна лээ. ...гэх мэдүүлэг, /1-р хх-ийн 215-216-р ху/, 31.Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг Даргын Тамгын газрын 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн эд зүйлийн үнэлгээ тогтоох акт:
Эд зүйл Чанар байдал
Нэг бүрийн үнэ
Тоо хэмжээ
Хариуцагчийн бүгд үнэлгээ
Комиссын үнэлгээ
20-88 СЭҮ Улсын дугаартай ЗИЛ-131 автомашин,
Муу 5.000.000 1 5.000.000 5.000.000
Улсын дугааргүй чиргүүл
Муу 1.000.000 1 1.000.000 800.000
дүн 5.800.00 ...гэх үнэлгээ, /1-р хх-ийн 245-р ху/ 32.Сэлэнгэй аймгийн Мандал сумын Засаг Даргын Тамгын газрын 2019 оны 07
дугаар сарын 23-ны өдрийн эд зүйлийн үнэлгээ тогтоох акт
Эд зүйл Чанар байдал
Нэг бүрийн үнэ
Тоо хэмжээ
Хариуцагчийн бүгд үнэлгээ
Комиссын үнэлгээ
54-97 СЭҮ Улсын дугаартай ЗИЛ-131 автомашин,
Муу 5.000.000 1 5.000.000 5.000.000
54-64 ТЧ чиргүүл Муу 2.500.000 1 2.500.000 2.500.000 дүн 7.500.000 ...гэх үнэлгээ, /1-р хх-ийн 247-р ху/ 33.Хохирогч Э.Одгаравын мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр өгсөн: ...Иргэн Батжаргал нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 2-р багийн нутаг дэвсгэр “Харганат” гэх газраас зөвшөөрөлгүй газраас мод бэлтгэсэн хэргийн талаар ойлгож мэдлээ. Мэргэжлийн байгууллагаас тогтоосон ойн санд учруулсан экологи, эдийн засгийн үнэлгээг нэхэмжилнэ. Хэрэв хохирол төлөх юм бол гомдол санал байхгүй. ...гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 23-24-р ху/, 34.Гэрч Б.Бат-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр өгсөн: ...Би 2019 оны 02 дугаар сарын 28-ны үүрээр буюу 04 цагийн үед Б.Бын ЗИЛ-131 маркийн 64-97 СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Эрдэнэбаяр, Оргилбаяр нарын хамт уулруу модонд явсан. Би ямар компанийн модонд явж байгаагаа сайн мэдэхгүй байна. Тухайн үед би ачигчаар явж байсан. Уг машины жолооч Б.Б тэр компаний нэрийг мэдэж байсан. Мөн хаанаас мод бэлтгэсэн газар усныхаа нэрийг би мэдэхгүй байна. Ямарч байсан мод бэлтгэх хяналтын хуудас жолоочид байсан. Тэгээд ууланд очиж Оргилбаяр, Эрдэнэбаяр, Батжаргал бид 4 мод бэлтгэж машин дээрээ ачаад уулын амнаасаа гарах гэж яваад замдаа шалгалтын хүмүүстэй таарч постон дээр ирж бөөнөөр нь тэндээс цуваанд оруулан Мандал сумын төвийн журмын хашаанд модтой машинуудыг бүгдийг нь журамласан. ...гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 27-28-р ху/, 35.Гэрч Б.Оргилбаярын мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр өгсөн: ... Би ямар компанийн модонд явж байгаагаа сайн мэдэхгүй байна. Тухайн үед би ачигчаар явж байсан. Уг машины жолооч Б.Б тэр компаний нэрийг мэдэж байсан. Модны хяналтын бичиг Б.Б ахад байсан. ...Би байнга модонд явдаггүй. Хаяа л явдаг. Тэгэхдээ энэ жил ганц л явж байна. Нэг машин мод ачаад 60.000 мянган төгрөг байдаг юм. ...гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 29-30-р ху/, 36.Гэрч Д.Эрдэнэбаярын мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр өгсөн: ...Намайг 2019 оны 02 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө гэртээ унтаж байх үед үүрээр 04 цагийн үед Б.Б 99240470 дугаартай утсаар миний 99391677 дугаартай утас руу залгаж “ачигчаар модонд явах уу?” гэж асуухаар нь “тэгье” гэж зөвшөөрч гэрээсээ гарч төв зам дээр зогсож байхад Батжаргал ЗИЛ-131 маркийн 64-97СЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй Оргилбаяр, Бат-Эрдэнэ нарын хамт ирж намайг авч уул руу модонд яьсан. “Ц А” ХХК-ний модонд явсан. ...гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 32-33-р ху/, 37.Гэрч Н.Буяндэлгэрийн мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр өгсөн: ...Солбилцолын Е106.57.058 N49.12.448 Е106.57.068 N49.12.446 Е106.57.063
N49.12.435 Е106.57.055 N49.12.432 Е106.57.068 N49.12.423 Е106.57.044 N49.12.424 Е106.57.041 N49.12.423 Е106.57.032 N49.12.421 Е106.57.052 N49.12.464 Е106.57.052 N49.12.468 дугаартай цэгүүд нь Сэлэнгэ амйгийн Ерөө сумын 2-р багийн нутаг дэвсгэр “Харганат” гэх газарт байршиж байна. Тухайн солбилцлын цэг дэх газар нь ойн сангийн 599-р хэсэглэлийн 30 дугаар ялагаралд оршиж байна. Дээрх цэгүүд нь мод бэлтгэх талбай тусгаарлалт хийгдээгүй боловч Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэрт ойн сан эзэмшдэг “Жавраа” ХХК-н хариуцсан ойн сангийн газар нутагт хамаарагдаж байна. “Жавраа” ХХК-нь ойн мэргэжлийн байгууллага. Би албаны “Делл инспирон” маркийн зөөврийн комьпютер дээр албан ажлын хүрээн газар зүйн байр зүйн зураг тогтоох “Ар Жи Айс ЭС 10.3” программ дээр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын ойн сан бүхий газрын байр зүйн зургийг оруулан түүн дээр тус суманд ойн сан эзэмшиж буй нөхөрлөл, аж ахуйн нэгжүүдийн эзэмшлийн талбайн зураглалын хилийн цасийг тогтоож үйл ажиллагаандаа ашиглаж байгаа. Монгол Улсын хэмжээнд ажиллаж буй Ойн ангиуд дээрх газар зүйн бүртгэлийн системийг ашигладаг ...гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 34-р ху/, 38.Байгаль орчин, аялал жуулчлалын яам ойн судалгаа, хөгжлийн төвийн 2019 оны 04-р сарын 02-ны өдрийн 1/57 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1.Е106.57.058 N49.12.448 Е106.57.068 N49.12.446 Е106.57.063 N49.12.435 Е106.57.055 N49.12.432 Е106.57.068 N49.12.423 Е106.57.044 N49.12.424 Е106.57.041 N49.12.423 Е106.57.032 N49.12.421 Е106.57.052 N49.12.464 Е106.57.052 N49.12.468 цэгүүдийг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын ойн сангийн зурагтай давхацуулж үзэхэд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг “Харганат” гэх газарт байна. Ойн сангийн зургийг хавсаргав. 2.Тухайн мод бэлтгэсэн газар буюу Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг “Харганат” гэх газарт газрын ой нь Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд хамаарахгүй байна. 3.2019 оны 03 дугаар сарын 21, ЗИЛ-1311 маркийн 6497 СЭҮ улсын дугаартай бөөрөнхий нарс мод № Уртын хэмжээ /м/ Нарийн үзүүрийн голч /см/ Модны тоо /ш/ Нэг модны эзэлхүүн м/куб Нийт эзэлхүүн м/кубб 1 4 38 4 0,502 2,008 2 4 42 1 0,608 0,608 3 4 46 1 0,723 0,723 4 4 48 1 0,785 0,785 5 4 50 1 0,849 0,849 6 4 34 2 0,407 0,814 7 4 32 1 0,363 0,363 8 4 36 1 0,453 0,453 6,603 9 4 52 хуурай 1 0,916 0,916 10 4 50 хуурай 1 0,849 0,849 11 4 38 хуурай 1 0,502 0,502 12 4 46 хуурай 1 0,723 0,723 13 4 54 хуурай 1 0,985 0,985 3,975 17 10,578 Экологи эдийн засгийн үнэлгээ: 3.975х1.8 итгэлцүүр х28500 төг = 203917төгрөг
6.603х1.8х120000= 1426248 төгрөг. Нийт 1.630.165 төгрөг /нэг сая зургаан зуун гучин мянган нэг зуун жаран тав/ Чиргүүл № Уртын хэмжээ /м/ Нарийн үзүүрийн голч /см/ Модны тоо /ш/ Нэг модны эзэлхүүн м/куб Нийт эзэлхүүн м/кубб 1 4 44 1 0.664 0.664 2 4 38 5 0.502 2.51 3 4 32 2 0.363 0.726 4 4 44 1 0.664 0.664 5 4 40 2 0.554 1.108 6 4 36 2 0.453 0.906 6.578 7 4 36 хуурай 2 0.453 0.906 8 34 хуурай 2 0.407 0.814 9 44 хуурай 1 0.664 0.664 10 40 хуурай 1 0.554 0.554 11 2.938 Нийт 19 9.516 Нийт эдийн засгийн үнэлгээ 2.938х1.8итгэлцүүр х 28500 төг = 150719 төгрөг 6.578 х 1.8 х 120000 = 1420848 төгрөг. Нийт 1.571.567 төгрөг / нэг сая төвөн зуун далан нэгэн мянга таван зуун жаран долоо/ Нийт ЗИЛ-131 маркийн 6497-СЭҮ улсын дугаартай 5564-ТЧ чиргүүлтэй автомашинд гарсан экологи эдийн засгийн үнэлгээ 3.201.732 төгрөг /гурван сая хоёр зуун арван долоон мянга долоон зуун гучин хоёр/ 4.Бэлтгэсэн мод модон материал нь бөөрөнхий, нойтон, нарс төрдийн мод бөгөөд хэрэглээний зориулалтаар бэлтгэсэн байна. ЗИЛ-131 маркийн 6497 СЭҮ улсын дугаартай автомашин дээр 4м урттай 0.46м, 0.38м, 0.50м, 0.52м, 0.54м диаметртэй тус бүр 1 ширхэг нойтон нарс мод, 5564 ТЧ улсын дугаартай чиргүүл дээр 4м урттай 0.40м, 0.34м, 0.44м, 0.36м диаметртэй тус бүр 1 үирхэг хуурай нарс мод бусад нь бөөрөнхий нойтон, нарс төрлийн мод бөгөөд хэрэглээний зориулалтаар бэлтгэгдсэн байна. 5.Мод бэлтгэсэн талбай нь “Бугант номин” ХХК-ний мод бэлтгэхээр тусгаарлуулж авсан ойн сан бүхий талбай биш байна. 6.Шинжээчид тавьсан асуултаас өөр нөхцөл байдал илрээгүй. ...гэх дүгнэлт, /2р хх-ийн 41-44-р ху/, 40.Ой модны сургалт судалгааны хүрээлэнгийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 21 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: 1.Модлогийн үндсэн макро шинж чанарыг судлахад: Модлогийн ерөнхий өнгө улаавтар буюу шаравтар туяатай, жилийн үе нь тодорхой харагдах, холтос нь бараан хүрэн өнгөтэй, дээд хэсэгтээ нимгэн, зулам нь янз бүрийн өргөнтэй шаравтар цагаан байгаагаас харахад Эгэл нарс /Pinus Sylvestris/ мод байна. 2.Модны чийглэгийн тодорхойлох Модны чийглэгийн үнэлгээ, Сорьны нэр Модны төрөл Модны чийглэгийн хувь 6497 Нарс 62.15%
Шинжилгээнд ирүүлсэн мод нь дундажаар 62.15%-н чийглэгтэй, хөндлөн огтлол болон ширхэгийн дагуу чиглэлд гүн цууралт, хагаралт үүсээгүй, хорхой болон ойн түймэрт нэрвэгдэж байсан, ургалт зогссон Эгэл нарс /Pinus Sylvestris/ мод байна. ...гэх дүгнэлт, /2-р хх-ийн 54-55-р ху/, 41.”Арвижих-эстимейт” ХХК-ний 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн №01/022 тоот шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: № Эд зүйлийн нэр Чанар байдлын тодорхойлолт Зах зээлийн дундаж үнэ /төг/ Нэмэлт тайлбар 1 БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, их бие хэсэг нь улар шар, мотор хэсэг нь ногоон ангийн тагтай, хар өнгийн бариултай бензин хөдөлгүүртэй цахилгаан хөрөө Хуучин 120.000 /нэг зуун хорин мянга/ ...гэх дүгнэлт, /2-р хх-ийн 65-р ху/, 42.Гэрч Ж.Цэвэлмаагийн 2019 он 05 дугаар сарын 16-ны мөрдөн шалгах ажиллагааны шатанд өдөр өгсөн: ...2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Б.Б надад хэлэхдээ “банкны хүү төлөх хугацаа болчихлоо “Хандгай нуур” ХХК-ийн модны зөвшөөрөл одоохондоо ирээгүй байгаа гэнээ, хоёр хоногийн дараа ирнэ гэж байна. Тэрний өмнө “Ц А” ХХК нэг удаа модонд яваад ирээч гээд байна. Манайх бүх бичиг баримт нь бүрэн гэж хэлж байна. Би яваад ирдэг юм уу” гэж хэлсэн. Маргааш өглөө нь модонд явах болоод ““Ц А” ХХК-ний байрлуу явж зөвшөөрөл, бензиний мөнгө авна “гэхээр нь “би цуг явъя” гэж хэлээд машинд нь хамт суугаад 22 цагийн орчим “Ц А” ХХК-ний хөрөө рам явсан. Хашааны гадаа ирэхэд нь би машинд сууж үлдэхэд Батжаргал орчоод удалгүй гарч ирсэн. “Ц А” ХХК-ний захирал Содгэрэл ахтай уулзлаа бензиний мөнгө 500 билүү 600 мянган төгрөг авлаа, Ерөө сумын нутаг дэвсгэрт өөрийнх нь газар байдаг гэж байна. Тэгэхдээ тэр газарт нь бэлтгэх мод байхгүй гэнээ” гэхээр нь “Тэгээд яах юм бэ, өөр газраас авч болох юм уу” гэж хэлэхэд “тэр газарлуу зөндөө машин явж байгаа тэр орчимд очоод машин орж байгаа ам руу ороод мод бэлтгэчих гэсэн явна даа” гэж хэлж байсан. ...гэх мэдүүлэг, /2-р хх-ийн 172-173-р ху/, 43.Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, /1-р хх-ийн 01-р, 2-р хх-ийн 01 ху/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /1-р ххийн 03-10-р, 2-р хх-ийн 05-11-р ху/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэ зургийн үзүүлэлт, /1-р хх-ийн 11-14-р, 2-р хх-ийн 13-р ху/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, /1-р хх-ийн 17-р, 2-р хх-ийн 15-р ху/, эд зүйл баримт бичиг, гомдол, мэдээлэл бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, /1- р хх-ийн 19,21, 2р хх-ийн 137, 140-р ху/, шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, /1-р хх-ийн 76,91,244, 246-р, 2-р хх-ийн 38-39, 51-52, 59-60, 63-64-р ху/, шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 77-84, 92-95, 101-102, 103, 245, 247-р, 2-р хх-ийн 4047, 53-55, 61, 65-р ху/, хохирогч Э.Одгаравт шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, /1-р хх-ийн 89, 99, 105-р, 2-р хх-ийн 49, 56-р ху/, шүүгдэгч Х.Эд шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, /1-р хх-ийн 88, 98, 104-р ху/, шүүгдэгч Б.Бд шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, /2-р хх-ийн 48, 57-р ху/, шүүгдэгч Х.Эын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /1-р хх-ийн 123-р ху/, шүүгдэгч С.Оийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /1-р хх-ийн 124-р, 2-р хх-ийн 101-р ху/, шүүгдэгч Б.Бын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /2-р ххийн 102-р ху/, шүүгдэгч Х.Эд хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 197-р, 3-р хх-ийн 14-р ху/, шүүгдэгч Б.Бд хавтаст
хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /3-р хх-ийн 15-р ху/, шүүгдэгч Б.Бд хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /3-р хх-ийн 16-р ху/, хохирогч Э.Одгарав хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 198-р ху/, иргэний нэхэмжлэгч О.Бат-Очирт хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл ,/3-р хх-ийн 13-р ху/, болон хууль сануулагдан асуугдсан гэрч хохирогч, иргэний хариуцагчийн мэдүүлэг зэрэг болно. Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Х.Э, шүүгдэгч Б.Б нар нь бүлэглэн “Ц А” ХХК-ний захирал С.Оээс тус компаний ашиг сонирхлын төлөө зөвшөөрөл өгсний дагуу 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2-р багийн нутаг “Харганат” гэх газраас зөвшөөрөлгүйгээр нийт 36.026м3 мод бэлтгэж, чиргүүлтэй 6497 СЭҮ улсын дугаартай ЗИЛ 131 маркийн, мөн чиргүүлтэй 2088 СЭА улсын дугаартай ЗИЛ 131 тээврийн хэрэгслээр тээвэрлэж байгаль экологид нийт 6.775.339 төгрөгийн хохирол учруулсан, Монгол Улсын хуулийн тусгай этгээд 3743071 РД дугаартай “Ц А” ХХКнь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Халзангийн даваа” гэх газарт арчилгаа цэвэрлэгээний зориулалтаар мод бэлтгэх зөвшөөрөлтэй байтал хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт байрлах “Харганат” гэх газарт Х.Э, Б.Б нарт зөвшөөрөл өгч зөвшөөрөлгүйгээр ойд нийт 36.026м3 мод бэлтгэсэн, чиргүүлтэй 2088 СЭА, 6497 СЭҮ улсын дугаартай ЗТД 131 маркийн тээврийн хэрэгслүүдээр тээвэрлэж байгаль экологид нийт 6.775.339 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэн тус шүүхэд ирүүлжээ. Монгол Улсын хуулийн тусгай этгээд 3743071 РД дугаартай “Ц А” ХХКнь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Халзангийн даваа” гэх газарт арчилгаа цэвэрлэгээний зориулалтаар мод бэлтгэх зөвшөөрөлтэй болох нь Ерөө сумын ИТХТийн тогтоол, мод бэлтгэх гэрээ, мод бэлтгэх технилогийн карт, 2019 онд арчилгааны огтлолоор мод бэлтгэх талбай тусгаарлалтын тооллого тооцоо зураглалын материал, мод тээвэрлэх хяналтын хуудас, ойн мэргэжлийн байгуулагын гэрчилгээ, хуулийн этгээдийн гэрчилгээ зэргээр батлагдаж байгаа ба шүүгдэгч .Энхжаргал, шүүгдэгч Б.Б нар нь бүлэглэн уг компаний зөвшөөрөгдсөн газраас мод бэлтгээгүй, өөр газраас өөрсдөө дур мэдэн мод бэлтгэсэн болох нь шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн гэмт хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар батлагдаж байх тул “Ц А” ХХК-нийг буюу хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, иргэний хариуцагчаар татах нь зүйтэй. Учир нь “Ц А” ХХК-ний захирал С.О нь өөрийн компаний ашиг сонирхлын төлөө мод бэлтгэх зөвшөөрөл өгсөн мөртлөө биечилж очиж мод бэлтгэлд хяналт тавих боломжгүйгээс мод бэлтгүүлэх үйл ажиллагаанд хяналт тавиагүй, зохих ёсоор хяналт тавьж ажиллуулах албан тушаалтныг томилж оролцуулаагүй байх тул шүүгдэгч нарын байгаль экологид учруулсан хохирлыг “Ц А” ХХК-ний захирал С.Оээр төлүүлэх нь зүйтэй. Шүүгдэгч Х.Э, шүүгдэгч Б.Б нар нь “Ц А” ХХК-ний захирал С.Оээс тус компаний ашиг сонирхлын төлөө зөвшөөрөл өгсний дагуу 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр зохих газраас нь мод бэлтгэлгүй өөр газраас буюу Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2-р багийн нутаг “Харганат” гэх газраас зөвшөөрөлгүйгээр, шүүгдэгч Б.Б нь чиргүүлтэй 64-97 СЭҮ улсын дугаартай ЗИЛ 131 маркийн тээврийн хэрэгслээр 36 ширхэг мод бэлтгэж 3.201.732 төгрөгний, шүүгдэгч Х.Э нь чиргүүлтэй 20-88 СЭА улсын дугаартай ЗИЛ 131 тээврийн хэрэгслээр 43 ширхэг мод бэлтгэж 3.573.607 төгрөгний,тээвэрлэж, нийт 36.026м3 мод
бэлтгэж байгаль экологид нийт 6.775.339 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг бусад нотлох баримт болох хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоолэд зүйл баримт бичиг, гомдол, мэдээлэл бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, шинжээчийн дүгнэлт хохирогч Э.Одгаравт шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл,, шүүгдэгч нарт шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл, шүүгдэгч нарт хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл хохирогч Э.Одгарав хавтаст хэргийн материал танилцуулсан тухай иргэний нэхэмжлэгч О.Бат-Очирт хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, болон хууль сануулагдан асуугдсан гэрч хохирогч, иргэний хариуцагчийн мэдүүлэг, яллагдагч нараас мэдүүлэг авсан тэмдэглэл, тээврийн хэрэгслийн лавлагаа, зэргээр батлагдаж байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. Шүүгдэгч Х.Э, шүүгдэгч Б.Б нарын гэмт үйлдлийн улмаас байгаль экологид 6.775.339 төгрөгийн хохирол учирсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохиролд тооцов. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт: “Энэ хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хохиролд байгаль орчны хяналтын улсын байцаагч нөхөн төлбөр ноогдуулна” гэж хуульчилсан бөгөөд энэ хуульд заасны дагуу Байгаль орчны Хяналтын Улсын байцаагч ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлбөр ноогдуулсан акт гаргаагүй, хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж хавтаст хэрэгт хавсаргаагүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14-р зүйлийн 1-д “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хохирлын асуудлыг шийдвэрлэсэн болно. Шүүгдэгч Х.Э, шүүгдэгч Б.Б нарын гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд энэ хэрэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Х.Э, шүүгдэгч Б.Б нар нь үйлдсэн хэрэгтээ ихэд гэмшин байгаа, гэм буруугийн тал дээр маргаангүй болон бусдад төлөх төлбөргүй зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Х.Э, шүүгдэгч Б.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тус бүрт хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, уг хугацаанд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Мандал сумын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст үүрэг болгох нь зүйтэй. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3-р зүйлийн 2.5-д зааснаар оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчилж зорчин явахдаа эрх бүхий байгуулагад урьдчилан мэдэгдэхийг шүүгдэгч Х.Э, шүүгдэгч Б.Б нар үүрэг болгож. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч нарт анхааруулав. Энэ гэмт хэргийн улмаас шилжилт хөдөлгөөний хязгаарлалт хийгдсэн чиргүүлтэй
20-88СЭА улсын дугаартай, Зил 131 маркийн тээврийн хэрэгсэл, улсын дугааргүй Зил 131 маркийн тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч Х.Эынх, 55-64АЯ улсын дугаартай чиргүүл нь иргэний нэхэмжлэгч О.Бат-Очирынх, 64-97 СЭҮ улсын дугаартай, Зил 131 маркийн тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч Б.Бын эзэмшлийнх болох нь шүүгдэгч нарын мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн лавлагаа зэрэг нотлох баримтаар давхар нотлогдож байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг ...гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна.” гэж заасан бөгөөд шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй байх тул Сэлэнгэ аймгийн Мандал сумын ЗДТГ-ын эд зүйлийн үнэлгээ тогтоох актаар тогтоогдсон шүүгдэгч Х.Эын эзэмшлийн улсын дугааргүй чиргүүлийн үнэ 800.000 төгрөги буюу чиргүүлийг,, 20-88СЭА улсын дугаартай, Зил 131 маркийн тээврийн хэрэгслийн үнэ, 5.000.000 төгрөгийг буюу машиныг, шүүгдэгч Х.Эаас, 55-64 АЯ улсын дугаартай чиргүүл нь иргэний нэхэмжлэгч Баточирын эзэмшлийнх гэдэг нь тогтоогдсон тул уг чиргүүлийг иргэний нэхэмжлэгч Баточирт олгож, уг чиргүүлийн үнэ 2.500.000 төгрөгийг болон 64-97 СЭҮ улсын дугаартай Зил 131 маркийн тээврийн хэрэгслийн үнэ 5.000.000 төгрөг буюу машиныг шүүгдэгч Б.Баас гаргуулан тус тус улсын төсөвт оруулах нь зүйтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын тамгын газрын тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд хадгалагдаж байгаа 4 метрийн урттай, 79 ширхэг нарс модыг улсын орлого болгохыг Сэлэнгэ аймгийн Мандал сумын Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хэлтэст, мөн эд мөрийн баримтаар хураагдсан БНХАУ-д үйлдвэрлэгдсэн бензин мотортой улбар шар болон бор шар өнгөтэй нийт 2 ширхэг цахилгаан хөрөө Мөрдөн байцаах газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа тул уг хөрөөг улсын орлого болгохыг Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэлийн албанд тус тус үүрэг болгохоор шийдвэрлэв. Мөн С.Оийн эзэмшлийн Ү1307001076 дугаартай Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2-р баг, Ширхэнцэг 9-р байрны 226 тоот орон сууц болон Б.Бын эзэмшлийн А-1307005158 дугаартай Сэлэнгэ аймгийн Мандал сумын 4-р баг, Хэрх дэнж гудамж 2500 тоот гэр бүлийн хэрэгцээний газар зэргийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласныг хүчингүй болгох нь зүйтэй. Шүүгдэгч Х.Э, шүүгдэгч Б.Б нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй ба шүүгдэгч нарт урьд нь авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр, С.Од урьд нь авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгохоор тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8-р зүйлийн 2, 34.19-р зүйлийн 1.1, 36.2-р зүйлийн 4, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1, 4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Прокурорын газраас Хуулийн этгээд болох “Ц А” ХХК-ний захирал С.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хуулийн этгээд болох “Ц А” ХХК-ний захирал С.Оийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, иргэний хариуцагчаар татсугай.
3. Иргэний хариуцагч “Ц А” ХХК-ний захирал С.Оээс байгаль экологид учирсан хохирол 6.775.339 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.
4.Шүүгдэгч Боржигон овогт Б.Б, Боржигон овогт Хишигжаргалын Энхжаргал нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 24.6-р зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д заасан “Бүлэглэн хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Х.Э, шүүгдэгч Б.Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тус бүрт хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, уг хугацаанд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Мандал сумын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст үүрэг болгосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3-р зүйлийн 2.5-д зааснаар оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчилж зорчин явахдаа эрх бүхий байгуулагад урьдчилан мэдэгдэж байхыг шүүгдэгч Х.Э, шүүгдэгч Б.Б нар үүрэг болгосугай.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Х.Э, шүүгдэгч Б.Б нарт анхааруулсугай.
8.Шүүгдэгч Х.Э, шүүгдэгч Б.Б нар нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
9. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын тамгын газрын тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд хадгалагдаж байгаа 4 метрийн урттай, 79 ширхэг нарс модыг улсын орлого болгохыг Сэлэнгэ аймгийн Мандал сумын Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хэлтэст, мөн эд мөрийн баримтаар хураагдсан БНХАУ-д үйлдвэрлэгдсэн бензин мотортой улбар шар болон бор шар өнгөтэй нийт 2 ширхэг цахилгаан хөрөө Мөрдөн байцаах газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа тул уг хөрөөг улсын орлого болгохыг Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэлийн албанд тус тус үүрэг болгосугай.
10.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2-р зүйлийн 1.3, 7.5-р зүйлийн 1,2-т зааснаар шүүгдэгч Х.Эын эзэмшлийн улсын дугааргүй чиргүүлийн үнэ 800.000 төгрөг буюу чиргүүлийг, 20-88СЭА улсын дугаартай, Зил 131 маркийн тээврийн хэрэгслийн үнэ, 5.000.000 төгрөгийг буюу машиныг, шүүгдэгч Х.Эаас, 55-64 АЯ улсын дугаартай чиргүүлийн үнэ 2.500.000 төгрөгийг болон 64-97 СЭҮ улсын дугаартай Зил 131 маркийн тээврийн хэрэгслийн үнэ 5.000.000 төгрөг буюу машиныг шүүгдэгч Б.Баас гаргуулан тус тус улсын төсөвт оруулсугай.
11. С.Оийн эзэмшлийн Ү1307001076 дугаартай Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2-р баг, Ширхэнцэг 9-р байрны 226 тоот орон сууц болон Б.Бын эзэмшлийн А-1307005158 дугаартай Сэлэнгэ аймгийн Мандал сумын 4-р баг, Хэрх дэнж гудамж 2500 тоот гэр бүлийн хэрэгцээний газар зэргийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласныг хүчингүй болгосугай.
12.Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Э, шүүгдэгч Б.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж. С.Од урьд нь авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
14.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч нар болон хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
15.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.
16.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч нар, тэдгээрийэ өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийн хувийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
17.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-р зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НОЛХООСҮРЭН