Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 153

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж, нарийн бичгийн дарга Б.Энхзул, улсын яллагч М.Сайнзаяа,

хохирогч Ц.Э , түүний өмгөөлөгч О.Сарантуул,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч М.Даваасүрэн,

Шүүгдэгч О.Б , Ө.Э , О.О  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Сайнзаяа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар

Б.Э , О.О , мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Б  нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2015000000091 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

  1. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 28 настай, бүрэн дунд боловсролтой, барилгачин мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт оршин суух, Б овогт Б.Э,
  2. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 5, аав, ээж, эхнэр, хүүхдийн хамт оршин муух Ц овогт О.Б,
  3. Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 26 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өрлөгчин  мэргэжилтэй, ам бүл 7, ээж, 4 дүү, охины хамт О О.О,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд/:

Шүүгдэгч О.Б  нь 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Булган аймгийн ... нутаг дэвсгэрт иргэн Ц.Э тай хувийн таарамжгүй харилцааны улмаас зодолдож улмаар тээврийн хэрэгслээр баруун хөлийг дайрч эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Б.Э, О.О  нар бүлэглэн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Булган аймгийн ... нутаг дэвсгэрт иргэн Ц.Э тай хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Б ын өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.О ийн өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э гийн өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Э ын өгсөн: Би 2020 оны 4 сарын 8-наас 9-нд шилжих шөнө Хялганатаас байшин барих хүн авах гэж ирсэн байсан. Охинтойгаа хамт нөхрийг нь авахаар очиход шүүгдэгч нар нэлээн согтуу байсан. Тэгээд “банзал охиноо авч яв” гэсэн. Дараа нь “нөхрийг нь ирж авахгүй бол нөхөртэй нь унтлаа” гэсэн. Тэгээд буцаад авах гэж очиход машины цонхыг хагалсан. Тэгээд яаж байгаа юм гэхэд араас чулуугаар цохисон. Газар хэвтэж байхад цохиод байсан. Тэгээд хоёр удаа хөл дээгүүр гарсан. Шүүх цагдаа ирэхэд бид нар ар талтай хүмүүс шүү гэсэн. Тэгээд Орхон аймагт очиж хагалгаанд орсон. Хагалгааны өдөр ах нь орж ирэхэд би уулзах боломжгүй байна гэсэн. Манай эхнэр “яах гэсэн юм бэ” гэхэд та нар нэг бол хүний мууг үздэг, эсвэл мөнгө нэхдэг гэж хэлсэн байсан. Эмч надад 8-н сарын дотор хөл дээрээ гишгэж болохгүй гэсэн. Жил хөдөлмөр эрхэлж болохгүй гэсэн. Насаараа хөлгүй боллоо. Шүүгдэгч нар надтай уулзах байх гэж бодож байсан уулзаагүй. Ер нь хүний хувьд хэлэхэд залуу хүмүүс муухай сэтгэлтэй, хүн чанаргүй байна. Би айлын мал маллаж амьдралаа залгуулдаг байсан. Мал маллаж чадахаа больсон. Би бүтэн жил хөдөлмөр эрхэлж чадахгүй болоод байна. Нийт эмчилгээний зардалд 1.474.000 төгрөгийг нэхэмжилж байна. Айлын мал маллаад сард 400.000 төгрөгний цалин авдаг байсан. Одоо мал маллаж чадахгүй болсон тул ажилгүй байсан хугацааны 4.800.000 төгрөг нэхэмжилж байна гэв.

2015000000091 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

хохирогч Ц.Э ын өгсөн: “...очоод машиных нь дэргэд очоод зогстол Т  бид нарын унаж явсан машины жолооч талын цонхыг гараараа татаад хагалчихсан. Тэгэхээр нь би машинаас буугаад Т г яаж байгаа юм гээд түлхсэн. Тэгтэл хамт явж байсан Тө  гэх залуу дахиад хоёр эмэгтэй нар хүрч ирээд Тө  нь намайг заамдаад нэг удаа нүүрэн тус газарт гараараа цохисон. Би тэгэхээр нь Тө г барьж аваад байж байтал Э  гэх эмэгтэй зүүн талаас зуураад зогсож байтал араас О  нь дагз руу чулуугаар цохиод би газар унасан. Унахдаа нүдний шилээ давхар унагаасан. Би нүдний шилгүй бол юм хардаггүй. Тэгээд толгой маН д газар унасан байх хугацаанд хоёр эмэгтэй нь толгой түрүүгүй намайг цохиж зодсон. Тэгээд нүдний шилээ олох гээд газар тэмтрээд байж байхад хоёр эмэгтэй нь дээрээс дараад зодож байсан. Энэ хугацаанд машин ирээд баруун талын хөлөн дээгүүр хэтрээд дахиж буцаж ухраад дайрч гарсан. Дайрсны дараа би хугарчихлаа гэж орилоод М аад дүү Н  аваад хол зугтаа гэж хэлсэн. Энэ хугацаанд Э  гэх эмэгтэй миний хугарсан хөлийг авч шидээд “хугараагүй л байна юун бааштай юм гээд” байсан. Энэ хугацаанд Тө  дахин дахин дайрах гэж оролдсон... баруун хөлийн шилбэ хоёр удаа хугарч, шагай хоёр талдаа хавдартай, толгой цохиулсны улмаас өвдөж байна, чулуугаар цохисон, гараараа маажсаны улмаас үүссэн шарх зөндөө байгаа... хагалгаа хийлгэхэд 1 сая орчим төгрөгийн зардал гарсан.... би гэмт хэрэг гарахаас өмнө хөлөндөө гэмтэлгүй байсан. Би ямар ч төлөвлөгөөт хагалгаанд орохгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-36, 178-179 дүгээр хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Б.Х гийн өгсөн: “...Тэмүүлэн ах нилээн ууртай машин руу хүрч ирээд М аа эгчид хандан чи яагаад байгаан гээд хэрүүл маргаан хийгээд байхаар нь М аа эгч машиныхаа хаалгыг түгжээд цонхоо хааж байтал Тэмүүлэн ах гараа оруулж ирээд машиныхаа цонхыг татаад хагалчихсан. Тэгэхээр нь Э  ах буугаад Тэмүүлэн ахыг заамдаж аваад яаж байгаан гээд цааш нь түлхсэн чинь машины хажууд байсан Тө  гэх залуу Э  ахыг цохитол хамт явсан хоёр эгч нь Э  ах руу дайрч зууралдаад байсан. Тэгэхээр нь М аа эгч салгах гээд машинаас буугаад очтол тэр хоёр эгч нь салахгүй байсан. Тэгээд би М аа эгчийн хүүхдийг аваад машинд сууж байтал намхан шар, махлаг эгч чулуугаар машины цонхыг хагалахаар нь би айсандаа дүүгээ аваад буусан. Тэр хооронд Б  хол зугатаасан байсан. Тэгээд буугаад машин тойроод хартал Э  ахын нүдний шил нь унасан байхаар нь тэрийг нь очиж авчихаад босоод явах гэтэл Тө  гэх залуу машинаа асаагаад дүү бид хоёрыг мөргөсөн. Тэгэхээр нь би дүүгээ аваад жаахан хол очиж зогссон. Хол очиж зогсоод эргээд хартал тэр хоёр эгч Э  ахыг дараад унагаачихсан Тө  гэх залуу машинаараа хөлөн дээгүүр нь гараад буцаад ухраад дахин гарсан..., хажууд хар үстэй туранхай эмэгтэй нь зогсоод “битгий жүжиглээд бай гээд нүүр лүү нь өшиглөөд дайрсан хөлийг нь авч шидээд байхаар” нь би “та болиоч дуугай болооч гэж” хэлтэл “чамаар дуугаа хориулахгүй” гээд чулуутай шороо авч шидээд шидсэн чулуу нь миний хацрыг оносон. Тэгж байтал Тө  гэх залуу машинаа асаагаад “нэг мөсөн гүйцээчихье, бүгдийг нь алчихъя” гэж орилоод дахиад машинаараа дайрах гэж оролдсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-45 дугаар хуудас/,

Гэрч Э.М маагийн өгсөн: ...би нөхрийгөө явъя гээд дуудтал явахгүй байхаар нь би уурласан. Тэгтэл манай нөхөр уурлаад өөрнийхөө машины урд талын цонхыг татаад хагалчихаар нь манай аав Э  буугаад манай нөхөрт хандан чи яагаад ингэж байгаа юм бэ гэж түлхсэн. Тэгтэл манай нөхөртэй хамт ирсэн найзууд болох Н , Тө , О  гурав манай аав руу дайрч зодсон. Зодооныг тухайн үед би салгаж дийлэхгүй байсан. О , Н  хоёр манай аавыг дарж хэвтчихээд зодож байтал Тө  гэх залуу машинаа асаагаад Н г мөргөсөн дараа нь манай аавын хөлийг дайрч гарсан.... О , Н  хоёр манай аавыг дарж хэвтчихээд нэлээн удаан зодсон. Салгах гэхээр дийлэхгүй зодож чулуу шидээд ойртуулахгүй байсан. Тэгээд дарж хэвтэж байхад нь Тө  машинаар хөлийг нь дайрсан. Одоо хөл нь хугарсан биед нь маш их шарх сорив үүссэн" гэх мэдүүлэг /хх-ийн 46-48 дугаар хуудас/,

Гэрч Э.Т гийн өгсөн: “...босоод харсан чинь Э  эгч, О  эгч хоёр манай хадам аавтай ноцолдоод байх шиг байсан Б  хар соната-7 маркийн тээврийн хэрэгслийг асаагаад Э  эгч, О  эгч, манай хадам аав болох Э  нарыг машинаар мөргөсөн. Би айгаад яваад очтол хадам аав хөлөө жийгээд баруун талын хөлийн шилбэ хэсгээрээ бариад болиочээ гээд хашгираад газар сууж байсан. Би Б  дээр явж очоод чи яаж байгаа юм бэ миний эхнэр хүүхэд явж байна ш дээ гээд уйлаад Б д хэлсэн чинь Б  миний хэлж байгаа үгийг тоохгүй “Десант буулгана” гээд орилоод байсан... хадам аав баруун талын хөлөө бариад уйлаад газар сууж байсан би болиочээ гээд тэр хавиар орилоод байсан.... Манай хадам аавын нүүр хэсгээр нь баахан хумсны маажсан шарх байсан, баруун талын хөл нь шагай, шилбэ хэсгээрэй хавдсан байсан. Сэлэнгэ сумын эмнэлэг дээр ирж үзүүлэхэд  хөдөлгөж болохгүй яаралтай Орхон аймгийн эмнэлэг рүү авч яв гэж хэлэхээр нь Орхон аймгийн нэгдсэн эмнэлэг рүү явсан эмнэлэгт очиж үзүүлэхэд баруун талын хөл нь хугарсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 62-64 дүгээр хуудас/,

Гэрч О.С гийн өгсөн: “...гэмт хэрэг гарахаас өмнө манай нөхөр Ц.Э ын баруун хөл нь зүв зүгээр байсан. Гэмт хэрэг гарснаас хойш баруун хөлөндөө гэмтэл авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 182-183 дугаар хуудас/, насанд хүрээгүй гэрч Б.Б гийн өгсөн: “...Э  ах Б  ахыг цохиод өргөөд шидэхэд нь Э  эгч, О  эгч хоёр Э  ах руу дайраад чи миний дүүг зоддог хэн бэ гээд Э  ахтай зодолдсон... Э  ах газар суугаад нүдний шил олоод өг гээд хашгираад байсан. Тэгэхэд Э  эгч, О  эгч хоёр Э  ах руу шороо, чулуу шидээд байсан.

Э  ах газар нэг хөлөө жийгээд нөгөө хөлөө хумиад сууж байхад нь Э  эгч, О  эгч хоёр  талд нь гадаа суусан байдалтай юм яриад байж байхад Б  ах “би десэнт буулгана, хууль надад үйлчлэхгүй” гэж орилоод хар соната-7 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож урагшаа, хойшоо явж байснаа тэр хавиар тойроод яваад байсан..., Э  ах дээр очиход Э  ах ахынх нь хөл эвгүй болчихлоо гээд шагайныхаа тэр хавиар бариад байсан. Э  ах газар гишгэж чадахгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 185-191 дүгээр хуудас/,

Гэрч Г.М гийн өгсөн: “2020 оны 04 дүгээр сарын 11-ний шөнийн 00 цаг 10 минутад Сэлэнгэ сумын 2 дугаар багаас хүнээр түшүүлсэн баруун хөл дээрээ зогсож чадахгүй эрэгтэй хүн эрүүл мэндийн төвд дуудлагаар ирсэн... ил харагдах шарханд анхдагч цэгцлэлт хийж, аналгин, демидрол хольж судсанд тарьсан. Цус тогтоохоор викасоль 1мл булчинд тарьсан, натри хлорид 250 мл дуслаар хийсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 192-194 дүгээр хуудас/, гэрч А.А ы өгсөн: “...Э  хөл болохгүй байна гэж өөрөө хэлэхээр нь Одонцэцэг эмч үзээд сумын эмнэлэг рүү аваад явсан...” гэх мэдүүлэг

/хх-ийн 198-200 дугаар хуудас/,

Шинжээч Ч.Буянзаяагийн өгсөн: “Дээрх цус хуралт зөөлөн эдийн гэмтэл нь баруун шилбэний ясны хугарлуудтай шалтгаант холбоотой ба нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Баруун хөлний шилбэнд үүссэн бүх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр буюу машинд мөргүүлэх, дайруулах, баруун хөлний шилбэ рүү хүчтэй өшиглөх, дэвсэх, юмаар цохих зэрэг аль ч хүний үйлчлэлд үүсэж болно.. Э ын эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн бичиг баримтаас њ үзэхэд шинэ гэмтлүүд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 240-242 дугаар хуудас/,

Яллагдагчаар О.Б ийн өгсөн: “...би машин хөдөлөгөхдөө Э  ахын хөлөн дээгүүр нь гарсан байж магадгүй тэгэхээр баруун хөлийн шилбэний шаант ясны далд хугарал, баруун шагайн үений гадна ба дотор хавчаар ясны далд хугарал, баруун хөлийн шилбэ, шагайн үенд цус хуралт, гэмтлүүд би учруулсан байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 145-146 дугаар хуудас/,

Яллагдагчаар Б.Э гийн өгсөн: “...би М аагийн машины урд машины жолоочийн суудал дээр орж суухад М аагийн ааваа болох Э  хөл эвгүй болчихлоо ёооё гээд баруун талынхаа хөлийг бариад сууж байхаар нь би хөл чинь гайгуу юу гэж асуугаад баруун талынх нь өвдөг хэсэгт хүрсэн чинь Э ах ёооё аймар өвдөж байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 139 дүгээр хуудас/,

Яллагдагчаар О.О ийн өгсөн: “...би Э  ахын гуя хэсэг рүү 2 удаа өшиглөсөн. харанхуй байсан болохоор яг биеийнх нь аль хэсэгт нь өшиглөснийг мэдэхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 141-144 дүгээр хуудас/,

Орхон аймгийн Шүүхийн шинжлгээний албаны 2020 оны 04 дүгээр сарын 22ны өдрийн 369 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Ц.Э ын биед баруун хөлийн шилбэний шаант ясны далд хугарал, баруун шагайн үений гадна ба дотор хавчаар ясны далд хугарал, баруун хөлийн шилбэ, шагайн үенд цус хуралт, зөөлөн  эдийн няцрал, нүүр хүзүүд олон тооны, нуруунд зүүн далны хэсэг, хэвлийн баруун дээд хэсэгт ганц, ганц тооны зулгаралт үүсчээ. Дээрх гэмтэл  нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Баруун шөлийн шилбэний шаант ясны далд хугарал, баруун шагайн үений гадна ба дотор хавчаар ясны далд хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Баруун хөлний шилбэ, шагайн үенд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нүүр, хүзүүнд олон тооны, нуруунд зүүн далны хэсэг, хэвлийн баруун дээд хэсэгт ганц, ганц тооны зулгаралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана...гэх дүгнэлт, /хх-ийн 66-68 дугар хуудас/,

Гэмт хэрийн талаархи гомдол, мэдэлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7 дугаар хуудас/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 14-17 дугаар хуудас/, Тольдох оюуны өгөөж ХХК-ний шинжээчийн дүгнэлт /хх-ийн 87-91, 97-102 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 110, 111, 112 дугаар хуудас/, хохирлын баримтууд /хх-ийн 169-176 дугаар хуудас/,өвчний түүх /хх-ийн 225-237 дугаар хуудас/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Шүүгдэгч О.Б  нь 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Булган аймгийн ... нутаг дэвсгэрт иргэн Ц.Э тай хувийн таарамжгүй харилцааны улмаас зодолдож улмаар тээврийн хэрэгслээр баруун хөлийг дайрч эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Б.Э, О.О  нар бүлэглэн 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Булган аймгийн ... нутаг дэвсгэрт иргэн Ц.Э тай хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаарх хохирогч, гэрч нарын мэдүүлгийн эх сурвалж нь өөр хоорондоо зөрүүгүйгээр өгсөн мэдүүлэг болон хохирогч Ц.Э ын биед баруун хөлийн шилбэний шаант ясны далд хугарал, баруун шагайн үений гадна ба дотор хавчаар ясны далд хугарал, баруун хөлийн шилбэ, шагайн үенд цус хуралт, зөөлөн  эдийн няцрал, нүүр хүзүүд олон тооны, нуруунд зүүн далны хэсэг, хэвлийн баруун дээд хэсэгт ганц, ганц тооны зулгаралт үүссэн болохыг тогтоосон 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 369 дугаартай дүгнэлт зэрэг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий шууд болон шууд бус нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч О.Б , О.О , Б.Э  нарын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч О.О , Б.Э  нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”, мөн шүүгдэгч О.Б ийн үйлдэл нь “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг тус тус агуулж байх тул тэднийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов. Шүүгдэгч О.Б өөс 1.174.000 төгрөг, шүүгдэгч О.О ээс 113.500 төгрөг, шүүгдэгч Б.Э гаас 168.500 төгрөг тус тус гаргуулж хохирогч Ц.Э д олгохоор шийдвэрлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ажлын байсан хугацааны 4.800.000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба энэ талаархи баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул хэлэлцэхгүй орхиж нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч О.О , Б.Э  нарыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь,

Мөн шүүгдэгч О.Б  нь “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага тэдгээрт хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн нь шүүгдэгч нарт торгуулийн шийтгэл оногдуулж өгнө үү гэж мэтгэлцэжээ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч О.О , О.Б , Б.Э  нарын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчдийн хувийн байдал, тэдгээрт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар шүүгдэгч О.О , Б.Э  нарыг тус бүр 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч О.Б ийг мөн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт “шүүх гэмт

хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар, нийт 240-720 цагаар тогтооно гэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солино гэжээ хуульчилжээ.

Шүүгдэгч О.О , О.Б , Б.Э  нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг гарахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч О.О , О.Б , Б.Э  цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD-ыг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б.Э , шүүгдэгч О ыг О  нарыг бүлэглэн “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай,

Шүүгдэгч О.Б ийг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгтзааснаар шүүгдэгч О.О , Б.Э  нарыг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасаар шүүгдэгч О.Б ийг 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дах хэсэгтзааснаар шүүгдэгч О.Б , Б.Э , О.О  нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдрийн найман цагаар тус тус тогтоосугай.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгтзааснаар шүүгдэгч О.О , О.Б , Б.Э  нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг сануулсугай.
  4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэххэсэгт зааснаар шүүгдэгч О.Б өөс 1.174.000 төгрөг, шүүгдэгч О.О ээс 113.500 төгрөг, шүүгдэгч Б.Э гаас 168.500 төгрөг тус тус гаргуулж хохирогч Ц.Э д олгож, хохирогч ажлын байсан хугацааны 4.800.000 төгрөгний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
  5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD-г хэргийн хадгалаххугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Шүүгдэгч О.О , О.Б , Б.Э  нарт оногдуулсан нийтэдтустай ажил хийлгэх ялыг Булган аймгийн Булган сумын “Тохижилт үйлчилгээний анги”-д хийлгэхээр тогтоосугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Б , Б.Э , О.О  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн да вж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч О.Б , Б.Э , О.О  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ж.ДЭЛГЭРМӨРӨН