| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 163/2020/0145/Э |
| Дугаар | 155 |
| Огноо | 2020-07-06 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Шижиртуяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 155
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
Ж.Дэлгэрмөрөн даргалж, нарийн бичгийн дарга Б.Энхзул, улсын яллагч П.Шижиртуяа,
Насанд хүрээгүй хохирогч А.Б , түүний хууль ёсны төлөөлөгч А.Бу шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахалах зөвлөх П.Шижиртуяа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б од холбогдох 163/2020/0145/Э индекстэй, эрүүгийн 2015000000142 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, аав, ээж, ах дүү нарын хамт оршин суух, ял шийтгэлгүй, С овгийн Б.Б.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Булган аймгийн Булган сумын ... нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч А.Б ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтээр/
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Б ын өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогч А.Б ийн өгсөн: 2020 оны 05 дугаар сарын 24-ний шөнө хорооны нэг найзтайгаа, хэдэн дүү нартайгаа дэлгүүрийн үүдэнд байхад 4 хүүхэд ирэхээр нь чамайг Б гэдэг үү гэсэн “тийм” гээд салсан. Тэгээд орой гэртээ байхад ахтайгаа уулзуулна гээд дуудсан. Дөрвөн хүүхдийн араас ирээд нэг цохиод өшиглүүлсэн. Дөлгөөн дэлгүүрийн цаад гудам хүртэл үсдэж чирээд тэндээсээ салсан гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй хохирогч А.Б ийн хууль ёсны төлөөлөгчийн өгсөн: Мэдүүлэг дээр нэмж хэлэх зүйлгүй. ОдО н байдлаар хамрын яс цөмөрч унасан. Ургатлаа 6 сар шаардлагатай гэсэн. Үүнээс хойш дахиж зардал гарна. Эмчилгээний зардал дуусаагүй тул цаашид нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэв.
2015000000142 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
Насанд хүрээгүй хохирогч А.Б ийн өгсөн: “...Би 2020 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Булган аймаг Булган сумын ... байдаг манай ээжийн аав болох А ийнд байж байхад 21 цагийн үед шинэ хорооны дүү нар болох П , А , Б /бүтэн нэрийн мэдэхгүй/, Б /бүтэн нэрийн мэдэхгүй/, өөр танихгүй хоёр хүүхдүүдийн хамт бид найм Бунхан толгой гарчаад Дөлгөөн хүнсний дэлгүүр орж ундаа аваад хүнсний дэлгүүрийн үүдэнд ундаагаа уугаад юм яриад байж байхад танихгүй дөрвөн хүүхэд дэлгүүрийн үүдэнд ирсэн. Тэр дөрвөн танихгүй хүүхдүүд надтай хамт байсан П , А хоёртой юм яриад байж байхад Б надад хандан саяхан сагсан бөмбөг тоглож байхад Т гэх хүүхэд намайг үгээр идээд байсан гэж хэлэхээр нь би Т гэж хэн юм гэж асуусан чинь би байна гээд нөгөө танихгүй дөрвөн хүүхдийн нэг нь дуугарахаар нь би царайг нь хальт харчихаад юм хэлээгүй зогсож байсан. Би хамт байсан хүүхдүүддээ одоо тар тар гэж хэлчээд өвөөгийндөө ороод орондоо хэвтэж байхад миний утас дуугарахаар нь би автал Б байна ах таныг Т ахтайгаа уулзуулна гэнээ ах нь таны үе юм байна таныг гараад ир гэж байна гэж утсаар ярихаар нь би хувцасаа өмсөөд өвөөгийнхөөс гарахад 23 цаг болж байсан. Би Шинэ хорооны Дөлгөөн хүнсний дэлгүүрийн арын гудамжинд яваад очтол Б , П , А , Б , хамт Бунхан гарсан танихгүй хоёр хүүхэд байсан, Б надад хэлэхдээ таныг Дөлгөөн хүнсний дэлгүүрийн урд талын гудамжинд дуудаж байна гэж хэлэхээр нь би, очихгүй гэнээ өөрөө ирүүл ир гэж хэлж байна гэж Б , П хоёрт дамжуулаад хэлчих гэж хэлсэн. П , Б хоёр Т гийн байгаа газар луу миний хэл гэсэн үгийг очиж хэлэхээр явсан. П , Б хоёртой хамт Т тэй хамт явсан гурван танихгүй хүүхэд миний байгаа газар буюу Дөлгөөн хүнсний дэлгүүрийн арын гудамжинд ирсэн. Удалгүй араас нь Т гийн дуудсан ах нь бололтой нэг ах ирээд П , Т тэй хамт ирсэн О /бүтэн нэрийн мэдэхгүй/ гэх хоёр хүүхдийн толгой хэсэгт нь нэг нэг удаа цохиод Т гээс хэн томроод байгаа юм гэж асуусан ахыг Ш гэж найзууд нь дууддаг юм байна лээ өөрийнх нь нэрийг Б гэдэг юм байна лээ. Б ах над дээр хүрч ирээд зүүн гартаа асаагуурны гэрэл асааж бариад баруун гараа атгаж байгаад миний баруун шанаа хэсэгт хоёр удаа цохиход миний хамарнаас цус гарсан би газар унасан, би баруун талын бөөр хэсгээрээ газар хэвтэж байхад Б ах миний толгой руу өшиглөсөн яг аль хөлөөрөө өшиглөсөнийг санахгүй байна мөн хэдэн удаа өшиглөснийг санахгүй байна миний санаж байгаагаар хоёр удаа өшиглөөд намайг үсдэж босгоод үснээс базчаад Дөлгөөн хүнсний дэлгүүрийн урд талын гудамж руу явсан. Намайг үсдээд дагуулаад явж байхдаа миний нүүр хэсэгт нэг удаа өвдөглөж, хоёр удаа өшиглөсөн. Дөлгөөн хүнсний дэлгүүрийн урд талын гудамжны үзүүрт очоод баруун гараа атгаж байгаад миний хамар духны орчимд хоёр удаа цохисон. Б ах Т д хандаж гол орж наадахныхаа цусыг угаа тэгээд гэрлүү нь явуул гэж хэлчихээд Б ах харихаар явсан байх цаашаагаа гудамж руу ороод яваад өгсөн. Би харихаар П , Т , Б , О , Б , А нарын хамтаар Дөлгөөн хүнсний дэлгүүрийн урд алхаж явж байхад Т нь гол оръё гол ороод гялс наад цусыг чинь угаая гэж хэлэхээр нь би үгүй, үгүй шууд гэрлүүгээ орно гэж хэлсэн, П , Т , Б , О , Б , А нар намайг өвөөгийн хашааны үүдэнд хүргэж өгчихөөд яваад өгсөн. Би өвөөгийндөө ороод нүүр гараа угааж байхад эмээ хүрч ирээд юу болсон бэ? гэж асуухад хүнд зодуулчихлаа гэж хэлтэл эмээ шууд аав, ээж рүү залгаж хэлсэн. Б баруун гараа атгаж байгаад миний баруун шанаа руу 2 удаа цохисон, намайг газар хэвтэж байхад миний толгой руу өшиглөсөн яг хэдэн удаа өшиглөснийг санахгүй байна. Намайг үсдээд дагуулаад явж байхдаа миний толгой руу нэг удаа өвдөглөж, хоёр удаа өшиглөсөн. Дөлгөөн хүнсний дэлгүүрийн урд талын гудамжны үзүүрт зогсож байгаад баруун гараа атгаж байгаад миний дух болон хамар хэсэгт хоёр удаа цохисон дандаа гар хөлөөрөө цохиж зодсон. .." гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/
Яллагдагчаар Б.Б мэдүүлэхдээ: “...2020 оны 05 дугаар сарын 24ний өдрийн 22 цагийн үед Булган аймгийн Булган сумын 1-р багт байж байхад танил Түмэнжаргал хүрч ирээд намайг баахан хүүхдүүд зодчихлоо гэхээр нь очсон. Очоод би Түмэнжаргалаас хэн чамайг зодсон юм гэсэн чинь Түмэнжаргал энэ гээд Б ийг заахаар нь би Б ийн баруун шанаа хэсэгт нь гараараа нэг удаа, нүүр рүү нь мөн гараараа нэг удаа цохиод хавсарч унагасан, түүнийг унасан байхад нь би цээж гэдэс рүү нь өшиглөсөн. Б ийн хамарнаас цус гарсан.
Би шинжээчийн дүгнэлттэй танилцсан санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр хуудас/,
Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 151 тоот дүгнэлтэнд: 1. А.Б ийн биед хамар ясанд хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ. 3. Дээрхи гэмтэл нь хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой. 4. Цаашид энгийн хөдөлмөрийн тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 29-30 дугаар хуудас/,
Гэмт хэрийн талаархи гомдол, мэдэлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг шүүгдэгчийн хувийн байдлын талаархи /хх-ийн 44-46 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 43 дугаар хуудас/, зэрэг бичгийн бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Булган аймгийн Булган сумын ... нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч А.Б ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаарх хохирогч А.Б ийн мэдүүлэг болон А.Б ийн биед хамар ясанд хугарал гэмтэл учирсан болохыг тогтоосон Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 151 тоот дүгнэлт зэрэг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий шууд болон шууд бус нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Б.Б ын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Б.Б ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Б.Б нь эмчилгээний зардал 800000 төгрөг төлсөн ба үлдэх 693340 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Бу ад олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б.Б ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Б.Б ын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгуулийн ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Б од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг гарахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН