| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 138/2016/1098/и |
| Дугаар | 138/ШШ2016/00972 |
| Огноо | 2016-08-24 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 08 сарын 24 өдөр
Дугаар 138/ШШ2016/00972
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас
татгалзсаныг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
нод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг би,
нод аймгийн ******* сумын 4-р баг ******* ******* тоотод оршин суух, ******* тоот регистрийн дугаартай, ******* овогт ******* *******ын нэхэмжлэлтэй,
нод аймгийн ******* сумын 10-р баг ******* тоотод оршин суух, д холбогдох,
2.900.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 08 сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие нь 2016 оны 08 сарын 17-нд тэй автомашин худалдах худалдан авах наймаа хийсэн. Уг машин нь прус 10 маркийн ДОР улсын дугаартай ногоон өнгийн суудлын автомашин юм. Би машиныг 2.900.000 төгрөгөөр бэлэн мөнгөөр худалдаж аваад тээврийн хэрэгслийн гэрчилгээг бүхэлд нь миний нэр дээр шилжүүлсэн. Тэгээд би машинаа орой нь асаагаад гадуур жаахан явж шалгасан. Тэгэхэд ус нь халаад хааз нь өндөрсөөд байсан. Энэ тухай д хэлэхэд “..зүгээр ээ, зүгээр” гэсэн. Тэгээд би удаа ч үгүй хариад машинаа тавиад унтсан. Маргааш өглөө нь машинаа асаах гэтэл асахгүй байсан. Тэгээд би д хэлсэн чинь “...гадуур явж үзүүлье” гээд машины засварын газар очоод оношлуулсан. Гэтэл цахилгаан мотор, батарей 2 нь асуудалтай муу байна гэсэн. Харин нь “... би мэдэхгүй” гээд яваад өгсөн. Энэ машин нь үндсэндээ эд хөрөнгийн доголдолтой байсан байна. Энэ доголдолыг надад хэлэхгүй нууж худалдсан байна. Тиймээс би гэрээг цуцлахаар шийдэж машиныг нь гийн хашаанд аваачиж тавьсан. Тэгээд “...мөнгөө буцааж авъя, машин чинь доголдолтой байна” гэхэд “...мөнгө нь байхгүй шүү дээ” гэсэн. Бид бичгээр гэрээ байгуулаагүй, машины гэрчилгээг шууд шилжүүлсэн юм. Цаашид машиныг нь засуулж, янзлуулаад хэрэглэхэд худалдан авснаас илүү зардал гарна. Иймд машиныг нь буцаах тухай мэдэгдсэн.
Иймд эд хөрөнгийн доголдолыг нууж худалдсан, доголдолтой эд хөрөнгө худалдсан гээс машиныг худалдан авсан үнэ болох 2.900.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Э.******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие нь д холбогдуулан 2.900.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гээс 2.900.000 төгрөгийг авсан учир тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.******* нь хариуцагч гээс худалдах-худалдан авах гэрээний үүрэг урса юм. ашиныг авч өгөөч гэхэд сарын хугацаатай тавьсан гэж хэлсэн. Би зээлийн баримтанд юу бичсэнийг харахгү2.900.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн байх тул нэхэмжлэгч Э.******* нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсан тайлбарыг шүүхэд бичгээр гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч гээс худалдах-худалдан авах гэрээний үүрэг урса юм. ашиныг авч өгөөч гэхэд сарын хугацаатай тавьсан гэж хэлсэн. Би зээлийн баримтанд юу бичсэнийг харахгү2.900.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч Э.******* татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 61350 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч гээс улсын тэмдэгтийн хураамжид 30675 төгрөг, ******* сумын татварын албаны 5422106149 тоот данснаас 30675 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Э.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ