Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2022/0008

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.М*******ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн

Илтгэсэн шүүгч Б.Тунгалагсайхан

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын Тамгын газрын дарга Г.Т, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х, өмгөөлөгч Э.Э

Нэхэмжлэгч Б.М

Хариуцагч Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын Тамгын газар

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 07*******ны өдрийн 11 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Б.М, түүний өмгөөлөгч Х.Х

Хариуцагчийн өмгөөлөгч Э.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батмаа

Хэргийн индекс: 115/2021/0007/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.М нь Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан “Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 04 дүгээр сарын 26*******ны өдрийн “Б.М*******д сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/63 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Дорноговь аймгийн Сайншанд сумын Хөгжлийн бодлогын тасгийн Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл хугацаагаар хариуцагчаас гаргуулах, мөн ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах”*******аар маргасан байна.

2. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 07*******ны өдрийн 11 дүгээр дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай 48 дугаар зүйлийн 48.1, 48.9, 52 дугаар зүйлийн 52.1, 52.2, 55 дугаар зүйлийн 55.2, 62 дугаар зүйлийн 62.1.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.М*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 04 дүгээр сарын 26*******ны өдрийн Б.М*******д сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/63 дугаар тушаалыг хүчингүй болгож, Б.М*******ыг урьд эрхэлж байсан Дорноговь аймгийн Сайншанд сумын Хөгжлийн бодлогын тасгийн Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2,683,184 /хоёр сая зургаан зуун наян гурван мянга нэг зуун наян дөрөв/ төгрөгийг Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын Тамгын газрын төсвөөс гаргуулан Б.М*******д олгож, түүний ажилгүй байсан хугацаанд хамаарах эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагч Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын Тамгын даргад даалгаж шийдвэрлэсэн байна.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн төлөөлөгч Г.Т, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х, өмгөөлөгч Э.Э нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 1.3*******т “...албан тушаалын тодорхойлолтод заасан зорилт, чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн зөрчил нь түүний гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт, үр дүнгээр тогтоогдсон, уг үнэлгээгээр 3 ба түүнээс дээш удаа хангалтгүй үнэлэгдсэн, улмаар үнэлгээний багаас нэхэмжлэгчид “Төрийн албанаас халах” тухай саналыг томилох эрх бүхий албан тушаалтанд гаргасан байхыг журмаар нарийвчлан зохицуулсан урьдчилан нөхцөлд хангадсан тохиолдолд хариуцагчаас Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3*******д заасныг үндэслэл болгон “Төрийн албанаас халах” сахилгын шийтгэл ногдуулахаар байжээ” гэсэн дүгнэлт хийсэн. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүрэг, 39 дүгээр зүйлд үйл ажиллагаанд хориглох зүйлийг заасан бөгөөд уг хэм хэмжээг зөрчвөл мөн хуулийн 48 дугаар зүйлд заасан сахилгын шийтгэл ногдуулахаар хуульчилсан. Маргаан бүхий сумын Засаг даргын Тамгын газрын 2021 оны Б/63 дугаар тушаалын үндэслэл болсон Төрийн албан тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13, 37.1.15*******д заасан нийтлэг үүргүүдийг хэрэгжүүлж ажиллаагүй гэж үзээд нэхэмжлэгч Б.М*******д “Төрийн албанаас халах” сахилгын шийтгэлийг ногдуулсан.

3.2. Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 10 дугаар сарын 30*******ны өдрийн 215 дугаар тогтоолоор батлагдсан Худалдан авах ажиллагаа хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтний албан тушаалын тодорхойлолтыг үндэслэн Сайншанд сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 16*******ны өдрийн А/64 дүгээр тушаалаар худалдан авах ажиллагаа хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтний албан тушаалын тодорхойлолтыг батлан мөрдөж байна. Дээр “Албан тушаалын тодорхойлолт”*******ын 2 дугаар зүйл болон чиг үүрэгт “Төрйн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах, орон нутагт хийх хөрөнгө оруулалтыг төлөвлөх, үр ашгийг нь дээшлүүлэх чиг үүргийг хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулах, хяналт тавих, мэргэшил, арга зүйн дэмжлэг үзүүлж, тайлагнах”*******аар заасан. Гэтэл мэргэжилтэн Б.М нь энэ чиг үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй нь дараах 3 үйлдлээр нотлогдож байгаа.

3.2.1. Мэргэжилтэн Б.М нь ажил гүйцэтгэж буй аж ахуй нэгжийн ажлын санхүүжилтийг хянаж тооцоог биечлэн хөтөлдөг, гүйлгээг хийдэг. “М” ХХК*******д автобусны буудал байгуулах ажлын зардлыг олгохдоо 2020 оны 06 дугаар сары 03*******ны өдөр 2,198,927.7 төгрөгийг илүү шилжүүлсэн байсныг Санхүү төрийн сангийн дарга М.Б удаа дараа сануулсаар байхад тооцоогоо хяналгүй он дуусгасан ба санхүүгийн жилийн эцсийн тайландаа авлагаар тусгаагүйгээр өр, авлагагүй гаргасан нь аудитын шалгалтаар илэрч, илүү шилжүүлсэн ажлын зардлыг 2021 оны 01 дүгээр сарын 20*******ны өдөр ОНХС*******ийн дансанд буцаан шилжүүлгэж, алдаатай гаргасан тайланг засуулсан. Шалгасан аудитор дээрх алдаа зөрчлийг санхүү төрийн сангийн даргад хэлж анхааруулсан байна. Тодруулбал, Б.М нь өөрөө шалгасан аудиторт буцаан шилжүүлсэн тухай тайлбар бичиж, аудитын шалгалтын явцад зөрчлийг буцаан шилжүүлсэн тухай тайлбар бичиж, аудитын шалгалтын явцад зөрчлийг залруулсан, энэ тухай Дорноговь аймаг дахь төрийн аудитын газрын 2021 оны 08 дугаар сарын 16*******ны өдрийн 1*******6/465 тоот албан бичигт дурдсан.

3.2.2. Сумын Засаг даргын Зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 25*******ны өдрийн 31 дүгээр хуралд ОНХС*******ийн хөрөнгийн эх үүсвэрээр санхүүжүүлэн хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Тогтвортой амьжиргаа*******3 төслийн хяналт шалгалтын дүнгээр гарсан сумдын засаглалын байдалд хийсэн гүйцэтгэлийн үнэлгээг уг төслийн тус аймаг дахь ажилтан Б.Ө*******д танилцуулсан. Энэ үнэлгээгээр Сайншанд сум 41 хувьтай үнэлэгдсэн. ОНХС*******аар хийгддэг төсөл арга хэмжээний зардлын 50%*******ийг Тогтвортой амьжиргаа*******3 төслөөс санхүүжүүлдэг, жил бүрийн 5*******7 дугаар саруудад төслийн хянан шалгалтын баг орон нутагт ажиллан ОНХС*******ийн журмын хэрэгжилтийг хянан шалгадаг. Энэ шалгалтад Худалдан авах ажиллагаа хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн ажлын гүйцэтгэлүүдээ тайлагнаж шалгуулдаг. Үйл ажиллагаа нь ийм зарчмаар явдаг. Тус төслийн санхүүжилтээр 2019 оны ажил бүрэн хийгдэж дууссаны дараа 2020 оны 7 дугаар сард ирж шалгаад гүйцэтгэлийн үнэлгээнд суурилан 2021 оны санхүүжүүлэх төсвөө олгосон. Тус төсөл нь 60%*******иас дээш үнэлгээтэй шалгагдсан сумдад урамшуулал, дэмжлэг гэсэн хоёр төрлийн санхүүжилт олгодог. Гэтэл Сайншанд сум 41%*******тай шалгагдсан тул санхүүжилтээс урамшуулал нь хасагдаж сумын иргэдээс ая тухтай орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр гарсан саналын үндсэн дээр орон нутагт хийгдэхээр төлөвлөгдсөн төсөл, арга хэмжээ 2021 онд хэрэгжих боломжгүй болсон.

3.2.3. Мэргэжилтэн Б.М ажлын чиг үүргийнхээ дагуу ОНХС*******ийн төсвийн тооцооллыг хийхдээ аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтэс, Сумын Засаг дарга, Тамгын газрын Санхүү төрийн сангийн тасгийн болон Хөгжлийн газарт гаргаж тасгийн дарга нараар хянуулж төсвийн нэгтгэлд оруулж батлуулах үүрэгтэй. Гэтэл төсвийн тооцооллыг холбогдох албан тушаалтнуудаар хянуулаагүй, хянах хугацаа боломж олголгүй, өөрийн тооцооллоор төсөвт тоо суулгуулсан. Ингэж бүтэн жилийн төсвийг төсөвлөхөд хариуцлагагүй, хайхрамжгүй хандаснаас тооцоолол нь алдаатай хийгдэж 2021 оны ОНХС*******ийн төсөвт 18,591.9 мянган төгрөг дутагдсан эдгээр зөрчлийг гаргасан.

4. Шүүхээс Б.М*******ыг “Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө”*******г боловсруулаагүй, батлуулаагүй байгаа нь ажил олгогчийн хариуцлагагүй үйлдэл гэсэн дүгнэлт хийж “албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ, хангалтгүй биелүүлсэн” гэж нэхэмжлэгчийг буруутгасан нь үндэслэлгүй.

4.1. Төрийн албаны тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1*******д “Төрийн жинхэнэ албан хаагч хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж, жил бүрийн 01 дүгээр сарын 01*******ний өдрөөс 12 дугаар сарын 31*******ний өдрийн хооронд хэрэгжүүлнэ” гэж хуульчилж, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 38 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журам”*******ын 2.3 дахь хэсэгт “Нэгжийн дарга албан хаагчийн төлөвлөгөөг байгууллагын болон нэгжийн төлөвлөгөө, түүний албан тушаалын тодорхойлолттой уялдсан эсэхийг хянаж, 1 дүгээр сарын 10*******ны өдрийн дотор батална” гэж журамласан. Сайншанд сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 12 дугаар сарын 16*******ны өдрийн А/64 дүгээр тушаалын 9 дүгээр хавсралтаар батлагдсан худалдан авах ажиллагаа хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтний “Албан тушаалын тодорхойлолт”*******ын 3 дугаар зорилтын 5 дахь хэсэгт зааснаар “Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлуулж хэрэгжүүлэх, тайлагнах” чиг үүрэгтэй бөгөөд хууль журам, ажлын байрны тодорхойлолтоор төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж батлуулах, тайлагнах үүргийг ажилтан хүлээсэн байна.

4.2. Нэхэмжлэгч нь төрийн жинхэнэ албан хаагчийн 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж Хөгжлийн бодлогын тасгийн даргадаа хянуулаагүй, удаа дараа гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж батлуулахыг шаардахад хэрэгжүүлээгүй, хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлээгүй байхад шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 2*******т “...Б.М*******ыг гүйцэтгэлийн төлөвлөгөөгүй ажиллуулсан, гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтээр мэргэшлийн түвшин, ажлын гүйцэтгэлийг үнэлээгүй...” гэж хууль, эрх зүйн үндэслэлгүй дүгнэлт хийжээ.

4.3. Өөрөөр хэлбэл, шүүхээс “Засгийн газрын 2019 оны 38 дугаар тогтоолоор батлагдсан журмын 4.11.3*******д “Г”*******д “Төрийн албанаас халах 3 ба түүнээс дээш удаа хангалтгүй үнэлэгдвэл үнэлгээний багаас санал оруулснаар сумын Засаг даргын Тамгын газрын дарга Төрийн албаны тухай хуулийн 48.1.3 дахь хэсэгт заасан сахилгын шийтгэл ногдуулахаар байжээ” гэсэн нь Төрийн албаны тухай хууль болон холбогдох эрх зүйн актуудад нийцээгүй.

5. Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 дэх хэсэгт “хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа 3 ба түүнээс дээш албан үүргээ хангалтгүй биелүүлсэн тохиодолд тухайн албан хаагчийг төрийн албанаас халах үндэслэл болгож хуульчилсан.

5.1. Маргаан бүхий захиргааны актын тухайд Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13*******т заасан хуулиар хүлээсэн нийтлэг үүргээ биелүүлээгүй үндэслэлээр, мөн хуулийн 48 дугаар зүйлд заасан Төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан ... албан үүргээ ... заасан үндэслэлээр төрийн албанаас халаагүй болно.

5.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 2*******т “Төрийн жинхэн албан хаагч болох нэхэмжлэгчийг гүйцэтгэлийн төлөвлөөгүй ажиллуулсан, гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийн талаар мэргэшлийн түвшин, ажлын гүйцэтгэлийг үнэлээгүй нь дээрх байдлаар нэгэнт тогтоогдож байгаа тохиолдолд, нэхэмжлэгчийн албан тушаалтын тодорхойлолтод заасан чиг үүрэгт хамаарах түүнийг буруутгаж буй “Тогтвортой амьжиргаа*******3” төслийн хяналт шалгалтын үнэлгээгээр сумын 2019 оны тооцооллыг буруу тооцож батлуулснаар санхүүжилт дутаасан, 2020 онд “М” ХХК*******д илүү санхүүжилт олгосон” гэх 3 зөрчилд шүүхээс үнэлэлт дүгнэлт өгөх шаардлагагүй байх хэдий ч хэргийн оролцогчдын шаардлага, татгалзлын зарим үндэслэлд үнэлэлт өгөх замаар маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэхэд дүгнэлт хийх нь зүйтэй” гэсэн нь нэхэмжлэгчийн төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж батлуулаагүйг хариуцагчийн буруутай үйлдэл гэж үзсэнтэйгээ шууд болон “төрийн албанаас халах” саналыг үнэлгээний багаас гаргах ёстой гэж хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн нь үндэслэлгүй.

5.3. Маргаан бүхий актад дурдсан нэхэмжлэгчийн гаргасан сахилгын зөрчлүүд нь албан тушаалын тодорхойлолтын 2 дахь хэсэгт заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүйтэй шууд холбоотой. Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 04 дүгээр сарын 04*******ний өдрийн 36/32 дугаар тушаалаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”*******д заасны дагуу шалгалт хийж, сахилгын шийтгэл ногдуулах дүгнэлт гарган томилох эрх бүхий албан тушаалтад хүргүүлсэн.

5.3.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 2.2.1*******д “...Тогтвортой амьжиргаа*******3 төслийн гүйцэтгэлийн үнэлгээнд чиг үүргийн хяналт шинжилгээний дүгнэлтийг гаргасан, уг дүгнэлтээр нэхэмжлэгч 157 оноо авахаас 69.27 оноо авсан, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй зөрчл гаргасан гэж тайлбарлан маргадаг ч уг дүгнэлтийг шалгагч этгээд болох Хөгжлийн бодлогын тасгийн дарга Л.О гаргаагүй, харин сумын Засаг даргын Тамгын газрын 5 тасгийн дарга нараас 2021 оны 01 дүгээр сарын 07*******ны өдөр гаргасан байна” гэжээ. Л.О нь Сумын Засаг даргын Тамгын газрын зохион байгуулалтын бүтцийн 5 тасгийн нэг нэгж Хөгжлийн бодлогын тасгийн дарга юм.

5.3.2. Иймээс Хөгжлийн бодлогын тасгийн дарга Л.О дүгнэлт гаргаагүй гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд тасгийн даргын хүсэлтээр бүтцийн нэгжүүд хамтран “Дүгнэлт”*******ийг гаргаж дарга нар гарын үсэг зурж, баталгаажуулсан.

6. Сахилгын шийтгэл ногдуулсан хуулийн хугацааны тухайд “Тогтвортой амьжиргаа*******3” төслийн орон нутгийн хөгжлийн сангийн эх үүсвэрээр санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, хөтөлбөр, төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбогдуулан сумдын засаглалын байдалд хийсэн гүйцэтгэлийн үнэлгээг орон нутгийн төслийн ажилтан Б.Ө 2020 оны 12 дугаар сарын 15*******ны өдөр сумын Засаг даргын зөвлөлийн хуралд албан ёсоор танилцуулснаар хангалтгүй тайлагнасан, 2021 оны төслийн урамшуулал хасагдсан зөрчил анх тогтоогдсон.

6.1. Орон нутгийн хөгжлийн сангийн 2021 оны төсвийг буруу тооцоолсон нь сумын ИТХ*******аар 2020 оны 12 дугаар сарын 16*******нд төсөв, 2020 оны 12 дугаар сарын 28*******нд “Сайншанд сумын 2021 онд худалдан авах бараа, ажил үйлчилгээний төлөвлөгөө” батлагдаж, 2021 оны 1 дүгээр сард Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн тасгийн дарга төсвийн сар, улирлын хуваарь хийх явцад илэрсэн.

6.1.2. “М” ХХК*******д 2,198,927 төгрөгийн зардал илүү шилжүүлсэн нь аудитын шалгалтаар илэрч, шалгалтын явцад 2021 оны 01 дүгээр сарын 20*******ны өдөр ОНХС*******ийн ... шүүх 3 өөр төрлийн тусдаа цаг хугацаанд үйлдэгдсэн зөрчлийн шийтгэл ногдуулсан хуулийн хугацааг гэрч М.Б*******ийн “...2020 оны 06 дугаар сард нэхэмжлэгчид хэлж байсан, энэ асуудлыг би мэдэж байсан, тухайн үед Засаг даргадаа танилцуулаад өнгөрч байсан” гэсэн “М” ХХК*******д зардал илүү шилжүүлсэнтэй холбоотой мэдүүлгээр нийтэд нь зөрчил илэрснээс хойш 10 сарын хугацаа өнгөрсөн гэж илэрхий хууль бус дүгнэлт хийжээ.

6.1.3. Нэхэмжлэгч нь “М” ХХК*******д зардал илүү шилжүүлсэн зөрчил 2020 оны 06 дугаар сард гаргаснаас хойш засаж залруулахгүй үргэлжилсээр тус аймаг дахь төрийн аудитын газраас хийсэн шалгалтаар баримт нотолгоотой илэрч тогтоогдсон тул илэрсэн хугацааг 2020 оны 06 дугаар сарын 03*******ны өдрөөс эхлэн тоолох хуулийн үндэслэлгүй байна.

6.2. Өмнө дурдсан үндэслэл, нөхцөл байдлуудаар шүүхийн шийдвэрийн 3*******т хийсэн дүгнэлтүүд нь бүхэлдээ үндэслэлгүй, хууль нийцээгүй гэж үзэж байна.

7. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлий 37.1.8*******д “өөрийн мэдлэг, чадвараа байнга хөгжүүлж, хийсэн ажлынхаа гүйцэтгэл, үр дүнгийн төлөө бүрэн хариуцлага хүлээх” үүргийг хуульчилжээ. Шүүх шийдвэрээ төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй, сахилгын зөрчилд тооцогдох үйлдлийг хамгаалж хайцалвал төрийн албаны нэр хүнд, үйл ажиллагаа, албан хаагчийн ажлын гүйцэтгэл, хариуцлага, сахилга, мэргэжлийн ур чадварт ноцтойгоор нөлөөлнө.

7.1. Иймд төрийн албан хаагч ажил үүргээ хэрэгжүүлээгүйн улмаас түүнд Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлд зааснаар сахилгын шийтгэл ногдуулсныг мөн хуулийн 47 дугаар зүйлд хамааруулан хариуцагчийг зориудаар буруутгаж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэн илтэд нэг талыг барьсан, хууль бус шийдвэр гэж үзэн шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1*******т зааснаар хүчингүй болгуулахаар давж заалдах гомдол гаргаж байгааг хүлээн авч хянан шийдвэрлэнэ үү гэв.

8. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.А хариуцагчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

8.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй, хуульд нийцсэн, хэрэгт авагдсан баримтуудад үндэслэсэн, бодит дүгнэлтийг хийсэн, хариуцагч тал өөрийн эрх мэдлээр нэхэмжлэгчид ажлын байрны дарамт шахалтыг удаа дараалан үзүүлж хууль зөрчсөн, хууль бус сахилгын шийтгэлийг ногдуулсан нь хэрэгт авагдсан баримтуудаас тодорхой харагддаг.

9. Маргаан бүхий акт болох Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын Тамгын газрын 2021 оны 04 дүгээр сарын 26*******ны өдрийн Б/63 дугаар тушаалын үндэслэх хэсэгт Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13, 37.1.15, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3 дахь хэсгийг үндэслэн нэхэмжлэгч Б.Мөнхжаргалд “Төрийн албанаас халах сахилгын шийтгэл” оногдуулахдаа албан тушаалтын тодорхойлолтод заасан зорилт, чиг үүргээ хангалтгүй биелүүлж “Тогтвортой амьжиргаа*******3” төслийн хяналт шалгалтыг үнэлгээгээр сумын 2019 оны орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааг хангалтгүй тайлагнаж, 2021 онд авах санхүүжилтээ хасуулсан, сумын орон нутгийн сангийн 2021 оны төсвийн тооцооллыг буруу тооцож батлуулснаар санхүүжилт дутаасан, ОНХС*******ийн 2020 оны төсөл арга хэмжээ хэрэгжүүлсэн зардлыг буруу тооцож илүү санхүүжилтийг “Миний Сайншанд” ХХК*******д олгосон гэх 3 зөрчил гаргасан гэж буруутгасан нь үндэслэлгүй.

10. Нэхэмжлэгч “албан тушаалын тодорхойлолт заасан зорилт, чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэх зөрчлийг гаргаж улмаар төрийн албанаас халагдахаар сахилгын зөрчлийг гаргасан нь тогтоогдоогүй, харин хариуцагч тал Журмын 4 дүгээр зүйлийн 4.5*******т “Байгууллагын үнэлгээний баг албан хаагчийн өмнөх оны төлөвлөгөөний биелэлтийг дараа оны 1 дүгээр сарын 30*******ны өдрийн дотор дүгнэнэ” гэж заасныг зөрчсөн байдаг.

10.1. Төрийн жинхэнэ албан хаагч нь хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ хэрэгжүүлэх зорилгоор жил бүр гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж, батлуулах бөгөөд батлуулсан төлөвлөгөөний гүйцэтгэлийн үр дүн, мэргэшлийн түвшинг “Үнэлгээний багаас” үнэлгээ өгч, үнэлгээнд үндэслэн эрх бүхий албан тушаалтан төрийн албан хаагчийг урамшуулах, хариуцлага хүлээлгэх эсэх асуудлыг шийдвэрлэгдэхээр зохицуулагдсан байна. Өөрөөр хэлбэл, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3 дахь хэсэгт зааснаар төрийн албанаас халах сахилгын шийтгэлийг ногдуулсан нь үндэслэлгүй.

10.1.1. Нэхэмжлэгчийн 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлаагүй, 2020 оны жилийн эцсийн ггүйцэтгэлийн тайланг хянаж, үнэлээгүй байж “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилт, чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэж буруутгасан нь үндэслэлгүй юм.

11. Нэхэмжлэгч “Тогтвортой амьжиргаа*******3” төслийн хяналт шалгалтын үнэлгээгээр сумын 2019 оны орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааг хангалтгүй тайлагнаж, 2021 онд авах санхүүжилтээ хасуулсан гэх зөрчлийн талаар:

11.1. “Тогтвортой амьжиргаа*******3” төслөөс урамшуулал авч чадаагүй нь дан ганц гэрч Б.Ө*******гийн “...Сайншанд сумын үзүүлэлт унах болсон том шалтгаан нь журамд нийцээгүй ажилд хөрөнгө зарцуулсан сумдыг шууд автомараар энэ жил хассан, дан ганц Б.М*******тай хамааралтай гэж үзэхгүй. Учир нь олон албан тушаалтны үйл ажиллагаа, албаны чиг үүрэгтэй холбоотой ажил юм. Сайншанд сумын 4 дүгээр багийн Засаг дарга Ц.А “...2020 оны хийгдэх эрэмбэлсэн санал дээр алдаа дутагдлаа хянаж, гарсан дутагдлаа засаж өгч байгаа.” Сайншанд сумын Засаг дарга Ч.Т “...энэ нь ганц хоёр хүний ажил биш юм, багаараа иргэдийн нийтийн хурал, багийн Засаг дарга нар, иргэдийн оролцоо ажлын хэсэг гэх бүгд баг болж оролцоно өөр өөрийн ажлыг анхаарахад чамбай байх хэрэгтэй” гэж, эдгээрээс харахад “Тогтвортой амьжиргаа*******3” төслөөс урамшуулал авч чадаагүй нь зөвхөн нэхэмжлэгчид хамааралгүй болох нь үндэслэлтэй байгаагаас гадна сумын Засаг даргын Тамгын газрын олон албан хаагчдын олон төрлийн үйл ажиллагаатай хамааралтай болох нь тодорхой харагдана.

11.2. Мөн тушаалд “Тогтвортой амьжиргаа*******3” төслийн хяналт шалгалтын үнэлгээгээр сумын 2019 оны орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааг хангалтгүй тайлагнаж, 2021 онд авах санхүүжилтээ хасуулсан гэж санхүүгийн тодорхойлолтыг буруугаар тусгаж өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл 2017 онд хийгдэхээр төлөвлөгдсөн ажил л 2018 онд ажил нь хийгдээд, гүйцэтгэлийн тайлан 2019 онд тайлагнана. Харин 2019 онд хийгдэхээр төлөвлөгдсөн ажил 2020 онд ажлаа гүйцэтгээд 2021 онд ажлын гүйцэтгэл тайлагнагдахаар байдаг. /Төлөвлөх, зарцуулах, тайлагнах/

12. Сумын орон нутгийн сангийн 2021 оны төсвийн тооцооллыг буруу тооцож батлуулсанаар санхүүжилт дутаасан гэх зөрчлийн талаар. Нэхэмжлэгчийн 2021 оны төсвийн тооцооллыг зохих шатны дарга нар хянах үүрэгтэй байдаг. Нэхэмжлэгчийн дээд шатны албан тушаалтан болох Хөгжлийн бодлогын тасгийн дарга Л.О*******аас уг тооцооллын талаар “...Засаг дарга багийн Засаг дарга нарыг дуудаж ирүүлээд 60 сая төгрөгөнд багтаагаад хийх ажлаа төлөвлө гэсэн. Цаг хугацааны хувьд давчуу цөөн хоногийн өмнө ийм чиглэл өгсөн. Хамгийн сүүлд 6 дугаар багийн Засаг дарга багийнхаа төлөөлөгч нартай зөвшилцөж чадагүйгээс болоод 60 сая төгрөгөө гэрэлтүүлэг хийе гэсэн санаа сүүлдэж өгсөн. Тэгээд М.Б*******т төсөв хянуулах боломж бололцоо бага байсан” гэсэн тайлбараас харахад ч нэхэмжлэгчийн хийсэн төсвийг хянах үүрэг бүхий дээд шатны албан тушаалтанууд өөр өөрсдийн ажил үүргээ биелүүлээгүй байдал харагддаг учир нэхэмжлэгчийг 2021 оны төсвийн тооцооллыг буруу хийсэн гэж буруутгах нь үндэслэлгүй юм. Мөн 2021 оны төсвийн тодотгол 2021 оны 7 дугаар сард хийгддэг учир энэхүү тодотголоор ч санхүүжилт дутагдсан асуудлыг засаж залруулах боломжтой байдаг.

12.1. “М” ХХК*******д 2020 онд илүү санхүүжилт олгосон гэх зөрчлийн тухайд Дорноговь аймаг дахь төрийн Аудитын газраас Сайншанд сумын төсвийн 2020 оны 12 дугаар сарын 31*******ний өдрөөр нэгтгэсэн санхүүгийн байдал, санхүүгийн үр дүн цэвэр хөрөнгө өмчийн өөрчлөлт, мөнгөн гүйлгээний тайлан, тодруулгууд болон төсвийн гүйцэтгэлд аудит хийж, санхүүгийн нэгдсэн тайлан, төсвийн гүйцэтгэл материаллаг алдаагүй гэж дүгнэсэн ба 2021 оны 03 дугаар сарын 25*******ны өдрийн №1*******6/339 “Зөрчилгүй дүгнэлт” дүгнэлтийн хавсралт хэсэгт “Алдаа зөрчилтэй албан тушаалтануудын нэр хэсэгт нэхэмжлэгчийн нэр дурьдагдаагүй” “М” ХХК*******ийн 2.189,9 төгрөгийг илүү шилжүүлснийг алдаа зөрчилд тооцоогүй гэж дурьдсан байгаа ба хариуцагч тал энэхүү үндэслэлээр нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр буруутгасан. Эндээс харахад зөрчилгүй дүгнэлтийг зөрчилд тооцож, 10 сар өнгөрсөний дараагаар сахилгын шийтгэл хүлээлгэсэн нь хариуцагч талын шийдвэр нь хууль бус эрх мэдлээ хэтрүүлсэн, хууль зөрчсөн, ажлын байрны дарамт шахалтыг үзүүлсэн, хуульд үндэслэгдээгүй, бодит байдалд нийцээгүй үндэслэлгүй шийдвэрийг гаргасан нь хэрэгт авагдсан баримтуудаас харагдаж байна.

13. Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол, гаргах журмын 1.3, 1.3.1, 1.3.3*******д зааснаар албан тушаалын тодорхойлолтод заасан албан үүргээ биелүүлээгүй бол Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан нийтлэг үүргийг зөрчсөн. Журмын 1.6*******т “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг заавал шалган тогтоож, өөрт нь бичгээр мэдэгдсэн байхаар, журмын 2.2, 6.1*******т зааснаар шалгагч этгээдээс шалган тогтоохоор, албан хаагч сахилгын зөрчил удаа дараа гаргаж шийтгэл хүлээсэн, эсхүл зөрчлийн шинж байдал нь тухайн албан хаагчийг төрийн албанд цаашид ажиллуулах боломжгүй гэж үзэх үндэслэлтэй бол албан хаагчид төрийн албанаас халах шийтгэлийг ногдуулна гэж заасан заалтуудыг зөрчсөн.

13.1. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянаад хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч нь анх Дорноговь аймаг дахь Сайншанд сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 23*******ны өдрийн “Б.М*******ыг ажилд томилох тухай” б/12 дугаар тушаалаар Сумын Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын тасгийн Худалдан авах ажиллагаа, хөрөнгө оруулалт, өмч хариуцсан мэргэжилтнээр Б.М*******ыг 2019 оны 03 дугаар сарын 01*******ний өдрөөс эхлэн туршилтын хугацаагаар томилж, түүний албан тушаалын зорилгыг “Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах, хөрөнгө оруулалтын талаар баримтлах хууль тогтоомж, бодлого шийдвэрийг зохион байгуулах, арга зүйн дэмжлэг үзүүлж, гүйцэтгэлийн үр дүнг Хөгжлийн бодлогын тасгийн даргын өмнө хариуцахаар” зохицуулжээ.

2.1. Маргаан бүхий Дорноговь аймаг дахь Сайншанд сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 04 дүгээр сарын 26*******ны өдрийн “Батмөнхийн Мөнхжаргалд сахилгын шийтгэл ногдуулах тухай” б/63 дугаар тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, 33.5, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.13, 37.1.15, 48 дугаар зүйлийн 48.1.3, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 04 дүгээр сарын 04*******ний өдрийн 36/32 дугаар тушаалаар батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”*******ыг тус тус үндэслэн нэхэмжлэгч Хөгжлийн бодлогын тасгийн Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Б.М*******ыг төрийн албанаас халах сахилгын шийтгэл” ногдуулсан байна.

3. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1*******д “хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна:”, 48.1.3*******т “төрийн албанаас халах” гэж заасан, хариуцагч нь маргаан бүхий тушаалд уг зүйл, заалтыг үндэслэхдээ, “Тогтвортой амьжиргаа*******3” төслийн хяналт шалгалтын үнэлгээгээр сумын 2019 оны орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааг хангалтгүй тайлагнасан, 2021 онд авах санхүүжилтээ хасуулсан, сумын орон нутгийн хөгжлийн сангийн 2021 оны төсвийн тооцооллыг буруу тооцож батлуулснаар санхүүжилт дутаасан, Орон нутгийн хөгжлийн сангийн 2020 оны төсөл, арга хэмжээ хэрэгжүүлсэн зардлыг буруу тооцож илүү санхүүжилтийг “М” ХХК*******д олгосон” гэж 3 үндэслэлийг дурьджээ.

3.1. Хуулийн уг зохицуулалтад сахилгын шийтгэл ногдуулахад харгалзах нөхцөл нь “зөрчил давтан” үйлдэгдсэн, нөгөө талаар маргаан бүхий актаар нэхэмжлэгчид “төрийн албанаас халах” сахилгын шийтгэл ногдуулсан болохоос бие даасан өөр зохицуулалт болох Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1*******д заасныг хэрэглээгүй учир, хариуцагчийн маргаж буй “удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэх үндэслэл тогтоогдохгүй байгаа тохиолдолд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох боломжгүй юм.

4. Хэрэгт авагдсан 2019 оны гүйцэтгэлийн жилийн эцсийн үнэлгээний хуудас, Сайншанд сумын Засаг даргын Тамгын газрын төрийн жинхэнэ албан хаагчдын гүйцэтгэлийн төлөвлөгөөг үнэлсэн үнэлгээний багийн 2020 оны 12 дугаар сарын 14*******ны өдрийн Илтгэх хуудас, Үнэлгээний багийн үнэлгээний хуудсанд хүснэгт зэргээс үзвэл, нэхэмжлэгч Б.М нь 2019 оны гүйцэтгэлийн жилийн эцсийн үнэлгээгээр хангалтгүй үнэлэгдсэн болох нь тогтоогдож, түүнээс хойш хариуцагчаас Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журмын дагуу нэхэмжлэгч Б.М*******ын 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг баталж өгөөгүй, Үнэлгээний багаас нэхэмжлэгчийн 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг үнэлээгүй, үнэлгээний хуудсаар баталгаажуулаагүй нь тогтоогдож байна.

4.1. Дээрхээс үзвэл, хариуцагчаас Төрийн албаны тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2*******д “Төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаал дэвшүүлэх, цалин хөлсийг өөрчлөх, цол, зэрэг дэв олгох, урамшуулах, зохих шатны сургалтад хамруулах, албан тушаал бууруулах, хариуцлага хүлээлгэх асуудлыг түүний ажлын гүйцэтгэл, үр дүнг үндэслэн шийдвэрлэнэ” гэж, Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журмын 2.3 дахь хэсгийн “Нэгжийн дарга албан хаагчийн төлөвлөгөөг байгууллагын болон нэгжийн төлөвлөгөө, түүний албан тушаалын тодорхойлолттой уялдсан эсэхийг хянаж, 1 дүгээр сарын 10*******ны дотор батална”, 4.5 дахь хэсэгт “Байгууллагын үнэлгээний баг албан хаагчийн өмнөх оны төлөвлөгөөний биелэлтийг дараа оны 1 дүгээр сарын 30*******ны дотор дүгнэнэ” гэж заасныг тус тус зөрчсөн байх бөгөөд нэхэмжлэгчийн 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг батлаагүй, 2020 оны жилийн эцсийн гүйцэтгэлийн тайланг хянаж, үнэлээгүй байж “албан тушаалын тодорхойлолтод заасан зорилт, чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэх үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулсан нь буруу болжээ.

4.2. Учир нь Төрийн жинхэнэ албан хаагч хууль тогтоомж болон албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж, жил бүрийн 01 дүгээр сарын 01*******ний өдрөөс 12 дугаар сарын 31*******ний өдрийн хооронд хэрэгжүүлэх тул гүйцэтгэлийн төлөвлөгөөг нэхэмжлэгчээс боловсруулж, түүнийг хариуцагч төрийн захиргааны байгууллагаас баталж, төлөвлөгөөний биелэлтийг тайлагнах, албан хаагчийн гүйцэтгэлийн үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх эсэхийг хариуцагч шийдвэрлэх тул нэхэмжлэгчийг гүйцэтгэлийн төлөвлөгөөгүй ажиллуулсан нь хариуцагчийг Төрийн албаны тухай хуулийн 55 дугаар зүйлд заасныг хэрэгжүүлсэн гэж үзэхээргүй байна.

5. Маргаан бүхий актад “...“Тогтвортой амжиргаа*******3” төслийн хяналт шалгалтын үнэлгээгээр сумын 2019 оны орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааг хангалтгүй тайлагнасан” гэж үндэслэжээ.

5.1. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжүүлдэг төсөл арга хэмжээний зардлын тодорхой хувийг “Тогтвортой амжиргаа*******3” төслөөс санхүүжүүлдэг, жил бүр төслийн хяналт шалгалтын багаас ОНХС*******ийн журмын хэрэгжилтийг шалгадаг байх бөгөөд хариуцагчаас “...нэхэмжлэгч 157 оноо авахаас 69.27 оноо авсан буюу төслөөс авах урамшууллаас хасагдсан нь нэхэмжлэгчийн үйл ажиллагаанаас болсон, урамшуулал, дэмжлэг гэсэн хоёр төрлийн санхүүжилт олгодог, гэтэл Сайншанд сум 41 хувьтай шалгагдсан..., ажлын чиг үүргийнхээ дауу ОНХС*******ийн төсвийн тооцооллыг хийхдээ аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтэс, сумын Засаг дарга, Санхүү төрийн сангийн тасгийн болон Хөгжлийн газрын тасгийн дарга нараар хянуулж, төсвийн нэгтгэлд оруулж батлуулах үүргээ...” биелүүлээгүй гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

5.2. Учир нь Дорноговь аймаг Сайншанд сумын Засаг даргын зөвлөлийн 2020 оны 12 дугаар сарын 25*******ны өдрийн 31 дүгээр хуралдаанд “Тогтвортой амжиргаа*******3” төслийн ажилтан Б.Ө*******гаас ОНХС*******ийн төслийн танилцуулга, жилийн гүйцэтгэлийн үнэлгээний талаар танилцуулга хийж, уг асуудлыг хэлэлцсэн, тус хуралдааны тэмдэглэлээс үзвэл, нэхэмжлэгчийг “Тогтвортой амжиргаа*******3” төслөөс урамшуулал авч чадаагүй нь нэхэмжлэгчээс шалтгаалаагүй талаар бусад албан хаагч нараас мэдүүлсэн байх бөгөөд “сумын Засаг даргын Тамгын газрын олон төрлийн үйл ажиллагаа, олон албан хаагчид хамаарах” тэдгээрийн нийлмэл үйл ажиллагаанаас хамааралтай гэж үзэхээр, өөрөөр хэлбэл, “Тогтвортой амжиргаа*******3” төслийн хэрэгжилтийг дан ганц нэхэмжлэгчид тухайлан зохион байгуулахын хариуцагчаас даалгаж, үүрэг болгосон нь тогтоогдсонгүй. Иймд “...2019 оны ОНХСангийн үйл ажиллагаа хангалтгүй тайлагнаж, 2021 онд авах санхүүжилтээ хасуулсан нь нэхэмжлэгч дангаар хариуцахааргүй, сумын Засаг даргын Тамгын газрын олон төрлийн үйл ажиллагаанаас хамааралтай...” гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй.

6. Түүнчлэн нэхэмжлэгчийг “...2020 онд “М” ХХК*******д илүү санхүүжилт олгосон” зөрчил гаргасан гэжээ. Хэрэгт авагдсан Дорноговь аймаг дахь Төрийн аудитын газраас Сайншанд сумын төсвийн 2020 оны 12 дугаар сарын 31*******ний өдрөөр “...нэгтгэсэн санхүүгийн байдал, түүний үр дүн, цэвэр хөрөнгө, өмчийн өөрчлөлт, мөнгөн гүйлгээний тайлан, тодруулгууд болон төсвийн гүйцэтгэлд аудит хийж, санхүүгийн нэгдсэн тайлан, төсвийн гүйцэтгэл материаллаг алдаагүй...” гэж дүгнэсэн. Мөн 2021 оны 03 дугаар сарын 25*******ны өдрийн №1*******6/339 Зөрчилгүй дүгнэлт, түүний хавсралт “Аудитын явцад илэрсэн алдаа, зөрчлийн жагсаал”*******д дээрх зөрчил тусгагдаагүй, алдаа зөрчилтэй асуудал гаргасан албан тушаалтны нэр гэх хэсэгт нэхэмжлэгчийн нэр байхгүй байгаагаас гадна, Дорноговь аймаг дахь Төрийн аудитын газрын 2021 оны 06 дугаар сарын 21*******ны өдрийн 1*******6/434 дүгээр албан бичигт “... “М” ХХК*******д захиалагчийн хяналтын зардал 2,189.9 мянган төгрөгийг илүү шилжүүлснийг алдаа зөрчилд тооцоогүй” гэснээс үзвэл, хариуцагч нь нэхэмжлэгчийг энэ асуудлаар үндэслэлгүй буруутгасан тул энэ талаарх анхан шатны дүгнэлт зөв байна.

7. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтад тулгуурлан нэхэмжлэгчийг төрийн албанд хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэн маргаан бүхий актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.3.1*******д заасанд нийцсэн байна.

7.1. Иймд хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох болон өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхив.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1*******д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 07*******ны өдрийн 11 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3*******д заасны дагуу хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

 

 

ШҮҮГЧ                                                           Г.БИЛГҮҮН

 

 

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН