Шүүх | Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхамжавын Эхлэлт |
Хэргийн индекс | 140/2017/00079/И |
Дугаар | 079 |
Огноо | 2017-02-15 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 02 сарын 15 өдөр
Дугаар 079
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эхлэлт даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдаанытанхимд нээлттэй хийж, Н.Э***********ын нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хэргийг хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Н******ын Э********** шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Би 1980 оноос 1995 он хүртэл ТТБТ-д тасралтгүй ажилласан. Гэтэл 1992 оны 01-р сарын 01-нээс 1995 оны 01-р сарын 01-н хүртэл *********** ХК-д токарьчиноор ажиллаж байсан юм. Ажиллаж байсан газар *********** ХК болсныг хөдөлөмөрийн дэвтэрт бичигдсэн боловч шүүхээр тогтоолгох шаардлагатай гэж нийгмийн даатгал үзсэн тул намайг 1992 оны 01-р сарын 01-нээс 1995 оны 01-р сарын 01-н хүртэл * компанид т**********окарьчинаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н********ын Э********** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э************ миний төрсөн ах. 1992 оны 01-р сарын 01-нээс 1995 оныг дуустал ********** компанид токарьчин хийснээ тогтоолгохыг хүсч байгаа. Барилга трестэд токарьчин хийж байгаад трест нь компани болсон. Тэгээд тэндээ ажиллаж байгаад ажилгүй болсон. Дандаа токарьчин хийж байсан. Энэ хугацаанд ажиллаж байснаа тогтоолгоход болно бусад хугацааг нь тогтоолгох хэрэггүй гэсэн гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ НЬ:
Н.Э********** 1992 оны 01-р сарын 01-нээс 1995 оны 01-р сарын 01-ний өдрийг хүртэл токарьчинаар ажиллаж байснаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд ирүүлжээ.
Нэхэмжлэгч Н.Э******** 1992 оны 01-р сарын 01-нээс 1995 оны 01-р сарын 01-н хүртэл************ компанид токарьчинаар ажиллаж нь 1974 онд нээлгэж 1995 оны 01-р сарын 01-н хүртэл ажиллаж байсан тухай бичилт хийсэн хөдөлмөрийн дэвтэр, 1993 оны 12-р сарын 21-ний өдөр шагнуулсан тэргүүн туршилга эзэмшигчийн гэрчилгээ, 1993 онд ажиллаж байсан хамт олонтойгоо авахуулсан гэх гэрэл зураг зэргээр тогтоогдож байна.
Мөн энэ талаар мэдүүлсэн гэрч Л.Н*************ийн ... Би 1982 онд сургуулиа төгсөөд Эдэлхүүн бэлтгэх цэхэд мастераар ажилд ороход Энхжаргал тэнд ажиллаж байсан. Эдэлхүүн бэлтгэх цэхэд токарчин хийж байсан. Манай байгууллагын нэр өөрчлөгдөж Б********** компани болсон. Компани 1996 онд татан буугдаж хүмүүсийн ихэнх нь тарсан.... гэсэн, гэрч С.Ц************гийн ...1992 оноос 1995 он хүртэл Улиастай сумын ******* ХХК-д токарьчин хийж байсан. Өмнө нь ТТБТ-ийн харьяа Барилгын материалын үйлдвэрийн цахилгаан сантехникийн эдэлхүүн бэлтгэх цэхэд токарьчин байсан. Би өөрөө тэнд цэхийн дарга хийдэг байсан... гэсэн, гэрч Б.Ж***********ын ...Би 1984 онд ТТБТ-ийн Сантехник эдэлхүүн бэлтгэх цэхэд ажилд ороход тэнд ажиллаж байсан. Намайг 1996 он хүртэл ажиллаад ажлаасаа гарахад тэндээ ажиллаж л байсан. 1992 оноос 1995 он хүртэл Улиастай сумын ******* ХХК-д токарьчин хийдэг байсан. Түүнээс хойш хэдэн жил ажилласан гэдгийг мэдэхгүй... гэсэн мэдүүлгүүдээр Э**********ын ажиллаж байсан нь давхар нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.
Хэрэгт цугларсан эдгээр нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүх тэдгээрийг үнэ зөв гэж үнэллээ.
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115-Р ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН
ТОГТООХ НЬ:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар Н*****ын Э********ыг 1992 оны 01-р сарын 01-нээс 1995 оны 01-р сарын 01-н хүртэл Завхан аймгийн Улиастай сумын ******* ББХК-д токарьчинаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Монгол улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.
4. Шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Л.ЭХЛЭЛТ