Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 080

 

Завхан аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Эхлэлт даргалж, нарийн бичгийн даргаТ.Чулуунхүү, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.******* нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, С.*******гийн нэхэмжлэлтэй хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* хот ******* дүүрэг ******* хороо ******* хэсэг, ******* гудамж ******* тоотод оршин суух ******* овгийн ын ******* шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний иргэний үнэмлэх овогтой ******* гэж байгаа. Хөдөлмөрийн дэвтэр дээр овогтой Норжмаа гэж буруу бичсэн байна. Иймд миний бусад баримт бичгийг үндэслэн хөдөлмөрийндэвтэрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

С.******* хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигч мөн эсэхээ тогтоолгох тухай нэхэмжлэл шүүхэд ирүүлжээ.

Нэхэмжлэгч С.*******гийн эцэг ыг нутгийн хүмүүс гэж нэрлэдэг байсан болох нь гэрч Ж. ...******* гуайн аав гэдэг хүн байсан. Энэ хүнийг бид нар өвөө гэж авгайлдаг, хүмүүс дуудахдаа гэдэг байсан. Намайг 12, 13 настай байхад нас барсан... гэсэн, гэрч Ж.гийн ... *******гийн аав өвгөнтэй хамт ажиллаж байсан. Манай баазад хүйтэн гагнуур хийдэг өвгөн байсан. Бид нар гэдэг байсан. Гэтэл үндсэн нэр нь байсан юм билээ. гэдэг нэрийг нь хожил л мэдсэн... гэсэн мэдүүлгээр тогтоогдож байна.

Мөн нэхэмжлэгч С.******* нь ын ******* гэсэн нэр бүхий 340859 дугаартай тэргэвэрийн дэвтэр, 01126374 дугаартай эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, регистрийн дугаартай иргэний үнэмлэх зэргийн нотлох баримтаар ирүүлсэн бөгөөд хэрэгт цугларсан эдгээр нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүх тэдгээрийг үнэн зөв гэж үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-р зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт зааснаар ын гэсэн нэр бүхий 1972 оны 10-р сарын 20-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигч нь ын ******* мөн болохыг тогтоосугай.

2. Монгол улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

4.Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

5. Шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ Л.ЭХЛЭЛТ