Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 081

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Балжинням даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, нэхэмжлэгч Ю.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.*******, хариуцагч байгууллагын төлөөлөгч Т.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаарЮ.*******гийн нэхэмжлэлтэй Завхан аймгийн*******-т холбогдох Завхан аймгийн*******-ын захирлын 2016 оны 10-р сарын 31-ний өдрийн ******* дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ю.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ю.******* нь Завхан аймгийн*******-т *******,******* 2016 оны 03-р сарын 01-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээг 1 жилийн хугацаатай байгуулан ажиллаж байсан юм. Гэтэл 2016 оны 10-р сарын 31-ний өдрийн ******* дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Намайг бүтэц, орон тоо хасагдсантай холбогдуулан гэх шалтгаанаар ажлаас чөлөөлөхдөө дээд шатны байгууллагын шийдвэрийг үндэслээгүй, Хөдөлмөрийн тухай хуулийн 40-р зүйлийн 40.5 дахь хэсэгт зааснаар ажил олгогч энэ хуулийн 40.1.1, 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх ёстой байтал надад 2016 оны 10-р сарын 27, 28-ны үед буюу 2-3 хоногийн өмнө мэдэгдсэн гэх мэт хууль бус үндэслэлгүй тушаал гаргасан гэж үзэж байна.

Иймд Завхан аймгийн*******-ын захирлын 2016 оны 10-р сарын 31-ний өдрийн ******* дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага дээр нэмж ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэр болон, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна гэв.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Т.******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус байгууллагын ТУЗ-ын 2016 оны 10-р сарын 24-ний өдрийн ******* дугаар хуралдаанаар Очир Илч ОНӨААТҮГ-ын бүтэц орон тоог шинэчлэн тогтоосон. Иргэн Ю.*******гийн нярав, *******ийн ажлын байр нь ТУЗ-ын хуралдааны шийдвэрээр орон тоогүй болсон учир 2016 оны 10-р сарын 31-ний өдрөөс тасалбар болгон үүрэг ажлаас нь чөлөөлж, хохиролгүй болгох үүднээс нэг сарын хөдөлмөрийн хөлстэй тэнцэх 360,000 төгрөгийн мөнгөн тэтгэмж олгосон. Тиймээс энэ шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ю.******* нь хариуцагч Завхан аймгийн*******азарт холбогдуулан тус газрын захирлын 2016 оны 10-р сарын 31-ний өдрийн ******* дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч нь бүтэц, орон тооны өөрчлөлтөөр нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлсөн учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэллийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Ю.******* нь*******азарт *******, няраваар анх ажилд орсон нь түүний 2016 оны 03-р сарын 01-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр нотлогдож байгаа бөгөөд уг хөдөлмөрийн гэрээг талууд хугацаатай байгуулж гарын үсэг зурсан байна.

Завхан аймгийн*******азрын гүйцэтгэх захирлын 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ******* дугаар тушаалаар бүтэц орон тоо хасагдсан гэсэн үндэслэлээр Монгол Улсын Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20-р зүйлийн 20.1.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 42.1, байгууллагын дотоод хөдөлмөрийн дотоод журмын 5.4.4 дэх заалтуудыг журамлан В.*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлажээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч ...Төрийн удирдах зөвлөлийн 2016 оны 10-р сарын 24-ний өдрийн ******* дугаар хуралдаанаар*******азрын бүтэц орон тоог шинэчлэн тогтоосон. Иргэн Ю.*******гийн нярав, *******ийн ажлын байр нь ТУЗ-ын хуралдааны шийдвэрээр орон тоогүй болсон учраас ажлаас чөлөөлсөн... гэж байгаа боловч энэ талаар нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй хариуцагч Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт заасан шүүхэд гаргасан тайлбараа нотлох үүргээ биелүүлээгүй байна.

Хариуцагч байгууллага нь Завхан аймгийн*******азрын төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр, болон бусад баримтыг шүүхэд ирүүлсэн боловч эдгээр баримт нь Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байх тул уг баримтуудыг нотлох баримтаас хасч шийдвэрлэлээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар ажил олгогчийн санаачлагаар ажлаас чөлөөлөхдөө мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь хэсэгт заасан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүргээ биелүүлээгүйн зэрэгцээ нэхэмжлэгчийг зөвхөн *******ийн ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна.

Мөн Завхан аймгийн*******азар нь бүтэц орон тооны шинэчлэлээр *******, няравын орон тоог хасч цөөрүүлсэн гэх байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогоогдохгүй байх тул Завхан аймгийн*******азрын гүйцэтгэх захирлын 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ******* дугаар тушаалыг хууль ёсны үнлэслэлтэй гарсан гэж үзэх боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж уг тушаалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн боловч энэ талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж ирүүлээгүй учир нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй гэж үзээд

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дугаар зүйлийн 1*******.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ Нь:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д зааснаар Завхан аймгийн*******-ын захирлын 2016 оны 10-р сарын 31-ний өдрийн ******* дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар Ю.*******гийн гаргасан нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар Завхан аймгийн*******азараас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл мөн зүйлийн 119.4-т заасан хугацааны дотор шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 

ДАРГАЛАГЧ  Т.БАЛЖИННЯМ