Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 082

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Эхлэлт даргалж, нарийн бичгийн дарга Т.Чулуунхүү, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдаанытанхимд нээлттэй хийж, Р.*******ийн нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч *******ийн ******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие 1984 онд холбооны сургалтын төвийг төгсч Завхан аймгийн ******* хувиарлагдан ирээд орон тооноос шалтгаалан хот хоорондын касст анх ажилд орсон. Ажлын оронтоо гарсан учраас 1986 оны 02-р сарын 05-ны өдрөөс хот хоорондын залгагчийн ажлыг 2010 оны 02-р сарын 01-н хүртэл тасралтгүй хийсэн. Намайг 1986 оны 2-р сараас 2000 он хүртэл хот хоорондын залгагчаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* овгийн *******ийн ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* 1984 оны 08-р сарын 01-нээс Завхан аймгийн ******* хот хоорондын кассчинаар ажиллаж байгаад 1986 оны 02-р сарын 05-наас 2010 оны 02-р сарын 01 хүртэл хот хоорондын залгагачаар ажиллаж байсан. Гэхдээ 1986 оноос 1995 онуудад ажиллаж байсныг нь тогтоолгоё гэсэн юм. 1995 оноос хойшхи хугацаа нь Нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн байгаа. Анх *******ийг ажилд орсон үед нь тушаал гаргаад түүнээс хойш нэгч удаа тушаал гаргаагүй юм байна лээ. Харин 1986 оны цалингийн картан дээр залгагч гэж бичсэн байсан тул энэ үеэс залгагчаар ажилласан гэдэг нь харагдаж байгаа. Мөн *******ийн эцгийн нэрийг ******* гэхийг зарим бичиг баримт дээр******* гэж бичсэн байгаа. Иймд *******ийг 1986 оны 02-р сарын 05-аас 1995 оны 01-р сарын 01 хүртэл Завхан аймгийн *******т Хот хоорондын тасагт залгагчаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ НЬ:

Р.******* 1986 оны 02-р сарын 05-наас 1995 оны 01-р сарын 01-ний өдрийг хүртэл Завхан аймгийн ******* хот хоорондын залгагчаар ажиллаж байснаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд ирүүлжээ.

Нэхэмжлэгч Р.******* 1986 оны 02-р сарын 05-наас 1995 оны 01-р сарын 01-н хүртэл Завхан аймгийн ******* хот хоорондын залгагчаар ажиллаж байсан болох нь 1984 онд нээлгэж 1995 оны 01-р сарын 01-н хүртэл ажиллаж байсан тухай бичилт хийсэн хөдөлмөрийн дэвтэр, Завхан аймгийн Холбооны газрын даргын 1984 оны 08-р сарын 08-ны өдрийн 52 дугаартай тушаал, 1986 оны цалин олгох 45 дугаартай карт, хамт олонтойгоо авахуулсан гэх гэрэл зураг зэргээр тогтоогдож байна.

Мөн энэ талаар мэдүүлсэн гэрч Т.*******ын ... ******* намайг 1984 оны 07-р сард ажилд ороход Холбоонд залгагчаар ажиллаж байсан. Нилээн олон жил ажилласан шинэ холбооны барилга ашиглалтанд ороход л ажилгүй болсон .... гэсэн, гэрч Д.ын ...Намайг 1985 онд ажилд ороход *******ээ холбоонд кассчинаар ажиллаж байсан. Тэгээд хэдэн онд залгагч болсныг санахгүй байна. Залгагчаар ажиллаж байсан. Манай байгууллага 2 өөр байгууллага болж салсан тэгэхэд цахилгаан холбоондоо ажиллаж байгаад цомхотгол болж ажлаасаа гарсан. *******ээгийн албан ёсны нэр нь ******* юм байна лээ. Бид нар *******ээ л гэж нэрлэж дууддаг байсан... гэсэн, гэрч Д.*******баярын ...******* бид 2 Холбооны сургалтын төвийг хамт төгсөж ирээд аймгийн холбооны газар хамт ажиллаж байсан болохоор сайн таньдаг болсон. 1984 онд холбооны сургалтын төвийг төгсөж ирээд кассчин хийж байгаад 1986 оноос эхэлж залгагч хийсэн. Тэгээд гар утас хэрэглээнд орж ирэх хүртэл ажилласан. ... гэсэн мэдүүлгүүдээр Р.*******ийн ажиллаж байсан нь давхар нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэстэй байна.

Хэрэгт цугларсан эдгээр нотлох баримт нь хуульд заасан үндэслэл журмаар авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй байх тул шүүх тэдгээрийг үнэ зөв гэж үнэллээ.

МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ХЭРЭГ ШҮҮХЭД ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ ХУУЛИЙН 115-Р ЗҮЙЛИЙН 115.2.1, 116, 118 ДУГААР ЗҮЙЛД ЗААСНЫГ УДИРДЛАГА БОЛГОН 

ТОГТООХ НЬ:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар *******ийн *******ийг 1986 оны 02-р сарын 05-наас 1995 оны 01-р сарын 01-н хүртэл Завхан аймгийн *******т хот хоорондын залгагчаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Монгол улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно.

4. Шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ Л.ЭХЛЭЛТ