Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 61

 

  

 

 

 

 

 

 

 

 

 

    

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

    Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

Нарийн бичгийн дарга: Б.Жавзмаа

Улсын яллагч: М.Оюунбат

Шүүгдэгчийн өмгөөлөгч : Т.Дашцэрэн

Шүүгдэгч М.Ц нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах саналтай ирүүлсэн М.Ц-т холбогдох 2022001480074 тоот хэргийг 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

 

          Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...........-нд Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “............, ам бүл-4, эцэг, эх, дүү нарын хамт Дундговь аймгийн Сайнцагаан сумын .........................М.Ц нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, илээр хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч М.Ц нь 2020 оны 5 дугаар сарын 3-ны орой Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр, Төв музейн урд талын явган зорчигчийн амралтын зурвас талбайд 2 найзын хамт амарч, зугаалж явсан иргэн  Т.О-ын Samsung-А6 маркийн гар утсыг “утсаар чинь ярьчихаад өгье” хэмээн авч зугтан 500000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дараахь баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 - Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2020 оны 5 дугаар сарын 3-ны орой саадаар явж байсан, тэр гурван эгч сууж байсан. Би О гэдэг хүний утсаар гуйж 2-3 удаа ярьсан. Музейн тэнд очиж зургаа авахуулсан, дахиад нэг ярьсан. Тэгээд аваад явсан гэв.

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл хүлээн авсан тэмдэглэлд: музейн хашаан  дотор гар утсаа дээрэмдүүлсэн гэх гомдлыг 2020.05.04-ний өдрийн 00 цаг 10 минутанд хүлээн  авав гэжээ /хх-2/

- Хохирогч Т.О-ын: “2020 оны 5 дугаар сарын 3-ны орой нь би 21 цагийн үед найзууд болох Мөнхжаргал, Отгоо нартай уулзаад аймгийн төвийн төв саадаар зугаалж байгаад гар утсаараа өөрсдийнхөө зургаа аваад сууж байсан. Тэгтэл нэг танихгүй залуу ирээд намайг утсаа өгөөч, би найзтайгаа ярьчихаад буцаагаад өгье гэхээр нь би утсаа өгөөд яриулчихаад буцаагаад авсан. Тэгээд бид нар саадны баруун тийшээ яваад ахиад зургаа нөгөө залууг гуйж авахуулсан юм. Тэгтэл тэр залуу музейн хавьд их гоё гэрэлтэй, та нар тэнд зургаа авахуулаач гэхээр нь музейн үүдэнд очоод нөгөө залуугаараа зургаа авахуулж байгаад ахиад миний утсыг гуйхаар нь би утсаа өгтөл ярьчихаад буцаагаад өгсөн. Тэгээд байж байтал дахиад найзтайгаа ярих гэсэн юм гээд миний утсыг ярьчихаад өгье гэхээр нь би утсаа өгтөл музейн хашааны хаалгаар гарч ярьж байгаад шууд цаашаа зугтаагаад явчихсан... гэх мэдүүлэг /хх10-11/

- Гэрч Л.Мөнхжаргалын:...21 цагийн үед нэг танихгүй залуу бид нартай ойрхон сандал дээр нилээн удаан сууж байгаад бид нар дээр ирээд “эгчээ утсаараа яриулаач” гэсэн, тэгтэл О утсаа өгч тэр залууг яриулчихаад буцаагаад авсан.  ...Тэгээд музейн урд байх тэрэгний хавьд зургаа авхуулж байх хооронд тухайн залуу 3 дахь удаагаа гар утсыг нь гуйж авсан. Тэгээд музейн хашаанаас гарсан. Бид нар араас нь харж байтал гүйгээд яваад өгөхөөр нь бид нар “хөөе утас өг” гээд дуудаад О, Отгонмөнх нар араас нь явсан боловч гүйцээгүй гэх мэдүүлэг /хх-15/

- Гэрч Б.Отгонмөнхийн мөн адил мэдүүлэг /хх-16/

- Хөрөнгийн үнэлгээний комиссын 2020.05.04-ний өдрийн 64 тоот “Самсунг А6 маркын гар утас 500000 төгрөг” гэх дүгнэлт /хх18-19/ баримтуудаар тогтоогдож байна.

          Дээрх баримтууд болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад баримтыг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай баримт цугларсан байна.

         Шүүгдэгч М.Ц нь 2020 оны 5 дугаар сарын 3-ны орой 21 цагийн орчимд Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр, Төв музейн урд талын явган зорчигчийн амралтын зурвас талбайд амарч зугаалж явсан иргэн Т.Оын гар утсыг “ярьчихаад өгье” гэх шалтаг хэлж хүч хэрэглэхгүйгээр авч, тэр даруйдаа хохирогчоос зугтан зайлсхийснээр “дээрэмдэх” гэмт хэрэг төгссөн байна. Энэхүү гэмт хэрэг нь хохирогчийн эд хөрөнгийг шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэх буюу хэрэглэхгүйгээр бүрмөсөн авснаар төгсдөг буюу хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм. Бусдын эд хөрөнгийг авч зугтан зайлсны дараа баригдан, эд зүйлийг буцаан өгсөн эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй. Иймд шүүгдэгч М.Цийг дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

 

 

                        2/ Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

         Шүүгдэгч М.Цийн үйлдсэн дээрэмдэх гэмт хэргийн улмаас хохирогч Т.Од Samsung-A6 маркийн гар утасны үнэ 500000 төгрөгийн хохирол, гар утасны дэлгэц цайраад харагдахгүй байгаа, мөн гацдаг болж эвдэрсэн хор уршиг учирсан болох нь хөрөнгийн үнэлгээчний дүгнэлт /хх-18-19/, хохирогчийн мэдүүлэг /хх10-11/     зэрэг баримтаар тогтоогдож байна.

         Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд  уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж  мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан тул хохирогч Т.О нь өөрт учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлж, хариуцан арилгахыг шүүгдэгч М.Цаас шаардах эрхтэй байна.

         Шүүгдэгч М.Цаас дээрэмдэн авсан гар утсыг 2020.05.04-ны өдрийн 11 цаг 30 минутанд хураан авсан ба хохирогчид тухайн утсыг 2020.05.05-ны өдөр хүлээлгэн өгсөн /хх-4, 7/, хохирогч Т.О 2020.05.27-ны өдөр Прокурорын газарт гаргасан хүсэлтдээ “Цэрэнпунцагаас 160000 төгрөг авсан нь үнэн, санал гомдолгүй /хх-67/ гэжээ.       

         Дээрх нөхцөл байдлыг судалж үзээд шүүгдэгч Т.Цэрэнпунцагийн дээрэмдэж авсан гар утсыг хохирогч Т.Од буцааж өгсөн, мөн гар утас засуулахад шаардлагатай 160000 төгрөгийг хохирогчид хүлээлгэн өгсөн байх тул иргэн Т.Од учирсан эд хөрөнгийн гэм хор бүрэн арилсан байна. Шүүгдэгч Т.Цэрэнпунцаг нь гэмт хэрэг үйлдэж бусдад хохирол, хор уршиг учруулснаа хүлээн зөвшөөрч, хохирогчийн шаардлагыг сайн дураараа биелүүлсэн, хохирогч иргэний нэхэмжлэл гаргаагүй тул шүүхээс иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхилоо.

 

         3/ Хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

         Шүүгдэгч М.Ц нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож /хх-48/ байна.

         Гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч М.Ц нь гэмт хэрэг үйлдэх үедээ 18 нас 11 хоногтой байсан,айлын том хүүхэд, аймгийн төвд эмэг эх Цээсүрэнгийнд амьдардаг,  сургуулиас зохион байгуулсан уралдаан тэмцээнд идэвхи зүтгэлтэй бусдыг манлайлан оролцдог, суурь боловсролыг 90% буюу “А” үнэлгээтэй эзэмшсэн болох нь эх Э.Түмэнжаргал, эцэг Г.Мөнхсүх, анги даасан багш Б.Ганцэцэг нарын мэдүүлэг /хх37-38, 39, 40/, суралцагчийн сурлагын үнэлгээ, шалгалтын үнэлгээг тусгасан 0058449 дугаартай хувийн хэргийн хуулбар /хх49-50/, өргөмжлөл, диплом /хх-55-57/ зэрэг баримтуудаар нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Цэрэнпунцаг нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлбөргүй болсон болон хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, нийгэм хамт олны дунд засарч хүмүүжих боломж олгохоор шийдвэрлэлээ. Шүүхээс тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа харъяа газрын шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд

тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч М.Ц-г бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 2, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Ц-д Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаан/ сарын хугацаагаар тэнсэж, мөн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа Дундговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй. 

3. Шүүгдэгч  М.Ц нь хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хувийн эд хөрөнгө хураалгаж, битүүмжлүүлээгүй, хохирогч Т.О-д гар утсыг буцаан өгсөн, 160000 /нэг зуун жаран мянган/ төгрөг хүлээлгэж өгсөн ба хохирогч нь иргэний нэхэмжлэл гаргаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

4. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

5. Шийтгэх тогтоол хуулийн хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Ц-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, мөн гэмт хэрэг шинээр үйлдсэн тохиолдолд энэхүү шийдвэрийг хүчийнгүй болгож ял оногдуулах эсэх асуудлыг шийдвэрлэх журамтай болохыг шүүгдэгч М.Ц-т тайлбарласугай. 

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ                                      С.СЭРЖМЯДАГ