Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2022/0024

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“У” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч А.Сарангэрэл

Илтгэсэн шүүгч Б.Тунгалагсайхан

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гуравдагч этгээд “Хийц-Увс” ХХК-ийн захирал Ө.Барсүрэн

Нэхэмжлэгч “У” ХХК

Хариуцагч Увс аймгийн Засаг дарга

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 24 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б

Гуравдагч этгээд Ө.Б, түүний өмгөөлөгч Ж.Э, О.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул

Хэргийн индекс: 124/2020/0021/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “У” ХХК нь Увс аймгийн Засаг даргад холбогдуулан “...Увс аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/495 дугаартай Газар эзэмшүүлэх тухай захирамжийн “Х” ХХК-д холбогдох хэсэг нь хууль бус болохыг тогтоолгох, Увс аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/495 дугаартай Газар эзэмшүүлэх тухай захирамжийн “У” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох, Увс аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн А/102 дугаар Газар эзэмших эрх шилжүүлэх тухай захирамжийн “Х” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

2. Увс аймаг дахь Захиргааны хэргийн шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 24 дүгээр дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2, 4 дүгээр зүйлийн 4.13-д заасныг баримтлан Увс аймгийн Засаг даргын 2012 оны 11 сарын 01-ний өдрийн А/495 дугаар захирамжийн 1 дэх заалтаар 29954м2 газрыг “Х” ХХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн хэсгээс маргаан бүхий 1117.3м2 газарт холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоон, Увс аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн А/102 дугаар захирамжийн 26530м2 газрыг “Х” ХХК-д эзэмшүүлсэн хэсгээс маргаан бүхий 1117.3м2 газарт холбогдох хэсгийг хүчингүй болгож, маргаан бүхий 1117.3м2 газрыг эзэмшүүлэх асуудлыг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг Увс аймгийн Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээд “Х” ХХК-ийн захирал Ө.Б дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 24 дугаартай шийдвэрт “...Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2, 4 дүгээр зүйлийн 4.13-д заасныг баримтлан Увс аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/495 дугаар захирамжийн 1 дэх заалтаар 29954 м.кв газрыг “Х” ХХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн хэсгээс маргаан бүхий 1117.3 м.кв газарт холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоон, Увс аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн А/102 дугаар захирамжийн 26530 м.кв “Х” ХХК-д эзэмшүүлсэн хэсгээс маргаан бүхий 1117.3 м.кв газрыг эзэмшүүлэх асуудлыг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг Увс аймгийн Засаг даргад даалгасугай”... гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

3.2. “Х” ХХК нь 2010 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Увс аймгийн Захиргааны хэргийн шүүхэд Улаангом сумын Засаг дарга Л.Н, Улаангом сумын Газрын даамал Б.О, М.Б нарт холбогдуулан “Х” ХХК-ийн эзэмшлийн газар дээр “Б” ХХК, иргэн Ж.Ц, “Ж” ХХК нарт давхардуулан газар эзэмших эрх олгосон Улаангом сумын Засаг даргын захирамжуудыг хүчингүй болгуулах, өөрийн эзэмшил газрын эрхийг сэргээлгэх тухай” нэхэмжлэл шаардлага гаргаж, Увс аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 2010 оны 09 дүгээр сарын 17-ний өдрийн 12 дугаартай шүүгчийн захирамжаар хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн. Маргаан бүхий газруудад Улаангом сумын Засаг дарга дахин хэмжилт хийж, Улаангом сумын Засаг даргын 2011 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/23 тоот захирамжаар “Х” ХХК-д 30901.5 м.кв, “Ж” ХХК-д 8110,2 м.кв газрыг тус тус эзэмшүүлсэн. Улмаар “Х" ХХК нь Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Улаангом сумын Засаг даргын 2011 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/23 тоот захирамжийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Увс аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 27 тоот шүүхийн шийдвэрээр “Уг маргаан бүхий газар нь инженерийн шугам, сүлжээ бүхий газар байхгүй тул Улаангом сумын Засаг даргын 2011 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/23 тоот захирамжийг хүчингүй болгож, “Х” ХК, “Ж” ХХК, иргэн Ж.Ц нарт газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэхийг аймгийн Засаг дарга Э.Ц-т, аймгийн Засаг даргын захирамжийг үндэслэн дээрх аж ахуйн нэгж, иргэний эзэмших газрын кадастрын зураг хийж баталгаажуулахыг аймгийн геодези, кадастр хариуцсан мэргэжилтэн М.Ч-д тус тус даалгаж шийдвэрлэсэн. “Х” ХХК нь Увс аймгийн Захиргааны хэргийн шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 27 тоот шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 228 дугаар магадлалаар Газрын тухай хуулийн 21.3.2, 21.4.3 дахь хэсгийг баримтлан Улаангом сумын Засаг даргын 2011 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/23 тоот захирамжийг хүчингүй болгож, “Х” ХХК, “Ж” ХХК, иргэн Ж.Ц, “Б” ХХК-д газар эзэмшүүлэх асуудлыг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг аймгийн Засаг дарга Э.Ц-рт даалгахаар өөрчилж шийдвэрлэсэн байна.

3.3. Улмаар Увс аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/495 тоот “Газар эзэмшүүлэх тухай” захирамжаар “Х” ХК-д 29954 м2, “Ж” ХХК-д 6992.5 м2 “Б” ХХК-д 1390,6 м2, иргэн Ж.Ц-жид мужаан цехийн 6992.5 м2 газрыг тус тус үйлдвэрийн зориулалтаар эзэмшүүлсэн. “Х” ХХК нь Увс аймгийн Улаангом сумын нутаг дэвсгэрт Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 495 тоот шийдвэрийг үндэслэн нэгж талбарын 8516000209 дугаар бүхий 29954 м2 /га/ газрыг 15 жилийн хугацаатай Улаангом сумын 3-р багийн нутаг хуучнаар барилгын материалын үйлдвэрийн газрыг “Бетон цехийн үйлдвэрийн” зориулалтаар ашиглах аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн 000302004 дугаар гэрчилгээтэй болсон.

3.4. Увс аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн А/102 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжаар Газрын кадастрын мэдээллийн санд зөрүүтэй орсон мэдээллийг засварлах зорилгоор Улаангом сумын 12-р багийн нутагт “Х” ХХК-ийн эзэмшлийн 26653м2 газраас 123м2 газрыг М.Б-д шилжүүлэн нийт 2430м2 газар, үлдсэн 26530м2 газрыг “Х” ХХК-д тус тус худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолборын зориулалтаар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлэн 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн.

3.5. Гэтэл “Ж” ХХК нь газар эзэмших эрхийн гэрчилгээг “У” ХХК-д шилжүүлэхдээ Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т газар эзэмшигч нь газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлнэ” гэх хуулийг зөрчиж шилжүүлсэн байна. “Ж” ХХК нь Увс аймгийн Засаг дарга болон Увс аймгийн Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газарт хандаж өөрийн эзэмшлийн газрыг “У” ХХК-д шилжүүлэх тухай хүсэлт гаргаж байгаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон.

3.6. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Б.Н-г гэрчээр асуусан тэмдэглэлд “У” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан Д.Т надтай уулзаад танай компанийн газрыг түр ашиглаж бизнесээ үргэлжлүүлмээр байна гэсэн. Тэр үед бид шаардлагатай үед хашааг буулгахаар тохиолцож газраа ашиглуулахаар хашааг бариулсан. Тэрнээс хойш 2019 онд намайг гүйцэтгэх захирлын ажлаас чөлөөлөгдөх хүртэл уг хашааг буулгах шаардлага гараагүй. Тухайн үед “У” ХХК манай компаний газар дээр хашаа барихдаа “Х” ХК-д шаардлагатай тохиолдолд хашаагаа буулгана гэсэн бичгийг Д.Т хийж өгч байсан. Тухайн маргаж буй газар бол “Х” ХК-ийн эзэмшлийн газар болно”...гэх мэдүүлэг өгсөн байдаг.

3.7. Тухайн үед 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Сантехник угсралтын хүрд хувьцаат компанид Д.Т нь “танай компанийн эзэмшилд байгаа хийц компанийн газрын давхцалын асуудлыг шийдэхэд бэлэн байна. Хэрэв шаардлагатай тохиолдолд чөлөөлөхөд бэлэн байна” гэх тайлбарыг бичгээр өгсөн байна. Дээрхи бичгийг хийж өгсөн шалтгаалсан нь 2019 оны 11 сард “У” ХХК-ийн ерөнхий захирал Д.Т-той /Хүнс Хөдөө Аж ахуйн газрын дарга түүний ажлын өрөөнд/ биечлэн уулзаж тус газрын талаар ярилцаж дулааны улиралд кадастрын зургийн дагуу татахаар ярилцаж тохиролцсон. Мөн 2020 оны 07 дугаар сарын 18-нд буулгахын өмнөх өдөр үүнээс мөн 7 хоногийн өмнө удаа дараа үйлдвэрийн газарт манай газрыг хашаалсан байсан манай газрыг буулгах болсоныг “У” ХХК мэдэгдсэний дараа өөрийн эзэмшлийн газрыг чөлөөлж өөрийн хөрөнгөөр эзэмшил газраа хашаалж авсан. “У” ХХК-ийн хашаалсан байсан материалыг бүгдийг тус компаний хашаанд хурааж өгсөн. “Х” ХХК-ийн кадастрын зургийн дагуу 29954м.кв газрын төлбөрийг харьяалах газарт нь төлж байгаа.

3.8. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 228 дугаар магадлалаар “Ж” ХХК-д газар эзэмшүүлсэн Улаангом сумын Засаг даргын 2011 оны А/23 дугаартай захирамжийг хүчингүй болгож, маргаан бүхий газар нь инженерийн шугам сүлжээ бүхий газар байх тул Газрын тухай хуульд заасны дагуу иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг аймгийн Засаг дарга, газрын даамал нар мэдсээр байж өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар, хүчин төгөлдөр бус эрхийн гэрчилгээг үндэслэн “Жаст Агро” ХХК-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг “У” ХХК-д шилжүүлэх тухай Улаангом сумын Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/217 дугаартай захирамж гаргаж тус захирамжийн дагуу “У” ХХК-д 000302082 улсын бүртгэлийн дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” илт хууль бус захиргааны акт юм.

3.9. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” ойлгохоор хуульчилжээ. Увс аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/495 дугаар захирамж, Увс аймгийн Засаг даргын 2021 оны 02 сарын 19-ний өдрийн А/102 дугаар “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” захирамжаар “У” ХХК-ийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй байгаа нь тодорхойгүй, ойлгомжгүй. Уг маргаан бүхий газрын жинхэнэ эзэмшигч нь “Ж” ХХК хэвээр байх тул “Увс мах маркет” ХХК нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-т заасны дагуу “У” ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд юм. Гэтэл анхан шатны шүүхээс “У” ХХК-ийн нэхэмжпэл гаргах эрх бүхий этгээд гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.

4. Увс аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/495 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2011 оны 11 сарын 30-ны өдрийн 228 тоот магадлалыг үндэслэн Улаангом сумын 3-р багийн нутаг хуучнаар барилгын материалын үйлдвэрлэлийн баазын киспородын цехийн 2667.1 м.кв газрыг Ж.Ц-д, мужаан цехийн 6992.5 м.кв газрыг “Ж” ХХК-д, бетон цехийн 29954 м.кв газрыг “Х” ХХК-д, хуучнаар улаан булангийн барилгын орчмын 1390.6 м.кв газрыг “Б” ХХК-д тус тус үйлдвэрлэлийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн.

4.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2-д “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж, 34.4-д “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон болон нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж, 106 дугаар зүйлийн 106.3.11-д “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэж, 107 дугаар зүйлийн 107.6-д “Энэ хуулийн 106.3.11-д заасан шийдвэрийг гаргасан бөгөөд шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болгох” гэж зааснаар энэ талаар тогтоох хэсэгт тусгах боломжтой байсан. Гэтэл анхан шатны шүүхээс хэргийг хэтэрхий нэг талыг барьж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэнд гомдолтой байна.

5. Хариуцагч албан тушаалтан Увс аймгийн Засаг дарга бүрэн эрхийнхээ хүрээнд аж ахуйн нэгжүүдэд газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэхдээ “Хийц Увс” ХХК болон “Ж” ХХК-ийн хооронд газрын маргаантай, энэ талаар шүүхийн шийдвэр гарсаар байтал “Жа” ХХК-ийн төлөлтийг газар эзэмшүүлэх шийдвэр гаргах ажиллагаанд оролцуулаагүй, Засаг даргын А/495 дугаар захирамжийг “Ж” ХХК болон “Жа” ХХК-д мэдэгдээгүйгээс хуулийн этгээдүүдийн хооронд газрын давхцалын талаарх өмнөх маргаантай байдал хэвээр үргэлжлэн маргах нөхцөл байдлыг үүсгэсэн байна”... гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

5.1. Нэхэмжлэгч “У” ХХК нь 2013 онд мах боловсруулах үйлдвэрийг “Ж” ХХК-иас бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авч “Ж” ХХК нь Увс аймгийн газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт Улаангом сумын Засаг даргын 2011 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/23 тоот шийдвэрийг үндэслэн олгогдсон 8110.2 м.кв газрыг эзэмшиж эрх шилжүүлэх тухай хүсэлт гаргажээ. “Х” ХХК-ийн зүгээс 2012 оны 05 сарын 11-ний өдөр Увс аймгийн Засаг даргад шүүхийн шийдвэр, магадлалын дагуу газар эзэмших эрхийн асуудлыг шийдвэрлэж өгөх тухай агуулга бүхий өргөдлийг гаргаснаар Увс аймгийн Засаг даргын 2012 оны 11 сарын 01-ний өдрийн А/495 дугаартай захирамж гарч 6992.5 м.кв газрыг “Ж” ХХК-д, 29954 м.кв газрыг “Х” ХХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

5.2. Увс аймгийн Засаг даргын 2012 оны А/495 дугаартай захирамжаар “Ж” ХХК-д газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байх ба Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2011 оны 228 дугаартай магадлалын тогтоох хэсэгт Газрын тухай хуулийн 21.3.2, 21.4.3 дахь хэсгийг баримтлан Улаангом сумын Засаг даргын 2011 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/23 тоот захирамжийг хүчингүй болгож, “Х” ХХК, “Ж” ХХК, иргэн Ж.Ц, “Б” ХХК-д газар эзэмшүүлэх асуудлыг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг аймгийн Засаг дарга Э.Ц-т даалгахаар өөрчилж шийдвэрлэсэн байна. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2011 оны 228 дугаартай магадлал биелсэн. Гэтэл анхан шатны шүүхээс Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2011 оны 228 дугаартай магадлалыг биелээгүй гэж үзэж хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

6. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Б.Н-г гэрчээр асуусан тэмдэглэлд “... Миний бие “Х” ХХК-ийн захирлаар 2000 оноос хойш 2019 оныг хүртэл ажилласан. Энэ хугацаанд “У” ХХК болон “Х” ХК-ийн хооронд газрын маргаан үүсэж байсан. Тухайн үед “Х” ХХК-ийн зүгээс Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж маргаанаа шийдвэрлүүлсэн. 2012 онд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг үндэслэн аймгийн Засаг даргын захирамж гарч газрын албаны мэргэжилтэн М.Ч газар дээр нь ирж хэмжилт хийн газрыг хэмжиж өгсөн. 2012 хойш бусад хувь хүн, аж ахуйн нэгжүүд газрын талаар ямар нэгэн маргаан гаргаагүй. Гэтэл “У” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан Д.Т надтай уулзаад танай компанийн газрыг түр ашиглаж бизнесээ үргэлжлүүлмээр байна гэсэн. Тэр үед бид шаардлагатай үед хашааг буулгахаар тохиролцож газраа ашиглуулахаар хашааг бариулсан. Тэрнээс хойш 2019 онд намайг гүйцэтгэх захирлын ажлаас чөлөөлөгдөх хүртэл уг хашааг буулгах шаардлага гараагүй. Тухайн үед “У” ХХК-д шаардлагатай тохиолдолд хашаагаа буулгана гэсэн бичгийг Д.Т хийж өгч байсан. Тухайн маргаж буй газар бол “Х” ХК-ийн эзэмшлийн газар болно гэв”... гэх мэдүүлгийг, 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Д.Т-ыг гэрчээр асуусан тэмдэглэлд “... 2019 оны намар “Х” ХК-ийн захирал Б.Н, “А” ХХК-ийн захирал Ө.Б нар надтай ирж уулзаад хашааг буулгаж газар чөлөөлөх талаар ирж уулзсан. Тэгэхэд нь би 2011 онд шүүхийн шийдвэр гарч “Ж” “Увс ММҮ” ХХК хууль ёсны дагуу эзэмшиж байсан газар юм гэдгийг нь хэлээд явуулсан. Тэгтэл 2020 оны зун гэнэт “У” ХХК-ийн эзэмшлийн хашааг нурааж шинээр хашаа барьсан байсан. 2008 онд би “Ж” “У” ХХК-ийн менежэрээр ажилд ороход уг газар модон хашаатай байсан. Тэрнээс хойш газарт ямар нэгэн өөрчлөлт ороогүй байсан”... гэх мэдүүлгүүд хэрэгт авагдсан.

6.1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3-т “Аймгийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 21.3.2-д “аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд тухайн сумын Засаг даргын саналыг авсан байна”, 21.4-т Сумын Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” 21.4.3-д “энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах газрын харилцааны талаарх бүрэн эрхийг Сумын Засаг дарга хэрэгжүүлнэ” гэж тус тус заасан. Гэтэл инженерийн шугам сүлжээ бүхий газрыг Газрын тухай хуульд заасны дагуу иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх шийдвэр гаргах эрх бүхий этгээд аймгийн Засаг дарга байтал Улаангом сумын Засаг дарга өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар “У” ХХК-д 000302082 улсын бүртгэлийн дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон нь хууль зүйн үндэслэлгүй юм.

6.2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлд “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ” гэж заасан анхан шатны шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэх үүргээ” биелүүлсэн боловч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2-д “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасныг зөрчсөн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоогүйд гомдолтой байна.

7. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч “У” ХХК нь Увс аймгийн Засаг даргад холбогдуулан “... аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/495 дугаар захирамжийн “Х” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоолгох”, мөн “... аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/495 дугаар захирамжийн “У” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох”, “... аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” А/102 дугаар захирамжийн “Х” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар тус тус нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

3. Увс аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/495 дугаар захирамжийн “Х” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох, ... мөн “У” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

3.1. Увс аймаг дахь Улаангом сумын Засаг даргын 2011 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/23 дугаар захирамжаар “3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Ж” ХХК, иргэн Ж.Ц, “Х” ХХК-тай холбогдох газрын зөрчил маргааныг газар дээр нь хэмжилт хийж, кадастрын зураглалын дагуу “Х” ХХК-д 30901.5 м.кв, “Ж” ХХК-д 8110.2 м.кв, иргэн Ж.Ц 2669.7 м.кв, “Д” ХХК-д 5530.7 м.кв талбай бүхий газрыг үйлдвэр үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаатай тус тус эзэмшүүлж шийдвэрлэснийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн шүүх хуралдааны 228 дугаар магадлалаар Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3.2, 21.4.3-д зааснаар Улаангом сумын Засаг даргын 2011 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн А/23 дугаар захирамжийг хүчингүй болгож, “Х” ХХК, “Ж” ХХК, иргэн Ж.Ц, “Б” ХХК-д газар эзэмшүүлэх асуудлыг хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг аймгийн Засаг даргад даалгаж шийдвэрлэсний дагуу Увс аймгийн Засаг даргаас маргаан бүхий 2012 оны А/495 дугаар захирамжийг гаргасан байна.

3.2. Маргаан бүхий 2012 оны А/495 дугаар захирамж гарсанаас хойш нэхэмжлэгч “У” ХХК-тай холбоотойгоор Улаангом сумын Засаг даргын 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн “Газар эзэмших гэрчилгээний эрх шилжүүлэх тухай” А/220 дугаар захирамж, 2013 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн “Газар эзэмших гэрчилгээний эрх шилжүүлэх тухай” А/217 дугаар захирамж тус тус гарч байсан бөгөөд аливаа байдлаар эдгээр захирамжуудыг эрх бүхий байгууллагаас хүчингүй болгох болон өөрчлөөгүй байх тул анхан шатны шүүхийн “... “Ж” ХХК нь үйлдвэрийн барилгын үл хөдлөх хөрөнгийг дагалдаж үүсэх газар эзэмших эрхийг “У” ХХК-д шилжүүлэх тухай хүсэлтийг захиргааны байгууллагад гаргаж байсан, .... “У” ХХК-ийг нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд гэж...” үзсэнийг шууд буруутгах боломжгүй боловч шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д зааснаар нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн эсэх дээр дүгнэлт өгөлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.

3.3. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, “Х” ХХК-д 2000-2019 оныг хүртэл захирлаар ажиллаж байсан гэрч Б.Н-гийн “...2000-2019 оны хугацаанд “У” ХХК болон “Х” ХК-ийн хооронд газрын маргаан үүсэж байсан, тухайн үед “Х” ХК-ийн зүгээс Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж маргаанаа шийдвэрлүүлсэн..., “У” ХХК-ийн захирал Д.Т надтай уулзаад танай компанийн газрыг түр ашиглаж бизнесээ үргэлжлүүлмээр байна..., тэр үед би шаардлагатай үед хашааг буулгахаар тохиролцож газраа ашиглуулахаар хашааг бариулсан...., 2019 онд намайг гүйцэтгэх захирлын ажлаас чөлөөлөгдөх хүртэл уг хашааг буулгах шаардлага гараагүй” гэх, гэрч Д.Т-ын “...Би 2010 онд “Ж” ММҮ ХХК-ийн захирлаар ажиллаж эхэлсэн, намайг захирлаар томилогдохоос өмнө “Х” ХК-ийн захирал Б.Н “Ж” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан...., “Ж” ММҮ ХХК татан буугдаж “У” ХХК-д бүх хөрөнгө нь шилжсэн. Манай “У” ХХК Улаангом сумын Засаг даргын 2011 оны А/23 дугаар захирамжаар газрыг эзэмшиж байсан. Би 2016 онд орон нутгийн сонгуульд нэр дэвших болсон учраас “У” ХХК-ийн захирлын ажлаас чөлөөлөгдсөн....” гэх мэдүүлэг, “У” ХХК-ийн 2014 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн “Хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх тухай” №02/14 дугаар хувьцаа эзэмшигчийн шийдвэрээр “... “Ж” ХХК-ийн эзэмшилд байсан Увс аймгийн Улаангом суманд байршилтай мах боловсруулах үйлдвэрийн зориулалттай, Ү-1520001817 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгө болон газар эзэмших эрхийг балансын өртгөөр нь өөрийн 100 хувийн эзэмшилтэй охин компани болох “У” ХХК-д шилжүүлсэнтэй холбогдуулан хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг .... хувьцаа болгон өөрчилж, .... компанийн хувь нийлүүлсэн хөрөнгөд орсон өөрчлөлтийг Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт бүртгүүлэхийг “У” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Т-т даалгаж шийдвэрлэсэн зэргээс үзвэл, нэхэмжлэгч “У” ХХК-ийн талаас Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 228 дугаар шийдвэрт үндэслэн гарсан Увс аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/495 дугаар захирамжийг мэдээгүй гэх үндэслэл тогтоогдсонгүй.

3.4. Мөн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн шүүх хуралдааны 228 дугаар магадлал гарах үед шүүх хуралдаанд гуравдагч этгээд “Ж-ийг төлөөлөгч дарга Д.Т шүүх хуралдаанд оролцсон бөгөөд “Х” ХХК-д бетон цехийн 29954 м.кв газрыг эзэмшүүлсэнийг мэдээгүй гэх үндэслэлгүй юм.

3.5. Үүний дараагаар “У” ХХК-тай холбоотойгоор Улаангом сумын Засаг даргын 2013 оны “Газар эзэмших гэрчилгээний эрх шилжүүлэх тухай” А/220 дугаар, А/217 дугаар захирамжууд гарч байсан, улмаар нэхэмжлэгчээс гуравдагч этгээд “Х” ХХК-ийн захирал Ө.Б-гээс “хашааг буулгасан” гэх үндэслэлээр аймгийн Засаг даргын 2012 оны А/495 дугаар захирамжийн “Х” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар шүүхэд 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр нэхэмжлэл гаргасан байх бөгөөд харин чухам ямар шалтгаанаар тус захирамжийг хүчингүй болгуулах нь тодорхойгүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд ч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс энэ талаар үндэслэл бүхий тайлбар гаргаагүй байна.

3.6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан нэхэмжлэл гаргах хугацаа нь нэхэмжлэлийн шаардлагын аль алинд хамааралтай тул маргаан бүхий 2012 оны А/495 дугаар захирамжийг нэхэмжлэгчээс “мэдээгүй” гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж үзнэ.

3.7. Учир нь нэхэмжлэгч талын шүүхэд мэдүүлсэн гомдолд маргааны үйл баримтын талаар түлхүү бичсэнээс бус Увс аймгийн Засаг даргын 2012 оны А/495 дугаар захирамжийн шийдэл, дүгнэлтийг эс зөвшөөрсөн үндэслэл огт гаргаагүй гэж үзэж болох бөгөөд нэхэмжлэл гаргах хугацаатай холбогдуулан зөвхөн “... “Х” ХХК нь 2012 оноос хойш 20х50 м.кв газрыг чөлөөлүүлэх талаар Увс аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон манай компанид албан тоотоор хандаагүй, өнгөрсөн 8 жилийн хугацаанд дээрх газрыг хуулийн дагуу эзэмшиж ашиглаагүй, өөрийн гэх дээрх газрын төлбөрөө манай компаниар 2020 он хүртэл төлүүлсээр ирсэн нь ... Газрын тухай хуулийн 3.1.5, 40.1.6, 4.1.4, 7.1 заалтуудыг зөрчсөн...” гэх тайлбарыг дурдсан нь захирамжийг хүчингүй болгохоос илүү батлах үндэслэлд хамаарахаар байна. Тиймээс энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан “...10 жил өнгөрсний дараа ... шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй” гэх тайлбар үндэслэл бүхий байна.

3.8. Иймд нэхэмжлэгчээс маргаан бүхий “...аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/495 дугаар захирамжид гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй байна.

4. Увс аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн А/102 дугаар захирамжийн “Х” ХХК-ийн 25412,7 м.кв газарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

4.1. Маргаан бүхий “...аймгийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/102 дугаар захирамжаарУвс аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэн, Газрын кадастрын мэдээллийн санд зөрүүтэй орсон мэдээллийг засварлах зорилгоор Улаангом сумын 12 дугаар багийн нутагт “Х” ХХК-ийн эзэмшлийн 26653 м.кв газраас 123 м.кв газрыг М.Б-д шилжүүлэн нийт 2430 м.кв газар, үлдсэн 26530 м.кв газрыг “Х” ХХК-д тус тус худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв цогцолборын зориулалтаар эзэмших эрхийн гэрчилгээг шинэчлэн 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлж шийдвэрлэсэн байна.

4.2. Анхан шатны шүүхээс “... аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/495 дугаартай захирамжийн “Х” ХХК-д холбогдох хэсгээс маргаан бүхий 1117.3 м.кв хэсгийг хууль бус байсан болохыг тогтоож шийдвэрлэж байгаа тул ... аймгийн Засаг даргын 2021 оны А/102 дугаар захирамжаар “Х” ХХК-д 26530 м.кв газрыг эзэмшүүлсний ... 1117.3 м.кв газарт холбогдох хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй ...” гэж үзсэн нь буруу байна. Нэгэнт “...аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/495 дугаар захирамжаас үүдэлтэй гуравдагч этгээд “Х” ХХК-ийн 26530 м.кв газрын холбогдох хэсэгтэй нэхэмжлэгч “У” ХХК-иас маргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул мөн “...аймгийн Засаг даргын 2021 оны А/102 дугаар захирамжтай маргах боломжгүй юм.

4.3. Тодруулбал, аймгийн Засаг даргаас Увс аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 704 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 228 дугаар шүүх хуралдааны магадлал зэрэгт үндэслэн гуравдагч этгээд “Х” ХХК-д олгосон газрыг зөвтгөж, шүүхийн шийдвэрийг биелүүлэх зорилгоор гаргасан захиргааны актыг “Х” ХХК-иас “У” ХХК-д маргаан бүхий “хашаа барьсан” 1117.3 м.кв газрыг түр эзэмшүүлсэн газрын холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдсонгүй, өөрөөр хэлбэл шүүхийн шийдвэрүүдийн дагуу төрийн захиргааны байгууллагаас алдаатай шийдвэр гаргаагүй, үүссэн зөрчлийг захиргааны байгууллага засаж залруулсан гэж үзэхээр байна.

4.4. Тиймээс хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд маргаан бүхий газрыг хэнд хэдий хэмжээтэй эзэмшүүлэхийг хуульд заасан журмын дагуу дахин шийдвэрлэх шаардлага хариуцагчаас үүсгээгүй байхад анхан шатны шүүхээс “... “Х” ХХК-ийн 2012 оны А/495 дугаар захирамжийн 29954 м.кв газрын 1117.3 м.кв газарт холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоож, 2021 оны А/102 дугаар захирамжийн 26530 м.кв газрын 1117.3 м.кв газарт холбогдох хэсгийг хүчингүй болгож...” шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

4.5. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаар нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн хэсэгт нь өөрчлөлт оруулж, гуравдагч этгээдийн “...нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулах”-аар гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 

 

1. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 24 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8, 109 дүгээр зүйлийн 109.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч “У” ХХК-ийн Увс аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Увс аймгийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/495 дугаар захирамжийн “Х” ХХК-д холбогдох хэсгийг хууль бус байсан болохыг тогтоолгох” шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээд “Х” ХХК-иас давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

 

 

ШҮҮГЧ                                                           А.САРАНГЭРЭЛ

 

 

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН