| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Сэржмядаг |
| Хэргийн индекс | 169/2020/0068/Э |
| Дугаар | 68 |
| Огноо | 2020-06-16 |
| Зүйл хэсэг | 27.10.1., 27.10.3., |
| Улсын яллагч | Г.Хаш-Эрдэнэ |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 68
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нарийн бичгийн дарга: Б.Маанийдаарий
Улсын яллагч: Г.Хаш-Эрдэнэ
Иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн өмгөөлөгч Б.Баттөмөр
Шүүгдэгчийн өмгөөлөгч:Т.Дашцэрэн
Шүүгдэгч: М.Т нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Т-т холбогдох 1922003290078 тоот хэргийг 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Хөвсгөл аймгийн Хатгал суманд ........төрсөн, ....... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын өрлөг мэргэжилтэй, “Пик-Урал” ХХК-д жолооч ажилтай, ам бүл-5, эхнэр, хүүхдүүдийн хамт ...................М.Т нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, мөн хүний амь насыг хохироосон гэх буюу Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1,3 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1/ Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Т нь 2019 оны 11 дүгээр сарын 22-ноос 2019 оны 11 дүгээр сарын 23-нд шилжих шөнийн 00 цагийн үед Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Хөх-Овоо” гэх газарт, Дундговь аймгаас Улаанбаатар хот руу чиглэсэн засмал зам дээр өөрийн жолоодож явсан 6365УББ улсын дугаартай “Норд бенз” маркын зүтгүүрийн автомашинаар эсрэг урсгалаар ирж явсан 7965 УНЦ улсын дугаартай, “Avante XD” маркын автомашиныг мөргөсөн зам тээврийн осол гаргасны улмаас иргэн Д.Гийн амь нас хохирсон, иргэн Б.Аийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь дараахь баримтаар тогтоогдож байна. Үүнд:
|
|
Шүүгдэгч М.Т-ийн 6365УББ улсын дугаартай “Норд бенз” маркын автомашин нь зүтгүүрийн зориулалттай, “С” ангиллын автомашин болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр/хх-190/, М.Т өөрөө “B, С, Е, М” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй болох нь 8583135 дугаартай жолооны үнэмлэхээр тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч М.Тийн гаргасан зам тээврийн ослын шалтгаан нөхцөл нь харанхуй болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож яваагүйн улмаас хөдөлгөөнд аюул саад тулгарсан үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, эсхүл зогсоох арга хэмжээ авалгүйгээр эсрэг урсгал руу орсны улмаас үүдсэн болох нь дараахь баримтаар тогтоогдож байна. Үүнд:
Эдгээр баримтаар 2019 оны 11 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнийн 00 цагийн үед Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Хөх-Овоо” гэх газарт, Дундговь аймаг Улаанбаатар хотыг холбосон засмал зам дээр 6365 УББ улсын дугаартай “Норд бенз” маркын зүтгүүрийн автомашин 7965 УНЦ улсын дугаартай, “Avante XD” маркын автомашинтай мөргөлдсөний улмаас иргэн Д.Гийн амь нас хохирсон, иргэн Б.Аийн бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан, иргэн Д.Гмаагийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учирсан зам тээврийн осолд 6365УББ улсын дугаартай “Норд бенз” маркын зүтгүүрийн автомашины жолооч М.Т буруутай болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч М.Тийн энэхүү үйлдэл нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-т “Замын хөдөлгөөний оролцогч нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг биелүүлэх үүрэгтэй”, гэх заалт, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалт, мөн дүрмийн 12.2 Харанхуй болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна гэсэн заалт, мөн дүрмийн 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэх заалтыг тус тус зөрчсөн байна.
Хэргээс үзэхэд шинжээч Т.Ганбаяр 2 удаагийн дүгнэлтээр “Зам тээврийн осол цагаан өнгийн 6365УББ улсын дугаартай зүтгүүрийн жолооч М.Т, зам хариуцагч АЗММ ХХК нарын буруутай үйлдлээс болж гарсан байна. Зам хариуцагч компани нь Замын хөдөлгөөний дүрмийн 27.3. Зам ашиглалт, хот тонхижилтийн асуудал эрхэлсэн байгууллагын ажилтан, албан тушаалтан нь зам, замын байгууламж, төмөр замын гарам болон хөдөлгөөн зохицуулах техник хэрэгслийг холбогдох норм, дүрэм, стандартын шаардлагын дагуу бүрэн бүтэн байлгах, хэрэв эдгээр нь эвдэрсэн буюу замын гадаргуу мөстсөн зэргээс хөдөлгөөнд аюул учирч болзошгүй үед түүнийг нэн даруй засах, цэвэрлүүлэх арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөний улмаас цагаан өнгийн 63-65 УББ дугаартай зүтгүүрийн жолооч М.Т нь эсрэг урсгалд орж Avanti XD маркийн 7965УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөсөн байна” гэжээ. /хх-104, 55/
Тухайн зам тээврийн осол болсон засмал замын зүүн ирмэгээс баруун ирмэг хүртэл үргэлжилсэн 7,10х3,80 метр хэмжээтэй асфальтан хучлага нь хуурч хонхойсон эвдрэлтэй байсан болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, 21, 22 дугаартай Г зураг /хх-3-р хуудасны ар талд, 8-р хуудасны ар талд/ баримтаар тогтоогдож байна. Тухайн засмал зам нь зайлшгүй засвар шаардлагатай эвдрэлтэй байгаа нь зам хариуцагч АЗММ ХХК-ийг Замын хөдөлгөөний дүрмийн 27.3 дахь заалтыг зөрчсөнд тооцох үндэслэл мөн боловч энэ нь зам тээврийн осол гарахад шууд нөлөөлөөгүй байна гэж дүгнэлээ.
Учир нь жолооч М.Т эсрэг урсгалаар автомашин ирж явааг харсан атлаа тээврийн хэрэгслийн хурдыг сааруулах, эсхүл зогсоох арга хэмжээ авахын оронд тойрох боломжгүй саадыг тойрох оролдлого хийж эсрэг урсгал руу орсны улмаас эсрэг урсгалаар ирж явсан автомашинтай мөргөлдөн онхолдуулсан зам тээврийн осолд 100 хувь буруутай байна.
Шүүгдэгч М.Т нь “В, С, Е, М” ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй, туршлагатай жолооч хүний хувьд түүний үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсээр атлаа түүнийг гаргахгүй байж чадна хэмээн тооцож, хөнгөмсгөөр найдан замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний амь нас хохирсон, нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь дээр дурьдсан баримтаар хангалттай нотлогдож байна.
Шүүгдэгч М.Т-ийн энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах, хүний амь нас хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.Т-ийн үйлдлийн улмаас өөрийнх нь болон иргэн Д.Г-маагийн бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл учирсан, иргэн Г.Нямдаваад 1979000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол, Пик-Урал ХХК-д 1110000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан болох нь баримтаар тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжгүй тул эрүүгийн хуульд зааснаар хариуцлага хүлээлгэх үндэслэлгүй байна. Харин иргэн Д.Г-маа, Г.Нямдаваа, Пик-Урал ХХК нь өөрт учирсан хохирлыг Иргэний хуульд зааснаар нөхөн төлүүлэх эрхтэй байна.
2/ Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, төлбөрийн талаар:
Шүүгдэгч М.Тийн үйлдсэн гэмт хэргийн улмаас иргэн Б.Аийн биед нурууны L3-р нугаламын хөндлөн сэртэнгийн хугарал, зүүн хацар, шанаа, гуянд зулгаралт, цус хуралт, тархи доргилт гэмтэл буюу эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр /хх-71/, иргэн Б.Гийн амь нас хохирсон болох нь Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт /хх40-43/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, Г зургаар /хх50-53/, иргэн Д.Гмаагийн биед хоёр нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт, эрүүнд цус хуралт, хүзүүнд зулгаралт, зүүн бугалга, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн тохойнд зулгаралт, зүүн өвдөгний зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл учирсан, уг гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр /хх-75/, Hyundai Avante XD маркийн 7965УНЦ улсын дугаартай автомашины өмчлөгч Г.Нямдаваад 197900 төгрөгийн эд хөрөнгийн хохирол, Northbenz Beiben маркийн, 6365УББ улсын дугаартай зүтгүүрийн автомашины өмчлөгч Пик-Урал ХХК-д 1110000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан болох нь хөрөнгийн үнэлгээний шинжээчийн дүгнэлтээр /хх57-59, 61-63/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-190/, иргэний нэхэмжлэгч Г.Нямдаваагийн мэдүүлэг,/хх-16-17/, иргэний нэхэмжлэгч Г.Отгонхүүгийн мэдүүэг /хх26-27/ зэрэг баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, мөн хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-д “Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасны дагуу өөрийн болгоомжгүй үйлдлийн улмаас бусдын эрүүл мэнд, амь насанд учирсан гэм хорыг шүүгдэгч М.Т нь хариуцан арилгах үүрэгтэй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Нямдаваа, хохирогч Б.А, иргэн Д.Гмаа нар нь хохирогч Д.Г нас барснаас учирсан гэм хор болон Б.А, Д.Гмаа нарын эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгахыг М.Төөс шаардах эрхтэй байна.
Шүүгдэгч Т.Т нь Пик-Урал ХХК-д хүнд даацын автомашины жолооч ажилтай, түүний жолоодож явсан Northbenz Beiben маркийн, 6365УББ улсын дугаартай зүтгүүрийн автомашины өмчлөгч нь Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 7-р хороонд байрлах Пик-Урал ХХК болох нь ажилтны анкет, Пик-Урал ХХК-ийн захирлын 2018.07.06-ны өдрийн 24 дугаар тушаал, хөдөлмөрийн гэрээ, хуулийн этгээлийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх85-91/, 02601967 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-190/ баримтуудаар тус тус тогтоогдож байна. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж, мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж тус тус заасан тул өөрийн болгоомжгүй үйлдлийн улмаас үүдэн гарсан хохирлыг М.Т нь шууд, 100 хувь хариуцан арилгах үүрэггүй байна. Зүй нь шүүгдэгч Т.Тийн ажилладаг байгууллага болох Пик-Урал ХХК нь ажил олгогчийн хувьд ч, автомашины өмчлөгчийн хувьд ч эхний ээлжинд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Нямдаваа, хохирогч Б.А, иргэн Д.Гмаа нарын эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг хариуцан арилгасны дараа өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй байна.
Хэргээс үзэхэд хохиогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Г.Нямдаваа цагдаагийн байгууллагад 2019.12.02-ны өдөр гаргасан өргөдөлдөө “Аванти ХD” 6579УНЦ маркийн автомашины осолд орж өөрийн аав болох Долгор овогтой Г нь нас барсан. Машины үнэ 3500000 төгрөг, ажил явдлын хохирол 6000000 төгрөг болсон. Ийм учир хохирол барагдуулагч Мөнхтүвшин овогтой Тийн машин болох “Toyota Auris” 1332УНЦ маркийн машиныг ажил явдлын төлбөрт нь авсан болно. Машины зах зээлийн үнэ 9500000 болно. Иймд ямар нэгэн төлбөргүй нь үнэн болно” гэсэн /хх-94/, 2020.05.26-ны өдөр гаргасан өргөдөлдөө “зам тээврийн осолд өөрийн аав болох Д.Г нь авто ослын улмаас нас барсан. Дээрх хэргийн улмаас учирсан зардал хохирлын төлбөрийг М.Т бүрэн барагдуулсан болохыг үүгээр илэхийлж байна. Цаашдаа М.Төөс нэхэмжлэх зүйл болон гомдол санал байхгүй” гэсэн /хх-188/, Х.Цэнгэлмаагийн ХААН банкны 50700069098 дугаартай данснаас 2019.11.27-ноос 2020.02.17-ныг хүртэл хугацаанд “Төөс” гэх гүйлгээний утгатай 5009906429, 5751042428, 5735164059 дугаартай данс руу нийт 3400000 төгрөг зарлагын гүйлгээ хийсэн баримт /хх-165-174/ хохирогч Б.А цагдаагийн байгууллагад 2020.05.27-ны өдөр гаргасан өргөдөлдөө “Базарваань овогтой Амармэнд миний бие 2019 оны 11 сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын нутагт болсон автозамын осолд орсон билээ. Одоо миний бие эрүүл саруул болсон. Эмчилгээ бүрэн хийгдсэн. М.Т нь эмчилгээний зардалд тусалсан. Иймд Б.А миний бие жолооч М.Тт ямар нэгэн гомдол санал байхгүйгээ энэ өргөдлөөр мэдэгдэж байна” гэсэн /хх-187/, иргэний нэхэмжлэгч Г.Отгонхүү “63-65 УББ дугаартай автомашины эвдэрсэн эд зүйлээ үнэлэхгүй. Гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-26-27/, шүүгдэгч М.Тийн мэдүүлэг зэрэг баримтаар амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Нямдаваад 1332 УНЦ улсын дугаартай “Toyota Auris” маркийн автомашиныг 9,5 сая төгрөгөөр тооцож Г.Нямдаваагийн нэр дээр шилжүүлж өгсөн, мөн 3,2 сая төгрөг хүлээлгэн, өгсөн, хохирогч Б.Аэд дансаар 1,7 сая төгрөг, бэлнээр 300 мянган төгрөг, нийт 2 сая төгрөг өгч /Пик-Урал ХХК-иас М.Тт 7 сая төгрөг өгч тусалсан гэх/ хохирогч нарт учирсан хохирлыг бүрэн нөхөн төлсөн үндэслэлээр хохирогч нар нь иргэний нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь тогтоогдож байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 10, 13 дахь хэсэгт заасны дагуу амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Нямдаваа, иргэний нэхэмжлэгч Пик-Урал ХХК нарын иргэний нэхэмжлэлээсээ татгалзах тухай хүсэлтийг хангаж, холбогдох иргэний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Харин иргэн Б.Аийн бие махбодид эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан, хохирогч нь эмчилгээний зардал төлбөртэй холбоотой баримтыг гаргаж өгөөгүйн улмаас шүүхээс дүгнэлт хийх боломжгүй тул иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хариуцагч байууллагаас жичдээ нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.
Мөн иргэн Д.Гмаа нь иргэний нэхэмжлэл гаргаагүй тул түүний эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлын гэм хорын асуудлыг энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй байна. Шаардлагатай гэж үзвэл иргэн Д.Гмаа нь иргэний хариуцагч байгууллагаас жичдээ нэхэмжлэх эрхтэй гэдгийг тайлбарлах нь зүйтэй.
3/ Оногдуулах ял шийтгэлийн талаар:
Шүүгдэгч М.Т нь урьд шүүхээр 1 удаа ял шийтгүүлж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-120/, Хөвсгөл аймаг дахь Сум дундын шүүхийн 2004.11.24-ний өдрийн 209 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх183-186/ баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч М.Т нь 16 настай байхдаа эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулан шийтгэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байжээ. Шүүгдэгч М.Т нь шүүхээс хорих ялыг эдлүүлэхийг хойшлуулсан хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй байх тул Эрүүгийн хуулийн /2002 оны/ 78 дугаар зүйлийн 78.2.1-д зааснаар ялгүй болсон байна.
Шүүгдэгч М.Т гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн болон бусад туслалцаа үзүүлж, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учруулсан хохирлыг шүүхээс өмнөх шатанд сайн дураараа төлж барагдуулсан нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч М.Т нь ялгүй болсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн ба дээр дурьдсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, түүний хувийн байдал, мөн улсын яллагчийн “Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800000 төгрөгөөр торгох ял, мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ял оногдуулж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэх” тухай саналын дагуу ял шийтгэлийн хугацаа, хэмжээ зэргийг тогтоолоо.
Шүүхээс тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа харъяа газрын шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй.
Шүүгдэгч М.Тийн үйлдсэн гэмт хэргийн улмаас Г.Нямдаваагийн өмчлөлийн 7965УНЦ улсын дугаартай “Avante XD” маркын суудлын автомашиныг /эвдэрсэн/ өөрөө очиж авах боломжгүй тул М.Тт олгохыг зөвшөөрснөө өмчлөгч Г.Нямдаваа бичгээр илэрхийлснийг/хх-189/ шалгаж үзэхэд тухайн автомашиныг хураан авсан талаар баримт ирүүлээгүй байх тул автомашиныг М.Тт олгохыг уг автомашиныг хадгалж буй гэх цагдаагийн байгууллагад даалгахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.4, 35.10, 36.1, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.3, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд
тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
М.Т-г хөдөлгөөний аюулгүй байдлын хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас иргэн Б.Аийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, иргэн Б.Г-ийн амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 1,3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Т-д 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хасах ял тус тус оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Шарнууд овогт Мөнхтүвшингийн Т-т Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, мөн хугацаанд оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан М.Т-т шүүхээс оногдуулсан 800000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ял, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тусад нь эдлүүлсүгэй.
5. Шүүгдэгч М.Т нь цагдан хоригдоогүй, түүнээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Нямдаваад 9.5 сая төгрөгийн үнэлгээ бүхий “Toyota Auris” маркийн 1332УНЦ маркийн автомашиныг хүлээлгэн өгсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь оршуулгын зардал бүрэн нөхөн төлөгдсөн “гомдолгүй” гэсэн, хохирогч Б.А эмчилгээний зардал бүрэн төлөгдсөн “гомдол, санал байхгүй” гэсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Н, хохирогч Б.А, иргэний нэхэмжлэгч Пик-Урал ХХК нь иргэний нэхэмжлэлээсээ татгалзсан болохыг тус тус дурьдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 10, 13 дахь хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч Г.Нямдаваа, иргэний нэхэмжлэгч Пик-Урал ХХК иргэний нэхэмжлэлээсээ татгалзсан тухай хүсэлтийг хангаж холбогдох иргэний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Аийн эрүүл мэндэд учирсан гэм хорыг арилгах тухай нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж иргэний хариуцагч Пик-Урал ХХК-иас нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар 7965УНЦ улсын дугаартай “Avante XD” маркын суудлын автомашиныг /эвдэрсэн/ шүүгдэгч М.Тт олгож, баримтыг шүүхэд ирүүлэхийг Дундговь аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
9. Иргэн Г.Нямдаваагийн эзэмшлийн 7965УНЦ улсын дугаартай “Avante XD” маркын суудлын автомашин Дундговь аймгийн Цагдаагийн газарт хадгалагдаж байгаа гэсэн болохыг дурьдсугай.
10. Энэхүү шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
11. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Т-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
12. Энэхүү шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болмогц шийтгэх тогтоолд бичигдсэн гүйцэтгэх хуудсанд М.Т-ийн №858377 жолооны үнэмлэхийг хавсарган Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, 7965УНЦ дугаартай автомашиныг хүлээлгэн өгсөн тухай баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Г.Нямаад даалгасугай.
ДАРГАЛАГЧ С.СЭРЖМЯДАГ