Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 96

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Уртнасан би Н.Наранбаярт холбогдох 800000 төгрөг гаргуулах тухай П.Болормаагийн нэхэмжлэлийг 2017 оны 01 сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:       

 

Нэхэмжлэгч Дорнод аймгийн Хэрлэн сумын 10 дугаар баг 26 дугаар байрны 33 тоотод оршин суух, ЖО71021569 регистрийн дугаартай, Гутаар халбин овогт Пүрэвийн Болормаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 

Н.Наранбаяр нь 2015 оны 10 сарын 26-ны өдөр надтай харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээ байгуулж, нотариатаар батлуулан 3000000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатай зээлдсэн бөгөөд уг мөнгөнөөс 800000 төгрөг төлөгдөөгүй үлдсэн. Бид 2016 оны 07 сарын 01-нд уулзаж үлдсэн 800000 төгрөгийг хэдийд төлж дуусгах тухай ярьж тохирсон бөгөөд Н.Наранбаяр нь энэ мөнгийг 2016 оны 03 сарын 26 хүртэлх хугацаанд төлж барагдуулахаар гэрээ хийж гарын үсэг зурж баталгаажуулсан. Гэвч энэ мөнгийг одоо хүртэл төлж барагдуулаагүй байгаа тул Н.Наранбаяраас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг, 37 дугаар байрны 53 тоотод оршин суух, ЖЯ71030705 регистрийн дугаартай, Еншөөбү овогт Надмидын Наранбаяр нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

П.Болормаагаас зээлсэн мөнгөнөөс 800000 төгрөг төлөгдөөгүй байгаа ба энэ мөнгийг 2017 оны 6 сарын 30-ны дотор төлж барагдуулна гэжээ.        

 

Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч П.Болормаа нь хариуцагч Н.Наранбаярт холбогдуулан 800000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх шаардлагыг хариуцагч Н.Наранбаяр нь хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Хариуцагч Н.Наранбаяр нь 800000 /найман зуун мянга/ төгрөгийг нэхэмжлэгч П.Болормаад төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 23750 төгрөгөөс 11875 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 11875 төгрөг, хариуцагч Н.Наранбаяраас улсын тэмдэгтийн хураамжид 11875 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч П.Болормаад олгосугай.       

    

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг зохигч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

ШҮҮГЧ                       Г.УРТНАСАН