Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 182

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

         Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  П.Болор  би,

     Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Самбуугийн гудамж, өөрийн байранд байрлах, регистрийн дугаар 2556375, Капитал банкны нэхэмжлэлтэй,

       Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 7 дугаар гудамжны 03 тоотод оршин суух, 1980 онд төрсөн, эрэгтэй, РД:ОД80010412, Шангас овогт Ядамын Болдбаатар,

       Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 7 дугаар гудамжны 03 тоотод оршин суух, 1981 онд төрсөн, эмэгтэй, РД:ОО81101009, Борлууд овогт Намдагийн Нандинцэцэг нарт холбогдох,

   Зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 13.569.737,47 төгрөг, зээлийн хүү 3.734.814,89 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 746.962,98 төгрөг, нийт 18.051.515,33 төгрөг гаргуулах, мөн барьцаа хөрөнгө болон бусад орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

      Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Азбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Капитал банк нь Ядам овогтой Болдбаатар болн Намдаг овогтой Нандинцэцэг нар 2015 оны 3 дугаар сарын 05-ны өдөр №2030000752 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 14.900.000 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай, жилийн 24 хувийн хүүтэй олгосон. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгон Увс аймаг, Улаангом сум, 6 дугаар баг, задгай тоотод байрлах ГД:000464292, ТД:8516002923 дугаартай 1.5 га эзэмших эрхтэй газар, Увс аймаг, Улаангом сумын 3 дугаар баг, 7 дугаар гудамжны 03 тоотод байрлах аралын №KMJFD37APRU132475 Hyunday grace 34-29 УВА улсын дугаартай автомашин тус тус барьцаалсан. Зээлдэгч Я.Болдбаатар болон Н.Нандинцэцэг нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа биелүүлээгүй ба гэрээнээс үндсэн зээл 1.330.262,53 төгрөг, зээлийн хүү 3.073.736,19 төгрөгийг төлсөн ба үлдэгдэл 13.569.737,47 төгрөг, зээлийн хүү 3.734.814,89 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 746.962,98 төгрөг, нийт 18.051.515,33  төгрөгийг төлөөгүй байгаа тул иргэн Я.Болдбаатар, Н.Нандинцэцэг нараас 18.051.515,33 төгрөгийг түүний барьцаа хөрөнгө болон бусад орлогоос банкинд гаргуулж өгнө үү” гэжээ.

   Хариуцагч Я.Болдбаатар Н.Нандинцэцэг нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Я.Болдбаатар нь 2015 оны 3 дугаар арын 05-ны өдөр Капитал банкны Увс салбараас газар болон машин барьцаалан 14.900.000 төгрөгийн зээл авсан. Одоо үлдэгдэл болох 18.052.000 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрч байна. Уг зээлийг барьцаа хөрөнгө болон бусад орлогоосоо төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

   Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Азбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: “Хариуцагч Я.Болдбаатар Н.Нандинцэцэг нарын гаргасан тайлбартай танилцлаа. Барьцаа хөрөнгө болон бусад орлогоороо барагдуулна гэж тайлбар гаргасан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

       Нэхэмжлэгч Капитал банк нь хариуцагч Я.Болдбаатар Н.Нандинцэцэг нарт холбогдуулан зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 13.569.737,47 төгрөг, зээлийн хүү 3.734.814,89 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 746.962,98 төгрөг, нийт 18.051.515,33 төгрөг гаргуулах, мөн барьцаа хөрөнгө болон бусад орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

    Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Я.Болдбаатар, Н.Нандинцэцэг нар нь нэхэмжлэгч Капитал банкны нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 13.569.737,47 төгрөг, зээлийн хүү 3.734.814,89 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 746.962,98 төгрөг, нийт 18.051.515,33 төгрөгийг төлж барагдуулах, хэрэв мөнгөө төлж чадахгүй тохиолдолд барьцааны эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хүлээн зөвшөөрсөн болох нь Я.Болдбаатар Н.Нандинцэцэг нарын шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

      Хариуцагч Я.Болдбаатар Н.Нандинцэцэг нар нь Капитал банкны нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 18.051.515,33 төгрөгийг төлж барагдуулах, хэрэв мөнгөө төлж чадахгүй тохиолдолд барьцааны эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлэхгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй. 

         Нэхэмжлэгч Капитал банк нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 248.207 төгрөг төлсөн ба тал хувь болох 124.104 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 124.104 төгрөг, хариуцагч Я.Болдбаатар Н.Нандинцэцэг нараас 124.104 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Капитал банкинд олгож шийдвэрлэлээ.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус  удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

    1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Капитал банкны үндсэн зээл 13.569.737,47 төгрөг, зээлийн хүү 3.734.814,89 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 746.962,98 төгрөг, нийт 18.051.515,33 төгрөг гаргуулах, зээлдэгч нарын барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Я.Болдбаатар Н.Нандинцэцэг нар төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

       2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Капитал банкнаас тэмдэгтийн хураамжид төлсөн 248.207 төгрөгөөс 124.104 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 124.104 төгрөг, хариуцагч Я.Болдбаатар Н.Нандинцэцэг нараас 124.104 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Капитал банкинд олгосугай.

     3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч Я.Болдбаатар Н.Нандинцэцэг нар шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

ШҮҮГЧ                                  П.БОЛОР