| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Болор |
| Хэргийн индекс | 152/2017/00102/И |
| Дугаар | 183 |
| Огноо | 2017-02-22 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 183
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Болор би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Самбуугийн гудамж, өөрийн байранд байрлах, регистрийн дугаар 2556375, Капитал банкны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 7 дугаар гудамжны 03 тоотод оршин суух, 1981 онд төрсөн, эмэгтэй, РД:ОО81101009, Борлууд овогт Намдагийн Нандинцэцэг,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 7 дугаар гудамжны 03 тоотод оршин суух, 1980 онд төрсөн, эрэгтэй, РД:ОД80010412, Шангас овогт Ядамын Болдбаатар нарт холбогдох,
Зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 3.986.813,53 төгрөг, зээлийн хүү 1.005.419,10 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 201.083,82 төгрөг, нийт 5.193.316,45 төгрөг гаргуулах, мөн барьцаа хөрөнгө болон бусад орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 2017 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа явуулаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Азбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Капитал банк нь Намдаг овогтой Нандинцэцэгтэй 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдөр №670 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 10.000.000 төгрөгийн зээлийг 24 сарын хугацаатай, жилийн 25.2 хувийн хүүтэй олгосон. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгон Увс аймаг, Улаангом сум, 3 дугаар баг, 7-03 тоотод байрлах Ү-1520003514, ГД:000163817 дугаартай 4 автомашины 60 м.кв граж, Увс аймаг, Улаангом сумын 3 дугаар баг, 07-03 тоотод байрлах 8 ханатай битүү шалтай бүрэн тавилгатай гэр тус тус барьцаалсан. Зээлдэгч Н.Нандинцэцэг болон Я.Болдбаатар нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа биелүүлээгүй ба гэрээнээс үндсэн зээл 6.013.186,47 төгрөг, зээлийн хүү 3.695.693,55 төгрөгийг төлсөн ба үлдэгдэл 3.986.813,82 төгрөгийн үндсэн зээл, 1.005.419,10 төгрөгийн хүү, 201.083,82 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү, нийт 5.193.316,45 төгрөгийг төлөөгүй байгаа тул иргэн Н.Нандинцэцэг, Я.Болдбаатар 5.193.316,45 төгрөгийг түүний барьцаа хөрөнгө болон бусад орлогоос банкинд гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Н.Нандинцэцэг, Я.Болдбаатар нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Н.Нандинцэцэг нь 2014 оны 3 дугаар арын 28-ны өдөр Капитал банкнаас авсан 10.000.000 төгрөгийн үлдэгдэл 5.193.316,459 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрч барьцаа хөрөнгө болон бусад орлогоосоо төлж барагдуулах тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Азбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: “Хариуцагч Н.Нандинцэцэг, Я.Болдбаатар нарын гаргасан тайлбартай танилцлаа. Барьцаа хөрөнгө болон бусад орлогоороо барагдуулна гэж тайлбар гаргасан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Капитал банк нь хариуцагч Н.Нандинцэцэг, Я.Болдбаатар нарт холбогдуулан зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 3.986.813,53 төгрөг, зээлийн хүү 1.005.419,10 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 201.083,82 төгрөг, нийт 5.193.316,45 төгрөг гаргуулах, мөн барьцаа хөрөнгө болон бусад орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Нандинцэцэг, Я.Болдбаатар нар нь нэхэмжлэгч Капитал банкны нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 3.986.813,53 төгрөг, зээлийн хүү 1.005.419,10 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 201.083,82 төгрөг, нийт 5.193.316,45 төгрөгийг төлж барагдуулах, хэрэв мөнгөө төлж чадахгүй тохиолдолд барьцааны эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хүлээн зөвшөөрсөн болох нь Н.Нандинцэцэг, Я.Болдбаатар нарын шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хариуцагч Н.Нандинцэцэг, Я.Болдбаатар нар нь Капитал банкны нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг 5.193.316,45 төгрөгийг төлж барагдуулах, хэрэв мөнгөө төлж чадахгүй тохиолдолд барьцааны эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлэхгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч Капитал банк нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 98.043 төгрөг төлсөн ба тал хувь болох 49.022 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 49.022 төгрөг, хариуцагч Н.Нандинцэцэг, Я.Болдбаатар нараас 49.022 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Капитал банкинд олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Капитал банкны үндсэн зээл 3.986.813,53 төгрөг, зээлийн хүү 1.005.419,10 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 201.083,82 төгрөг, нийт 5.193.316,45 төгрөг гаргуулах, зээлдэгч нарын барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.Нандинцэцэг, Я.Болдбаатар нар төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Капитал банкнаас тэмдэгтийн хураамжид төлсөн 98.043 төгрөгөөс 49.022 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 49.022 төгрөг, хариуцагч Н.Нандинцэцэг, Я.Болдбаатар нараас 49.022 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Капитал банкинд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч Н.Нандинцэцэг, Я.Болдбаатар нар шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ П.БОЛОР