Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Тогтоол

2016 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 138/ШШ2016/01143

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

     Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

     Нэхэмжлэгч: Дорнод аймгийн тоотод  оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******ын хүсэлттэй,

     Баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг 2016 оны 08 сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга М.Төгс-Эрдэм, нэхэмжлэгч *******  нар оролцов.

 

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

 

       Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний эцгийг Учирал, эхийг Дамдинсүрэн гэдэг. Аав, ээж хоёр тухайн үед гэрлэлтээ батлуулаагүйгээс намайг эх Дамдинсүрэн нь өөрийнхөө нэрээр овоглож төрсний гэрчилгээг минь авсан байдаг. Одоо ч иргэний үнэмлэх дээр ******* ******* гэж бичигдсэн байгаа. Аав, ээж хоёр хэзээ хойно гэрлэлтээ батлуулсан байдаг юм. Миний өмнө нь ажиллаж байсан Дорнод аймгийн Матад сумын “Энхтайван” нэгдлийн 1984 оны 04 сарын 02-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэр дээр “Учиралын *******”, Дорнод аймгийн Матад сумын “Энхтайван” нэгдлийн даргын 1981 оны 05 сарын 15-ны өдрийн “Ажилд томилох” тухай 47 тоот тушаал дээр “Учралын *******”, Дорнод аймгийн Матад сумын “Энхтайван” нэгдлийн даргын 1984 оны 03 сарын 20-ны өдрийн “Ажил өөрчлөн томилох” тухай 17 тоот тушаал дээр “У.*******”, Дорнод аймгийн Матад сумын “Энхтайван” компанийн 1995 оны 10 сарын 15-ны өдрийн “Гишүүнээс чөлөөлөх” тухай 22 тоот тушаал дээр “*******аа” гэж тус тус бичигдсэн байна. Иймээс намайг Дорнод аймгийн Матад сумын “Энхтайван” нэгдлийн 1984 оны 04 сарын 02-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн, Дорнод аймгийн Матад сумын “Энхтайван” нэгдлийн даргын 1981 оны 05 сарын 15-ны өдрийн “Ажилд томилох” тухай 47 тоот тушаалын, Дорнод аймгийн Матад сумын “Энхтайван” нэгдлийн даргын 1984 оны 03 сарын 20-ны өдрийн “Ажил өөрчлөн томилох” тухай 17 тоот тушаалын, Дорнод аймгийн Матад сумын “Энхтайван” компанийн 1995 оны 10 сарын 15-ны өдрийн “Гишүүнээс чөлөөлөх” тухай 22 тоот тушаалын жинхэнэ эзэмшигчээр тогтоож өгнө үү гэв.

            Шүүх нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч ******* нь Дорнод аймгийн Матад сумын “Энхтайван” нэгдлийн 1984 оны 04 сарын 02-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн, Дорнод аймгийн Матад сумын “Энхтайван” нэгдлийн даргын 1981 оны 05 сарын 15-ны өдрийн “Ажилд томилох” тухай 47 тоот тушаалын, Дорнод аймгийн Матад сумын “Энхтайван” нэгдлийн даргын 1984 оны 03 сарын 20-ны өдрийн “Ажил өөрчлөн томилох” тухай 17 тоот тушаалын, Дорнод аймгийн Матад сумын “Энхтайван” компанийн 1995 оны 10 сарын 15-ны өдрийн “Гишүүнээс чөлөөлөх” тухай 22 тоот тушаалын жинхэнэ эзэмшигч мөн болохыг  тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд ирүүлжээ.

            Дорнод аймгийн Матад сумын “Энхтайван” нэгдлийн 1984 оны 04 сарын 02-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэрт “...Учиралын *******аа”, Дорнод аймгийн Матад сумын “Энхтайван” нэгдлийн даргын 1981 оны 05 сарын 15-ны өдрийн “Ажилд томилох” тухай 47 тоот тушаалд “...Учралын *******ааг 1981 оны 05 сарын 26-ны өдрөөс эхлэн ногооны туслах ажилчинаар томилон ажлуулсугай...”, Дорнод аймгийн Матад сумын “Энхтайван” нэгдлийн даргын 1984 оны 03 сарын 20-ны өдрийн “Ажил өөрчлөн томилох” тухай 17 тоот тушаалд “...Ногоочин У.*******ааг 1-р бригадад 1984 оны 03 сарын 05-наас үндсэн ажлаас нь чөлөөлж үхэрчнээр томилсугай...”, Дорнод аймгийн Матад сумын “Энхтайван” компанийн 1995 оны 10 сарын 15-ны өдрийн “Гишүүнээс чөлөөлөх” тухай 22 тоот тушаалд “...Энхтайван компанийн гишүүнээс чөлөөлөгдөж, ардын аж ахуйтан болохоор өргөдөл өгсөн /хавсралт 1-д *******аа/ нэр бүхий хүнийг 1995 оны 11 сарын 15-наар гишүүнээс бүрэн чөлөөлсүгэй...” гэжээ.

            Нэхэмжлэгч ******* нь Дорнод аймгийн Матад сумын “Энхтайван” нэгдлийн 1984 оны 04 сарын 02-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн, Дорнод аймгийн Матад сумын “Энхтайван” нэгдлийн даргын 1981 оны 05 сарын 15-ны өдрийн “Ажилд томилох” тухай 47 тоот тушаалын, Дорнод аймгийн Матад сумын “Энхтайван” нэгдлийн даргын 1984 оны 03 сарын 20-ны өдрийн “Ажил өөрчлөн томилох” тухай 17 тоот тушаалын, Дорнод аймгийн Матад сумын “Энхтайван” компанийн 1995 оны 10 сарын 15-ны өдрийн “Гишүүнээс чөлөөлөх” тухай 22 тоот тушаалын жинхэнэ эзэмшигч мөн болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд шинжлэн судалсан баримтууд болох иргэний үнэмлэхний баталгаажуулсан хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа,1969 оны 12 сарын 16-ны өдөр бүртгэсэн гэрлэлтийн баталгааны баталгаажуулсан хуулбар, Дорнод аймгийн Матад сумын “Энхтайван” нэгдлийн 1984 оны 04 сарын 02-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэр, Дорнод аймгийн Матад сумын “Энхтайван” нэгдлийн даргын 1981 оны 05 сарын 15-ны өдрийн “Ажилд томилох” тухай 47 тоот тушаал, Дорнод аймгийн Матад сумын “Энхтайван” нэгдлийн даргын 1984 оны 03 сарын 20-ны өдрийн “Ажил өөрчлөн томилох” тухай 17 тоот тушаал, Дорнод аймгийн Матад сумын “Энхтайван” компанийн 1995 оны 10 сарын 15-ны өдрийн “Гишүүнээс чөлөөлөх” тухай 22 тоот тушаал зэрэг бичгийн нотлох баримтаар батлагдаж байна.

            Иймд шүүхээс нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн хүсэлтийг ханган шийдвэрлэх нь зүйтэй байна.

            Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* овогт ******* *******ыг Дорнод аймгийн Матад сумын “Энхтайван” нэгдлийн 1984 оны 04 сарын 02-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн, Дорнод аймгийн Матад сумын “Энхтайван” нэгдлийн даргын 1981 оны 05 сарын 15-ны өдрийн “Ажилд томилох” тухай 47 тоот тушаалын, Дорнод аймгийн Матад сумын “Энхтайван” нэгдлийн даргын 1984 оны 03 сарын 20-ны өдрийн “Ажил өөрчлөн томилох” тухай 17 тоот тушаалын, Дорнод аймгийн Матад сумын “Энхтайван” компанийн 1995 оны 10 сарын 15-ны өдрийн “Гишүүнээс чөлөөлөх” тухай 22 тоот тушаалын жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай  хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 -д зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

              3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.    

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч мөн хуулийн 119.4-т заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                         С.ГАНЧИМЭГ