Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 138/ШШ2016/00973

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг би,

Дорнод аймгийн ******* сумын ******* баг ******* байрны ******* тоотод  оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******ын  нэхэмжлэлтэй,

Дорнод аймгийн ******* сумын баг тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт д  холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэг биелэлт 2.050.000 төгрөг гаргуулах тухай  иргэний хэргийг  2016 оны 8 сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 2014 оны 12 сард д сарын 15 хувийн хүүтэй 1.300.000 төгрөг зээлдүүлсэн. 2016 оны 06 сарын 22-ны байдлаар түүний зээлсэн мөнгө 2.050.000 төгрөг болоод байна. нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа учир 2.050.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

  

Хариуцагч Т. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн Б.*******ын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Түүний нэхэмжилж байгаа 2.050.000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйл байхгүй. Уг нэхэмжилж байгаа 2.050.000 төгрөгийг өөрийн боломжоороо 2 хувааж төлж барагдуулна. 2016 оны 09 сарын 28-ны дотор 1.000.000 төгрөгийг, 10 сарын 28-ны дотор 1.050.000 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэжээ.

Хэргийн материалыг шүүх хянаад   ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч Т. нь 2014 оны 12 сарын 22-ны өдөр Б.*******аас  1.300.000 төгрөгийг, сарын 15 хувийн хүүтэй зээлж авснаар талуудын хооронд Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүсчээ.

Хариуцагч Т. нь зээлийн гэрээний үүргийн биелэлт 2.050.000 төгрөгийг төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, зээл авсан тухай баримт, хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбар зэрэг нотлох  баримтуудаар батлагдаж байна.

Нэхэмжлэгч Б.******* нь зээлийн гэрээний үүргийн биелэлт 2.050.000   төгрөг нэхэмжилснийг хариуцагч Т. нь төлж барагдуулахаар шүүхэд бичгээр баталгаа гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75  дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Т. нь зээлийн  гэрээний үүргийн биелэлт 2.050.000  /хоёр сая тавин мянга/ төгрөгийг нэхэмжлэгч Б.*******т төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

                  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 47750 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.аас улсын тэмдэгтийн хураамжид 23875 төгрөг, ******* сумын татварын албаны 542*******06149 тоот данснаас 23875 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.*******т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.           

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                             С.ГАНЧИМЭГ