Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 00082

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох  тухай

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат би, Улаанбаатар хот Сонгино хайрхан дүүргийн 18-р хороо 48в-63 тоотод оршин суух, /РД:МЗ:67121627, утас:89856674/ Жанчивын Алтантуяагийн нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6-р баг Баянхангайн 145 тоотод оршин суух, /РД:МЗ:73112517, утас:99269547/ Боржигон овогт Товуудоржийн Адъяадоржид холбогдох 5,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 04-ний  өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгэн

 

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч Ж.Алтантуяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: … Т.Адъяадорж нь 2016 оны 07 сарын 04-ний шөнө над руу утсаар ярьж, яаралтай мөнгө төгрөгний хэрэг гараад байна, туслаач гэхээр нь маргааш өглөө нь буюу 2016 оны 07 сарын 05-ны өдөр Адъяадоржийн данс руу 5000000 (таван сая) төгрөгийг шилжүүлсэн. 2016 оны 10 дугаар сарын 19-ны өдөр уулын трактор авч байгаа. Мөнгө дутаад байна гээд дахин 600000 (зургаан зуун мянга) төгрөгийг авсан. Энэ мөнгийг авахдаа Адъяадорж нь би картгүй явж байна. Манай тогоочийн данс гэсэн байхаа 5047190681 тоот дансны дугаар өгч, би өгсөн данс руу нь 600000 төгрөг хийсэн. Т.Адъяадорж надаас авсан мөнгөндөө гуалин оруулж өгөхөөр тохирсон боловч олон удаа худлаа хэлж, утсаа авахгүй чирэгдүүлсээр өнөөдрийг хүрлээ. Иймд Т.Адъяадоржоос 5600000 (таван сая зургаан зуун мянга) төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.Адъяадорж шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... Ж.Алтантуяагийн нэхэмжлэлтэй танилцлаа. Ж.Алтантуяагийн нэхэмжилсэн 5,600,000 төгрөгийг маргах зүйлгүйгээр төлж барагдуулна. Иймд шүүгчийн захирамжаар асуудлыг шийдэж өгнө үү гэжээ.

Үндэслэх нь:

Нэхэмжлэгч Ж.Алтантуяагийн 5,600,000  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Т.Адъяадорж маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь түүний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

                                                                                    

Мөн нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хариуцагчаас болон төрийн сангаас гаргуулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дахь хэсгийг удирдлага болгон

 

Захирамжлах нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дах хэсэгт заасныг баримтлан  нэхэмжлэгч Ж.Алтантуяагийн 5,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Т.Адъяадорж төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 104550 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Т.Адъяадоржоос 52275 төгрөг, төрийн сангийн 130400941 тоот данснаас 52275  төгрөгийг тус тус  гаргуулж нэхэмжлэгч Ж.Алтантуяад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн  шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                             Ж.ЭРДЭНЭБАТ.