Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 15 өдөр

Дугаар 00096

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох  тухай

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат би, Хаан банкны Зүүнхараа салбарын нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 3-р баг 221-р точек-н 1-1 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, /МЗ:61011215, утас: 88393569, 95874070/ Хотон овогт Чогжмаагийн Болд, /ЖЯ:83082515, утас: 86112638/ Шарнууд овогт Ганболдын Ганхуяг, /УБ:81123007, утас: 99196735/ Боржигин овогт Мөнхбаярын Цэцэгбаяр нарт холбогдох 10,221,057 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 13-ны  өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн 

 

                                             Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч Хаан банкны Зүүнхараа салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: … Иргэн Г.Ганхуяг, Ч.Болд, М.Цэцэгбаяр нар нь Сэлэнгэ аймаг Баянгол суманд байрлах Хаан Банкны Баянгол тооцооны төвөөс 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ЭГ/739 тоот зээлийн гэрээгээр жилийн 16,8% хүүтэй, 36 сарын хугацаатай, 12,000,000 /Арван хоёр сая/ төгрөгийн цалингийн зээл авсан. Зээлийн барьцаанд Sharр угаалгын машин, samsung хөргөгч, ирээдүйд орж ирэх цалингийн орлогоо барьцаалсан. Зээлдэгч ажлын байраа өөрчлөн цалингийн хэмжээ болон цалингаа авах хэлбэр нь өөрчлөгдсөнөөс 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж тухайн өдрийн зээлийн үлдэгдэл болох 9,000,000 төгрөгийг 16,8% хүүтэй 33 сарын хугацаатай болгон зээлийн эргэн төлөлтийн хувиараа өөрчилсөн. Зээлдэгч Г.Ганхуяг, Ч.Болд, М.Цэцэгбаяр нар нь шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 0 /тэг/ төгрөг, хүүгийн төлбөрт 1,207,067 /нэг сая хоёр зуун долоон мянга жаран долоон/ төгрөг, торгуулийн хүүгийн төлбөрт 9384 /есөн мянга есөн зуун наян дөрвөн/ төгрөг, нийт 1,216,451 /Нэг сая хоёр зуун арван зургаан мянга дөрвөн зуун тавин нэгэн/ төгрөгийн төлбөр хийсэн байна. Ийнхүү Зээлдэгч зээлийн гэрээний үүргээ зөрчин төлөх ёстой зээл, хүүгийн төлбөрөө графикийн дагуу төлөхгүйгээр 2016 оны 02 дугаар сарын 09-ны өдрөөс хойш 286 хоногоор хугацаа хэтрүүлээд байна. Банк зээлдэгчийг гэрээний үүргээ биелүүлж зээлээ төлөхийг удаа дараа уулзан зээл төлөхийг шаардсан боловч зээлдэгч зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. Иймд Г.Ганхуяг, Ч.Болд, М.Цэцэгбаяр нараас зээлийн төлбөрт нийт 10,221,057 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Ганхуяг, Ч.Болд, М.Цэцэгбаяр нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... Бид нар Хаан банкны Зүүнхараа салбарын нэхэмжлэлтэй танилцлаа. Тус банкнаас нэхэмжилсэн 10,221,057 төгрөгийн хугацаа хэтрэлтийн 3,700,000 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 15-ны дотор төлж цаашид сар бүрийн хэвийн төлөлтийг хугацаанд нь төлж байх болно гэжээ.

 

                                                Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Хаан банкны Зүүнхараа салбарын 10,221,057 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.Ганхуяг, Ч.Болд, М.Цэцэгбаяр нар нь 10,221,057 төгрөгийн хугацаа хэтрэлтийн 3,700,000 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 15-ны дотор төлж цаашид сар бүрийн хэвийн төлөлтийг хугацаанд нь төлж байхаар буюу маргах зүйлгүйгээр бүрэн төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь тэдний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Мөн нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хариуцагч болон төрийн сангаас гаргуулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасаныг  удирдлага болгон 

 

Захирамжлах нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт заасныг баримтлан  нэхэмжлэгч Хаан банкны Зүүнхараа салбарын 10,221,057 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.Ганхуяг, Ч.Болд, М.Цэцэгбаяр нар төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 178487 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Г.Ганхуяг, Ч.Болд, М.Цэцэгбаяр нараас 89244 төгрөг, төрийн сангийн 130400941 тоот данснаас 89244 төгрөгийг тус тус  гаргуулж нэхэмжлэгч Хаан банкны Зүүнхараа салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн  шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

ШҮҮГЧ                               Ж.ЭРДЭНЭБАТ.