Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 00045

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох  тухай

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат би, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Хэрх 4-р баг, Дэнжийн 68 тоотод оршин суух, /МИ:82082508, утас:94158336, 99139384/ Буурал овогт Эрдэнэчулууны Энхтайваны нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7-р баг Сансарын 05 тоотод оршин суух, /МО:81102145, утас:96000502/ Шарнууд овогт Загдаагийн Болормаад холбогдох 6,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 06-ны  өдөр хүлээн авч, 2016 оны 12 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн 

 

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч Э.Энхтайван шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: … З.Болормаа нь 2012 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 8,000,000 төгрөгийг сарын 0.85 %-ийн хүүтэй машиныхаа бичиг баримтыг хуулбарлан барьцаалж зээлийн гэрээ байгуулан 2 жилийн хугацаанд төлөхөөр зээлсэн боловч дутуу төлөн иргэн намайг хохироосоор байна. Гэрээгээр алданги тооцохоор хийсэн ч алданги тооцохгүйгээр үндсэн зээл 5,276,944 төгрөг, хүүнд 985,480 төгрөгний тооцоо үүсч байна. Иймд З.Болормаагаас 6000000 /зургаан сая/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагч З.Болормаа шүүхэд гаргасан тайлбартаа: ... Миний бие нь Э.Энхтайваны нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 6,000,000 төгрөгнөөс 4,500,000 төгрөгийг маргах зүйлгүйгээр төлж барагдуулна. Иймд шүүгчийн захирамжаар асуудлыг шийдэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Туяа шүүхэд гаргасан тайлбартаа: ... Миний бие нь З.Болормаагийн хариу тайлбартай танилцлаа. З.Болормаагийн 4,500,000 төгрөгийг маргах зүйлгүйгээр төлнө гэсэн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. Анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 6,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч З.Болормаа бид хоёр 4,500,000 төгрөгийг өгч, авахаар тохиролцсон тул үлдэх 1,500,000 төгрөгнөөс сайн дураар татгалзаж байна. Иймд бидний эвлэрлийг баталж, шүүгчийн захирамжаар асуудлыг шийдэж өгнө үү гэжээ.

 

Үндэслэх нь:

Нэхэмжлэгч Э.Энхтайван, хариуцагч З.Болормаа нар нэхэмжлэлийн шаардлага болох 6,000,000 төгрөгнөөс 4,500,000 төгрөгийн хэмжээнд эвлэрч, нэхэмжлэгч 1,500,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан байна. Нэхэмжлэгч хариуцагч нарын эвлэрэл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Мөн нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хариуцагчаас болон төрийн сангаас гаргуулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг уридлага болгон

 

Захирамжлах нь:

 

1. Нэхэмжлэгч Э.Энхтайван, хариуцагч З.Болормаад холбогдуулан 6,000,000 төгрөг гаруулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 1,500,000 төгрөгнөөс татгалзаж үлдэх 4,500,000 төгрөгийг өгч авахаар тохирсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 110950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч З.Болормаагаас 43475 төгрөг, төрийн сангийн 130400941 тоот данснаас 43475 төгрөгийг тус тус  гаргуулж нэхэмжлэгч Э.Энхтайванд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн  шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ                             Ж.ЭРДЭНЭБАТ.