| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Хишигдэлгэр |
| Хэргийн индекс | 139/2016/00383/И |
| Дугаар | 383 |
| Огноо | 2016-12-19 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 383
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Хишигдэлгэр би Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14-р хороо, 50-р байр 123 тоотод оршин суух Дамчаагийн Бадамгаравын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.Бадамгарав шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие 1961 онд төрсөн. Энэ жил 55 нас хүрч байна. улсад 21 жил ажилласан. Үүнээс Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын Худалдаа бэлтгэлийн ангид 1981 оны 1 сарын 21-нээс барааны худалдагчаар ажиллаж байгаад 1985 оны 8 сарын 5-н хүртэл чөлөөлөгдсөн тухай тушаал нь архивт байхгүй байгаа тул 1981 оны 7 сарын 31-нээс 1985 оны 8 сарын 5-ны өдрийг хүртэл ажилласан хугацааг тогтоож өгнө үү гэжээ.
Д.Бадамгарав шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Улаанбаатар хотод ажилласан жилээ хувь тэнцүүлэн тогтоолгох болсон тул тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна.
Иймд хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Д.Бадамгарав нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийн шаардлагаасаа татгалзсан тухайгаа шүүхэд бичгээр ирүүлсэн байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.3 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч хүсэлтийн шаардлагаасаа татгалзах эрхтэй байдаг.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийн хүсэлтээсээ татгалзсан хүсэлтийг шүүх хүлээн авах үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Д.Бадамгаравын ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийн хүсэлт гаргагч нь хүсэлтийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгчээс улсын орлогод төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгөөс 35100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 35100 /гучин таван мянга нэг зуу/ төгрөгийг төрийн сангийн 5450578561 тоот данснаас гаргуулж, хүсэлт гаргагч Д.Бадамгаравт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах болон хяналтын шатны журмаар гомдол гаргах, тухай асуудлаар анхан шатны шүүхэд дахин хүсэлт гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Л.ХИШИГДЭЛГЭР