Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 31

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус  шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн  хуралдаанд

Нарийн бичгийн дарга Б.Маанийдаарий

Улсын  яллагч М.Оюунбат

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам

Шүүгдэгч О.Ш- нарыг оролцуулан  Дундговь  аймгийн Прокурорын  газрын  хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн О.О.Ш-  холбогдох эрүүгийн 2022000350022 тоот  хэргийг 2020 оны 03 сарын 04-ний өдөр хүлээн авч хэлэлцэв. 

 

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1984 оны 09 сарын 29-ний өдөр Дундговь аймгийн Луус суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, ахын хамт Дундговь аймгийн Сайнцагаан сумын 2 дугаар баг Тэвш гэх газарт оршин суух хаягтай одоо Төв аймаг Лүн сумын 2-р баг, “Бэрх” гэдэг газар нутаглаж байгаа, урьд ял шийтгэлгүй гэх, хэрэг хариуцах чадвартай, З овгийн ОО.Ш- /РД:ххххххххххххх/

 

Шүүгдэгч О.Ш- нь 2020 оны 1 сарын 6-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5 дугаар баг, Шандын 4-2 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн П.Буддоржийн нүүрэн тус газар өшиглөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч О.Ш- шүүхийн хэлэлцүүлэгт: 2020.01.06-ны орой Эрдэнэцэцэг гэх айлд очиход П.Буддорж нар байсан. Тэгээд 2 шил архи уусан. Тэгсэн П.Буддорж чи Э.Энхдүүрэнтэй амьдарч байгаа юм уу гэхээр нь чамд ямар хамаатай юм бэ гээд өшиглөсөн. Өөр ярих зүйл байхгүй гэв.

2. Яллагдагч О.Ш- мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “2020.01.06-нд харанхуй болж байхад надтай урьд өмнө дотно харилцаатай, хамтран амьдарч байсан Э.Энхдүүрэн гэх эмэгтэй Шандын 4-2 тоотод оршин суух гэртээ дуудсан. Намайг очиход С.Доржпүрэв, Э.Туяамаа, П.Буддорж тэгээд нэг танихгүй залуу эд нар архи уугаад сууж байсан. Би тэд нартай хамт архи уусан. Би архи дуусахаар нь гарч дэлгүүрээс ахиад нэг шил архи авч ирээд нөгөө архиа уугаад сууж байтал П.Буддорж надад хандаж ...Энхээнээ та хоёр сууж байгаа байгаа юм уу... гээд байсан. Тэгэхээр нь би чамд ямар хамаатай юм бэ гээд П.Буддоржийн нүүр рүү өшиглөсөн. Тухайн үед ямар гэмтэл учирсан талаар би мэдээгүй. Би П.Буддорж гэх хүнд учирсан хохирол болох 200.000 төгрөгийг дансаар шилжүүлж өгсөн. Бид хоёрын хооронд одоо ямар нэгэн маргаан байхгүй... гэх мэдүүлэг /хх-42-43/

3. Хохирогч П.Буддоржийн: ‘’...2020.01.06-ны өдөр би Цагаандэлгэр сумаас аймгийн төвд ирээд Шандын 4-2 тоотод байдаг Эрдэнэцэцэг гэдэг танил айлдаа очсон. Тэр айлд С.Доржпүрэв, Б.Алтангэрэл, Э.Туяамаа, Э.Энхдүүрэн нар байсан. Тэд нар юм яриад байж байтал миний таньдаг О.Ш- орж ирсэн. О.Ш- архи уусан халамцуу байсан. Тэгээд О.Ш- С.Доржпүрэвт архи өгөөд тэр ахийг задлаад тэнд байсан хүмүүст тойруулаад сууж байхад Э.Энхдүүрэн О.О.Ш-  хандаж хоёулаа явъя өөр газар очиж хоноё гэж хэлсэн. Би гэрийн баруун урд хэсэгт сууж байсан ба О.Ш- миний хойд талд, Э.Энхдүүрэн гэрийн голд байсан зуухны хойно сууж байгаад О.Шатархүүг дуудчих гэж хэлсэн. Би О.Шатархүүг авгай чинь дуудаж байна гэж хэлсэн чинь О.Ш- чи намайг өдөөд байна уу гээд хөлөөрөө миний амруу нэг удаа өшиглөсөн. Би О.О.Ш-  өшиглүүлчихээд сууж байхад О.Ш- уурлаад намайг өмсөж явсан хувцаснаас татаад тэр гэрийн үүд рүү чирсэн. Э.Туяамаа, Алтангэрэл нар цагдаад дуудлага өгсөн чинь О.Ш- зугтаагаад явсан. Тэгээд би эмнэлэг явсан. Миний үүдэн 3 шүд хөдлөөд уруул язраад хавдсан. Уруулны гадна талд 2 оёдол, дотор талд 4 оёдол тавьсан. Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-5-6/

4. Гэрч Э.Туяамаагийн: ‘’...Би нөхөртэйгөө Шандын 4-2 тоотод байх эгч Б.Мөнхдүүрэнгийн гэрт нь 18 цагийн үед очиход Б.Алтангэрэл, Э.Энхдүүрэн, П.Буддорж нар юм яриад сууж байгаад П.Буддорж нэг шил архи гаргаж ирээд хувааж ууцгаасан. Тэр архи уугаад дуусч байхад манай эгч нилээн халамцсан байсан ба хуучин салсан нөхөр О.Ш- рүү утсаар залгаад чи хүрээд ирээч гээд байн байн дуудаад байсан. Удалгүй О.Ш- нэг шил архи өвөртлөөд ганцаараа ирээд Б.Алтангэрэл, Э.Энхдүүрэн, П.Буддорж, О.Шатархүү, С.Доржпүрэв нар хувааж уусан. Э.Энхдүүрэн гэрээс гарахдаа салсан нөхөр О.О.Ш-  хандаж чи гараад ирээч гээд байсан. Тэгэхэд П.Буддорж О.О.Ш-  хандаж, чамайг эхнэр чинь дуудаад байна гэж хэлсэн. Тэгээд О.Ш- газар сууж байсан П.Буддоржид хандаж чи ганц өшиглөлт даах юм уу гэж хэлээд босоод П.Буддоржийн нүүрэнд нэг удаа өшиглөсөн. О.Ш- П.Буддоржийг гэрээс чирээд гарахад манай нөхөр С.Доржпүрэв гараад салгасан. О.Ш- П.Буддоржийг өшиглөсний улмаас П.Буддоржийн дээд уруул нь язарсан, цус гарч байсан. Мөн шүд хөдөлсөн байсан гэж өөрөө хэлж байсан... ’’ гэх мэдүүлэг /хх-11-12/

3. Гэрч С.Доржпүрэвийн: “...Би эхнэрийнхээ хамт 2020.01.06-ны өдөр эгч Б.Мөнхдүүрэнгийн гэрт 18 цагийн үед очиход Б.Алтангэрэл, Э.Энхдүүрэн, П.Буддорж нар байсан, тэд нар нэг шил архи хувааж уусан. Архи дуусах үед Б.Энхдүүрэн салсан нөхрөө хүрээд ир гээд дуудсан байсан. Удалгүй О.Ш- нэг шил архи авч ирээд тэд нар хувааж уусан. Тэгээд Э.Энхдүүрэн гэрээс гарахдаа О.Шатархүүг чи гараад ирээч гээд байсан. Тэгэхэд П.Буддорж О.О.Ш-  хандаж эхнэр чинь дуудаад байна гэж хэлсэн. Тэгээд О.Ш- гэрийн баруун орон дээр суучихаад газар сууж байсан П.Буддоржид чи ганц өшиглөлт даах юм уу гээд босоод нүүрэнд нь нэг удаа өшиглөсөн. Тэгээд О.Ш- П.Буддоржийг чирээд гэрээс гарахад нь би араас нь гарч голоор нь орж салгасан. П.Буддоржийн дээд уруул нь язарсан, цус гарч байсан. Шүд хөдөлсөн байна гэж өөрөө хэлж байсан...” гэх мэдүүлэг  /хх-13-14/

4. Гэрч Э.Энхдүүрэнгийн: ‘’...Би 2020.01.06-нд эгч Б.Мөнхдүүрэнгийн гэрт Б.Алтангэрэл, П.Буддорж нарын хамт байж байтал орой 18 цагийн үед дүү Э.Туяамаа нөхөр С.Доржпүрэвтэй хамт ирсэн. Тэгж байтал П.Буддорж нэг шил архи гаргаж ирээд Б.Алтангэрэл, П.Буддорж, С.Доржпүрэв бид нар хувааж уусан. Тэгж байтал удалгүй О.Ш- ирсэн. Би гэрийн баруун орон дээр О.Шатархүүтэй юм яриад сууж байснаа санаж байна. Тэгээд би эгчийнхээ гэрт унтсан. Маргааш өглөө нь П.Буддорж эхнэртэйгээ орж ирээд, намайг О.Ш- өшиглөсөн гэж хэлж байсан. П.Буддоржийн дээд уруул нь хавдсан, дээр нь марль тавиад боолгосон байсан...’’ гэх мэдүүлэг /хх-15-16/

5. Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 1 сарын 14-ний өдрийн 25 дугаартай “...П.Буддоржийн биед дээд уруулын язарч урагдсан шарх, уруулын зөөлөн эдийн няцрал, баруун дээд 2, 3, 4-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл бусдад зодуулсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээд уруулын язарч урагдсан шарх, уруулын зөөлөн эдийн няцрал, баруун дээд 2, 3, 4-р шүдний сулрал гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой” гэсэн дүгнэлт /хх-19-20/

6. 2020.01.06-ны өдрийн Яаралтай тусламжийн хуудас /хх-21-22/

7. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-25/

8. Хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

           Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж  шийдвэрлэлээ.

  Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар хохирогч П.Буддорж нь 2020 оны 01 сарын 06-ны орой бусдад зодуулсны улмаас дээд урууландаа оёдол тавиулсан үйл явдал тогтоогдож байна.

Тухайн үед хохирогч П.Буддоржийн эрүүл мэндэд “ дээд уруулын язарч урагдсан шарх, уруулын зөөлөн эдийн няцрал, баруун дээд 2, 3, 4-р шүдний сулрал гэмтэл” учирсан байсан болох нь шинжээчийн 2020 оны 01 сарын 14-ний өдрийн 25 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байна.

Хохирогч П.Буддоржийн эрүүл мэндэд учирсан “дээд уруулын язарч урагдсан шарх, уруулын зөөлөн эдийн няцрал, баруун дээд 2, 3, 4-р шүдний сулрал гэмтэл”-г 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр шүүгдэгч О.Ш- учруулсан болох нь  хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч О.О.Ш-  үйлдэл нь Эрүүгийн  хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчид холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах  тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн  зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч О.Шатархүүг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт  хэргийг үйлдсэн  гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч О.Ш- нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 200.000 төгрөгийг нөхөн төлсөн нь Эрүүгийн  хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 -т заасан эрүүгийн  хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч О.Ш- нь мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн үндэслэлээр хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хангаж шийдвэрлэсэн бөгөөд прокуророос шүүгдэгч О.О.Ш-  Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжээр буюу 500.000 төгрөгөөр торгох  ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт нийцэж байна.

Иймд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон прокурорын саналыг харгалзан шүүгдэгч О.О.Ш-   Эрүүгийн  хуулийн 11.6 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт  заасан торгох ялыг сонгон оногдуулж, мал аж ахуй эрхэлдэг байдлыг нь харгалзан оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоолоо.

 

Шүүгдэгч О.Ш- шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй байна.

           

           Шүүгдэгч О.Ш- нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.Ш- нь хохирогч П.Буддоржид хохирол 200.000 төгрөг төлсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэргийн 31, 49-рт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3,  4, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч З овгийн О.Ш хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З овгийн ОО.Ш-  500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ш- нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурван/ сарын  хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч О.Ш- нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлүүлсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.Ш- нь хохирогч П.Буддоржид хохирол 200000 төгрөгийг бэлнээр өгсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.О.Ш-  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн  өмгөөлөгч гардуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн  дотор Дундговь аймгийн  Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Г.МӨНХБАТ