Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 389

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Л.Хишигдэлгэр даргалж, тус шүүхийн ‘’А’’ танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

 Нэхэмжлэгч: Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын 7-р баг, Далайн 3-9 тоотод оршин суух, Бүтэмж овогт Жаяийн Отгонжаргалын /ЗД88051111/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р баг, Угтаалын 3-1 тоотод оршин суух, Тэрмийншавь овогт Мижгээгийн Даариймаа /ЗП86102508/-д холбогдох гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцов.

 

                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Отгонжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие М.Даариймаатай 2007 онд гэр бүл болсон. 2008 онд охин Ерөөлт гарсан. Бид  хоёр нэг гэрт хамтран амьдраагүй байж байгаад тус тусдаа гэр бүлтэй болсон. Би гэр бүл, 3 хүүхэдтэй. М.Даариймаа мөн гэр бүлтэй болж сая төрсөн.

Иймд гэрлэлтээ цуцлуулахаар өргөдөл гаргаж байна. Эд хөрөнгийн маргаангүй. Охин Ерөөлт гарсан цагаасаа ээж дээрээ байгаа бөгөөд ээж нь асрамжилж явна гэсэн гэжээ.

Хариуцагч М.Даариймаа шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Ж.Отгонжаргалын гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Учир нь Ж.Отгонжаргал бид хоёр гэрлэлтээ батлуулсан боловч нэг гэрт хамт амьдарч байгаагүй. Ж.Отгонжаргал нь хань, үр хүүхэдтэй болсон. Би нөхөртэй болсон. Сая төрөөд Дундговь аймгийн төрөх тасагт эмчлэгдэж байна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. 2008 оны 7 сарын 7-ны өдөр төрсөн охин Ерөөлт төрсөн цагаасаа ээж миний гар дээр өсч хүмүүжиж байна. Би охиноо асрамжиндаа авна. Ж.Отгонжаргал ч зөвшөөрдөг. Эцэг Ж.Отгонжаргалаас хүүхдийн тэтгэлэг авахгүй. Өөрөө цаашдаа харж хандаж явна гэдэг. Бид хоёр тус тусдаа гэр бүл, үр хүүхэдтэй болсон тул гэрлэлтийг цуцалж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбарыг шинжлэн судлаад

                                                                                                                                  ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.Отгонжаргал нь М.Даариймаагаас гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох гэрлэлтээ цулуулахыг хүлээн зөвшөөрсөн. Хэрэгт дараах нотлох баримтууд авагдсан байна. Үүнд:

  1.  Ж.Отгонжаргал, М.Даариймаа нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хэргийн 2-р хуудас/
  2. О.Ерөөлтийн төрсний бүртгэлийн лавлагаа /хэргийн 3-р хуудас/
  3. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Сум дундын эмнэлэгийн хүүхдийн эмч Л.Отгонтуяагийн тодорхойлолт /хэргийн 4-р хуудас
  4. Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Улсын тэргүүний бүрэн дунд сургуулийн тодорхойлолт /хэргийн 5-р хуудас/ зэрэг болно.

 

Ж.Отгонжаргал, М.Даариймаа нар нь 2007 оны 12 сарын 10-ны өдөр гэр бүл болж,  2008 оны 5 сарын 20-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн, тэдний дундаас 2008 оны 7  сарын 7-ны өдөр охин О.Ерөөлт төрсөн болох нь зохигчдын тайлбар, хэргийн 2-3-р хуудсанд авагдсан гэрлэлтийн болон хүүхдийн төрсний гэрчилгээний лавлагаагаар тогтоогдож байна.

Гэрлэгчид нь Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2-т зааснаар эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон,  шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцохгүй боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаантай бөгөөд зохигч тус тусын амьдралтай болсон учир гэрлэлтийг цуцалж өгнө үү гэсэн байх тул  гэрлэгчид Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаар  бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд бие биенээ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй байх, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх гэсэн үүргийг биелүүлэхгүй цаашид хамт амьдрах боломжгүй гэдэг нь зохигчдын тайлбараар нотлогдож байна.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар Ж.Отгонжаргал, М.Даариймаа нарын гэрлэлтийг цуцалж, охин О.Ерөөлтийн асрамжийн асуудал дээр маргаагүй тул охин О.Ерөөлтийг эх М.Даариймаагийн асрамжинд үлдээж, хүүхдийн тэтгэлэг болон эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,  57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3 дахь хэсэгт зааснаар Жаяийн Отгонжаргал, Мижгээгийн Даариймаа нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.7 дахь хэсэгт зааснаар ЗП08270708 регистрийн дугаартай 2008 оны 7 сарын 7-ны өдөр төрсөн охин Отгонжаргалын Ерөөлтийг эх М.Даариймаагийн асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар охин Отгонжаргалын Ерөөлтөд төрсөн эх М.Даариймаа нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй, зохигч эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,  57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Отгонжаргалд олгосугай

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн 1 хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Ганчулуунд даалгасугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.ХИШИГДЭЛГЭР