Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 08

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дундговь аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Уранчимэг даргалж тус шүүхийн “А” танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Төрийн банкны Дундговь салбарын нэхэмжлэлтэй,

Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5-р баг, Аривжихын 8-9 тоотод оршин суух Боржигон овгийн Доржсүрэнгийн Түвшинсаруулд холбогдох зээл, зээлийн хүү,  нотариатын зардал  нийт 5354055 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2016  оны 11 дүгээр сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд

Хариуцагч Д.Түвшинсаруул

Нарийн бичгийн дарга С.Уянга нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Цэрэнчунт шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Д.Түвшинсаруул нь Төрийн банкны Дундговь салбараас 2016 оны 02 сарын 02-ны өдөр Гэрээт цалингийн зээлийн 368800 тоот гэрээ байгуулан 4556137.69 төгрөгийн зээлийн үлдэгдэл дээр нэмж 500000 төгрөгний зээлийг 29 сарын хугацаатай 22.8 хувийн хүүтэйгээр зээлсэн. Д.Түвшинсаруул нь Зээлийн гэрээний үүргээ зөрчин удаа дараа банкны зүгээс оршин суух хаяг дээр нь очиж шаардлага тавьсан боловч эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөхгүй 95 хоног хугацаа хэтэрч бидний ажилд хүндрэл учруулж байна. Иймд Д.Түвшинсаруулаас зээл, зээлийн хүү,  нотариатын зардал  нийт 5354055 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.Түвшинсаруул шүүхэд гаргасан тайлбар, хүсэлтдээ: Миний бие Төрийн банкнаас нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Би сая ажилд орсон, цалингаа аваад зээлээ төлөх боломжтой гэж үзэж байна. Мөн нэхэмжлэгч тал ирээгүй байх тул түүний эзгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Төрийн банкны Дундговь салбар нь Д.Түвшинсаруулд хариуцуулан зээлийн хүү,  нотариатын зардал  нийт 5354055 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.

Шүүх хуралдааны шатанд хариуцагч Д.Түвшинсаруул нь Төрийн банкны ХХК-ий зээлийн хүү,  нотариатын зардал  нийт 5354055 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 100525 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж,  хариуцагч Д.Түвшинсаруулаас 100525 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Төрийн банк ХХК-д олгохоор шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.1, 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т зааснаар хариуцагч Доржсүрэнгийн Түвшинсаруул /ЗЮ72123061/ нь 5354055 /таван сая гурван зуун тавин дөрвөн мянга тавин таван/ төгрөгийг Төрийн банкны Дундговь салбарт төлөхийг хүлээн зөвшөөрснийг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 100525 /нэг зуун мянга таван зуун хорин таван/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Түвшинсаруулаас  100525 /нэг зуун мянга таван зуун хорин таван/  төгрөгийг  гаргуулж нэхэмжлэгч Төрийн банкны Дундговь салбарт олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах, давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүйг заасугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                           Д.УРАНЧИМЭГ