| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 139/2016/00382/И |
| Дугаар | 01 |
| Огноо | 2017-01-05 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2017 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 01
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б. даргалж, тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: аймгийн умын -р баг, д байрлах банкны салбарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: 1984 онд төрсөн, аймгийн сумын -р баг, -р байр тоотод оршин суух, тоот регистртэй, Д овогт Дийн Хд холбогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, улсын бүртгэлийн лавлагааны үнэ, нотариатын зардал 3897114 төгрөг гаргуулах, нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, 2016 оны 12 сарын 1-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга С.У, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.З, хариуцагч Д.Ха, хариуцагчийн өмгөөлөгч Д.Днар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.З шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай банкны харилцагч Ш.Л, Д.Х нар нь 2014 оны 12 сарын 1-ний өдөр манай банкнаас 6 сая төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай хэрэглээний зориулалтаар зээлсэн байдаг. Барьцаанд Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9-р багийн Мандалын 5-5 тоотод байрлах гэр, зурагт, угаалгын машин, хөргөгч зэрэг эд хөрөнгийг барьцаалсан. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний 7.1.1, 7.1.3 гэсэн заалтуудыг зөрчиж, 2016 оны 4 сарын 2-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл нийт 278 хоногийн хугацаа хэтэрч байна. Иймээс хамтран үүрэг гүйцэтгэгч Д.Хээс дараах зүйлүүдийг нэхэмжилж байна. Үүнд: 2014 оны 12 сарын 1-ний өдөр байгуулсан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, 2016 оны 10 сарын 3-ны өдрийн байдлаар зээлийн төлбөр болох 3897114 төгрөг 77 мөнгийг гаргуулах, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 77304 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Ш.Л, Д.Х нарыг хоёуланг нь хариуцагчаар татах хүсэлт гаргасан боловч энэ хоёр хүн маань тухайн хаяган дээрээ байдаггүй. Энэ талаар шүүгчийн захирамж дээр тодорхой дурдсан байгаа. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна гэсэн заалтыг үндэслээд Д.Х буюу хамтран үүрэг гүйцэтгэгчээс нь нэхэмжилсэн байгаа. гэв.
Хариуцагч Д.Х шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үед Ш.Л нь хэрэгт холбогдчихоод шоронд явах гээд байна. Тэгээд банкнаас зээл авах гэсэн юм гээд намайг хамтран зээлдэгчээр гарын үсэг зураад өгөөч гэж гуйж байгаад гарын үсэг зуруулсан. Тэр үед Ш.Л бид хоёр тусдаа амьдраад салчихсан байсан юм. Ш.Лт би ч гэсэн сүүлд нь зээл авна тиймээс өөрөө өөрсдийнхөө зээлийг хариуцана шүү гэж хэлж, аман тохиролцоо хийсэн байгаа. Ингэж хэлсний үндсэн дээр би хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан. Ш.Л нь Улаанбаатар хотод ажил хийдэг. Тогтмол цалинтай учраас би үндсэн зээлдэгч нь төлөх ёстой гэж үзэж байна. Тиймээс би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ш.Л бид хоёр тухайн үед хамт амьдарч байгаад энэ зээлийг авах үед салчихсан байсан юм. Тэгээд заавал хамтран зээлдэгчээр гарын үсэг зурах шаардлагатай юм байна. Чи надад туслаач гэж өөрөө ирж гуйж байгаад надаар зуруулсан юм. Би энэ зээлээс огт хэрэглээгүй гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Д.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд өнөөдөр өглөө эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, шүүх хуралдаан эхлэхээс 30 минутын өмнө хэргийн материалтай танилцаж, шүүх хуралдаанд оролцож байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад нэхэмжлэгч банк нь зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч Д.Хээс үндсэн зээлийн төлбөр 3433000 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 432705 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 18683 төгрөг, улсын бүртгэлийн лавлагааны үнэ 10000 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 2500 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 77304 төгрөг, нийт 3897114 төгрөг 77 мөнгийг нэхэмжилсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг тодорхой хуульчилж өгсөн. Нэхэмжлэлийн үндэслэл нь зээлдэгч зээлийн гэрээний 7.1.1, 7.1.3-т заасан нөхцөлийг зөрчсөн, удаа дараа шаардсан, 4 сарын 2-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл 184 хоног хугацаа хэтрүүлсэн мөн зээлдэгчийн оршин суугаа газрын хаяг нь тодорхойгүй байгаа учраас хамтран үүрэг гүйцэтгэгч Д.Хд холбогдуулж нэхэмжлэл гаргасан гэсэн үндэслэлийг нэхэмжлэлдээ дурдаж өгсөн байдаг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч зээлийн гэрээний 7.1.1-д зааснаар зээлдэгч маань үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэдэг нөхцөл байдал мөн удаа дараа шаардсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж тайлбарлаад байна. Удаа дараа гэдгийг юугаар нотлож байгаа мөн удаа дараа шаардсан гэсэн нотлох баримт хэрэгт байдаггүй. Мөн зээлдэгчийн оршин суугаа газар нь тодорхойгүй гэж байна. Хэргээс харахад хамтран үүрэг гүйцэтгэгч Д.Х болон үндсэн зээлдэгч Ш.Л нарт холбогдуулж нэг удаа нэхэмжлэл гаргасан боловч шүүх хариуцагчийн хаяг тодорхойгүй гэдэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Тэгэхээр үүнтэй холбоотой гаргасан нотлох баримт гэж үзэж байгаа бол тэр хэрэг маань өнөөдөр хэрэгсэхгүй болчихсон. Дахиад нэхэмжлэл гаргаж байгаа бол дахиад хариуцагчийг оршин суугаа газартаа байхгүй байсан гэдэг нотлох баримтыг гаргаж өгөх ёстой. Гэтэл энэ баримт байхгүй. Мөн 2016 оны 4 сарын 2-ноос өнөөдрийг хүртэл 184 хоног хугацаа хэтрүүлсэн гэж байна. Үнэхээр энэ хүн 4 сарын 2-ноос хойш үүргээ биелүүлээгүй юм уу? 184 хоног хугацаа хэтрүүлээд нийт зээлийн хүүгийн төлбөр гэхэд 400 мянга гаран төгрөг төлөхөөр болчихсон юм уу, энэ талаарх нотлох баримт хэрэгт байхгүй. Банкны хуулга байгаа. Би хэрэгт хавсаргаж өгөөгүй гэж нэхэмжлэгч тал тайлбарлаж байгаа боловч шүүх маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх ёстой. Тэгэхээр банк гаргаж байгаа нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлж чадсангүй. Зээлийн гэрээтэй холбоотой олон учир дутагдалтай зүйлүүд харагдаж байгаа. Хэргийн оролцогч нар өөртөө ашигтай байдлаар гуйвуулан ашиглах боломжтой гэрээг Хаан банк байгуулсан. Үнэхээр талууд хуульд заасны дагуу чөлөөтэй байгуулсан гэж үзэж байгаа бол энэ нь ямар хуулийн ямар зүйл заалтыг үндэслэж байгаа нь тодорхойгүй байна. Ш.Л гэдэг хүнтэй байгуулсан зээлийн гэрээг банкийг төлөөлж Ц.Огэдэг хүн байгуулсан байдаг. Гэтэл Д.Г гэдэг хүнээс Л.Зд итгэмжлэл олгосон байгаа. Тэгэхээр Ц.О гэдэг хүн зээлийн гэрээний нэг тал гэж явж байсан хэрнээ тухайн асуудлыг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд шүүх хуралдаанд оролцохыг татгалзсан зүйл байхгүй. Л.Зд итгэмжлэл олгосон зүйл байхгүй. Тиймээс энэ талаар хангалттай нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Зээлийн гэрээнээс харахад хүү болон нэмэгдүүлсэн хүүг зөвхөн зээлдэгч хариуцах юм шиг зохицуулалт байгаа хэрнээ хамтран үүрэг гүйцэтгэгчээс хүү болон нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй гэж үзэж байна. Нэгэнт нэхэмжлэлийн үндэслэл нь нотлох баримтаар тогтоогдохгүй, нотлох баримтаа хэргийн материалд хавсаргаж өгөөгүй гэдгээ нэхэмжлэгч тал өөрөө хүлээн зөвшөөрч байгаа учраас Д.Хд холбогдуулж гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдэж өгнө үү гэсэн саналыг шүүхэд оруулж байна гэв.
Шүүх зохигчдын тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч банкны салбар нь Д.Хд холбогдуулан зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, улсын бүртгэлийн лавлагааны үнэ, нотариатын зардал 3897114 төгрөг гаргуулах, нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч Д.Х нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжаар аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэж зааснаар нэхэмжлэгч банкны салбар нь хариуцагч Д.Хээс зээлийн төлбөр гаргуулахаар нэхэмжлэл гаргасан нь хууль зөрчөөгүй байна.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч анкны салбар, хариуцагч хамтран үүрэг гүйцэтгэгч Д.Х нар нь 2014 оны 02 сарын 01-ний өдөр №ЗГ14/38 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулан 6000000 төгрөгийг 30 сарын хугацаатай жилийн 21.6 хувийн хүүтэй, хэрэглээний зориулалтаар зээлж талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан бөгөөд зээлийн гэрээний дагуу зээлдэгч нарын эд хөрөнгүүдийг барьцаалсан болох нь хэрэгт авагдсан Барьцаат зээлийн гэрээ, зээл буцаан төлөх хуваарь, барьцаа хөрөнгийн жагсаалт, талуудын тайлбараар тогтоогдож байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон зээлийн гэрээний 7.1.1-д заасан “зээл олголт, эргэн төлөлтийн хуваарь”-ийг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй, мөн гэрээний 7.1.3-т заасан “зээлдэгчийн ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн болон түүнтэй адилтгах гэрээ цуцлагдсан, дуусгавар болсон” гэсэн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл хэрэг авагдсан баримтуудаар нотлогдохгүй байна. Мөн уг барьцаат зээлийн гэрээний дагуу хариуцагч хэдэн төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийсэн, хэзээнээс эхэлж гэрээний заалтаа зөрчсөн нь тодорхойгүй ба хариуцагч хамтран үүрэг гүйцэтгэгч Д.Х зээлийн гэрээнд заасан зээл эргэн төлөх хуваарийг зөрчсөний улмаас банкнаас зээл төлөх талаар өгч байсан мэдэгдэл хэрэгт авагдаагүй байна.
Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй ба нэхэмжлэлийн үндэслэл шаардлагыг нотолсон бичгийн нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч банкны салбарын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 77304 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч банкны салбарын хариуцагч Д.Хгээс зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөр 3433225,25 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 432705,69 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 18683,83 төгрөг, улсын бүртгэлийн лавлагааны үнэ 10000 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 2500 төгрөг, нийт 3897114,77 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-д зааснаар барьцаат зээлийн гэрээний барьцааны хөрөнгөөр нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч анкны салбарын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 77304 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ