Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 199

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням даргалж, тус шүүхийн хуралдааны “4” дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаар, 

Нэхэмжлэгч: .... тоотод оршин суух, Э.С

Хариуцагч: Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газар, 

Гуравдагч этгээд: “Э Э Ж К” ХХК,

Гуравдагч этгээд: “З б” ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага: “Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Д*******ийн гудамж,  Г******* в******* хотхоны 1******* дугаар байрны *******2 тоотод байрлах 149.35 м2 талбай бүхий  орон сууц, Г-108 дугаар нийтийн авто зогсоолын 12.5 м2 В- тоот авто зогсоолын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөхийг хариуцагч Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэлт нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон 2018 оны ******* дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч нь 2008 оны 05 дугаар сарын 07-ны өдөр “Э Э Ж К*******” ХХК-тай Орон сууц захиалгаар бариулах тухай 92 тоот гэрээ байгуулсан. Тус гэрээгээр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Д*******ийн гудамж, Г******* В******* хотхоны 1******* дугаар байр *******2 тоотод байрлах 149.35 м2 талбай бүхий орон сууц, Г-108 нийтийн зогсоолын 12.5 м2 талбайтай В-6 тоот авто зогсоолыг худалдан авахаар тохиролцсон.

Ийнхүү нэхэмжлэгч нь орон сууц захиалгаар бариулах гэрээний дагуу орон сууц болон гараашийн төлбөрөө бүрэн төлж барагдуулсан. Улмаар тус орон сууц, гараашийн өмчлөгчөөр бүртгүүлэхээр Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт хүсэлт гаргасан боловч тус газраас 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр, 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрүүдийн шийдвэрээр нэхэмжлэгчийг өмчлөгчөөр бүртгэхээс татгалзсан. 

Татгалзсан үндэслэлдээ тухайн орон сууц нь “З” ХХК болон Бүгд Найрамдах Солонгос Улсын “Х”-тай байгуулсан зээлийн гэрээний барьцаанд бүртгэлтэй бөгөөд энэхүү гэрээ нь дуусгавар болоогүй байна гэсэн. Энэ нь хууль бус шийдвэр гэж үзэж байна. Тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгөхгүй байгаа нь нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчиж байгаа тул үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахыг хариуцагчид даалгаж өгнө үү” гэв. 

Хоёр. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон 2018 оны ******* дугаар сарын 29-ний өдрийн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ “Э Э Ж К” ХХК-ийн нэр дээр дутуу гүйцэтгэлтэй барилгын гэрчилгээг гаргасан байсан. Тус барилга нь барьцаанд байгаа бөгөөд барьцаалагчийн зөвшөөрөл, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын эрх сэргээсэн албан бичиггүйгээр улсын бүртгэлд өөрчлөлт хийхийг хуулиар хориглосон байдаг. Тухайн барилгыг дутуу гүйцэтгэлтэй байхад “Э Э Ж К” ХХК-ийн нэр дээр улсын бүртгэлд бүртгэсэн, тус компани нь тухайн орон сууц, гараашийн барилгыг барьцаалан зээл авсан барьцаат гэрээ нь дуусгавар болоогүй, эрх бүхий байгууллагуудаас тухайн орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн зэрэг үндэслэлүүдээр Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас хууль зөрчиж бүртгэл хийх боломжгүй байна.” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Д*******ийн гудамж,  Г******* в******* хотхоны 1******* дугаар байрны *******2 тоотод байрлах 149.35 м2 талбай бүхий  орон сууц, Г-108 дугаар  нийтийн авто зогсоолын 12.5 м2 В-6 тоот авто зогсоолын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөхийг хариуцагч Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгуулах” гэж тодорхойлжээ.

           Хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн   төлөөлөгч, өмгөөлөгч   нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон  шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргээс үзэхэд нэхэмжлэгч 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Д*******ийн гудамж, Г******* В******* хотхоны 1******* дугаар байрны *******2 тоот, мөн тус хотхоны газар доорх гараашийн зориулалттай байгууламжийн В-6 тоот авто зогсоолыг өмчлөгчөөр бүртгүүлэх хүсэлтийг гаргахад  хариуцагч байгууллагаас “З******* банк” ХХК болон Бүгд Найрамдах Солонгос Улсын “Х банк”-тай байгуулсан зээлийн гэрээ нь бүртгэлтэй байгаа ба энэ гэрээ өнөөдрийн байдлаар албан ёсоор дуусгавар болоогүй гэсэн үндэслэлээр бүртгэхээс татгалзсан хариу өгсөн үйл баримт болжээ. 

          Нэхэмжлэгч тал “2008 онд “Э Э Ж К” ХХК-тай орон сууц захиалгаар бариулах тухай 92 тоот гэрээ байгуулж, төлбөрийг бүрэн барагдуулсан байхад үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргахгүй байгаа нь  миний  хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн” гэж харин хариуцагч тал “тухайн орон сууцны захиран зарцуулах эрхийг эрх бүхий байгууллагуудаас удаа дараа түдгэлзүүлсэн тул захиран зарцуулах эрхийг сэргээсэн тухай албан бичиг ирээгүй байхад эрхийн улсын бүртгэлд дур мэдэн өөрчлөлт оруулах боломжгүй” гэж маргаж байгаа болно. 

         Шүүх болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаар  хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судалж, нэхэмжлэлийн шаардлагыг дараахь байдлаар дүгнэлээ.

 “Э Э Ж К” ХХК нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Д*******ийн гудамж 15/3 дугаарт байршилтай барилгыг 60 хувийн гүйцэтгэлтэй байхад нь 2006 оны 12 дугаар сарын 18-ны өдөр өөрийн өмчлөлд Эрхийн улсын бүртгэлийн 2204020098 дугаарт бүртгүүлж, улмаар энэхүү 60 хувийн гүйцэтгэлтэй, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Д*******ийн гудамж 15/3 дугаарт байршилтай, нийт 7326 м2 талбай /зоорийн давхартайгаа 11 давхар/ бүхий барилгыг барьцаалсан “З******* банк” ХХК болон Бүгд Найрамдах Солонгос Улсын “Х банк”-тай байгуулсан 2007 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ”-г эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь хариуцагч, гуравдагч этгээдийн тайлбар, улсын бүртгэлд бүртгүүлэхээр гаргасан мэдүүлэг, түүнд хавсаргасан баримтууд, барьцааны гэрээ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар  тогтоогджээ.

Нэхэмжлэгч “Э Э Ж К” ХХК-тай 2008 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 92 дугаар “Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ”-г байгуулсан байх ба уг гэрээгээр “Э Э Ж К” ХХК нь 1******* дугаар байрны *******2 тоотын 149.35 м2 4 өрөө орон сууц, В-6 тоот авто зогсоолыг бүрэн барьж гүйцэтгэх, захиалагч захиалгат орон сууцны үнийг хугацаанд нь төлж, ашиглалтад ороход байрыг хүлээн авахаар харилцан тохиролцжээ. Энэхүү гэрээний дагуу “Э Э Ж К” ХХК нь уг 1******* дугаар байрны барилгын ажлыг 100 хувийн гүйцэтгэлтэйгээр барьж дууссан, нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Д*******ийн гудамж, Г******* в******* хотхоны 1******* дугаар байрны *******2 тоот орон сууц болон В-6 тоот авто зогсоолын төлбөрийг бүрэн төлсөн болох нь хэргийн оролцогчдын тайлбар, “Э Э Ж К” ХХК-ийн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт хандсан 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 06 тоот,  албан бичиг, мөн 2005-2018 оны “Э Э Ж К” ХХК -ийн дансны хуулга, 2018 оны ******* дугаар сарын 27-ны өдрийн “З******* банк” ХХК-аас шүүхэд ирүүлсэн 60 тоот албан бичиг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.  

Мөн Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд Бүгд Найрамдах Солонгос Улсын “Х банк” нь ““Э Э Ж К” ХХК -д холбогдуулан “Бондын төлөгдөөгүй үндсэн төлбөр 15 521.585.0******* вон, алданги 7.760.792.515 вон, хууль зүйн туслалцаа авсан урьдчилгаа төлбөр *******.000  ам.доллар тус тус гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах, орон сууц захиалгаар бариулах тухай 13 гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай” үндсэн нэхэмжлэлийг гаргасан байх бөгөөд Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 3224/б дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 281 дүгээр зүйлийн 281.1, 227 дугаар зүйлийн 227.3, 232 дугаар зүйлийн 232.5-д тус тус зааснаар хариуцагч “Э Э Ж К” ХХК -иас торгууль 1.961.466.338 солонгос вон буюу 2.451.832.922 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Бүгд Найрамдах Солонгос Улсын “Х банк”-нд олгож, нэхэмжлэлээс 21.320.911.207 солонгос вон буюу 26.651.139.008 төгрөгийн болон хууль зүйн туслалцаа авсан урьдчилгаа төлбөр *******.000 ам доллар буюу *******.000 000 төгрөгийн шаардлагыг, мөн ““Э Э Ж К” ХХК -иас нэр бүхий иргэдтэй байгуулсан “Орон сууц захиалгаар бариулах тухай” болон “Орон сууцыг зээлийн  төлбөрт шилжүүлэх тухай” гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгон, Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар  бие  даасан  шаардлага  гаргасан 8  иргэн, “М*******” ХХК-ийг Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Г******* в******* хорооллын 102, 1*******, 104, 105 дугаар орон сууц, авто зогсоолын өмчлөгчөөр тус тус тогтоон, өмчлөгчөөр бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах, уг үүргийн гүйцэтгэлийг хангуулахдаа гагцхүү хариуцагчийн өмчлөлд байгаа, өөрөөр хэлбэл гуравдагч этгээдийн өмчлөлд шилжээгүй хэсгээр хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэжээ. Мөн Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны ******* дугаар сарын 25-ны өдрийн 337 дугаар магадлалаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 3, 5, 6 дахь заалтыг тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ. 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 07 дугаар сарын *******-ны өдрийн 554 дүгээр тогтоолоор Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 3224/Б дугаар шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 337 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, ““Э Э Ж К” ХХК-иас 12.228.377.545 вон, өмгөөлөгчийн хөлс *******.000 ам.доллар тус тус гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах, орон сууц захиалгаар бариулах тухай 13 гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай Бүгд Найрамдах Солонгос Улсын “Х банк”-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1, 65 дугаар зүйлийн 65.1.3-т зааснаар “Г******* в*******” цогцолборын орон сууц, авто машины өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд нарын нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож, бие даасан шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн байх бөгөөд уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна. 

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл “Э Э Ж К” ХХК нь Г******* в******* цогцолборын 1******* дугаар байрыг 60 хувийн гүйцэтгэлтэй байхад нь “З******* банк” ХХК болон Бүгд Найрамдах Солонгос Улсын “Х банк”-нд барьцаалсан байх бөгөөд нэхэмжлэгч нь “Э Э Ж К” ХХК-тай байгуулсан “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-ний дагуу 1******* дугаар байрны  *******2 тоот орон сууц,  В-6 тоот авто зогсоолын төлбөрийг бүрэн төлж, уг компани нь дээрх байр, авто зогсоолын өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэхийг зөвшөөрсөн, түүнчлэн уг   барилга   нь  бүхэлдээ   бүрэн  баригдаж   дууссан,   уг   барилгыг   100  хувийн гүйцэтгэлтэйгээр “З******* банк” ХХК  болон Бүгд Найрамдах Солонгос Улсын “Х банк”-нд барьцаалсан барьцааны гэрээ улсын бүртгэлд бүртгэгдээгүй, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2015 оны 07 дугаар сарын *******-ны өдрийн 554 дүгээр тогтоолоор “Э Э Ж К” ХХК -иас Бүгд Найрамдах Солонгос Улсын “Х банк”-нд төлөх төлбөргүй гэж үзэж, “Э Э Ж К” ХХК иас 12.228.377.545 вон, өмгөөлөгчийн хөлс *******.000 ам.доллар тус тус гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах, барьцаалагчийн зөвшөөрөлгүй орон сууц захиалгаар бариулах тухай нэр бүхий 13 гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулахыг хүссэн Бүгд Найрамдах Солонгос Улсын “Х банк”-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байх тул иргэн Э.С******* нь өөрийн хөрөнгөө оруулж, захиалгаар бариулсан 1******* дугаар байрны *******2 тоот орон сууц, В- тоот авто зогсоолын өмчлөх эрхийг Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1-д заасны дагуу  эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх эрхтэй байна.  

Гэтэл хариуцагч нь иргэн Э.С*******ын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, Г******* в******* цогцолборын 1******* дугаар байр *******2 тоот 4 өрөө орон сууц болон В тоот авто зогсоолын өмчлөх эрхийг бүртгэхээс татгалзсан үндэслэлээ “... “Э Э Ж К” ХХК ийн  орон сууцыг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн” гэх үндэслэл, тайлбарыг гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4-т “Шүүх, арбитр, прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас өмчлөгчийн өмчлөх эрхийг хязгаарласан шийдвэр  гарсан” бол эрхийн улсын бүртгэлд тэмдэглэл хийхээр заасан байх бөгөөд дээрх албан бичгийн агуулгаас үзвэл уг эд хөрөнгийн өмчлөлийн талаарх мэдээлэл хүссэн, мөн шилжилт хөдөлгөөнийг түр хязгаарласан, мөн захиран зарцуулах эрхийг түр түдгэлзүүлэн, хариу ирүүлэхийг хүссэн байх бөгөөд Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар нь уг барилгуудыг “дуусаагүй барилга” буюу зөвхөн 60 хувийн гүйцэтгэлтэйгээр “Э Э Ж К*******” ХХК-ийн нэр дээр улсын бүртгэлд бүртгэсэн талаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд мэдээлэл өгч, ямар үнийн дүнгийн хэмжээнд тухайн эд хөрөнгийн аль хэсгийг битүүмжилсэн, ямар хэмжээнд шилжилт, хөдөлгөөнийг хязгаарлах талаар тодруулах үүргээ биелүүлээгүй байна. 

Түүнчлэн дээрх албан албан бичигт дурдагдсан барилга нь тухайн үед 60 хувийн  гүйцэтгэлтэй  дуусаагүй  барилга байсан, “Э Э Ж К” ХХК нь зөвхөн 60 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын өмчлөгчөөр бүртгэгдсэн, уг албан бичгээр ашиглалтад орсон 100 хувийн гүйцэтгэлтэй 1******* дугаар байрны барилгыг бүхэлд нь шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан гэж үзэх үндэслэл хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.10, Эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4 дэх заалт зөрчигдсөн гэж үзэхгүй.

Түүнчлэн Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт дээрх 1******* дугаар барилгыг бүхэлд нь хэн нэгний өмчлөлд бүртгэсэн бүртгэл байхгүй, гэрчилгээ олгогдоогүй бөгөөд “Э Э Ж К” ХХК нь уг барилгыг бүхэлд нь өмчлөх боломжгүй, тодруулбал уг барилгыг барьж дуусахаас өмнө иргэн Э.С*******той “Орон сууц захиалгаар бариулах гэрээ” байгуулж, төлбөрийг нэхэмжлэгч нь төлсөн, орон сууц болон авто зогсоолын өмчлөгч нь Э.С******* болохыг хүлээн зөвшөөрсөн байна.

Эндээс үзвэл уг 1******* дугаар барилга нь бүхэлдээ нэг этгээдийн өмч биш, нийтийн зориулалттай орон сууцны барилга бөгөөд сууц бүрийг өөр өөр этгээд дангаар өмчлөх боломжтой байх тул нэхэмжлэгч  нь 1******* дугаар байрны *******2 тоот орон сууц, В тоот авто зогсоолыг дангаар өмчлөх эрх үүссэн гэж үзнэ. 

Иргэний хуулийн 145 дугаар зүйлийн 145.3-т “Өмчлөгч тус бүр дангаар өмчлөх өмчлөлийн зүйл болох өөрийн орон сууц /өрөө/ болон бусад талбайг хуульд заасан журмын дагуу үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт бүртгүүлэх эрхтэй” гэж заасны дагуу Э.С******* нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлэх эрхтэй байх бөгөөд хариуцагч Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар нь дээр дурдсан үндэслэлээр түүнийг үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэхгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус байна. 

Дээрх нөхцөл байдлуудыг дүгнэн үзвэл хариуцагч Оюуны өмч, Улсын бүртгэл,  ерөнхий газар нь нэхэмжлэгчийг дээрх орон сууц болон авто зогсоолын өмчлөгчөөр бүртгэхээс татгалзах үндэслэл тогтоогдохгүй байхад тэдгээрийг бүртгэхээс татгалзсан нь  Эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т “Энэ хуулийн 14.1-д зааснаас бусад үндэслэлээр мэдүүлэг хүлээн авахаас татгалзахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн, дээрх хууль бус эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчийн “өмчлөх эрхээ улсын бүртгэлд бүртгүүлэх” эрх, хууль ёсны ашиг  сонирхол  зөрчигдсөн  нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

         Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.12 дахь хэсэгт заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн  тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, 15 дугаар зүйлийн 15.2, 18 дугаар зүйлийн 18.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э.С нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, Г******* в******* хотхоны 1******* дугаар байрны *******2 тоотын 149.35 м2 талбай бүхий 4 өрөө орон сууц болон В дугаартай автомашины зогсоолыг Э.С*******ын өмчлөлд бүртгэж, гэрчилгээ олгох******* татгалзсан үйлдэл нь хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч Э.С Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, Г******* в******* хотхоны 1******* дугаар байрны *******2 тоотын 149.35 м2 талбай бүхий 4 өрөө орон сууц болон В-6 дугаартай автомашины зогсоолын өмчлөгчөөр үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд зохих журмын дагуу бүртгэж, гэрчилгээ олгохыг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий  газарт даалгасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш арван дөрөв хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.          

 

 

 ШҮҮГЧ                           Д.ЧАНЦАЛНЯМ