Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 138/ШШ2016/00967

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн ******* сумын ******* баг ******* байрны ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******ын  хүсэлттэй,

Хариуцагчаар оролцвол зохих этгээд ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг 2016 оны 8 сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.*******, нарийн бичгийн дарга М.Төгс-Эрдэм нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч Л.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь ******* сумын 9-р багт байрлах EF дэлгүүрт DXN сүлжээний бүтээгдэхүүн ажиллуулж байсан тэй танилцаж улмаар энэ сүлжээнд элсэн орж бүтээгдэхүүнийг хэрэглэж байсан. 2015 оны 07 сард DXN сүлжээ ажиллуулж байсан нь “..Итгэлт хамба Байгаль нуурын аялалд хамт явъя” гэж санал тавихаар нь хамт олноороо аялалд явбал зүгээр юм гэж бодоод тус аялалд явсан. Энэ сүлжээнд элсээгүй байхдаа хааяа ороход “...энэ бүтээгдэхүүнийг хэрэглэдэг хүмүүс хамт олноороо аялалд явдаг, өнгөрсөн жил Хөвсгөл далай явсан” гэж ярьж байсан юм. Би өөрөө тэтгэврийн хүн болохоор энэ сүлжээнд элсвэл хамт олонтой болохоос гадна бас аялалд ч хамт явж болох юм байна гэж бодоод энэ сүлжээнд элссэн юм. Тэр ч утгаараа Итгэлт хамба Байгаль нуурын аялалд явъя гэхээр зөвшөөрч 2015 оны 7 сарын 19-нд би өөрөө бүх зардлаа дааж явсан. Аялалд явж ирсний дараа хэд хэдэн удаа DXN  сүлжээгээр орсон. Тэгэхэд сүлжээний нь “...та надад тэтгэврийн зээл 3.000.000 төгрөг аваад өгчих. Би удаахгүй өгнө” гэж хэлсэн. Би эхлээд зөвшөөрөөгүй. Надаас удаа  дараа гуйгаад байсан. Тэгээд 2015 оны 08 сарын 03-ны өдөр дахин гуйхаар нь “...ийм их мөнгө банк өгдөг юм уу” гэхэд “...өгнө өө, очоод асуугаад өгье” гэсэн. Тэгээд намайг дагуулж ХААН банкны ******* салбар луу очоод “...3.000.000 сая төгрөгийн зээл авч болох уу” гэж асуухад “...болно”  гэж хэлсэн. Тэгсэн “...та одоо 3.000.000 төгрөгийн зээл аваад өгчих” гэсэн. Тэгэхэд нь “...би тэтгэврээрээ амьдардаг. Хүүхдүүд мэдвэл загнана. Цагаан сар болохоор зээл авч, цагаан сараа гаргадаг” гэж хэлсэн. Тэгсэн чинь “..би удаахгүй өгнө. DXN бүтээгдэхүүний уураг /уураг нь 20 гаруй мянган төгрөгний үнэтэй/ , 3 ширхэг хүлхдэг гаа үнэгүй аваад хэрэглэж байгаарай гэж хэлсэн. Тэгээд ХААН банкны ******* салбараас 2015 оны 08 сарын 03-ны өдрөөс 2017 оны 02 сарын 03-ны өдрийг дуусталх хугацаанд тэтгэврийн зээл 3.146.300 төгрөгийн зээл авахуулаад өөрөө дансандаа хийлгэж авсан. хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан. Би банкнаас зээл авсан мөнгөө тоолж аваагүй. Намайг баримт дээр гарын үсэг зуруулаад шууд дансандаа хийлгээд баримтаа ч надад өгөхгүй өөрөө авсан. Шар өнгийн баримт байсан. Би “...баримтаа авъя” гэсэн чинь “...танд энэ хэрэггүй ээ” гээд өөрөө авсан. Би яг хэдэн төгрөгийн зээл авснаа ч сайн мэдэхгүй байна. ******* салбарт хүсэлт гаргаж зээлийн гэрээний 1 хувиа авахад 3.146.500 төгрөгийн зээл авснаа мэдсэн. Би сард 230.000 төгрөгийн тэтгэвэр авдаг байсан. надаас зээлсэн мөнгөө авахдаа “би танд сар бүр тэтгэврийн чинь 230.000 төгрөгийг өгч байна” гэж хэлсэн. Би ч сайн ойлгоогүй, тэгэх л юм байх гэж бодоод өөр юм хэлээгүй. Тэгээд надаас миний тэтгэврийн зээлийг авсны дараа 2015 оны 09 сард 230.000 төгрөг, 2015 оны 10 сард 230.000 төгрөг өгсөн. Түүнээс хойш огт мөнгийг минь өгөхгүй байгаагаас гадна утсаа авахгүй, уулзахгүй алга болоод байна. Түүний гэр нь хаана байгаа нь тодорхойгүй байна.

       Иймд ийг эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргаж байна. ийн охин Билгүүн нь ******* сумын FLOVER сургуулийн 10-р ангид сурдаг. Утас нь 89650988. Өөрийнх нь утас 88762225, 96630988 гэсэн дугаартай  болно гэв.           

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргажээ. Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа нь нэхэмжлэгчийн хүсэлтээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Л.******* нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ээс зээлийн гэрээний үүргийн биелэлт 3.146.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргах зорилготойгоор түүнийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасныг хүлээн авч хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд регистрийн дугаартай овогт Цэрэндэжидийн ийг эрэн сурвалжилсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар ийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч Л.*******д мэдэгдэхийг Дорнод аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 3. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 сарын 22-ны өдрийн 2325 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

              4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.    

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч мөн хуулийн 119.4-т заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       С.ГАНЧИМЭГ