Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 138/ШШ2016/01062

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

   хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг  би,

Дорнод аймгийн ******* сумын 2-р баг, ******* ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******ын   нэхэмжлэлтэй,

Дорнод аймгийн ******* сумын ******* баг, тоотод оршин суух албан ёсны бүртгэлтэй боловч одоо ******* сумын 7-р баг, байрны тоотод оршин суух, ЛЮ830794 регистрийн дугаартай, овогт д холбогдох,

 Худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлт 2.250.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 8 сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би өөрийн өмчлөлийн улсын дугаартай “Аксент” маркийн суудлын автомашиныг 2016 оны 02 сарын 02-ны өдөр Ш.д 1.500.000 төгрөгөөр худалдсан. Тээврийн хэрэгсэл худалдах-худалдан авах гэрээг бичгээр хийсэн ба төлбөрийг 2016 оны 03 сарын 15-нд бөөнөөр нь өгөхөөр тохиролцсон. Ингээд миний машиныг нь аваад явсан. Гэрээнд заасан хугацаандаа мөнгөө өгөөгүй. Одоо болтол сураггүй байна. Уг нь ажил хийдэг цалинтай, зээл аваад болно гэсэн боловч гэрээгээ зөрчөөд байна. Гэрээний үүргээ зөрчин хугацаа хэтрүүлсний алданги тооцох тухай гэрээнд заасан бөгөөд одоо 117 хоног болж байгаа тул мөнгөн дүнгээр тооцоход 877.500 төгрөг болж байна. Гэвч би алдангаа үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүй нэхэмжилнэ. Иймд гээс зээлээр худалдах-худалдан авах гэрээний дагуу автомашин худалдан авсан үнийн дүн болох 1.500.000 төгрөг, алданги 750.000 төгрөг, нийт 2.250.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Зохигчид шүүхэд байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Миний бие Ш.д холбогдуулан 2.250.000 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ш. улсын дугаартай “Аксент” маркийн суудлын автомашин, мөн 700.000 төгрөгийг надад өгөхөөр тохиролцож эвлэрлийн гэрээ байгууллаа. Хариуцагч Ш. нь 700.000 төгрөгийг 1 сарын хугацаанд бөөнд нь өгөхөөр эвлэрч байна гэжээ.

 

Хэргийн материалыг шүүх хянаад  ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч Ш.гээс худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлт 2.250.000 төгрөг нэхэмжилжээ.   

Хариуцагч Ш. нь Б.*******аас 2016 оны 2 сарын 02-ны өдөр улсын дугаартай “Аксент” маркийн суудлын автомашиныг 1.500.000 төгрөгөөр худалдан авсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбараар батлагдаж байна.  

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.*******, хариуцагч Ш. нар нэхэмжлэлийн шаардлагын талаар өөрсдийн сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож, хариуцагч Ш. улсын дугаартай “Аксент” маркийн суудлын автомашин, мөн 700.000 төгрөгийн хамт  нэхэмжлэгчид төлөхөөр эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан  ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75  дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч Б.*******ад хариуцагч Ш. нь худалдах-худалдан авах гэрээний үүргийн биелэлт улсын дугаартай “Аксент” маркийн суудлын автомашиныг, мөн 700.000 /долоон зуун мянга/ төгрөгийн хамт төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 50950  төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.гээс улсын тэмдэгтийн хураамжид 25475 төгрөг, ******* сумын татварын албаны 5422106149 тоот данснаас 25475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.*******ад буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.           

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        С.ГАНЧИМЭГ