| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 185/2020/0612/Э |
| Дугаар | 608 |
| Огноо | 2020-06-23 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | П.Эрдэнэбаатар |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 608
2020 06 23 2020/ШЦТ/608
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,
нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,
улсын яллагч П.Эрдэнэбаатар,
шүүгдэгч П.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт П.Д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1911031550762 дугаартай хэргийг 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1977 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, Халх, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, "Аварга Хадбаатар" сангийн тэргүүн ажилтай, ам бүл-4, эхнэр, хүүхдүүдийн хамт
2019 оны 10 дугаар сарын 23-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, П.Д /регистрийн дугаар /,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч П.Д нь ногоон паспорт гаргадаг, 6.000.000 төгрөгөө өгчихвөл нэг өдрийн дотор ногоон паспорт гарах боломжтой гэж хохирогч З.Тэгшжаргалыг хуурч 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг Гадаад харилцааны яамны гадна ногоон пасспорт авахад материал бүрдүүлнэ паспортын үнэ, тэмдэгтийн хураамж гэж 120.000 төгрөг банкинд тушаалган итгэл төрүүлэн улмаар 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 5.000.000 төгрөгийг бэлнээр авч 1.900 ам доллар болгон солиулж хохирогчийг дагуулан Гадаад харилцааны яамны хүлээлгийн танхимд үлдээж өөрөө Сайдтай уулзана гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, Сайдтай уулзсан, бүх зүйл бүтсэн гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж нийт 5.700.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас яллагдагч П.Дыг ногоон паспорт гаргадаг, 6.000.000 төгрөгөө өгчихвөл нэг өдрийн дотор ногоон паспорт гарах боломжтой гэж хохирогч З.Тэгшжаргалыг хуурч 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг Гадаад харилцааны яамны гадна ногоон пасспорт авахад материал бүрдүүлнэ паспортын үнэ, тэмдэгтийн хураамж гэж 120.000 төгрөг банкинд тушаалган итгэл төрүүлэн улмаар 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 5.000.000 төгрөгийг бэлнээр авч 1.900 ам доллар болгон солиулж хохирогчийг дагуулан Гадаад харилцааны яамны хүлээлгийн танхимд үлдээж өөрөө Сайдтай уулзана гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, Сайдтай уулзсан, бүх зүйл бүтсэн гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж нийт 5.700.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагч П.Дт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүх шүүгдэгч П.Дт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Шүүгдэгч П.Д нь ногоон паспорт гаргадаг, 6.000.000 төгрөгөө өгчихвөл нэг өдрийн дотор ногоон паспорт гарах боломжтой гэж хохирогч З.Тэгшжаргалыг хуурч 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг Гадаад харилцааны яамны гадна ногоон пасспорт авахад материал бүрдүүлнэ паспортын үнэ, тэмдэгтийн хураамж гэж 120.000 төгрөг банкинд тушаалган итгэл төрүүлэн улмаар 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 5.000.000 төгрөгийг бэлнээр авч 1.900 ам доллар болгон солиулж хохирогчийг дагуулан Гадаад харилцааны яамны хүлээлгийн танхимд үлдээж өөрөө Сайдтай уулзана гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, Сайдтай уулзсан, бүх зүйл бүтсэн гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж нийт 5.700.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан болох нь:
хохирогч З.Тэгшжаргалын "...П.Д нь өөрийгөө тухайн үед би ногоон паспорт гаргадаг ба мөнгө болох 6.000.000 төгрөгөө өгчихвөл нэг өдрийн дотор ногоон паспорт нь гарах боломжтой бөгөөд Гадаад хэргийн яамны сайдыг сайн танина гэж хэлсэн. Тэгээд 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр П.Дтай Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Гадаад хэргийн яамны гадаа уулзаж ногоон паспорт авахад материал бүрдүүлнэ гэж хэлээд улмаар бидхоёр уг яамны дэргэд байсан Хаан билүү Төрийн банкинд орж паспортын үнэ, тэмдэгтийн хураамж 120.000 төгрөгийг бэлнээр тушаасан ... П.Д нь мөнгө гуйгаад 300.000 төгрөг, үүний дараа 80.000 төгрөгийг дансаар шилжүүлсэн ... 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр П.Д нь надад өнөөдөр Гадаад хэргийн яам орно, чи ногоон паспорт авах мөнгөө доллар болгох хэрэгтэй гэхээр нь 5.000.000 төгрөгийг доллар болгож бэлнээр авсан ... П.Д бид хоёр Гадаад хэргийн яам руу түүний машинаар очоод яамны хүлээлгийн танхимд намайг үлдээгээд өөрөө нөгөө солиулсан доллароо аваад дээшээгээ гарч яваад 2 цаг өнгөрсний дараа сайдтай уулзсан бүх зүйл бүтсэн, чиний ногоон паспортыг энэ долоо хоногтоо бүтнэ байх гэж хэлсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 12-15 дугаар хуудас/,
Яллагдагч П.Дын "...Би 2019 оны 10 дугаар сард Модны 2-т байрлах бөх, жудо, чөлөөт бөхийн дэвжээг засаж янзлах болон хүүхдийн өдөр өнжүүлэх төв нэмэхийн тулд мөнгөний их шаардлагад гарсан тул З.Тэгшжаргалаас ногоон паспорт гаргаж өгнө гэж хэлж цувуулж байгаад 5.700.000 төгрөгийг авсан ба энэ мөнгийг бөхийн дэвжээ /матрас/ авахад зарцуулсан..." гэх мэдүүлэг болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтууд нотлогдон тогтоогдсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг авсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч П.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч П.Д нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч П.Дт танилцуулсан нь хуульд нийцсэн байна.
Иймд шүүх шүүгдэгч П.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгч П.Дт 500 нэгжээр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Мөн шүүгдэгч П.Д нь тус эрүүгийн хэрэгт нийт 1 хоног цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, түүнийг энэ тогтоолоор оногдуулсан торгох ялаас 15.000 төгрөгийн торгох ялыг эдэлсэнд тооцож, биечлэн эдлэх ялыг 485.000 төгрөгөөр торгох ялаар тогтоож шийдвэрлэв.
Үүнээс гадна шүүх шүүгдэгч П.Дт 485.000 төгрөгөөр торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй тул шүүгдэгч П.Д нь уг торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт бүрэн төлж барагдуулдаг болохыг дурдах нь зүйтэй.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2, 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч П.Д Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч П.Д 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Д цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, түүнд энэ тогтоолоор оногдуулсан торгох ялаас 15.000 төгрөгийн торгох ялыг эдэлсэнд тооцож, биечлэн эдлэх ялыг 485.000 төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Д нь энэ тогтоолоор оногдуулсан 485 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 485.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан П.Д нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.
6.Шүүгдэгч П.Д нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол П.Дт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР