Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 138/ШШ2016/01166

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг би,

Сүхбаатар аймгийн С гэх газарт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******   нэхэмжлэлтэй,

Дорнод аймгийн  гэх газарт оршин суух албан ёсны бүртгэлтэй боловч одоо тоотод оршин суух, ЖЭ71011273 регистрийн дугаартай, ******* овогт ******* *******ад холбогдох,

 Худалдах-худалдан авах гэрээний үүрэг 2.337.150 төгрөг гаргуулах тухай  иргэний хэргийг  2016 оны 8 сарын 22-ны өдөр хүлээн авч хянаад  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* манай суманд мал авч, манай хөрш Дулмаа эгчийнд ирж очдог. Би зээл төлөх болоод мал зарах тухай ярихад ******* нь эхнэр Жавзандулам нарын хамт очих нь таарч манайхыг мал зарах гэж байгааг Дулмаа эгч хэлсэн юм билээ. Тэгээд ******* гэгч нь эхнэр Жавзандуламын хамт манайд очоод мал авсан. 1 үнээ, 2 бяруу, 1 шүдлэн морийг үнэ тохирон 4 сая төгрөгт авсан ба 2 сая төгрөгийг газар дээр нь өгөөд очиж малаа зарчихаад үлдэгдэл 2 сая төгрөгийг чинь өгнө гэсэн боловч алга болсон. Утсаар олон удаа шаардсан. ******* нь надаас 2015 оны 05 сарын 20-ны хавьд мал авсан. Одоо 1 жил болж байна. Сүүлдээ утсаа ч авахгүй боллоо. Утсаар ярихад “...мөнгийг чинь очихдоо аваад очно” гэж тэр үедээ ярьсан. Удаад байхад нь шилжүүлчих гэхэд “...тэгье” гэсэн. Тэгсэн боловч төлөхгүй миний мөнгийг ашиглан завшиж би банкны зээлээ төлөх болоход хүнээс мөнгө зээлэн хүү төлж хохирч байна. Мөн мөнгөө авах санаатай одоогийн ирсэнтэйгээ нийлээд 4 удаа унаа, машин хөлсөлж бензин, тосыг нь хийж ирж байсан. Байранд нь хүнгүй, хөдөө гадаа явсан зэрэг шалтгаанаар уулзалдаагүй. 4 удаа ирж буцахад нийт 337150 төгрөг зарцуулсан байна. Иймд 2.337.150 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

   

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: *******гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Түүний нэхэмжилж байгаа 2.337.150 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Уг мөнгийг 2016 оны 11 сараас эхлэн 400.000 төгрөгөөр төлж барагдуулна гэжээ.

Хэргийн материалыг шүүх хянаад   ҮНДЭСЛЭХ нь:

Хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******гаас 2015 оны 05 сарын 20-ны өдөр 1 үнээ, 2 бяруу, 1 шүдлэн морийг 4.000.000 төгрөгөөр худалдан авсан болох нь тогтоогдож байх тулурса юм. ашиныг авч өгөөч гэхэд сарын хугацаатай тавьсан гэж хэлсэн. Би зээлийн баримтанд юу бичсэнийг харахгү тэдний хооронд Монгол Улсын Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалан авах гэрээний харилцаа үүсчээ.

Хариуцагч ******* нь малын үнэ шилжүүлэх гэрээний үүргээ биелүүлээгүй болох нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбараар нотлогдож байна.

Нэхэмжлэгч *******гийн нэхэмжилсэн 2.337.150 төгрөгийг хариуцагч ******* төлөхийг хүлээн зөвшөөрч шүүхэд бичгээр баталгаа гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75  дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч ******* нь худалдах-худалдан авах гэрээний үүрэг 2.337.150 төгрөгийг нэхэмжлэгч *******д төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

                  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 52345 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 26172 төгрөг 50 мөнгө, Хэрлэн сумын татварын албаны 5422106149 тоот данснаас 26172 төгрөг 50 мөнгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.           

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

 

 

ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                            С.ГАНЧИМЭГ