Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 624

 

 

 

 

 

 

 

      2020          6            29                                         2020/ШЦТ/624

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж,

          нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

          улсын яллагч Э.Оюунтунгалаг,

          хохирогч Ц.Туулын өмгөөлөгч Ч.Мөнхбаяр,

          шүүгдэгч Б.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.А холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 19090002100148 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 1980 оны 6 дугаар сарын 04-нд Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт

1998 оны 11 дүгээр арын 11-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 25.000 төгрөгний торгох ялаар шийтгүүлсэн,

2019 оны 02 дугаар сарын 21-нд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

2019 оны 11 дүгээр сарын 21-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 4 жилийн хорих ялыг нэмж, нийт эдлэх ялыг 4 жил 7 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Б.А /регистрийн дугаар /,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Б.А нь 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн хооронд 3 удаагийн үйлдлээр "Батлан хамгаалах яамнаас барилгын ажил хийх тендер авч өгнө" гэж худал хэлж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж иргэн Ц.Туулаас 27.000.000 төгрөг авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

шүүгдэгч Б.А шүүх хуралдаанд “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв,

түүний мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн  “…би Туулаас 10.000.000 төгрөг бэлнээр авсан ба 17.000.000 төгрөг дансаар авсан. Авсан мөнгөө хувийн хэрэгцээндээ хэрэглээд үрсэн, одоо сайн санахгүй байна…” гэсэн мэдүүлэг /хх-85-86/,

 

хохирогч Ц.Туулын “…Миний бие Хан-Урсгал ХХК-ны захирал ажил эрхэлдэг бөгөөд манай байгууллага нь барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Надтай анх 2018 оны 4 дүгээр сард Буянхишигийн Анхбаяр гэдэг хүн ирж уулзаад надад "Танд Батлан хамгаалах яамнаас барилгын ажил хийх тендер авч өгч чадна" гэж итгүүлэн нийт 27.000.000 төгрөг авсан. Өөрийнхөө Голомт банкны 1605028838 дугаарын дансаар авсан. Би банкны салбараас шилжүүлж авч байсан 15.000.000 төгрөгийг Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Пума ресторанд өгч байсан. Тэгээд ажил олж өгөх болов уу гэж бодсон ажил олж өгөөгүй, мөнгөө буцааж авъя гэтэл мөнгө өгөөгүй…” гэсэн мэдүүлэг /хх-20-21/,

 

гэрч Л.Амарзаяагийн “...миний бие Ц.Туул гэх хүнтэй анх танилцсан. ...Анхбаяр анх уулзахад асуудал байхгүй барилгын ажил олж өгч чадна, надад таньдаг цэргийн генерал хүн байгаа, бүх ажлыг авч өгч чадна гэж хэлсэн. ...Туул надад хэлэхдээ эхлээд 15.000.000 төгрөг, дараа нь 12.000.00 төгрөг нийт 27.000.000 төгрөг өгсөн гэж хэлж байсан…” гэсэн мэдүүлэг /хх-22/,

 

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-95/, Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-90/, Голомт банкны дансны хуулга /хх-27-30/, Хувийн байдлыг тогтоосон баримт /хх-91-98/, Мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчид танилцуулсан тэмдэглэл /хх-124-125/ зэргийг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

          Шүүгдэгч Б.А нь 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн хооронд 3 удаагийн үйлдлээр "Батлан хамгаалах яамнаас барилгын ажил хийх тендер авч өгнө" гэж худал хэлж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж иргэн Ц.Туулаас 27.000.000 төгрөг авсан болох нь дээр дурьдсан хохирогч Ц.Туул, гэрч Л.Амарзаяа нарын мэдүүлэг, Голомт банкны дансны хуулга, шүүгдэгч Б.Аын сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.

Шүүгдэгч Б.Аын дээрх өөрийгөө "Батлан хамгаалах яамнаас барилгын ажил хийх тендер авч өгнө" хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон өмчлөгчийн эд хөрөнгийг авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос шүүгдэгчид холбогдох хэргийг зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Аын дээрх үйлдлийн улмаас хохирогч Ц.Туулд 27.000.000 төгрөгийн хохирол учирсан байх тул шүүгдэгчээс 27.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Туулд олгов.

 

Шүүгдэгч Б.Аын дээрх үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдсонгүй.

 

Харин шүүгдэгч Б.А нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1240 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 4 жил 7 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг шийтгэх тогтоол нь хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Шүүгдэгч Б.Аын нь 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн хооронд 3 удаагийн үйлдлээр "Батлан хамгаалах яамнаас барилгын ажил хийх тендер авч өгнө" гэж худал хэлж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж иргэн Ц.Туулаас 27.000.000 төгрөг авч залилсан үйлдэл нь шүүхээр ял шийтгүүлсний дараа илэрсэн боловч энэ гэмт хэргийг өмнөх ял шийтгүүлсэн гэмт хэргүүдтэй нэгтгэн шалгахад гэмт хэргийн зүйлчлэл өөрчлөгдөхгүй бөгөөд шүүгдэгчид хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д заасан журмын дагуу нэгтгэж шийдвэрлэх боломжтой байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Ат энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг тогтоосон болно.  

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аын энэ хэрэгт цагдан хоригдсон 117 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцов.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б.А Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Шүүгдэгч Б.А Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ат энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1240 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 /гурван/ жил 4 /сар/ 21 /хорин нэг/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх нийт ялыг 4 /дөрвөн/ жил 4 /дөрөв/ сар 21 /хорин нэг/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ат оногдуулсан 4 /дөрвөн/ жил 4 /дөрөв/ сар 21 /хорин нэг/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аын цагдан хоригдсон 117 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

6.Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч Б.Ааас 27.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Туул (РД:)-д тус тус олгосугай..

 

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Ат урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ат урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                       

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.БОЛДБААТАР