| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 138/2016/1095/и |
| Дугаар | 138/ШШ2016/01000 |
| Огноо | 2016-08-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 138/ШШ2016/01000
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг би,
Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******гийн нэхэмжлэлтэй
Дорнод аймгийн Хэрлэн сумын 6-р баг ******* байрны ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ад холбогдох
Хөлсөөр ажиллах гэрээний үүргийн биелэлт 600.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 8 сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч. нь хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу төлвөл зохих 800.000 төгрөгөөс 200.000 төгрөгийг төлж үлдэх 600.000 төгрөгийг төлөөгүй байна. Иймд Ч.аас 600.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ч. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь ******* өмгөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Уг асуудал дээр маргах зүйл байхгүй тул өмгөөллийн хөлс 600.000 төгрөгийг 2016 оны 12 сард багтааж төлж барагдуулна гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч Ч.ад холбогдуулан өмгөөллийн хөлс 600000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Хариуцагч Ч. нь нэхэмжлэгч М.*******г 2015 оны 04 сарын 16-ны өдөр өмгөөлөгчөөр хөлслөн авсан нь зохигчдын хооронд Монгол Улсын Иргэний хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн байх боловч хариуцагч нь өмгөөллийн хөлс 600000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөөгүй болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн баримтаар батлагдаж байна.
Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч Ч.аас өмгөөллийн хөлс 600000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 600000 төгрөгийг нь төлөхийг хүлээн зөвшөөрч бичгээр баталгаажуулсан байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч М.*******д хөлсөөр ажиллах гэрээний үүргийн биелэлт 600000 төгрөгийг хариуцагч Ч. нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай..
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18650 төгрөгөөс 9325 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, 9325 төгрөгийг төсвийн орлогоос, хариуцагч Ч.аас улсын тэмдэгтийн хураамжид 9325 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ