| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 138/2016/01094/И |
| Дугаар | 138/ШШ2016/01050 |
| Огноо | 2016-09-15 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, Бусад хуулиар, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 138/ШШ2016/01050
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг би,
Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр баг ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******гийн нэхэмжлэлтэй
Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр багт оршин суух, ******* регистрийн дугаартай, овогт д холбогдох
Хөлсөөр ажиллах гэрээний үүргийн биелэлт 300.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 8 сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь дүү Ю.Алтангэрэлийн өмгөөллийн хөлс 500.000 төгрөг төлөх гэрээ хийсэн. Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу төлвөл зохих 500.000 төгрөгөөс 200.000 төгрөгийг төлж үлдэх 300.000 төгрөгийг төлөөгүй байна. Иймд *******гээс 300.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь ******* өмгөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Өмгөөллийн хөлс 300.000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй тул уг мөнгийг 2 хувааж төлж барагдуулна. 2016 оны 10 сарын 01-ний дотор 150.000 төгрөг, 10 сарын 25-ны дотор 150.000 төгрөгийг тус тус төлж барагдуулах болно гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь *******д холбогдуулан өмгөөллийн хөлс 300.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.
Хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******г 2014 оны 11 сарын 24-ний өдөр өмгөөлөгчөөр хөлслөн авсан нь зохигчдын хооронд Монгол Улсын Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн байх боловч хариуцагч нь өмгөөллийн хөлс 300000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөөгүй болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн баримтаар батлагдаж байна.
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******гээс өмгөөллийн хөлс 300.000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд хариуцагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 300.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч бичгээр баталгаажуулсан байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч *******д хөлсөөр ажиллах гэрээний үүргийн биелэлт 300.000 төгрөгийг хариуцагч ******* нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай..
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9650 төгрөгөөс 4825 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, 4825 төгрөгийг төсвийн орлогоос, хариуцагч *******гээс улсын тэмдэгтийн хураамжид 4825 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ