Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Тогтоол

2016 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 138/ШШ2016/01137

 

Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж, тус шүүхийн В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн  тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******гийн хүсэлттэй,

Хариуцагчаар оролцвол зохих этгээд *******г эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг 2016 оны 8 сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь гаас 4 сая гаран төгрөгийн авлагатай бөгөөд удаа дараа шаардсан боловч хариу өгөхгүй, гэрийнхээ хаягийг ч өгөхгүй байгаа тул эрэн сурвалжлуулах хүсэлтэй байна. Түүний нөхөр нь Сонгино хайрхан дүүргийн Цагдаагийн газарт мөрдөн байцаах тасагт мөрдөн байцаагч хийж байгаа. Шүүхэд нэхэмжлэл гаргах гэхээр оршин суугаа газрын хаяг тодорхойгүй учир хандах боломжгүй байна. Нөхөр ******* утас 99079228,  ******* нь ******* гэсэн дугаартай  болно.

       Иймд *******г эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргаж байна гэв.        

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******г эрэн сурвалжлуулах хүсэлт гаргажээ. Хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******гийн оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа нь нэхэмжлэгчийн хүсэлтээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч ******* нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох *******гаас зээлийн гэрээний үүргийн биелэлт 4.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргах зорилготойгоор түүнийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасныг хүлээн авч хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 155 дугаар зүйлийн 155.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9-д зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд г эрэн сурвалжилсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4 дэх хэсэгт зааснаар *******г эрэн сурвалжлах, түүний оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч *******д мэдэгдэхийг Дорнод аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай  хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч эс зөвшөөрвөл энэхүү шийдвэрийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.    

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч мөн хуулийн 119.4-т заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       С.ГАНЧИМЭГ