Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 438

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч И.Ганбат даргалж,

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Боорчи,

улсын яллагч П.Энхболд,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүлсэн Б.Б.Бд холбогдох эрүүгийн ......... дугаартай хэрийг хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... оны ...дүгээр сарын ... хотод төрсөн, 25 настай, ..., дунд болосролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ......... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй,Б.Б.Б /РД:......./

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 06 дугаар сарын 01-нээс 02-нд н Д шилжих шөнө Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Цэцэг хотхоноос иргэн Э.Дий эзэмшлийн Wolf загварын 450.000 төгрөгийн үнэ бүхий унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн, нэмж хэлэх зүйлгүй.” гэв.

 

Хохирогч Э.Д мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “...Миний 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 500.000 төгрөгөөр худалдаж авсан Wolf загварын унадаг дугуйг 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр манай хотхоны шинээр ажилд орсон харуул залуу хулгай хийж авч явсан нь хяналтын камерын бичлэгт бичигдсэн байсан. Энэ талаараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд миний дугуйг буцааж өгнө гэж байсан, дугуйгаа 500.000 төгрөгөөр үнэлж байна миний дугуй цоожгүй дугуй зогсоол дээр ил байсан юм,...миний дугуйг Б.Б гэх залуу 2020 оны 06 дугаар сарын 05-ны өглөө гэрт авчирч өгсөн байгаа надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй, шүүх хуралд оролцох боломж байхгүй...” гэжээ /хх-ийн 12, 14-р тал/

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 06 дугаар 15-ны өдрийн 638 дугаар дүгнэлтэд: Б.Б нь оюуны хөнгөн хомсдол сэтгэцийн эмгэгтэй байна. Гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадвартай, болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, эрүүгийн хариуцлага хүлээх чадвартай байна. гэх дүгнэлт /хх-25-26-р тал/

 

Дамно хөрөнгийн үнэлгээний компаний “...Wolf загварын унадаг дугуй 450.000 төгрөг” гэх тайлан /хх-ийн 21 тал/,

 

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-35/, Ял шийтгэлийн хуудас /хх-42/, шүүгдэгчийн хувийн байдалыг тодорхойлсон баримт /хх-36-41/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт /хх-100/,  төлбөр барагдуулсан гэх баримт /1хх-152-162, 173, 2хх-12/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч Б.Б нь 2020 оны 06 дугаар сарын 01-нээс 02-нд н Д шилжих шөнө Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Цэцэг хотхоноос иргэн Э.Дий эзэмшлийн Wolf загварын 450.000 төгрөгийн үнэ бүхий унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчийн үйлдсэн хэргийнхээ талаар хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, Хохирогч Э.Дний “...Миний 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр 500.000 төгрөгөөр худалдаж авсан Wolf загварын унадаг дугуйг 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр манай хотхоны шинээр ажилд орсон харуул залуу хулгай хийж авч явсан нь хяналтын камерын бичлэгт бичигдсэн байсан. ...миний дугуйг Б.Б гэх залуу 2020 оны 06 дугаар сарын 05-ны өглөө гэрт авчирч өгсөн байгаа надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй, шүүх хуралд оролцох боломж байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 12, 14-р тал/, Дамно хөрөнгийн үнэлгээний компаний тайлан /хх-ийн 21 тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Бын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг зөвшөөрч, үүнээс үүсэх үр дагаварыг ойлгосон, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэн Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх саналыг нь хүлээн зөвшөөрч байгаагаа шүүх, прокурор, мөрдөн байцаалтын шатанд илэрхийлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгчид зан үйлээ засах албадлагын арга хэмжээнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн17.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б.Б.Бг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хулнайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах албадлагын арга хэмжээг авсугай.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 187 дугаар зүйлийн 187.1-д зааснаар шүүгдэгч Б.Бд тэнсэж, зан үйлээ засах албадлагын арга хэмжээ авсан байдалд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарласугай.

5. Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

  

 

 

 

                                       ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ