Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 138/ШШ2016/00995

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг би,

Дорнод аймгийн ******* сумын 9 дүгээр баг ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******гийн нэхэмжлэлтэй

Дорнод аймгийн ******* сумын 2-р баг ******* ******* тоотод оршин суух, регистрийн дугаартай, овогт Жамъянцэрэн,

 Дорнод аймгийн ******* сумын 2-р баг ******* ******* тоотод оршин суух, ЖД82121066 регистрийн дугаартай, овогт ын нарт холбогдох

 

 Хөлсөөр ажиллах гэрээний үүргийн биелэлт 450.000 төгрөг гаргуулах тухай  иргэний хэргийг 2016 оны 8 сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.Жамъянцэрэн, З. нар нь хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний дагуу 450.000 төгрөгийг төлөх ёстой. Төлбөрийг хэсэгчлээд төлнө гэсэн боловч төлөөгүй байна. Иймд Т.Жамъянцэрэн, З. нараас 450.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагч Т.Жамъянцэрэн, З. нар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: М.******* өмгөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Түүний нэхэмжилж байгаа өмгөөллийн хөлс 450.000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Мөнгийг 2016 оны 09 сарын 25-наас эхлэн сард 50.000 төгрөгөөр төлж  барагдуулах болно гэжээ.

 

Хэргийн материалыг шүүх хянаад   ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч Т.Жамъянцэрэн, З. нарт холбогдуулан өмгөөллийн хөлс 450.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна. 

 

Хариуцагч Т.Жамъянцэрэн, З. нар нь нэхэмжлэгч М.*******г 2015 оны 04 сарын 01-ний өдөр өмгөөлөгчөөр хөлслөн авсан нь зохигчдын хооронд Монгол Улсын Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн байх боловч хариуцагч нь өмгөөллийн хөлс 450.000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөөгүй болох нь зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн баримтаар батлагдаж байна.

 

Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч Т.Жамъянцэрэн, З. нараас өмгөөллийн хөлс 450.000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд хариуцагч нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 450.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч бичгээр баталгаажуулсан байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж,  хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна. 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75  дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч М.*******д хөлсөөр ажиллах гэрээний үүргийн биелэлт 450.000 төгрөгийг хариуцагч Т.Жамъянцэрэн, З. нар нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14150 төгрөгөөс 7075 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, 7075 төгрөгийг төсвийн орлогоос, хариуцагч .Жамъянцэрэн, З. нараас улсын тэмдэгтийн хураамжид 7075 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч М.*******д олгосугай.     

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

 

 

ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                            С.ГАНЧИМЭГ