| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 138/2016/1013/и |
| Дугаар | 138/ШШ2016/00960 |
| Огноо | 2016-08-22 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 138/ШШ2016/00960
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг би,
Дорнод аймгийн ******* сумын 7-р баг Үйлчилгээний төвд байрлах, ******* регистрийн дугаартай, “*******” Хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй,
Дорнод аймгийн ******* сумын 4-р баг ******* ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******д холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээний үүрэг 1.170.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 8 сарын 05-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Г.******* нь 2015 оны 02 сарын 11-ний өдөр манай дэлгүүрээс 3 сарын хугацаатай хөргөгч 640.000 төгрөг, хоолны шүүгээ 530.000 төгрөг, нийт 1.170.000 төгрөгийн бараа зээлээр авч, түүнийгээ төлж барагдуулах тухай өөрийнх нь гаргасан хүсэлт нь 2015 оны 5 сарын 11-ний өдөр дууссан боловч Г.******* нь одоо болтол төлбөрөө төлөхгүй, хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна. Иймд Г.*******гоос барааны үнэ 1.170.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би “*******” ХХК-иас 2015 оны 02 сарын 11-ний өдөр хөргөгч 640000 төгрөг, хоолны шүүгээ 530.000 төгрөг, нийт 1.170.000 төгрөгийн бараа авсан нь үнэн. Иймээс “*******” ХХК-ийн нэхэмжилж байгаа 1.170.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Мөн барьцаалсан хөрөнгөөс төлөх шаардлагыг зөвшөөрч байна. Гэхдээ “*******” ХХК-ий нэхэмжилсэн 1.170.000 төгрөгийг 2016 онд багтаан төлнө гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч Г.*******гоос худалдах, худалдан авах гэрээний үүрэг 1.170.000 төгрөг нэхэмжилжээ.
Хариуцагч Г.******* нь “*******” ХХК-иас 2015 оны 02 сарын 11-ний өдөр 1.170.000 төгрөгийн үнэ бүхий барааг худалдан авч, худалдах, худалдан авах гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар зэрэг хэрэгт цугларсан бичмэл баримтуудаар батлагдаж байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.******* нь худалдах, худалдан авах гэрээний үүрэг 1170000 төгрөгийг нэхэмжлэгч “*******” ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрч шүүхэд бичгээр баталгаа гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч Г.******* нь худалдах, худалдан авах гэрээний үүрэг 1170000 төгрөгийг нэхэмжлэгч “*******” ХХК-д төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32.630 төгрөгөөс 16.315 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.*******гоос улсын тэмдэгтийн хураамжид 16.315 төгрөг, ******* сумын татварын албаны 5422106149 тоот данснаас 16.315 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “*******” Хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ