Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 138/ШШ2016/00956

 

    Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг би,

Дорнод аймгийн ******* сумын 1-р баг ******* ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******ын нэхэмжлэлтэй,

Дорнод аймгийн ******* сумын ******* баг ХХК-ийн сахиулын байранд оршин суух, регистрийн дугаартай, овогт т холбогдох,

Зээлийн гэрээний үүрэг 2000000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 8 сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч *******аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2016 оны 2 сарын 01-ний өдрөөс 20%-ийн хүүтэй, 1000000 төгрөгийг зээлдүүлсэн. Нэг сарын хүү 200000 төгрөг өгөөд дахин нэмж 1000000 төгрөг авсан. нь авснаасаа хойш хүү ч өгөлгүй зугтаагаад уулзахгүй байна. Ээж, хүүхдүүд нь бид нар мэдэхгүй гээд байгаа тул хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Иймд Д.ээс үндсэн зээл болох 2000000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Хариуцагч Д. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2016 оны 02 сард иргэн *******аас 2000000 төгрөг зээлж авсан. Хугацаандаа  мөнгийг нь төлөөгүй учир нэхэмжилж байгаа 2000000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэв.

Хэргийн материалыг шүүх хянаад   ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Д.ээс зээлийн гэрээний үүрэг 2000000 төгрөг нэхэмжилжээ.

Хариуцагч Д. нь *******аас 2016 оны 02 сард 2000000 төгрөгийг зээлж, зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар зэрэг хэрэгт цугларсан бичмэл баримтуудаар батлагдаж байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д. нь зээлийн гэрээний үүрэг 2000000 төгрөгийг нэхэмжлэгч *******д төлөхийг хүлээн зөвшөөрч шүүхэд бичгээр баталгаа гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ. 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75  дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Хариуцагч Д. нь зээлийн гэрээний үүрэг 2000000 төгрөгийг нэхэмжлэгч *******д төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

                  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46950 төгрөгөөс 23475 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.ээс улсын тэмдэгтийн хураамжид 23475 төгрөг, ******* сумын татварын албаны 5422106149 тоот данснаас 23475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.           

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

 

 

ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                            С.ГАНЧИМЭГ