| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 138/2016/01022/И |
| Дугаар | 138/ШШ2016/01102 |
| Огноо | 2016-10-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 10 сарын 05 өдөр
Дугаар 138/ШШ2016/01102
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг би,
Дорнод аймгийн ******* сумын ******* даргын тамгын газрын нэхэмжлэлтэй,
Дорнод аймгийн ******* сумын ******* ******* багт орших, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэг 2.933.657 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 8 сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч байгууллага шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* нь сум хөгжүүлэх cангаас сүү сүүн бүтээгдэхүүн худалдан борлуулах зориулалтаар “Арвин шим” төслийг ирүүлж, сумын ******* даргын 2013 оны А/49 тоот захирамжаар 3.000.000 төгрөгийн зээлийн санхүүжилтийг авсан. Уг зээлийн гэрээ болон эргэн төлөлтийн хугацаа 2016 оны 03 сарын 27-ны өдөр дууссан. Зээлийн үлдэгдэл 2.728.983 төгрөг, зээлийг төлөөгүй хугацааны алданги 204.674 төгрөг нийт 2.933.657 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээлийг хугацаандаа төлж барагдуулах тухай албан мэдэгдлийг 2015 оны 04 сарын 17-ны өдөр, 2015 оны 10 сарын 22-ны өдөр, 2016 оны 06 сарын 03-ны өдрүүдэд тус тус хүргүүлж, сар бүр утсаар холбогдон мэдэгдэж байсан боловч 2016 оны 07 сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд төлж барагдуулаагүй байна.
Иймд уг зээлийн эргэн төлөлтийн хугацаа дууссан өдрөөс эхлэн сум хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээний 2.4-т заасны дагуу алдаги тооцон тус сумын сум хөгжүүлэх сангийн зээлийн үлдэгдэл нийт 2.933.657 төгрөгийг хуулийн дагуу гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ******* сумын Сум хөгжүүлэх сангаас 3.000.000 төгрөгийг зээл авсан. Зээлийг эргэн төлөх хугацаандаа төлж барагдуулж чадаагүй нь үнэн. Зээлийн үлдэгдэл 2.933.657 төгрөгийг 3 хувааж төлж барагдуулна. Төлөлтийг 2016 оны 10 сард 933.657 төгрөг, 2016 оны 11 сард 1.000.000 төгрөг, 2016 оны 12 сард 1.000.000 төгрөгийг тус тус төлж барагдуулах болно гэжээ.
Хэргийн материалыг шүүх хянаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* сумын ******* даргын тамгын газар нь хариуцагч *******эс зээлийн гэрээний үүрэг 2.933.657 төгрөг нэхэмжилжээ.
Хариуцагч ******* нь ******* сумын ******* даргын 2013 оны А/49 тоот захирамжаар сум хөгжүүлэх сангаас сүү сүүн бүтээгдэхүүн худалдан борлуулах зориулалтаар 3.000.000 төгрөгийг зээлж аваад гэрээний үүргээ биелүүлээгүй болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, зээлийн гэрээний хуулбар, төлбөрийн хүсэлтийн хуулбар, хариуцагчийн хариу тайлбар зэрэг хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар батлагдаж байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* нь зээлийн гэрээний үүрэг 2.933.657 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч шүүхэд бичгээр баталгаа гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч ******* нь зээлийн гэрээний үүрэг 2.933.657 /хоёр сая есөн зуун гучин гурван мянга зургаан зуун тавин долоо/ төгрөгийг нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* сумын ******* даргын тамгын газарт төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч байгууллага Дорнод аймгийн ******* сумын ******* даргын тамгын газар нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч *******эс улсын тэмдэгтийн хураамжид 30944 төгрөгийг гаргуулж төсвийн орлого болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ